2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 191/ШШ2025/09050

 

 

 

 

 

 

 

 

 

2025 10 23

191/ШШ2025/09050

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Аззаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Хүсэлт гаргагч: С байрлах, ******* ******* ХК /РД:*******/-ийн хүсэлттэй,

 

Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* ******* /РД:*******/-ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* оролцов. (Нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.)

 

Тодорхойлох нь:

 

1. Хүсэлт гаргагч ******* ******* ХК шүүхэд гаргасан хүсэлтдээ: Ц.******* нь тус *******тай 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдөр тус *******тай 2010113486 дугаартай зээлийн гэрээ байгуулж 12,000,000 төгрөгийн зээлийг 365 хоногт 20,4 хувийн хүүтэй өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуваарьт төлөлтөөс үүрэг зөрчигдөж эхэлсэн бөгөөд гэрээний үүргийг гүйцэтгүүлэхээр Дүүргийн эрүү, иргэний хялбар ажиллаагын анхан шатны тойргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн шүүгчийн 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 197/ШЗ2025/33211 дугаартай захирамжаар хариуцагч нь Б тоотод бүртгэлтэй боловч оршин суухгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгосон. Дээрх байдлаар иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих Ц.*******ы байгаа хаяг нь тодорхойгүй байгаа тул түүнийг эрэн сурвалжилж хаягийг тогтоож өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралд биечлэн оролцох боломжгүй тул шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийг ирүүлсэн байна.

 

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, гүйцэтгэх захирлын тушаал, 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн №2010113486 дугаартай Зээлийн гэрээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, дансны хуулга, Дүүргийн эрүү, иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 197/ШЗ2025/33211 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

Үндэслэх нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

Хүсэлт гаргагч ******* ******* ХК иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* ******* РД: *******-ыг эрэн сурвалжлуулах хүсэлт шүүхэд гаргажээ.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр хүсэлтээ тодорхойлсон. Үүнд:

2.1 ******* ******* ХК нь Иргэн Ц.*******ы хүсэлтээр 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр тус *******тай 20101222449 дугаартай зээлийн гэрээ байгуулж 12,000,000 төгрөгийн зээлийг олгосон.

2.2. Ц.*******аас зээлийн гэрээний үүрэгт шаардсан нэхэмжлэлийг Дүүргийн эрүү, иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 197/ШЗ2025/33211 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар Ц.******* нь Б тоот амьдардаггүй болох нь тогтоогдсон тул тухайн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Түүнчлэн тус захирамжаар Ц.*******ы оршин суух хаягийн лавлагааг гаргуулахад Б тоот гэжээ. Ц.*******ы оршин суух хаяг тодорхойгүй гэнэ.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт Энэ хуулийн 155.1-д заасан хүсэлтийг өөрийн оршин суух газрын шүүхэд гаргана гэж зааснаар тус шүүхэд эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан нь дээрх хуулийн зохицуулалтад нийцсэн гэж үзнэ.

 

4. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.*******ы оршин суух газар нь мэдэгдэхгүй байгаа болох нь хүсэлт гаргагчийн тайлбар болон дээрх баримтуудаар тогтоогдож байх тул ******* ******* ХК-ийн гаргасан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох эрэн сурвалжлуулах хүсэлтийг хангах үндэстэй. 

 

5. Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* ******* РД:*******-ыг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* ******* РД:*******-ыг эрэн сурвалжлах, түүний амьдарч байгаа газрыг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагч ******* ******* ХК-д мэдэгдэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын гуравдугаар хэлтэст даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДаргалагЧ, шҮҮГЧ О.АЗЗАЯА