Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 387

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Ч.Сайнзаяа,

Улсын яллагч: Л.Соёмбо,

            Шүүгдэгч: Л.Бөөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Л.Бд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1705000890200 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Л.Б, 1982 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Баянхонгор аймгийн Заг суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ..., ам бүл 1, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 43 дугаар гудамжны 159/б тоотод оршин суух хаягтай боловч ..., 2005 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Баянхонгор аймгийн сум дундын шүүхийн 12 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан, ...тоот регистртэй,

Шүүгдэгч Л.Бнь 2017 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 23 цагийн орчим Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дэвшил”-ийн хажуу талд байрлалтай нийтийн байрны 4 тоотод урьд салсан эхнэр болох Р.Ттэй байх үед найз залуу Ж.Унь орж ирсний улмаас зодож улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Л.Бгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэгт нэмж мэдүүлэх зүйлгүй. Хохирогчид хохирлыг нь барагдуулсан” гэв. 

Хохирогч Ж.Уын мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 6 дугаар сарын 10-ны орой 21 цаг өнгөрч байхад би эхнэр Т, охин Т нарын хамт Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Энхжин худалдааны төвийн хажууд явж байхад Тхуучин нөхөр Б залгаж хүүхэдтэйгээ уулзах гэсэн юм, авчраад өгөөч гэж хэлсэн байсан. Тэгээд Т охиноо дагуулаад явсан. Ирэхгүй болохоор нь би 23 цагийн үед Дэвшилийн ажилчдын байр руу Бий гэрт очиход Б манай эхнэр Ттэй бэлгийн харьцаанд орж байхыг нь хараад шууд хаалгыг нь эвдэн ороод юу болж байгаа юм гэж уурлаж Бг заамдсан. Б намайг газар унагааж толгой, нүүр рүү 3-4 удаа цохьсон. Тэр үед эхнэр Т цагдаа дуудсан... ...Надад Бгээс нэхэмжлэх эмчилгээний зардал төлбөр байхгүй. Эмчилгээний зардалд сайн дураараа 300.000 төгрөг өгсөн. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлэг /хх-н 15-20, 79/,

Гэрч Тмөрдөн байцаалтад өгсөн: “...Намайг тухайн үед хүчирхийлсэн асуудал байхгүй. Тухайн үед Б намайг тэвэрч үнсээд оролдсон. Бид хоёр бэлгийн харилцаанд ороогүй. ...нөхөр У намайг хайгаад ороод ирнэ гэж бодоогүй байсан. Тэгтэл гэнэт ороод ирсэн, би их айсан байсан ба У, Б хоёр зодолдоод эхлэхээр нь би цагдаад мэдэгдсэн” гэсэн мэдүүлэг /хх--н 98/,

Шинжээчийн 7704 тоот дүгнэлтэд: “...Ж.Уын биед тархи доргилт, дух, зүүн нүдний дээд, доод хөмсөг, зүүн хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хөмсөгний шарх, хамрын нурууны цус хуралт, дээд уруул, баруун сарвууны шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, 2 шүдний сулрал, хүзүүний цус хуралт, зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт /хх-н 28/,

Яллагдагчаар Л.Бгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...У бид хоёроос өөр хүн байгаагүй. Т бид хоёрыг барьцалдаад авангуут хүүхдээ тэврээд гараад зугтаасан....Уын биед би гэмтэл учруулсан, өөр хүн гар хүрээгүй” гэсэн мэдүүлэг /хх-н 28/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-н 5/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 43-44, 85-88, 103-104/, хохирогчийн хүсэлт /хх-н 46, 89/ зэрэг болно.  

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Баянгол дүүргийн прокурорын газраас Л.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Л.Бнь хохирогч Утай маргалдаж хөнгөн гэмтэл учруулсан нь хоорондын таарамж тохиромжгүй харьцаанаас үүссэн, тодорхой сэдэлттэй гэмт хэрэг болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Тухайн хэрэг нь 2017 оны 6 дугаар сарын 10-ны өдөр буюу 2002 оны Эрүүгийн хууль үйлчилж байх үед үйлдэгджээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж заажээ.

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д “хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн бол” эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө гэж заажээ.

Иймд шүүгдэгч Л.Бий эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Л.Бнь “2017 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 23 цагийн орчим Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дэвшил”-ийн хажуу талд байрлалтай нийтийн байрны 4 тоотод урьд салсан эхнэр болох Р.Ттэй байх үед найз залуу Ж.Унь хаалга эвдлэн орж ирсний улмаас зодож улмаар эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Ж.Уын: “...би 23 цагийн үед Дэвшилийн ажилчдын байр руу Бий гэрт очиход Б манай эхнэр Ттэй бэлгийн харьцаанд орж байхыг нь хараад шууд хаалгыг нь эвдэн ороод юу болж байгаа юм гэж уурлаж Бг заамдсан. Б намайг газар унагааж толгой, нүүр рүү 3-4 удаа цохьсон. Тэр үед эхнэр Т цагдаа дуудсан” гэсэн мэдүүлэг /хх-н 15-20, 79/, гэрч Түмэн-Эрдэний: “... Намайг тухайн үед хүчирхийлсэн асуудал байхгүй. Тухайн үед Б намайг тэвэрч үнсээд оролдсон. Бид хоёр бэлгийн харилцаанд ороогүй....нөхөр У намайг хайгаад ороод ирнэ гэж бодоогүй байсан. Тэгтэл гэнэт ороод ирсэн, би их айсан байсан ба У, Б хоёр зодолдоод эхлэхээр нь би цагдаад мэдэгдсэн” гэсэн мэдүүлэг /хх--н 98/, шинжээчийн 7704 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Иймд шүүгдэгч Л.Бийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан “бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ж.Уын биед хөнгөн гэмтэл учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч нь шүүгдэгчээс эмчилгээний зардалд 300.000 төгрөг авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт бичгээр /хх-н 89/ гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Л.Бий үйлдсэн гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.1-д зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д “хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн” бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө гэж заасан байх тул шүүгдэгч Л.Бийг Эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Л.Бнь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болно. 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Прокурорын газраас Л.Бг 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилсүгэй.

            2. Шүүгдэгч Л.Бг  “бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

3. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Бд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР