| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэд Мөнхтулга |
| Хэргийн индекс | 2105005941861 |
| Дугаар | 2024/ДШМ/1276 |
| Огноо | 2024-11-28 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | Т.Баянмөнх |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 2024/ДШМ/1276
2024 11 28 2024/ДШМ/1276
Ж.Мд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Ц.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
хохирогч Б.Булга,
яллагдагч Ж.М, түүний өмгөөлөгч Б.Төмөрчөдөр,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2024/ШЗ/1508 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Т.Баянмөнхийн бичсэн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 38 дугаар эсэргүүцлээр Ж.Мд холбогдох эрүүгийн 2105005941861 дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Мөнхтулгын илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол ургийн овгийн Ж.М, 1969 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 54 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, гурван хүүхдийн хамт .......................... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, /РД:........................./;
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1470 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, 400.000 төгрөгийг төлж, 9.600.000 төгрөгийн үлдэгдэлтэй,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 701 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж,
Яллагдагч Ж.М нь:
1. Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 40в байрны 85 тоотод байхдаа буюу урьд танилын харилцаатай иргэн П.Э"ноолуурын бизнес хамтарч хийх санал тавьж, бусдаас их хэмжээний ноолуур худалдан авч, өндөр үнээр зарж борлуулан, олсон ашгаа хуваалцана" гэж итгүүлэн түүнийг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар, бусдыг төөрөгдөлд оруулж, улмаар 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр нийт 200.000.000 төгрөгийг бэлнээр болон арилжааны банкны харилцах дансыг ашиглан иргэн П.Эзалилж авч, бусдад их хэмжээний хохирол учруулсан,
2. 2021 оны 12 дугаар сард иргэн Д.ПЧингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах урт цагааны гудамжны ажлын байрнаас нь 90,000,000 төгрөгийн үнэ бүхий 3 ширхэг хөөргийг худалдаж авах нэрийдлээр хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилан авч, түүнд их хэмжээний хохирол учруулсан,
3. 2022 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хохирогч Б.Л Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "МН таур"-ын 17 давхарт байх "Алтан бумба санхүүгийн нэгдэл" алт, мөнгө, үнэт эдлэлийн дэлгүүртээ байхад нь "Жаргалсайхан прокурорын төрсөн өдөр болж байна. Ахдаа 3 сая төгрөг бэлэн өгчих. мөнгө ороод ирэхээр нь 5 сая төгрөг болгоод өгье" гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 3,000,000 төгрөгийг бэлнээр авсан, мөн 2022 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр хохирогч Б.Л Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "МН таур"-ын 17 давхарт байх "Алтан бумба санхүүгийн нэгдэл" алт, мөнгө, үнэт эдлэлийн дэлгүүртээ байхад нь 14.244.900 төгрөгийн үнэ бүхий иж бүрэн, халх хийцийн, ясан савхтай, мөнгөн ембүү, очлуур цохиуртай мөнгөн тээгтэй, мөнгөн хэт хутга 1 ширхэг, 12.000.000 төгрөгийн үнэ бүхий 27x27 мм хэмжээтэй шүрэн толгойтой, алтан нуухтай, алтан хажтай, мөнгөн ултай. зааны ясан халбагатай, шарлаг мана хөөрөг 1 ширхэг, 7.900.000 төгрөгийн үнэ бүхий 24 мм хэмжээтэй, тариа сийлбэртэй, улаан шүрэн толгойтой, алтан нуух, алтан хажтай тархитай халтар мана хөөрөг 1 ширхэг, 350.000 төгрөгийн үнэ бүхий зүү ороосон даалин 1 ширхгийг "бусдад зарж өгье" гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилан авч хохирогч Б.Лүргэлжилсэн үйлдлээр нийт 37.494.000 төгрөгийн хохирол учруулсан,
4. 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 12 дугаар байрны 16 тоотод байсан, хохирогч Б.Б "ноолуурын мөнгө болох 20 тэрбум төгрөг маань банкнаас гаргахаар болчихлоо тэгээд хүн амьтан дайлж цайлах хэрэг гараад байна" гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар, хохирогч Б.Бтөөрөгдөлд оруулж улмаар 10 удаагийн үргэлжилсэн үйлдлээр нийт 13.000.000 төгрөгийг залилж авсан,
5. 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн хооронд хохирогч Б.З“...Хоёрдогч түүхий эд болох ямааны ноолуур хяргас цуглуулсан байгаа түүнийгээ БНХАУ-руу гаргах гэж байгаа тул мөнгөний хэрэг гараад байна...” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар хохирогч Б.З төөрөгдөлд оруулж нийт 60.000.000 төгрөгийг залилж авч бусдад нийт 400.494.000 төгрөгийн хохирол учруулан залилах гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: Ж.Мы үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Яллагдагч Ж.М нь 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө “би одоо өмгөөлөгчгүй мэдүүлэг өгөхгүй, өмгөөлөгчийн хамт мэдүүлэг өгнө” гэж, 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол танилцахдаа “тогтоолтой өмгөөлөгчтэй хамт байж танилцана” гэж, 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө “би мэдүүлгээ өмгөөлөгчтэй хамт өгнө” гэж, 2023 оны 10 дугаар сарын өдөр тодорхойгүй, бичээгүй /Зхх 124-126/ өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол танилцуулсан тэмдэглэл болон яллагдагчид эрх үүрэг танилцуулсан баримт, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэлд “би мэдүүлгээ өмгөөлөгчтэй хамт өгнө, өмгөөлөгч Б.Баярбаясгалан хамт ирж мэдүүлэг өгнө” гэж, 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө “би одоо мэдүүлэг өгөхгүй” гэж, 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах прокурорын тогтоол танилцах, яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө “Би одоо манай өмгөөлөгчгүй мэдүүлэг өгөхгүй, өмгөөлөгчгүй мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна” гэж тус тус илэрхийлсээр байтал яллагдагчийг нэг ч удаа өмгөөлөгчийг нь оролцуулан мэдүүлэг аваагүй нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “хууль зүйн туслалцаа авах” хүний үндсэн эрх болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай уулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Яллагдагч өмгөөлөгчөө өөрөө сонгоно” гэж Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол танилцуулсан тэмдэглэл болон яллагдагчид эрх үүрэг танилцуулсан баримт, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэлд “би мэдүүлгээ өмгөөлөгчтэй хамт өгнө, өмгөөлөгч Б.Баярбаясгалан хамт ирж мэдүүлэг өгнө” гэж, 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө “би одоо мэдүүлэг өгөхгүй” гэж, 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах прокурорын тогтоол танилцах, яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө “Би одоо манай өмгөөлөгчгүй мэдүүлэг өгөхгүй, өмгөөлөгчгүй мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна” гэж тус тус илэрхийлсээр байтал яллагдагчийг нэг ч удаа өмгөөлөгчийг нь оролцуулан мэдүүлэг аваагүй нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “хууль зүйн туслалцаа авах” хүний үндсэн эрх болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай уулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Яллагдагч өмгөөлөгчөө өөрөө сонгоно” гэж, мөн зүйлийн 6 дахь хэсэгт “.. .Яллагдагч тогтоосон хугацаанд өмгөөлөгч сонгож яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө “Би одоо манай өмгөөлөгчгүй мэдүүлэг өгөхгүй, өмгөөлөгчгүй мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна” гэж тус тус илэрхийлсээр байтал яллагдагчийг нэг ч удаа өмгөөлөгчийг нь оролцуулан мэдүүлэг аваагүй нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “хууль зүйн туслалцаа авах“ хүний үндсэн эрх болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Яллагдагч өмгөөлөгчөө өөрөө сонгоно” гэж, мөн зүйлийн 6 дахь хэсэгт “...Яллагдагч тогтоосон хугацаанд өмгөөлөгч сонгож аваагүй бол тухайн ажиллагаанд томилогдсон өмгөөлөгчийг оролцуулна” гэж, мөн 7 хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгч нь яллагдагч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэж заасныг тус тус зөрчсөн нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцэх асуудал буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.1-т заасан өмгөөлүүлэх эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой /сэлтэд хамаарна. Дээрх үндэслэлээр Ж.Мд холбогдох эрүүгийн 2105005941861 дугаартай хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Баянгол дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.
