| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 306/2025/00397/И |
| Дугаар | 306/ШШ2025/00389 |
| Огноо | 2025-11-03 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 306/ШШ2025/00389
| 2025 оны 11 сарын 03 өдөр | Дугаар 306/ШШ2025/00389 | Говьсүмбэр аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Ариунжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, ........ дүүрэг, ..... дугаар хороо, ............... /РД:.........., УБД:............, утас:............/-ийг төлөөлж, Говьсүмбэр салбарын Зээлийн багц хариуцсан менежер ажилтай ........,
Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ........... эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ........, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Бямбасайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч ........-ийг төлөөлж, Говьсүмбэр салбар шүүхэд гаргасан хүсэлт болон итгэмжлэгдсэн төлөөлөгч ........ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
1.1. Зээлдэгч ....... ургийн овогт ............ нь ......... салбараас .........нь 2023 оны 06 сарын 24-ны өдөр №ЗГ/519(Ш82, БГХ/51903182 тоот онлайн цалингийн зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулж 30 сарын хугацаатай, жилийн 18.6% хувийн хүүтэй 8,000,000 төгрөгийн цалингийн зээлийн үлдэгдэл дээр 200,000 төгрөгийн нэмэлт зээл авч нийт зээл 8,230,000 төгрөг зээл авсан.
...... нь зээлийн гэрээний Хавсралт-1 зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн тул банк зээлийн гэрээний үүргийн дагуу зээл хүү төлөх талаар мэдэгдэж байсан боловч өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөөгүй 205 хоног хугацаа хэтрүүлж гэрээний үүргээ зөрчсөн байна. 2025 оны 7 сарын 23-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд 2025 оны 08 сарын 18-ны шүүхийн шийдвэрээр ........... нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 5-39 тоотод бүртгэлтэй боловч оршин суудаггүйг тодорхойлж хэргийг хэрэгсэхгүй болгосон.
Зээлдэгч ........... нь 2025 оны 09 сарын 3-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 2,757,476/Хоёр сая долоон зуун тавин долоон мянга дөрвөн зуун далан зургаан төгрөг/ зээлийн хүүгийн төлбөрт 211,720 /Хоёр зуун арван нэгэн мянга долоон зуун хорин төгрөг/, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 12,075/ Арван хоёр мянга далан таван төгрөг / буюу нийт 2,981,301 / Хоёр сая есөн зуун наян нэгэн мянга гурван зуун нэг төгрөг/ төлөгдөөгүй зээлийн үлдэгдэлтэй байна.
Иймд, зээлдэгч ........ нь зээлийн гэрээний үүргээ удаа дараа зөрчиж, зээлээ төлөхгүй, оршин суугаа газар нь тодорхой бус байгаа учир эрэн сурвалжилж, оршин суугаа газрын тогтоож өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгчээс: Нэхэмжлэл, зээлийн гэрээ, барьцааны гэрээ, зээлийн бүтээгдэхүүн танилцуулах маяг, зээлийн дансны хуулга, зээлийн бүртгэлийн карт, тэмдэгтийн хураамж төлсөн баримт, шүүхийн шийдвэр, банкны гэрчилгээний хуулбар, итгэмжлэл зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх: ........ иргэний үнэмлэхийн лавлагаа болон оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Найрамдал багийн Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 718 дугаар тодорхойлолтыг бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.
2. Хүсэлт гаргагч ... нь зээлдэгчээс зээлийн үлдэгдэл төлбөрийг гаргуулах гэтэл ........ нь бүртгэлтэй хаягтаа оршин суудаггүй, хаана байгаа нь тодорхойгүй байх тул эрэн сурвалжлуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжуулах тухай хүсэлтийг өөрийн оршин байгаа газрын шүүхэд гаргаж болно гэж заажээ.
4. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ..... нь Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн лавлагаагаар: Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, ...дугаар баг, .. дугаар байр, ....... тоотод оршин суух албан ёсны бүртгэлтэй боловч Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Найрамдал багийн Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 718 дугаар тодорхойлолтод дээрх хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэжээ.
5. Иймд, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ............/-ыг эрэн сурвалжлуулах тухай ......-ийг төлөөлж, Говьсүмбэр салбарын гаргасан хүсэлтийг хангаж, түүний оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтэст даалгах нь зүйтэй байна.
6. ....... 1991 онд төрсөн, эрэгтэй, ..... регистрийн дугаартай, Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, ......дугаар баг, ..... дугаар байр, ......... тоотод оршин суух албан ёсны бүртгэлтэй, түүний утас: ............. гэж хүсэлт гаргагч шүүх хуралдаанд тайлбарласан болно.
7. Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан ..........-ийг төлөөлж, Говьсүмбэр салбарын гаргасан хүсэлтийг хангаж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ...........-ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан ...........-ыг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. .......... 1991 онд төрсөн, эрэгтэй, ...... регистрийн дугаартай, Говьсүмбэр аймаг, ..............сум, .....дугаар баг, .... дугаар байр, ...... тоотод оршин суудаг гэж хүсэлт гаргагч шүүх хуралдаанд тайлбарласан болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