2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 191/ШШ2025/09049

 

 

 

 

 

 

 

 

 

2025 10 23

191/ШШ2025/09049

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Аззаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Хүсэлт гаргагч: Ч тоотод оршин байрлах, ******* ******* ХХК /РД:*******/-ийн хүсэлттэй,

 

Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* овогт ******* ******* /РД:*******/-ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* оролцов. (Нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.)

 

Тодорхойлох нь:

 

1. Хүсэлт гаргагч ******* ******* ХХК нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч О.******* нь манай компанитай 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр ТВ-СТГ/2023-117412 тоот барьцаат *******ийн гэрээ байгуулан 3,150,000 төгрөгийг сарын 2.98 хувийн хүүтэйгээр 30 сарын хугацаатайгаар, гар утас худалдан авах зориулалтаар *******ж авсан. Хариуцагч О.******* манай байгууллагаас олгосон *******ийн гэрээний дагуу Samsung UE65AU7100UXCE 65 4K загварын зурагтыг Пи Си Молл ХХК-иас худалдан авсан бөгөөд барьцаат *******ийн гэрээнд заасан ёсоор биелүүлээгүй байна. Манай байгууллагаас харилцагчийг ******* авах үедээ бүртгүүлсэн Ө хаягаар Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хаягандаа амьдардаггүй. Хайрхан хаягаар Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 144/ШЗ2025/00770 дугаартай шүүгчийн захирамж гарч хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. О.*******ийг бид өөрсдийн бүхий л боломжоороо эрэн хайх ажлыг хийсэн боловч, ******* авч байх үед бүртгүүлсэн хаяган дээрээ оршин суудаггүй, холбоо барих утасны дугаар холбогдох боломжгүй зэргээс шалтгаалан олж чадахгүй байна. Иймд гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардахын тулд хариуцагчийг хаана байгааг тодорхой болгож, нэхэмжлэл гаргах шаардлагатай байгаа тул хариуцагч О.*******ийг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралд биечлэн оролцох боломжгүй тул шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийг ирүүлсэн байна.

 

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн №ТВ-СТГ/2023-117412 дугаартай санхүүгийн түрээсийн гэрээний нотариатаар батлуулсан хуулбар, *******ийн эргэн төлөлтийн хуваарь, мэдэгдэл, ******* төлөлтийн дэлгэрэнгүй хуулга, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 144/ШЗ2025/00770 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

Үндэслэх нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

Хүсэлт гаргагч ******* ******* ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* овогт ******* ******* /РД:*******/-ыг эрэн сурвалжлуулах хүсэлт шүүхэд гаргажээ.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр хүсэлтээ тодорхойлсон. Үүнд:

2.1 ******* ******* ХХК нь О.*******тай санхүүгийн түрээсийн гэрээ байгуулж, 3,150,000 төгрөгийн ******* олгосон.

2.2 Зээлдэгч О.*******аас санхүүгийн түрээсийн гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 144/ШЗ2025/00770 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар О.******* нь Ө хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь тогтоогдсон тул хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

Түүнчлэн дээрх захирамжаар О.Энхбаарын оршин суугаа хаягийн лавлагааг гаргуулсан ба лавлагаанд Ө гэжээ. О.*******ын оршин суух хаяг тодорхойгүй гэнэ.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт Энэ хуулийн 155.1-д заасан хүсэлтийг өөрийн оршин суух газрын шүүхэд гаргана гэж зааснаар тус шүүхэд эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан нь дээрх хуулийн зохицуулалтад нийцсэн гэж үзнэ.

 

4. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох О.*******ын оршин суух газар нь мэдэгдэхгүй байгаа болох нь хүсэлт гаргагчийн тайлбар болон дээрх баримтуудаар тогтоогдож байх тул ******* ******* ХХК-ийн гаргасан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* овогт ******* ******* /РД:*******/-ыг эрэн сурвалжлуулах хүсэлтийг хангах үндэстэй. 

 

5. Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* овогт ******* ******* /РД:*******/-ыг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* овогт ******* ******* /РД:*******/-ыг эрэн сурвалжлах, түүний амьдарч байгаа газрыг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагч ******* ******* ХХК, түүний төлөөлөгч //-д мэдэгдэхийг Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДаргалагЧ, шҮҮГЧ О.АЗЗАЯА