| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Анхбаяр |
| Хэргийн индекс | 128/2026/0202/З |
| Дугаар | 128/ШШ2026/0686 |
| Огноо | 2026-07-23 |
| Маргааны төрөл | Тусгай зөвшөөрөл, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 128/ШШ2026/0686
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Анхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Т айл и*******” ХХК /РД:/
Хариуцагч: Эрчим хүчний яам
Гуравдагч этгээд: “М М” ХХК /РД:/ нарын хоорондын эрчим хүчний техникийн нөхцөлийг хүчингүй болгосон тухай маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х, Э.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, М.Г, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х, Б.Ж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Тэргэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл:
1.1 Нэхэмжлэгчээс 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “...“Т айл и*******” ХХК (цаашид “Нэхэмжлэгч” гэх)-аас Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт заасны дагуу Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн даргын 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн в/01 дугаартай захиргааны актыг хууль бус бөгөөд хүчингүй болгуулах нэхэмжлэлийг гаргасан. Маргаан бүхий захиргааны актаар нэхэмжлэгчийн Д аймгийн М******* сумын нутагт баригдах нүүрсний уурхайн барилга байгууламжийн цахилгаан хангамжийн техникийн нөхцөлийг хүчингүй болгосон болно. Засгийн газрын 2020 оны 97 тогтоолын 1-р хавсралтаар баталсан Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрэм (цаашид “Дүрэм” гэх)-ээр цахилгаан эрчим хүч хэрэглэхтэй холбогдуулан цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч болон хэрэглэгч иргэн, хуулийн этгээдийн хооронд үүссэн харилцааг зохицуулдаг. Нэхэмжлэгчийн хувьд тус дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.3 дах хэсэгт цахилгаан эрчим хүчээр хангах зорилгоор дамжуулах, түгээх сүлжээнд шинээр холболт хийх, цахилгааны ачааллыг нэмэгдүүлэх, цахилгаан эрчим хүчний эх үүсвэр шинээр барьж, эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбох бүрд иргэн, хуулийн этгээд техникийн нөхцөл авна гэж заасны дагуу холбогдох шаардлагуудыг ханган техникийн нөхцөлийг авсан. Тухайн техникийн нөхцөлийг хүчингүйд тооцох нарийвчилсан үндэслэлүүдийг Дүрмийн 2 дугаар зүйлийн 2.17 дах хэсэгт нэг бүрчлэн дурдсан байдаг. Харин Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн дарга маргаан бүхий захиргааны актаар Нэхэмжлэгчийн техникийн нөхцөлийг хүчингүй болгохдоо дээрх үндэслэлүүдийн аль нь бүрдсэн талаар тайлбарлаагүй, мөн эрх зүйн үндэслэлийг огт бичээгүй. Түүнчлэн хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэх явцад дээрх Дүрмийн 2.17 дах хэсэгт заасан техникийн нөхцөлийг хүчингүй болгох нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иймд Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга нь захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэлгүй байхад нэхэмжлэгчийн техникийн нөхцөлийг хүчингүй болгосон байх бөгөөд тухайн маргаан бүхий захиргааны актыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт заасан эрх зүйн үндэслэлгүйгээр гаргасан илт хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэлтэй байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.4 дэх хэсэгт заасан эрхийн хүрээнд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2 дах хэсэгт заасны дагуу Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн даргын 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн в/01 дугаартай захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгуулах болгож нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх хүсэлтийг хүлээн авна уу...” гэжээ.
1.2 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбар, үндэслэлдээ: Нэхэмжлэгч нь тухайн захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү гэж байгаа. Нэхэмжлэгчийн хувьд захиргааны актыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу захиргааны акт гарах эрх зүйн үндэслэл байгаагүй байхад гаргасан илт алдаа бүхий шийдвэр гэж үзэж байгаа. Учир нь нэхэмжлэгчид олгосон техникийн нөхцөлийг хүчингүйд тооцох нарийвчилсан үндэслэлүүдийг Засгийн газрын 2020 оны 97 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрмийн 2.17 дахь хэсэгт нэг бүрчлэн дурдсан байдаг. Харин Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга нь маргаан бүхий захиргааны актаа нэхэмжлэгчийн техникийн нөхцөлийг хүчингүй болгохдоо Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.3-т заасныг зөрчсөн гэж үзэж байна. Захиргааны акт гаргах нэг шалгуур нь эрх зүйн үндэслэлийг дурдах байдаг. Эрх зүйн үндэслэлийг огт дурдаагүй, бичээгүй, Эрчим хүчний яамны тухайн захиргааны актад үндэслэсэн гээд байгаа хуулийн зүйл, заалт нь буруу буюу тухайн техникийн нөхцөлийг хүчингүй болгох эрх зүйн харилцаанд хамааралгүй, харин техникийн нөхцөлийг анх авахад бүрдүүлэх баримт бичгийн бүрдлийг агуулсан заалт юм. Техникийн нөхцөлийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэлүүдийн аль бүрдсэн талаар тайлбарлаагүй байдаг. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-т заасан буюу хуульд үндэслэх, 4.2.5-д заасан буюу зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зэрэг захиргааны байгууллагын үйл ажилл*******д баримтлах зарчмыг зөрчсөн гэж үзэж байна. Захиргаанаас хуульгүйгээр дур мэдэн аливаа үйлдэл хийхийг хориглодог бөгөөд хуулийн этгээдийн эрхийг шаардлагатайгаас илүү хэмжээгээр халдахыг хориглодог. Харин Эрчим хүчний яам нь техникийн нөхцөлийг хүчингүй болгохдоо бодит нөхцөл байдал болон холбогдох баримт бичигт огт үндэслэхгүйгээр сөрөг нөлөө бүхий захиргааны актыг гаргахдаа сонсох ажиллагааг явуулахгүй, зөвхөн М ХХК болон Б*******, зүүн өмнөд түгээх төрийн өмчит компаниас ирүүлсэн албан бичигт үндэслэн нэхэмжлэгчийн техникийн нөхцөлийг хүчингүй болгосон нь нэхэмжлэгчийн талаас гомдолтой байгаа. Эрчим хүчний яам нэхэмжлэгчийн техникийн нөхцөлийг хүчингүй болгохоос өмнө Т айл и******* ХХК-аас аливаа ямар нэгэн мэдэгдэл ирүүлээгүй, тайлбар болон нотлох баримт гаргаж, асуудлыг тайлбарлах боломжоор нь хангаагүй. Энэ нь Захиргааны ерөнхий зөвлөлийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлүүдийг зөрчсөн гэж үзэж байна. Түүнчлэн бодит байдал болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэх явцад энэхүү техникийн нөхцөлийг 2.17-д заасан үндэслэлээр хүчингүй болгох нөхцөл байдал тогтоогддоггүй. Хариуцагчийн хариу тайлбарт 2.1.5-д заасныг үндэслэн техникийн нөхцөлийг хүчингүй болгосон гэж үздэг. Яагаад 2.1.5-д заасныг хэрэглэх нь буруу байгааг тайлбарлая. Хариуцагчийн талаас ирүүлсэн хариу тайлбарт шүүхийн үүсээд байгаа эрх зүйн харилцаа нь нэгэнт олгогдсон техникийн нөхцөлийг хүчингүй болгосонтой холбоотой болохоос биш техникийн нөхцөлийг анх авах, олгохоос татгалзах харилцаа биш гэдгийг ялгаад ойлгуулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, техникийн нөхцөлийг хүчингүй болгоход 20.1.5-д заасныг хэрэглэж болохгүй. Үүнийг хүчин төгөлдөр бус болох харилцаанд ашиглахгүй юм. Түүнчлэн энэхүү дүрмийн 2.1.5-д заасныг нэг бүрчлэн уншиж судалбал хувийн өмчийн цахилгаан шугам сүлжээнээс холболт хийх тохиолдолд тухайн шугам сүлжээний өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөл авна гэж тодорхой заасан байгаа. Энэ зохицуулалт нь маш тодорхой зохицуулалт байгаа. Т айл и******* ХХК нь 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр олгосон техникийн нөхцөлийн 9.1-д заалтад холбогдох цэгийг бол тодорхой зааж өгсөн байгаа. Энэхүү зааж өгсөн цэг нь 22квт, м******* цахилгаан дамжуулах агаарын шугам гээд 9.1-д заасан байгаа. Харин энэхүү агаарын шугамын өмчлөгч нь Б*******, зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит компани гэдэг нь хавтаст хэргийн 22 дугаар хуудаст авагдсан Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн тогтоолоор тогтоогдоно. Тухайн шугам сүлжээ гэдгийг нь Эрчим хүчний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8-д заасан байгаа. Юу гэж заасан байдаг вэ гэхээр цахилгаан түгээх сүлжээ гэж эх үүсвэрээс шууд холбогдсон болон цахилгаан дамжуулах сүлжээг дэд станцаас хэрэглэгчийн тоног төхөөрөмж хүртэлх цахилгаан түгээх зориулалт бүхий 110 квт, түүнээс доош шугам, дэд станцыг хэлнэ гэж тайлбарласан байдаг. Харин нэхэмжлэгч нь агаарын энэхүү шугамаар М ХХК-ийн өмчлөлийн шугамаас шууд залгаагүй. Хэрэв агаарын шугамын эхлэл хэсгийн бүх өмчлөгчөөс эзэмшигчээс зөвшөөрөл авна гэж хариуцагч болон гуравдагч этгээд нар тайлбарлаж байгаа бол бид нар цаашдаа энэхүү агаарын шугамыг холбож байгаа Оюу т******* болон бусад бүх компаниас зөвшөөрөл авах шаардлагатай гэж ойлгогдохоор байгаа юм. Түүнчлэн Эрчим хүчний тухай хууль болон холбогдох журмуудад агаарын шугамын эхлэл дунд төгсгөл хэсгийн өмчлөгч гэсэн ойлголт байхгүй, тэдгээрээс нэмэлт зөвшөөрөл авна гэсэн нэмэлт шаардлага техникийн нөхцөлийг авахад шаардагдана гэдгийг нотлох нь зүйтэй. Гуравдагч этгээдээс гаргасан нотлох баримтын дагуу М******* агаарын шугам нь М ХХК-ийн өмчлөлийн шугам гэдгийг нотолдоггүй. Нийт энэхүү барьсан агаарын шугамаас бол төрийн зардлаар тухайн М******* сум руу холбосон агаарын шугамыг барьсан гэдэг нь нотлогддог. Хариу тайлбар дээр нэгдүгээр зэрэглэлийн хэрэглэгчийг Т айл и******* ХХК нь тухайн цахилгаан эрчим хүчний дэд бүтцийг ашиглалтад оруулахад 1 дүгээр зэрэглэлийн хэрэглэгчийг цахилгаан түгээх боломжоор таслах эрсдэлтэй гэсэн бөгөөд хариуцагч нь энэхүү тайлбараа нотлох баримтаар гаргаж өгөөгүй, мөн нотолж чаддаггүй. Бидний хувьд тухайн техникийн нөхцөлийг авахад Б*******, зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээг төрийн өмчит компаниас хууль ёсны дагуу зөвшөөрлөө аваад техникийн нөхцөлийг хуульд заасан журмын дагуу авсан байгаа. Иймд Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга нь захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэлгүй байхад нэхэмжлэгчийн техникийн нөхцөлийг хүчингүй болгосон байх бөгөөд тухайн маргаан бүхий актыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар 47.1.6-д заасан эрх зүйн үндэслэлгүйгээр гаргасан, илт бус захиргааны актыг үзэх үндэслэлтэй байна. Иймд энэхүү захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү “...” гэв.
Хоёр. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын үндэслэл:
2.1 Хариуцагчаас ирүүлсэн хариу тайлбар, татгалзлын үндэслэлдээ: Нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч, хариу тайлбар гаргаж байна. Тус нэхэмжлэлд дурдсанаар "... Засгийн газрын 2020 оны 97 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрэм"-ийн Нэгдүгээр бүлгээр зохицуулсан "Нийтлэг үндэслэл"-ийн 1.3 дахь хэсэгт заасан техникийн нөхцөлийг олгохдоо энэ дүрмийн 2.1 дэх хэсэгт "Иргэн, хуулийн этгээд нь техникийн нөхцөл хүссэн хүсэлтээ дараах баримт бичгийн хамт ирүүлнэ. Үүнд нийт 5 баримт бичгийг тодорхойлсон ба үүний нэг нь 2.1.5-д "хувийн өмчийн цахилгаан шугам сүлжээнээс холболт хийх тохиолдолд тухайн шугам сүлжээний өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөл." гэж тодорхой заасан. Нэхэмжлэгч энэ дүрмийн 2.1.5-д заасан баримт бичгийг ирүүлээгүй бөгөөд тус дүрмийн 2.1-д заасан баримт материалын бүрдүүлбэрийг бүрэн хангаж ирүүлснийг нэхэмжлэгч нотлох үүрэгтэй.
"Эрдэнэс ц******* с*******" ХХК-ийн 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 01/84 тоот "Мэдэгдэл хүргүүлэх тухай "Т айл и*******" ХХК-д хүргүүлсэн албан бичигт "... Эрчим хүчний яамнаас 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр, №50/2025 дугаартай техникийн нөхцөл авсан байна. Гэвч уг техникийн нөхцөлийг авахдаа холбогдох хууль, .... Цахилгаан эрчим хүчний хэрэглэх дүрэм"-ийн 2.1.5-д заасан шаардлагыг хангаагүй болно..." гэж, Мөн "... 22 кВ-ын гаргалгааны өмчлөгч "М Алт" (М) ХХК-аас албан ёсны зөвшөөрөл авах шаардлагатай болохыг үүгээр мэдэгдэж байна." гэсний дагуу нэхэмжлэгч техникийн нөхцөл хүсэхдээ Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрмийн "хувийн өмчийн цахилгаан шугам сүлжээнээс холболт хийх тохиолдолд тухайн шугам сүлжээний өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөл"-ийг аваагүй нь тогтоогдож байна гэж үзэж байна. Түүнчлэн Эрчим хүчний яам "Т айл и*******" ХХК-ийн Д аймгийн М******* сумын нутагт баригдах нүүрсний уурхайн барилга байгууламжийн цахилгаан хангамжид 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 136/2022/96 дугаартай техникийн нөхцөлийг олгосон бөгөөд тус техникийн нөхцөлийн 16 дахь хэсэгт Техникийн нөхцөлийн хүчинтэй хугацааг зааж өгсөн ба 16.1 дэх хэсэгт зааснаар ".... Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрмийн 2.9-д заасны дагуу 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл /1 жилийн хугацаанд/ хүчинтэй." байна гэж. Өөрөөр хэлбэл анх буюу 2022 онд олгосон техникийн нөхцөлийн хүчинтэй хугацаа 2023 онд дууссан байсан. Иймд нэхэмжлэгчийн эхний нэхэмжлэлд дурдсан Эрчим хүчний яам 2022 онд олгосон техникийн нөхцөлийн хугацаагаа сунгаж 2025 он хүртэл хүчинтэй хэвээр ажилласаар байсан болно." гэсэн нь үндэслэлгүй.
Мөн Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрмийн 2.15 дахь хэсэгт "Дараах тохиолдолд иргэн, хуулийн этгээдэд техникийн нөхцөл олгохоос татгалзана. Үүнд: 2.15.4 дэх заалтад "Цахилгаан эрчим хүчний найдваржилтийн 1 дүгээр зэрэглэлийн хэрэглэгчийн эрчим хүчний тасралтгүй ажиллагааг хангахад хүндрэл учруулж болзошгүй тохиолдолд;" хуулийн этгээдэд техникийн нөхцөл олгохоос татгалзана гэж заасан зохицуулалттай бөгөөд Эрчим хүчний яамны зүгээс "Т айл и*******" ХХК-д хүргүүлсэн 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн в/01 тоот албан бичигт ... “Б******* Зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК нь 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 02/990 дугаар албан бичгээр техникийн саналаа ирүүлэхдээ шугамын эхлэх хэсгийн өмчлөгчөөс зөвшөөрөл авахыг орхигдуулсан талаар 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 025/1145 тоот албан бичгээр ирүүлсэн.
Иймд 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 50/2025 дугаартай техникийн нөхцөлийг хүчингүй болгож, “Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрэм”-ийн 2.1.5-д заасны дагуу зөвшөөрлийг авч, техникийн нөхцөлийн хүсэлтийг дахин гаргахыг мэдэгдэн албан бичиг хүргүүлсэн. Дээрх нөхцөл байдлуудыг тус тус харгалзан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх заалтад заасны дагуу тус нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.
2.2 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “....Анхнаасаа олгох ёсгүй байсан техникийн нөхцөл дутуу байсан, шалгаагүй бичиг баримтын бүрдлийг бүрдүүлэх ёстой байсан юм. Б*******, зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээний үндсэн албан бичгээр тогтоогдож байгаа. Б*******ын үндсэн тухайн асуудал боловсруулсан албан хаагчаас бас тайлбар авахад анхнаасаа Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын тогтоол нь Улсын төсвийн хуульд туссан нэрээрээ буюу Ц******* с*******ас М******* гэдэг нэр томьёоллоор байсан. Тэр хүрээндээ бүх Улсын комиссын шийдвэр, комиссын акт хийгээд явж байгаа. Тэгэхдээ бодит амьдрал дээр бол шугам нь 2 хэсгээр бүрдэж байгаа эхлэл хэсэг буюу М ХХК-ийн шугам бол, үргэлжлүүлээд М******* сум хүрч байгаа шугам байна. Ингэхээр 2 эзэмшигчтэй шугам болоод байгаа. Нэхэмжлэгчийн хэлж байгаа Оюу т******* гэдэг компаниас зөвшөөрөл авна гэж байгаа. Тэгэхдээ Оюу т******* компани ямар тохиолдолд бусад компаниуд зөвшөөрөл аваад байгаа вэ гэхээр өмчийн эзэн нь төр биш, ашиглагч нь биш байгаа тохиолдолд хувийн эзэмшилд бусад хэрэглэгчийг холбох гэж заавал зөвшөөрөл авна гэдэг зохицуулалт байж байгаа. Хэрвээ энэ зохицуулалт байхгүй байсан бол тухайн хүн өөрийн хөрөнгөөрөө барьсан шугамдаа мэдэлгүй ажиллах гээд байгаа юм. Тэгэхээр дунд нь өмчийн эзний эрх, үүрэг, түүний эрх ашгийг хамгаалах асуудал байж байгаа. Ийм учраас энэ цахилгаан эрчимгүй 2.1.5-д буюу бусдын эзэмшлийн шугам сүлжээнээс авах тохиолдолд заавал зөвшилцсөн байна гэж байгаа юм. Хэрвээ эзэмшдэг зөвшилцөөгүй бол улсын шугамаас буюу Ц******* с******* станцаас ч юм уу, Ц******* с******* станцаас дахиад өөр шугам сүлжээ цэгээс нь холбож болно. Зай талбай, шугамын транс гэдэг асуудал байхгүй болохоороо тухайн хэрэглэгч бусдын өмчлөлийн шугамаас холбогдох кэйс байдаг. Тэгэхээр тэгвэл заавал нөгөө хүн дээр нь зөвшөөрчихсөн байх ёстой. Гэхдээ тохирох хувь хэмжээг нь хувь хүн хоорондоо тохироонд төр оролцдоггүй, тэгээд зөвшөөрлөө өөрөө авсан байх ёстой. Дээр нь нэмээд Б*******, зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээний үндсэн өмчлөлийнх боловч энэ шугамд эхлэл хэсэг нь гуравдагч этгээдийнх. Хэрвээ М ХХК М******* сүлжээнд тэжээж байгаа хэсгээ тасалчих юм бол тэр шугам хүчдэлгүй болно гэсэн үг. Тэгэхээр бид нар холболт хийсэн ч гэсэн М ХХК өмчлөлийнхөө хүрээнд тэр шугамыгаа байнга улсад ашиглуулахгүй гэж шийдвэр гарах юм бол М******* сум, ялангуяа Т айл и******* ХХК ч гэсэн тасарч болно гэж байгаа. Өөр шугам байхгүй. Тэр 10 хэдэн километр шугамыг Т айл и******* ХХК өөрсдөө барих талаах ярьж байсан. Тэгэхдээ эцсийн шийдэлд хүрээгүй...” гэв.
Гурав. Гуравдагч этгээдийн хариу тайлбар, татгалзлын үндэслэл:
3.1 Гуравдагч этгээд “М М” ХХК шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “...Нэг. Анх техникийн нөхцөл хууль, дүрэм зөрчиж олгогдсон тухай: Засгийн газрын 2020 оны 97 дугаар тогтоолоор батлагдсан “Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрэм"-ийн 2.1-т ...техникийн нөхцөл хүссэн хүсэлтээ дараах баримт бичгийн хамт ирүүлнэ. Үүнд:... гээд 2.1.5-д ...хувийн өмчийн цахилгаан шугам сүлжээнээс холболт хийх тохиолдолд тухайн шугам сүлжээний өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөл... гэж зааснаас үзвэл техникийн нөхцөл хүсэгч хуулийн этгээд хуулийн этгээд нь цахилгаан шугам сүлжээний эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлийг зайлшгүй авах ёстой байна. Гэтэл “Т айл и*******" ХХК нь 2022 онд 136/2022/96 тоот дугаартай техникийн нөхцөл анх авахдаа болон 2025 онд техникийн нөхцөлийг сунгуулахдаа ч Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрэмд заасны дагуу цахилгаан шугам сүлжээний эзэмшигч, өмчлөгч болох манай компаниас зөвшөөрөл аваагүй болох нь тогтоогдсон тул техникийн нөхцөл гаргуулахад шаардлагатай албан ёсны зөвшөөрөл авах талаарх мэдэгдлийг 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр холбогдох албан бичгээр хүргүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрэмд заасан техникийн нөхцөл олгох болзол биелээгүй байхад олгогдсон техникийн нөхцөл нь хүчин төгөлдөр бус бөгөөд тухайн техникийн нөхцөлд үндэслэн явуулсан аливаа төрлийн үйл ажиллагаа нь хууль бус юм. Хэрэв “Т айл и*******" ХХК нь Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрэмд заасны дагуу цахилгаан шугам сүлжээний эзэмшигч, өмчлөгч болох манай компаниас холбогдох зөвшөөрлийг авч техникийн нөхцөлийг гаргуулсан бол маргаан бүхий нөхцөл байдал үүсэхгүй байсан.
Хоёр. "М Алт" (М) ХХК нь Эрдэнэс ц******* с******* цахилгаан дамжуулах дэд станцаас М******* сум хүртэл нийт 72 км урттай цахилгаан дамжуулах агаарын шугамын эхлэл цэг буюу Ц******* с*******ас Н*******гийн хоолой хүртэлх 13.1 км урттай шугамыг 2013 онд хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэж барилга угсралтын ажлыг "Б******* э*******" ХХК-аар гүйцэтгүүлж, ашиглалтад оруулсан. Өөрөөр хэлбэл, Ц******* с*******-М******* чиглэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамын холбогдох хэсгийн эзэмшигч, ашиглагч нь "М Алт" (М) ХХК мөн болно.
Гурав. Техникийн нөхцөл олгосноос үүдэн гарах сөрөг нөлөөлөл: Эрчим хүчний нэгдсэн сүлжээний хэрэглэгчийн зэрэглэлийн ангиллаар "М Алт" (М) ХХК-ийн барьсан Ц******* с*******гийн хоолой хүртэлх 13.1 км урттай цахилгаан дамжуулах агаарын шугам нь хот суурин, үйлдвэр уурхайн усан хангамжийг шийдвэрлэж буй тул І зэрэглэлд хамаарна. Техникийн нөхцөлийг олгосон тохиолдолд нэгдсэн сүлжээ цахилгаан эрчим хүч хэрэглэгчид болон манай байгууллагад дор дурдсан сөрөг нөлөөлөл үүсэж болзошгүй байна. Тухайлбал: Хүчдэлийн тогтворгүй байдал: Н*******гийн хоолойн их чадлын насос, цахилгаан хөдөлгүүр зэрэг төхөөрөмжүүдийг залгах үед эхлэлийн гүйдэл огцом өсөж, хүчдэлийн уналт болон хэлбэлзэл үүсэх магадлалтай юм. Шугамын тасралт: Техникийн нөхцөл олгосноор “Т Айл И*******" ХХК-ийн шугамд гэмтэл гарсан нөхцөлд гаргалгаа бүхэлдээ хүчдэлгүй болж, цахилгаан тэжээл тасрах эрсдэл үүсэж болзошгүй ба Н*******гийн хоолойн усан хангамж тасалдсанаас үүдэж манай компанийн уурхай, баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаа бүрэн зогсож болзошгүй эрсдэлтэй. Засвар үйлчилгээний хүндрэл: Аль нэг талд засвар, үйлчилгээ хийх шаардлага гарвал шугамыг бүхэлд нь таслах шаардлагатай бөгөөд энэ нь хэрэглэгчид харилцан зөвшилцөлд хүрэхгүй тохиолдолд засварын ажил удаашрах түүнийг дагаж гарах эдийн засгийн хохирол үлэмж нэмэгдэх эрсдэлийг дагуулж болзошгүй.
Дөрөв. Маргаан бүхий захиргааны актын талаар: Захиргааны байгууллагаас өөрийн гаргасан шийдвэрийг "хууль бус" гэх үндэслэлээр хүчингүй болгох нөхцөлийг Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлд зохицуулсан байдаг ба хуулийн 48.2 дах хэсэгт “эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны акт"-ыг хүчингүй болгох нөхцөлийг тодорхой заасан байдаг. Маргаан бүхий захиргааны актын хувьд Захиргааны ерөнхий хуулийн 48.2.2-т... бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг хүчингүй болгоно... гэж заасны дагуу техникийн нөхцөл олгохоос татгалзах нөхцөл тогтоогдсон болно. Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрмийн 2.15-д ... Дараахь тохиолдолд иргэн, хуулийн этгээдэд техникийн нөхцөл олгохоос татгалзана. Үүнд:... гээд 2.15.4-д ...цахилгаан эрчим хүчний найдваржилтын 1 зэрэглэлийн хэрэглэгчийн эрчим хүчний тасралтгүй ажиллагааг хангахад хүндрэл учруулж болзошгүй тохиолдолд... гэж заасанчлан цахилгаан эрчим хүч хэрэглэгчдийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхүйц нөхцөл тогтоогдсон тул маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй юм. Өөрөөр хэлбэл, Захиргааны ерөнхий хууль болон Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрмийн холбогдох нөхцөл, заалтын зорилго нь нийтийн, эсхүл бусад этгээдийн эрх, ашиг сонирхол ноцтой зөрчигдөхүйц нөхцөл байдал тогтоогдсон зайлшгүй тохиолдолд эерэг нөлөөлөл бүхий захиргааны актын биелэлтийг хүчингүй болгоход чиглэсэн бөгөөд энэ нь захиргааны байгууллагын хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд хийх үйлдэл болно. Энэ нь нэгдсэн сүлжээний хэрэглэгчдийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, цахилгаан дамжуулах агаарын шугамын эрчим хүчний тасралтгүй найдвартай байдал болон үүсэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж буй явдал юм.
Иймд "Т айл и*******" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.14-т заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.
3.2 Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Гуравдагч этгээдийн талаас энэхүү маргааныг юу гэж үзээд байна вэ гэхээр захиргааны актын алдааны талаар, Захиргааны ерөнхий хууль, захиргааны актын алдааг хэрхэн хуваарилж, ангилж байгаад тэгээд ямар алдааг нь хууль бус алдаа, ямар алдааг нь илт хууль бус алдаа гэж үзээд байгаа вэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Нэхэмжлэгч талаас болохоор Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар хуульд үндэслэх зарчмыг зөрчсөн гэж үзээд байгаа. Гэхдээ тухайн хуульд үндэслэх зарчмыг ямар тохиолдолд зөрчсөн, ямар тохиолдолд илт хууль бус актыг үзэх юм бэ гэхээр тухайн захиргааны шийдвэр гаргаж байгаа захиргааны байгууллагад хуулиар эрх нь олгогдоогүй байх, чиг үүргийн бус үйл ажиллагааг хэрэгжүүлсэн байвал тухайн актыг хуульд үндэслээгүй байна гэж үзнэ. Тэгвэл энэ тохиолдолд захиргааны шийдвэр гаргаад байгаа Эрчим хүчний яам нь өөрөө хуулиар эрх олгочихсон байсан юм уу, үгүй юм уу гэдэг дээр дүгнэлт хийгээд үзвэл Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрмийн 1.4-т тодорхой заагаад өгчихсөн байгаа. Тухайн дүрэм дээр юу гэж зохицуулсан бэ гэхээр иргэн, хуулийн этгээдийн техникийн нөхцөл хүссэн хүсэлтийг цахим системээр гаргах бөгөөд 1квт-аас дээш цахилгаан ачаалалтай эсвэл цахилгаан эрчим хүчний эх үүсвэр шинээр барьж, эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбох техникийн нөхцөлийн хүсэлтийг эрчим хүчний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага шийдвэрлэнэ гэж заасан байна. Эрчим хүчний яам нь өөрөө тухайн дүрэмд олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд тухайн шийдвэрээ гаргаж байгаа болохоор энд хуульд үндэслэх зарчмыг зөрчсөн байна гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй Тухайн зохицуулалтыг үгчлэн тайлбарлахаасаа илүү зорилгынх нь хүрээнд тайлбарлах нь зүйтэй. Хэрвээ хувь хүн, байгууллага өөрийн хөрөнгөөрөө аливаа нэгэн цахилгаан дамжуулах агаарын шугам барьсан бол бусад шугамыг ашиглах гэж байгаа этгээд тухайн өмчлөгчөөс нь зөвшөөрөл авах эрхтэй, халдашгүй эрхэнд нь халдаж, зөвшөөрөлгүйгээр тус шугамд холболт хийж болохгүй гэдэг үзэл санааг хамгаалсан зохицуулалт байгаа юм. М ХХК-ийн шугам, Б*******, зүүн бүсийн шугам гээд 2 тусдаа шугам байгаад байгаа юм биш. Энэ 2 шугам нь хоёулаа бие биеэсээ хамааралтай буюу нэгдсэн 1 шугам байгаа. Хариуцагчийн хэлдгээр хэрвээ М ХХК-ийн шугам байгаагүй бол Т айл и******* ХХК болон М******* сумынхан цахилгаан эрчим хүчээ авах боломжгүй болно. Яагаад гэвэл манайд 3 тэрбум гаруй төгрөгөөр барьж байгуулсан шугамыг ашиглаад тухайн хэрэглэгчид маань эрчим хүчээ тээвэрлэж, зөөвөрлөж байгаа. Хэрвээ тэр шугам байхгүй болчих юм бол эрчим хүч зөөвөрлөгдөх боломжгүй болно. Хэрвээ захиргааны байгууллага хуулиар Зөвхөн 2.17-д заасан нөхцөлөөр цуцална гэж үзэх юм бол захиргааны байгууллагын алдаатай үйлдлээс олгогдсон бүх техникийн нөхцөлүүдийг цуцлах боломжгүй нөхцөл байдалд хүрнэ. Сонсох ажилл*******ы хувьд нэхэмжлэлийн шаардлагаас хэтэрсэн гэж үзэж байна. Яагаад гэвэл сонсох ажилл*******ы тухай асуудлууд нь хууль бус захиргааны акт дээр яригдахгүй буюу илт хууль бус захиргааны акт дээр эдгээр нөхцөлүүд нь яригдахгүй байгаа юм. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлагаас хэтэрсэн зүйлүүдийг ярьж байна гэж үзэж байна..” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, хариуцагч, гуравдагч этгээдийн хариу тайлбар, тэдгээрт хавсаргасан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлж, дараах үндэслэлээр дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг түдгэлзүүлж шийдвэрлэлээ.
Нэг. Тогтоогдсон үйл баримтын тухайд:
Хоёр. Нэхэмжлэлийн шаардлагын тухайд
Уг шийдвэрийг эс зөвшөөрч “Т айл и*******” ХХК-аас
2.1 “Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн В/01 дугаартай захиргааны актыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасны дагуу захиргааны хэрэг үүсгэсэн.
2.2 Хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажилл*******ы явцад “Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн В/01 дугаартай захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох” гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн бөгөөд шүүх уг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Гурав. Шүүхээс хийсэн дүгнэлтийн тухайд:
3.1 Д аймгийн М******* сумын нутаг дэвсгэрт байрлах 220/22/35 кВ-ын Ц*******-С******* дэд станцаас гарсан 22 кВт-ын “М*******” гаргалгаанаас, “М М” ХХК-ийн өмчлөлийн Н*******гийн хоолойн усан хангамжийг цахилгаан эрчим хүчээр хангах 22 кВ-ын 86 ширхэг тулгуур бүхий 13 км урттай цахилгаан дамжуулах агаарын шугам, түүний тулгуур №80-аас салбарлан М******* сумын төвийг цахилгаан эрчим хүчээр хангах 60.6 км 22 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам баригдсан.
3.2 Уг шугамын тулгуур №211-ээс салбарлан авах техникийн нөхцлийг “Т айл и*******” ХХК-д олгосон байна.
3.3 Эдгээр шугамаас М******* сумын төвийг цахилгаан эрчим хүчээр хангах 60.6 км 22 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам нь улсын төсвийн хөрөнгөөр баригдаж, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 505 дугаар тогтоолоор “Б******* зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн үндсэн хөрөнгөд бүртгэгдсэн бөгөөд энэ тухайд маргаангүй байна.
3.4 Засгийн газрын 2020 оны 97 дугаар тогтоолоор баталсан “Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрэм”-ийн 2.1-д “Иргэн, хуулийн этгээд нь техникийн нөхцөл хүссэн хүсэлтээ дараахь баримт бичгийн хамт ирүүлнэ. Үүнд: 2.1.5. хувийн өмчийн цахилгаан шугам сүлжээнээс холболт хийх тохиолдолд тухайн шугам сүлжээний өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөл” гэж заажээ.
3.5 Нэхэмжлэгчийн тухайд төрийн өмчийн М******* сумын төвийг цахилгаан эрчим хүчээр хангах 60.6 км 22 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамаас холбох зөвшөөрөлтэй бөгөөд баримт бичгүүдэд тусгагдсан.
3.6 Харин нэхэмжлэгч нь “М М” ХХК-аас зөвшөөрөл аваагүй тухайд маргаагүй бөгөөд “хариуцагч уг зөвшөөрлийг авч цахилгаан шугамыг холбохыг шаардсан нь үндэслэлгүй” гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлж байна.
3.7 Хэрэгт авагдсан “М М” ХХК-ийн “Б******* э*******” ХХК-тай байгуулсан 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 346-1213 дугаартай “Н*******гийн хоолойн усан хангамжийн байгууламжийн цахилгаан хангамжийн 22/10кВ-ын ЦДАШ, дэд өртөөний барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ[1]”-ээр Д аймгийн М******* сумын Н*******гийн хоолойн усан хангамжийн 13 км урттай 22 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам болон дэд өртөө зэргийн барилга угсралт, туршилт тохируулгын ажлыг гүйцэтгэж, захиалагчийн өмчлөлд шилжүүлэн өгөх үүрэг хүлээснээс үзэхэд тухайн цахилгаан дамжуулах агаарын шугамын өмчлөгч болох нь тогтоогдож байна.
3.8 Нэхэмжлэгч төрийн өмчийн цахилгаан шугамаас салбарлан холболт хийж байгаа боловч үргэлжилсэн нэг шугамын эхлэл болох цахилгаан шугамын өмчлөгч нь “М М” ХХК-ийн өмч байх тул Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрмийн 2.1.5-д заасны дагуу зөвшөөрөл авсан байхыг шаардана. Өөрөөр хэлбэл, “Т айл и*******” ХХК-ийн техникийн нөхцөлд заасан цахилгаан нь “М М” ХХК буюу хувийн өмчийн цахилгаан шугамаар дамжиж, уг шугамыг ашиглах тул өмчлөгчийн зөвшөөрлийг авах шаардлагатай.
3.9 Энэ тухайд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “шугамын хүчин чадалд нөлөөлнө, цаашдын өөрсдийн үйл ажиллагаа, цахилгааны шугам ашиглалтын төлөвлөлтөд нөлөөлнө” гэсэн тайлбар үндэслэлтэй.
3.10 Иймд нэхэмжлэгч журамд заасан шаардлагыг хангаагүй байхад хариуцагчаас 50/2025 дугаартай техникийн нөхцлийг олгосон байна.
4.1 Гэвч, Эрчим хүчний сайдын 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн А/33 дугаар тушаалаар “Техникийн нөхцлийн хүсэлтийг цахим системээр шийдвэрлэх ажлын хэсгийн ажиллах журам”-ыг баталсан бөгөөд 4.3-т “Иргэн, хуулийн этгээдээс цахим системээр ирүүлсэн техникийн нөхцлийн хүсэлтийг “Цахилгаан, дулааны эрчим хүч хэрэглэх дүрэм”-ийн 2.1 дэх хэсэгт заасан баримт бичгийн бүрдлийг хангасан эсэхийг хянан хүлээн авна” гэж үүрэгжүүлсэн.
4.2 Нэхэмжлэгчийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр цахим системээр гаргасан хүсэлтийг шийдвэрлэх ажилл*******ы[2] “Саналууд” хэсэгт “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК: 220/22 кВ-ын Ц*******с******* дэд станцад ачаалал нэмэх боломжтой, 22 кВ-ын М******* агаарын шугам нь БЗӨӨЦТС (Б******* зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ) ТӨХК-ийн ашиглалтын шугам тул БЗӨБЦТС ТӨХК-аас санал авах”, “Б******* зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК: Э2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн №136/2022/96 тоот техникийн нөхцлийг сунгахад татгалзах зүйлгүй. ЦДҮС(Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ) ТӨХК-аас саналыг авах” гэж тус тус саналаа өгсөн.
4.3 Мөн урьд нь техникийн нөхцөл олгож байсан 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Цахилгааны техникийн нөхцөл хүссэн хүсэлтийг хэлэлцэн шийдвэрлэх ажлын хэсгийн ээлжит хурлын 11 дүгээр тэмдэглэлд[3] “М М” ХХК-ийн зөвшөөрлийг авах тухай хэлэлцэгдээгүй, шаардлага тавигдаагүй.
4.4 Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн В/01 дугаар шийдвэрт “Б******* зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК нь 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 02/990 дугаар албан бичгээр техникийн саналаа ирүүлэхдээ шугамын эхлэл хэсгийн өмчлөгчөөс зөвшөөрөл авахыг орхигдуулсан талаар 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 02/1145 дугаартай албан бичгээр ирүүлсэн” гэж,
Мөн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан тайлбартаа “шугамын эхлэл хэсгийн өмчлөгч буюу “М М” ХХК-ийн зөвшөөрөл аваагүй болохыг дээрх албан бичгээс мэдсэн” гэж тайлбарласан.
4.5 Үүнээс үзэхэд тухайн асуудлыг эрхлэн хариуцах үүрэгтэй захиргааны байгууллагууд уг техникийн нөхцлийг авахад өмчлөгчийн этгээдийн зөвшөөрөл шаардлагатай, шугамын эхлэл нь төрийн өмч бус хувийн өмчийнх болохыг техникийн нөхцлийг олгох үедээ мэдээгүй, нэхэмжлэгчээс энэ тухай шаардаагүй атлаа хожим нэхэмжлэгчийг үүнд шууд буруутгасан техникийн нөхцлийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна.
5.1 Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно.”, 26.2-д “Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ” гэж заасан.
5.2 Хариуагчаас техникийн нөхцлийг олгосны дараа баримт бичгийн бүрдэл дутуу гэж үзэж 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн В/01 дугаартай шийдвэрийг гаргахдаа эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх “Т айл и*******” ХХК-д тайлбар, баримт гаргах боломжийг олгоогүй, сонсох ажиллагааг хийгээгүй бөгөөд энэ талаар баримт байхгүй, хүлээн зөвшөөрсөн.
5.3 Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д заасан сонсох ажиллагаа хийхгүй тохиолдол буюу “нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол” гэсэн нөхцөлд хамаарна гэж тайлбарласан.
5.4 Энэ тохиолдолд техникийн нөхцөл хүчин төгөлдөр байснаар М******* сумын хэрэглэгчдийн цахилгааны хэрэглээнд шууд илэрхий нөлөөлнө, хохиролтой гэж үзэх боломжгүй, түүнчлэн, Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-д “Энэ хуулийн 28.1-д заасан сонсох ажиллагааг хийгээгүй шалтгаанаа захиргааны байгууллага нотлох үүрэгтэй” гэж заасны дагуу захиргааны шийдвэр гаргах ажилл*******ы явцад гарсан сонсох ажиллагаа ямар шалтгаанаар хийгдэхгүй тухай баримт байхгүй, мөн түүнийг шүүхэд нотлоогүй тул сонсох ажиллагаа явуулаагүй буруутай байна.
5.5 Сонсох ажилл*******ы явуулсны үр дүнд техникийн нөхцөл нь цахилгаан дамжуулах шугамын эхлэл хэсгийн өмчлөгч “М М” ХХК-ийн санал, зөвшөөрөл олгох эсэхээс хамаарч, маргаан бүхий акт өөр эрх зүйн үр дагавартай болохоор байна. Тодруулбал, хэрэв “М М” ХХК-аас зөвшөөрөл олгоогүй тохиолдолд ирвэл В/01 шийдвэр хууль ёсны болох, харин зөвшөөрсөн нөхцөлд маргаан бүхий тушаал хууль бус болох үр дагавар үүснэ.
5.6 Дүгнэвэл, хариуцагчаас техникийн нөхцөл олгосон шийдвэрээ хууль тогтоомжид нийцүүлэх арга хэмжээ авсан нь үндэслэлтэй байх боловч үр дагаврыг зохицуулах аргыг буруу сонгосон буюу энэ тохиолдолд техникийн нөхцлийг хүчингүй болгох биш харин нөхцөл байдлыг тодруулсны эцэст шийдвэрлэх байжээ.
Уг нөхцөл байдлыг тодруулах, дутуу ажиллагааг нөхөн гүйцээх нь хариуцагчийн хуулиар хүлээсэн чиг үүрэгт хамаарч байх тул шүүхийн шинжлэн судлах хүрээнээс хэтэрсэн байна.
5.7 Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх гэж зааснаар маргаан бүхий тушаалыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, дахин шинэ акт гаргахыг хариуцагчид даалгахаар шийдвэрлэлээ.
Захиргааны байгууллагаас хуульд нийцүүлэн холбогдох ажиллагааг хийж, эрх бүхий этгээдээс зөвшөөрлийг авсан эсэхээс хамаарч хуульд нийцүүлэн шийдвэр гаргах замаар шүүхийн шийдвэрийг биелүүлэх нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрчим хүчний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2-т заасныг тус тус баримтлан Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн В/01 дугаар шийдвэрийг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, дахин шинэ акт гаргахыг хариуцагчид даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн В/01 дугаар шийдвэр хүчингүй болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дугаар зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АНХБАЯР