2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 191/ШШ2025/08538

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 10 08

191/ШШ2025/08538

 

 

Зохигчдийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх шүүгч Ж.Байгалмаа би,

 

Нэхэмжлэгч: С  байрлах ххх банк ХК /РД:8/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б тоот хаягт бүртгэлтэй, Х тоот хаягт түр оршин суух Б-н Г /РД:5/-т холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт нийт 32 218 561.80 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ххх банк ХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б Г нь Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2024.08.15-нд 6000262917 тоот Цахим зээлийн гэрээ-г байгуулж 31 270 000 төгрөгийн зээлийг сарын 2 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж авсан.

Зээлдэгчтэй байгуулсан 6000262917 тоот Цахим зээлийн гэрээ-ний үүргийг 151 хоног хугацаа хэтрүүлсэн байна.

Зээлдэгчтэй байгуулсан 6000262917 тоот Цахим зээлийн гэрээ-ний хугацаа 2027.01.20-нд дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1., 225.2., 226 дугаар зүйлийн 226.1. дэх заалт болон Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ-ни 8.3 дах заалтыг тус тус үндэслэн дээрх цахим зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлтэй байна. гэжээ.

 

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ө шүүхэд гаргасан тайлбар, хүсэлтдээ: М банк ХК-ийн нэхэмжлэлтэй *******т холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэгдэж байна.

Хариуцагчтай харилцан тохиролцон эвлэрлийн гэрээ байгуулж байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

3.Хариуцагч ******* нь шүүхэд гаргасан тайлбар, хүсэлтдээ: Ганхуяг миний бие М банк-ны нэхэмжилсэн 32 218 561 төгрөгөөс 5 195 000 төгрөгийг төлсөн. Үлдэх 27 023 561 төгрөгийг 15 сарын хугацаанд сар бүр 1 800 000 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцоод эвлэрлийн гэрээ байгуулсан.

Ийм учир хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүйгээр хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

4.Талуудын хооронд байгуулагдсан Эвлэрлийн гэрээ-нд:

М банк ХК-ийн нэхэмжлэлтэй *******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 32 218 561 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт талууд харилцан тохиролцож дараах байдлаар эвлэрлийн гэрээ байгуулав. Үүнд:

1.Нэхэмжлэгч М банк ХК нь нэхэмжлэлийн шаардлагаас 5 195 000 төгрөгөөс татгалзав.

2.Нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 27 023 561 төгрөгийг хариуцагч ******* нь 15 сарын хугацаанд буюу 2025.10.25-нд 1 800 000 төгрөг, 2025.11.25-нд 1 800 000 төгрөг, 2025.12.25-нд 1 800 000 төгрөг, 2026.01.25-нд 1 800 000 төгрөг, 2026.02.25-нд 1 800 000 төгрөг, 2026.03.25-нд 1 800 000 төгрөг, 2026.04.25-нд 1 800 000 төгрөг, 2026.05.25-нд 1 800 000 төгрөг, 2026.06.25-нд 1 800 000 төгрөг, 2026.07.25-нд 1 800 000 төгрөг, 2026.08.25-нд 1 800 000 төгрөг, 2026.09.25-нд 1 800 000 төгрөг, 2026.10.25-нд 1 800 000 төгрөг, 2026.11.25-нд 1 800 000 төгрөг, 2026.12.25-нд 1 823 550 төгрөгөөр тус тус төлнө.

3.Талууд эвлэрлийн гэрээг сайн дурын үндсэн дээр байгуулсан бөгөөд цаашид энэ асуудлаар маргаан гаргах эрхгүй, хуульд заасан үр дагаврыг бүрэн ойлгосон болно. гэжээ.

 

5.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, төлөөлөгчид олгосон итгэмжлэл, зээлийн үйлчилгээ авах хүсэлтийн хуулбар, хэрэглээний зээлийн эрхийн гэрээний хуулбар, цахим зээлийн гэрээний хуулбар, зээл зээлийн хүүгийн тооцоолол, нотариатын төлбөр төлсөн баримт зэрэг баримтыг гаргаж, хариуцагчаас баримт гаргаагүй болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М банк ХК нь хариуцагч *******т холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт нийт 32 218 561.80 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч М банк ХК нь нэхэмжлэлийн шаардлагаас 5 195 000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 27 023 561 төгрөгийг 15 сарын хугацаанд 2025.10.25-нд 1 800 000 төгрөг, 2025.11.25-нд 1 800 000 төгрөг, 2025.12.25-нд 1 800 000 төгрөг, 2026.01.25-нд 1 800 000 төгрөг, 2026.02.25-нд 1 800 000 төгрөг, 2026.03.25-нд 1 800 000 төгрөг, 2026.04.25-нд 1 800 000 төгрөг, 2026.05.25-нд 1 800 000 төгрөг, 2026.06.25-нд 1 800 000 төгрөг, 2026.07.25-нд 1 800 000 төгрөг, 2026.08.25-нд 1 800 000 төгрөг, 2026.09.25-нд 1 800 000 төгрөг, 2026.10.25-нд 1 800 000 төгрөг, 2026.11.25-нд 1 800 000 төгрөг, 2026.12.25-нд 1 823 550 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Зохигчид нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрэн хэлэлцсэн нь тэдний тайлбар, эвлэрлийн гэрээ зэрэг баримтуудаар нотлогдсон бөгөөд хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх ашиг, сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 319 042.81 төгрөгийн 185 243 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, дүүргийн Татварын хэлтсийн данснаас 133 799.8 төгрөгийг, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 133 799.8 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч М банк ХК-д олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.М банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******т холбогдох, зээлийн гэрээний үүрэгт нийт 32 218 561.80 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нь 5 195 000 төгрөгөөс татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 27 023 561 төгрөгийг 15 сарын хугацаанд буюу 2025.10.25-нд 1 800 000 төгрөг, 2025.11.25-нд 1 800 000 төгрөг, 2025.12.25-нд 1 800 000 төгрөг, 2026.01.25-нд 1 800 000 төгрөг, 2026.02.25-нд 1 800 000 төгрөг, 2026.03.25-нд 1 800 000 төгрөг, 2026.04.25-нд 1 800 000 төгрөг, 2026.05.25-нд 1 800 000 төгрөг, 2026.06.25-нд 1 800 000 төгрөг, 2026.07.25-нд 1 800 000 төгрөг, 2026.08.25-нд 1 800 000 төгрөг, 2026.09.25-нд 1 800 000 төгрөг, 2026.10.25-нд 1 800 000 төгрөг, 2026.11.25-нд 1 800 000 төгрөг, 2026.12.25-нд 1 823 550 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

  

2.Захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг хариуцагчид мэдэгдсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 319 042.81 төгрөгийн 185 243 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, дүүргийн Татварын хэлтсийн данснаас 133 799.8 төгрөгийг, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 133 799.8 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч М банк ХК-д олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ    Ж.БАЙГАЛМАА