Прокурор Т.Баянмөнх бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “…Хэргийг өмнө нь прокурорт буцаасан шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2024/ШЗ/349 дугаартай захирамжид заасан мөрдөн шалгах ажиллагааг бүрэн хийж гүйцэтгэсэн бөгөөд яллагдагч Ж.Мыг өмгөөлөгч авах эрхээр удаа дараа хангасан, өмгөөлөгч сонгох эрхээр мөн удаа дараа хангаж байсан нь мөрдөгчийн бичсэн тэмдэглэлүүдээр нотлогдож байгаа. Яллагдагч Ж.Мд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан болон эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолуудыг танилцуулах явцдаа мөн адил мөрдөгчийн зүгээс удаа дараа өмгөөлөгч авах, өмгөөлөгч сонгох эрхээр нь хангаж байсан талаарх баримт, тэмдэглэл хэрэгт авагдсан байгаа нь яллагдагчийг хуульд зааснаар өмгөөлүүлэх, өмгөөлөгч сонгож авах эрхээр хангаж байсан нь нотлогдож байна. Гэтэл яллагдагч Ж.Мы зүгээс өмгөөлөгч авах, сонгох эрхээр нь удаа дараа хангасаар байтал өмгөөлөгч сонгож аваагүй, өмгөөлөгчтэй мэдүүлэг өгнө, өмгөөлөгчтэй хамт прокурорын тогтоолтой танилцах гэсэн нэрийдлээр мөрдөн шалгах ажиллагааг санаатай удаашруулж, хэргийг шүүхэд шилжүүлэхгүй байх, одоо эдэлж байгаа зорчих эрхийг хязгаарлах ялаа эдэлж дуусах хугацаа хожих гэсэн санааг зорилгыг агуулж байгаа болох нь мөрдөгчийн бичсэн тэмдэглэл, өмнөх шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд шүүгч өмгөөлөгч авах эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулсан, дараагийн шүүх хуралд өмгөөлөгч авалгүй оролцож байсан зэрэг нь тухайн шүүх хуралдааны тэмдэглэлд бичигдсэнээр тогтоогдож байна. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар иргэн бүр өөрийгөө өмгөөлөх эрхтэй бөгөөд өмгөөлөгч заавал авахыг тулган шаардаж болохгүй, харин яллагдагч Ж.Мы холбогдсон залилах гэмт хэргийн тухайд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгч заавал оролцуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа биш юм. Гэвч шүүх хэрэгт хийгдвэл зохих мөрдөн шалгах ажиллагааг, болон шүүгчийн захирамжид заасан ажиллагааг бүрэн хийж, хэргийг прокуророос үйлдсэн яллах дүгнэлтийн хүрээнд шийдвэрлэх бүрэн боломжтой байхад шүүхээс хэрэгт үндэслэлгүй дүгнэлт хийж, хэргийг удаа дараа прокурорт буцааж, хэргийн оролцогч нарыг чирэгдүүлж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан "...гэмт хэргийг шуурхай шалгаж, шийдвэрлэх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээнэ." гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцэхгүй байна. Түүнчлэн шүүхийн шийдвэрийг уншиж сонсгохдоо хэргийн бодит хохирлыг тогтоогоогүй гэсэн үндэслэлээр прокурорт буцаасан атлаа шүүгчийн захирамжид заасан үндэслэл нь шүүхийн уншиж сонсгосон шийдвэрээс илт зөрүүтэй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн хохирогч болон түүний өмгөөлөгч нараас хэргийг шүүхээр хурдан шуурхай шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг удаа дараа гаргаж байсан болохыг дурдах нь зүйтэй. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан "шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн" гэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.
Хохирогч Б.Бтус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Эсэргүүцлийг дэмжиж байна. Ж.Мд хохирол гомдолтой байгаа. сүүлийн 2 жил хүнээс мөнгө зээлж өгсөн. Хүмүүс нь надаас нэхэмжилж байгаа тул хохирлыг маань хурдан барагдуулж өгөхийг хүсэж байна. …” гэв.
Яллагдагч Ж.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Би өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөхөө илэрхийлсээр ирсэн. Иймд шүүгчийн захирамжийг дэмжиж, хэргийг мөрдөн байцаалтад буцаах нь зүйтэй гэж үзэж байна. …” гэв.
Яллагдагч Ж.Мы өмгөөлөгч Б.Төмөрчөдөр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Шүүхийн шийдвэр заавал биелэгдэх ёстой. Шүүгчийн захирамжийг дэмжиж байна. яллагдагчаар татаж байцаахдаа өмгөөлөгчтэй мэдүүлэг, тайлбар өгнө гэсээр байтал мөрдөгчийн хэдэн тайлбар, тэмдэглэлийг дурдаж байна. Иймд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Баянгол дүүргийн прокурорын газраас Ж.Мыг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар хохирогч нарыг төөрөгдөлд оруулж үргэлжилсэн олон удаагийн үйлдлээр залилж бусдад нийт 400.494.000 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүх шилжүүлжээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, мөрдөн шалгах ажиллагааны үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нөхцөл байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудад тулгуурлан хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, талуудын мэтгэлцээний үндсэн дээр бодит үнэнийг тогтоох боломжтой байх тул шүүгчийн захирамжид заасан асуудлаар дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагагүй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж заасан ба прокурор хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд шүүх хуралдаанд бусад оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, шүүх хуралдаанд хэргийн бодит байдлыг тогтоох чиг үүргийг хэрэгжүүлэх боломжтой байна.
Түүнчлэн, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд бусад оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг зөрчин цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримт байгаа эсэх, тэдгээрийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх эсэх асуудлыг хэлэлцүүлэх болон цагаатгах, ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хэрэгжүүлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсэн зарчимд нийцнэ.
Өөрөөр хэлбэл яллагдагч Ж.Мд Баянгол дүүргийн прокурорын газрын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 2105005941861 дугаар, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 2311011351018 дугаар, 203 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2211006201394 дугаар “эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоолууд /1хх 211-215, 2хх 225-227, 3хх 121-122/, яллагдагчид эрх, үрэг тайлбарласан баримт болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1хх 217-222, 2хх 232-233, 3хх 126/, прокурорын тогтоолыг танилцуулсан тэмдэглэл /2хх 231, 3хх 124/ зэрэгт яллагдагч Ж.М нь “өмгөөлөгчтэй зурна, гарын үсэг зураахаас татгалзаж байна.” гэж гарын үсэг зураагүй байна.
Мөн түүний холбогдсон хэрэг нь хуульд зааснаар заавал өмгөөлөгч оролцуулах шаардлагатай хэрэг биш байгааг дурдах нь зүйтэй.
Хэрэгт авагдсан баримтаас мөрдөгч, прокурор нь мөрдөн шалгах ажиллагааны үед Ж.Мыг өмгөөлөгчтэй оролцох эрхээр удаа дараа хангасан байхад тэрээр өөрөө өмгөөлүүлэх эрхээ эдэлж өмгөөлөгч сонгон аваагүй үйл баримт тогтоогдож байна.
Иймд яллагдагч Ж.Мд холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлэн хэргийн хүрээнд хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна гэж давж заалдах шатны шүүх үзээд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2024/ШЗ/1508 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.
2. Яллагдагч Ж.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ЕРӨНХИЙ
ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА