| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ж.Байгалмаа |
| Хэргийн индекс | 191/2025/03514/И |
| Дугаар | 191/ШШ2025/08185 |
| Огноо | 2025-10-01 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 191/ШШ2025/08185
| 2025 10 01 | 191/ШШ2025/08185 |
Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: тоотод оршин суух, Ш овогт Д-н Н /РД:/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х тоот хаягт оршин суух Яовогт О-н Б /РД:/-т холбогдох,
Нийт 21 050 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ариунтуул оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* би 2023.04.03-ны өдөр хариуцагч *******той орон сууц хөлслөх гэрээг бичгээр байгуулж, 3 өрөө орон сууцаа гаражийн хамт хөлслүүлсэн. Тухайн үед Ремаксаар жуулчлуулсан.
Гэрээгээр би өөрийн өмчлөлийн Х тоот 84 м.кв 3 өрөө бүрэн тавилгын хамт мөн 10,5 м.кв гаражийн хамт хөлслүүлж, сарын төлбөрт 2 000 000 төгрөг, 2024.09 дүгээр сараас 2 500 000 төгрөгөөр ашиглалтын зардал сууц өмчлөгчдийн холбооны төлбөр, цахилгаан хэрэглэсний төлбөрийг тус тус хөлслөгч тал хариуцахаар тохиролцсон.
Миний бие хөлслөгч этгээд ******* түүний эхнэртэй утсаар ярьж, түрээсийн төлбөрийг төлөхийг шаардахад элдэв шалтаг тоочиж, алданги, хүүтэй нь хамт төлнө, маргааш нөгөөдөр удахгүй хэмээн тайлбар хэлж байраа хүлээлгэн өгөхгүй төлбөрөө ч төлөхгүй өнөөдрийг хүрлээ. Холбогдох чат утасны мессеж, нотлох баримтууд байгаа.
Иймд хариуцагчаас түрээсийн гэрээний төлбөр 20 850 000 төгрөг, ашиглалтын зардал 200 000 төгрөгийн төлбөрийн хамт нийт 21 050 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгчээс шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: ******* миний нэхэмжлэлтэй *******од холбогдох 21 050 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч ******* нь 21 050 000 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулсан тул нэхэмжлэлийг шаардлагаас бүхэлд нь татгалзаж байна. Би өнөөдрийн 13:30 цагт товлогдсон шүүх хуралдаанд ирэх боломжгүй тул миний эзгүйд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар, талуудын хооронд 2023 онд байгуулагдсан №2023/03/31 дугаар Орон сууц хөлслөх гэрээ, байрны түрээсийн тооцоо, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбар зэргийг гаргаж, хариуцагч талаас баримт гаргаагүй болно.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******од холбогдуулан нийт 21 050 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлж барагдуулсан үндэслэлээр нэхэмжлэгч ******* нь нийт 21 050 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд бичгээр гаргасан хүсэлтээр нотлогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 262 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ******* нь 21 050 000 төгрөг гаргуулах шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг зохигчдод мэдэгдсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 262 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА