Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 109/ШШ2026/0009

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                                           

                                                                             109/ШШ2026/0009

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч А.Түвшинтулга даргалж, Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Нэргүй, Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Болорчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Б” ХХК

Хариуцагч: Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс

Нэхэмжлэлийн шаардлага: “Б” ХХК-ийн 2006 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн үүсгэн байгуулагчдын хурлын тогтоол, 2006 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн “Б” ХХК-ийн дүрэм болон өөрчлөлт орсон 2011 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Б” үүсгэн байгуулагчдын хурлын тогтоол, 2011 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Б” ХХК-ийн дүрэм зэрэг шинээр үүсгэн байгуулагдсаныг болон өөрчлөн байгуулагдсаныг улсын бүртгэлд бүртгэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, “Б” ХХК-ийн 2006 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн үүсгэн байгуулагчдын хурлын тогтоол, 2006 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн “Б” ХХК-ийн дүрэм, 2011 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Булгантээх” үүсгэн байгуулагчдын хурлын тогтоол, 2011 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Б” ХХК-ийн дүрмийг улсын бүртгэлд бүртгэхийг Архангай аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэст даалгах, Архангай аймгийн Улсын бүртгэлийн газрын улсын бүртгэгчийн “Б” ХХК-ийн улсын бүртгэлд “Б” ХХК-ийн дүрэм, үүсгэн байгуулагчийн шийдвэрийг бүртгэсэн бүртгэл болон “Б” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд “Хувьцаа эзэмшигч, гишүүний мэдээлэл болон үүсгэн байгуулагчийн мэдээлэл хэсэгт Д.Ж” гэж бүртгэгдсэн бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоож, хувьцаа эзэмшигч, болон үүсгэн байгуулагч гишүүний мэдээлэл хэсэгт Р.Бя-р залруулан бүртгэхийг улсын бүртгэгчид даалгах, Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 21/1-02 бүртгэгчийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 0111002002 дугаарт 2014 оны 5 дугаар сарын 14-ний өдөр “Б” ХХК-ийн дүрмийг бүртгэсэн нь “Б” ХХК болон хариуцагч Архангай аймгийн Улсын бүртгэлийн байгууллагын хооронд нийтийн эрх зүйн харилцаа бий болсныг тогтоож, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн эх нотлох баримт бичгийн архивд цахим болон цаасан хэлбэрээр баталгаажуулахыг даалгах,

Гуравдагч этгээд Д.Ж-с Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан

Бие даасан нэхэмжлэлийн шаардлага: “ регистрийн дугаартай, “Б” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд 2011 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн “Р овогтой Б-г захирлаар томилсныг бүртгэв”, 2012 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн “Үүсгэн байгуулагчдын тоо 7 болж 210000,0-р нэмэгдэж, 216000,0 мян.төг болж өөрчлөгдсөнийг бүртгэв” гэсэн Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн шийдвэрүүдийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б

Гуравдагч этгээд Д.Ж

Гуравдагч этгээд Д.Ж-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А

Гуравдагч этгээд Ч.Ё

Гуравдагч этгээд Д.Ж-ны өмгөөлөгч О.Б

Гуравдагч этгээд Ч.Ё, Р.Д, Д.Б, О.Г, Д.Э нарын өмгөөлөгч В.У

Иргэдийн төлөөлөгч Р.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Гүн-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага

 

1.1. Нэхэмжлэгч “Б” ХХК-иас Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан “Б” ХХК-ийн 2006 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн үүсгэн байгуулагчдын хурлын тогтоол, 2006 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн “Б” ХХК-ийн дүрэм болон өөрчлөлт орсон 2011 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Б” үүсгэн байгуулагчдын хурлын тогтоол, 2011 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Б” ХХК-ийн дүрэм зэрэг шинээр үүсгэн байгуулагдсаныг болон өөрчлөн байгуулагдсаныг улсын бүртгэлд бүртгэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, “Б ХХК-ийн 2006 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн үүсгэн байгуулагчдын хурлын тогтоол, 2006 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн “Б” ХХК-ийн дүрэм, 2011 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Б” үүсгэн байгуулагчдын хурлын тогтоол, 2011 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Б” ХХК-ийн дүрмийг улсын бүртгэлд бүртгэхийг Архангай аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэст даалгах, Архангай аймгийн Улсын бүртгэлийн газрын улсын бүртгэгчийн “Б” ХХК-ийн улсын бүртгэлд “Б” ХХК-ийн дүрэм, үүсгэн байгуулагчийн шийдвэрийг бүртгэсэн бүртгэл болон “Б” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд “Хувьцаа эзэмшигч, гишүүний мэдээлэл болон үүсгэн байгуулагчийн мэдээлэл хэсэгт Д.Ж” гэж бүртгэгдсэн бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоож, хувьцаа эзэмшигч, болон үүсгэн байгуулагч гишүүний мэдээлэл хэсэгт Р.Б-р залруулан бүртгэхийг улсын бүртгэгчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

 

1.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас “О.Г, Р.Д, Д.Ж, Д.Ё, А.Б, Д.Э нарыг “Б” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гишүүний мэдээлэл болон үүсгэн байгуулагчаар бүртгэхийг даалгах, Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 21/1-02 бүртгэгчийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дугаарт 2014 оны 5 дугаар сарын 14-ний өдөр “Б” ХХК-ийн дүрмийг бүртгэсэн нь “Б” ХХК болон хариуцагч Архангай аймгийн Улсын бүртгэлийн байгууллагын хооронд нийтийн эрх зүйн харилцаа бий болсныг тогтоож, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн эх нотлох баримт бичгийн архивд цахим болон цаасан хэлбэрээр баталгаажуулахыг даалгахгэж нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэсэн болно.

 

1.3. Тус шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 109/ШЗ2025/0396 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч “Б” ХХК-ийн нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан. (4 дүгээр хавтаст хэргийн 185-191 дэх тал)

 

1.4. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 221/ШТ2026/0103 дугаар магадлалаар шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулсан. (4 дүгээр хавтаст хэргийн 213-217 дахь тал)

 

1.5. Тус шүүхийн 2026 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 109/ШЗ2026/0026 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийн ихэсгэсэн “Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 21/1-02 бүртгэгчийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн  дугаарт 2014 оны 5 дугаар сарын 14-ний өдөр “Б” ХХК-ийн дүрмийг бүртгэсэн нь “Б” ХХК болон хариуцагч Архангай аймгийн Улсын бүртгэлийн байгууллагын хооронд нийтийн эрх зүйн харилцаа бий болсныг тогтоож, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн эх нотлох баримт бичгийн архивд цахим болон цаасан хэлбэрээр баталгаажуулахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг дахин хүлээн авахаас татгалзсан байна. (4 дүгээр хавтаст хэргийн 221-225 дахь тал)

 

1.6. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 221/ШТ2026/0269 дүгээр магадлалаар дээрх 2026 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 109/ШЗ2026/0026 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. (4 дүгээр хавтаст хэргийн 235-237 дахь тал)

 

            1.7. Гуравдагч этгээд Д.Ж-с Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан “3000478 регистрийн дугаартай, “Б” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд 2011 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн “Р овогтой Б-г захирлаар томилсныг бүртгэв”, 2012 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн “Үүсгэн байгуулагчдын тоо 7 болж 210000,0-р нэмэгдэж, 216000,0 мян.төг болж өөрчлөгдсөнийг бүртгэв” гэсэн Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн шийдвэрүүдийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох”-оор бие даасан шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэлээ өөрчлөөгүй, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээ ихэсгэж, багасгаагүй болно.

 

1.8. Шүүхээс дээрх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д зааснаар хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн тухайд:

 

2.1. “Б” ХХК нь 2022 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 1/48 дүгээр албан бичгээр “Б” ХХК-ийн үүсгэн байгуулагчийн хүсэлт болон дүрэм, компанийн тогтоолыг тус тус Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн байна. (1 дүгээр хавтаст хэргийн 18 дахь тал)

2.2. Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 719 дүгээр албан бичгээр “Б" ХХК-ийн нөхөн бүрдүүлж буй дүрэм тогтоолыг эх нотлох баримт буюу хувийн хэрэгт байршуулах боломжгүй” гэсэн хариуг “Б” ХХК-д хүргүүлжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 19 дэх тал)

2.3. “Б” ХХК нь дээрх татгалзсан хариуг эс зөвшөөрч 2022 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 1/38 дугаар албан бичгээр Улсын бүртгэлийн ерөнхий газарт гомдол гаргасан байна. (1 дүгээр хавтаст хэргийн 20-21 дэх тал)

2.4. Улсын бүртгэлийн ерөнхий газар 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 7/5736 дугаар албан бичгээр маргаантай асуудлаа шүүхээр эцэслэн шийдвэрлүүлсний дараа бүртгэлийн байгууллагад хандах талаар хариуг “Б” ХХК-д хүргүүлжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 22 дахь тал)

2.5. Улмаар нэхэмжлэгч “Б” ХХК нь маргаан бүхий бүртгэлийн асуудлаар тус шүүхэд анх 2022 оны 7 дугаар  сарын 28-ны өдөр нэхэмжлэл гаргасан.

2.6. Монгол Улсын Дээд шүүхийн Нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 25 дугаар тогтоолын “Тайлбарлах нь” хэсэгт “Улсын бүртгэлтэй холбоотой захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаан нь захиргааны байгууллагын шийдвэр гаргах үйл ажиллагааны журмын хяналтаар хязгаарлагдах тул хэрэв тухайн маргаан үүсэх үндсэн шалтгаан буюу нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож буй үйл баримт нь иргэний хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан бол шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзвал зохино...” хэмээн тайлбарласан.

2.7. Иргэн, хуулийн этгээд болон улсын бүртгэлийн байгууллагын хооронд үүссэн харилцааг зохицуулдаг Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль нь императив шинжтэй харилцааг зохицуулсан шинжтэй буюу нийтийн эрх зүйн хэм хэмжээ.

2.8. Нэхэмжлэгч хуулийн этгээд болон улсын бүртгэлийн байгууллагын хооронд үүссэн хуулийн этгээдийн улсын бүртгэлтэй холбоотой маргааныг Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулиар зохицуулах тул уг маргаан бүхий тохиолдол нь нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн захиргааны хэргийн шүүхийн  харьяалан шийдвэрлэх маргаан гэж үзэх үндэслэлтэй.

2.9. “Б” ХХК-ийн нэхэмжлэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасан шаардлагыг хангасан, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1. дэх хэсэгт зааснаар тус шүүхийн харьяалан шийдвэрлэвэл зохих маргаан байх тул захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэлтэй.

 

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

 

3.1. Нэхэмжлэгч “Б” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Р.Б миний бие Авто тээврийн техникч эдийн засгийн мэргэжилтэй бөгөөд Архангай аймгийн Авто тээврийн 6-р баазад 1981 оны 12 сараас эхлэн энэ байгууллагыг татан буугдах хүртэл ашиглалтын тоо бүртгэгч, диспечир, автын механик, зэрэг ажлуудыг хийж байсан. Шинээр Авто тээврийн газар байгуулагдахад тээвэр зохицуулагчаар 2005 оноос 2007 он хүртэл ажиллаж байсан. Би Архангай-Улаанбаатарын чиглэлд хувиараа зорчигч тээврийн үйл ажиллагаа явуулж байсан жолооч нартай хамтран 2006 онд “Б” ХХК-г үүсгэн байгуулан ажиллахаар болсон юм Учир нь Архангай аймгийн зорчигч тээврийн жолооч нар нь Архангай -Улаанбаатар-Архангай чиглэлд их бэрхшээл саадтай тулгарч байсан учир жолооч нар орон нутагт зорчигч тээврийн компани байгуулах боломж байна уу гэж санал гаргаж байсан. Анх 2006 онд “Б” ХХК-ийг үүсгэн байгуулах санаачилгыг миний бие Р.Б, тухайн үеийн жолооч болох А.Б, Р.Д, Ч.Ё Д.Ж, нартай хамтран компани байгуулах саналтай байгаагаа тухайн үеийн Авто тээврийн төвийн дарга Д.Жаргалсайханд танилцуулахад “бололгүй яах вэ“ гэж хэлэхээр нь Р.Б миний бие санаа шулуудаж Архангай аймгийн авто тээврийн газрын дарга Ж-тай хамт Улаанбаатар хот явж тухайн үеийн Авто тээврийн газрын дарга Н-т хот хоорондын зорчигч тээврийн үйл ажиллагаа явуулах “Б’’ ХХК байгуулах тухайгаа танилцуулсан, гэтэл Н дарга Авто тээврийн төвийн дарга Д.Ж-д “байгууллагын дарга компани байгуулж болохгүй та төрийн ажил хийж байгаа хүн шүү дээ харин Б гуай байгуулж болно” гэсэн учир Архангай аймагтаа буцаж ирээд. Архангай аймгийн Татварын хэлтсээр хөөцөлдөж байж 2006 оны 5 дугаар сарын 5-ны өдөр “Б” ХХК-г үүсгэн байгуулах хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулах хуудас №06050524 бөглөж тухайн үеийн Архангай аймгийн Татварын хэлтэс буюу бүртгэх эрх бүхий байгууллагаас “Бх” ХХК гэсэн хуулийн этгээдийн нэрийг миний бие Р.Б нь авсан болно. Ингээд “Б” ХХК гэсэн хуулийн этгээдийн нэрийг авсны дараа буюу 2006 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Үндэсний Татварын албанд хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл-ийг үүсгэн байгуулагчийн хувьд Б миний бие гаргаад, 2006 оны 05-р сарын 14 өдөр Архангай аймаг дахь “Б” ХХК-ийн үүсгэн байгуулагчийн хурлын тогтоол №1, мөн “Б” ХХК-ийн дүрмийг боловсруулаад завгүй сууж байхад тухайн үеийн Авто тээврийн газрын дарга Д.Ж дарга манай өрөөнд орж ирээд надад ”Та ажил ихтэй байгаа юм байна “Б“ ХХК байгуулах үүсгэн байгуулах бичиг баримтыг нь би улсын бүртгэлд бүртгүүлээд өгье гэж хэлээд миний “Б” ХХК-ийн үүсгэн байгуулах “Б”ХХК-ны дүрэм, үүсгэн байгуулагчийн тогтоол 2-ыг бичиг баримт, жолооч нарын нэрс, машины гэрчилгээг, дүрмийн санг байгуулахаар микробус маркийн 2298 УБВ улсын дугаартай машиныг 6 сая төгрөгөөр үнэлүүлэхээр Авто тээврийн дарга Ж-д Архангай аймгийн Татварын хэлтэст “Б" ХХК-наа бүртгүүлэхээр өгч явуулсан юм. Гэтэл тухайн үед Авто тээврийн дарга байсан Д.Ж нь Архангай аймгийн Татварын хэлтэст 2006 оны 5 дугаар сарын 15-ны өдөр миний үүсгэн байгуулж буй “ Б “ ХХК-ийг улсын бүртгэлд бүртгүүлэхдээ, миний өгч явуулсан “Б” ХХК-ны дүрэм, үүсгэн байгуулагчийн тогтоол 2-ыг өгөлгүй, түүний оронд “Б” ХХК-ны үүсгэн байгуулагчдын хурлын тогтоол, ”Б” ХХК-ны дүрэм гэгчийг 2006 оны 5 дугаар сарын 15-ны өдөр бичиж хувилан аймгийн Татварын хэлтэст хувьцаа эзэмшигч болон үүсгэн байгуулагчаар Д.Ж гэж өөрийн нэр дээр, бүртгүүлэхээс гадна дүрмийн сан байгуулахаар өгсөн миний микробус маркийн 2298 УБВ машиныг оруулаагүй өөрийнхөө микробус маркийн 4041 ара улсын дугаартай машиныг бүртгүүлсэн байсныг саяхан буюу Ж-г миний үүсгэн байгуулсан компани гэж маргаан гаргахаар нь Архангай аймгийн улсын бүртгэл дээр очиж шүүлгэж үзээд мэдлээ. Архангай аймгийн Улсын бүртгэлийн байгууллага нь хууль, хууль тогтоомж зөрчин, бүртгэл үнэн зөв бодитой заавал биелүүлэх шинжтэй байх нотлох баримтад үндэслэж хуульд заасан журмын дагуу хөтлөх гэсэн улсын бүртгэлийн зарчмыг зөрчиж миний өөрийн үүсгэн байгуулсан 'Б” ХХК-ны нэр дээр Д.Ж-ы 'Б “ ХХК-ыг бүртгэж бидний хооронд маргаан үүсгэх эхийг тавьсан байна. Д.Ж нь “Б" ХХК -тай ямар ч хамааралгүй бөгөөд түүнд “Ба гэсэн хуулийн этгээд байгаа байх. Харин Архангай аймгийн улсын бүртгэлийн газрын архивд байгаа миний үүсгэн байгуулсан “Бу” ХХК-ны үүсгэн байгуулсан бичиг баримтад манай “Бу” ХХК-ийн дүрэм, “Бу" ХХК-ийн үүсгэн байгуулагчийн тогтоол одоог хүртэл авагдаагүй өөр буюу “Ба” ХХК-ны дүрэм үүсгэн байгуулагчдын хурлын тогтоол авагдан хадгалагдаж үүсгэн байгуулагч миний хууль ёсны эрх, ашиг сонирхол маш ихээр хөндөгдөж байна. Учир нь ХХК-ыг үүсгэн байгуулж байгаа дүрэм тогтоол нь өөр би өөрийн компанид байгаа “Бу”ХХК-ны дүрэм, үүсгэн байгуулагчийн тогтоол 2-ыг хууль ёсоор бүртгүүлэхээр Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст 2022 оны 05-р сарын 02 өдөр хандсан боловч “Бу” ХХК-ний нөхөж бүрдүүлж буй дүрэм, тогтоолыг эх нотлох баримт буюу хувийн хэрэгт байршуулах боломжгүй болно” гэсэн хариуг 2022 оны 5 дугаар сарын 18-ний өдрийн 719 дугаартай албан бичгээр хариуг өгсөн юм. Үүнийг миний бие хүлээн зөвшөөрөх боломжгүй учир Улаанбаатар хотод Улсын бүртгэлийн Ерөнхий газарт Архангай аймаг дахь Улсын бүртгэгчийн хууль бус ажиллагааны талаар гомдол гаргасан боловч 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 7\5736 дугаартай албан бичгээр “ та дээрх бүртгэлийн талаарх маргаантай асуудлаа шүүхээр эцэслэн шийдвэрлүүлсний дараа бүртгэлийн байгууллагад хандана уу.” гэсэн хариуг 2022 оны 7 дугаар сарын 18 өдөр хүлээн авсан. Нэхэмжлэгч Р.Б би “Бу” ХХК-ний дүрэм, тогтоолыг нөхөн бүрдүүлээгүй, байгууллагынхаа өөрт хадгалагдаж буй эх хувийг гаргаж өгч байгаа болно. Дээрх бичсэн зүйл бүгд баримттайгаар Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн архивд байгаа болно. Харин манай компанийн архивд одоо хүртэл 2006 оны 05-р сарын 14 өдрийн “Бу”ХХК-ийн дүрэм, үүсгэн байгуулагчийн тогтоолын нэг хувь байгаа болно. Иймд 2006 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн “Бу”ХХК-ны дүрэм, үүсгэн байгуулагчийн тогтоолыг буюу анх үүсгэн байгуулсан баримт бичгийг “Бу” ХХК-ний хувийн хэрэгт болон улсын бүртгэлийн мэдээллийн санд цаасан болон цахим хэлбэрээр албан ёсоор бүртгэхийг даалгаж, “Бу” ХХК-ны анх үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчээр Р Б намайг тогтоож өгнө үү. Улсын бүртгэлийн байгууллагын чиг үүрэг бол Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 7 дугаар зүйлд заасан улсын бүртгэлийн төрлийн хүрээнд улсын бүртгэл хөтлөх, энэ тухай хуульд заасны дагуу цахим хуудсаар нийтэд мэдээлэх мөн хуулийн этгээд тус бүрд холбогдох мэдээллийг улсын бүртгэлийн мэдээллийн сангаас хэвлэж хуулийн этгээдийн хувийн хэрэгт хавсаргаж, архивд хадгалах, энэ хуулийн 9.5-д заасан журмын дагуу хуулийн этгээдийн хувийн хэрэг хөтлөх үүрэгтэй гэж заажээ.  2011 оны 10 дугаар сарын 15-ны өдөр манай “Бу” ХХК-ийн үүсгэн байгуулагчдын хурал хуралдаж. тухайн үеийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Компанийн тухай хуульд нийцүүлэн “Бу” ХХК-ийн үүсгэн байгуулагчдын тоог болон хувьцаа эзэмшигчдийн тоог 7 болгон өөрчлөн нэмэгдүүлж, компанийнхаа дүрмийн сангийн хэмжээг 216 000 000 төгрөг болгон нэмэгдүүлж, улсын бүртгэлд 2012 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр бүртгүүлэн хот хоорондын зорчигч тээврийн үйл ажиллагааны цар хүрээ өргөжин өдөрт явах цагуудын давтамжийг нэмэгдүүлсэн юм. Манай компанийн 2011 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн энэ өөрчлөлтийн талаар улсын бүртгэлийн гэрчилгээнд өөрчлөлт оруулан бүртгэсэн боловч хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийн тухай мэдээлэл, түүнийг бүртгэсэн он, сар, өдрийг “Бу” ХХК-ний хувийн хэрэгт цаасан болон цахим хэлбэрээр бүрдүүлэн улсын бүртгэлийн мэдээллийн санд одоог хүртэл оруулаагүй байна. “Бу” компанийн зүгээс зохих өөрчлөлт орсон талаарх бичиг баримтыг тухайн үед нь 2011 оны 12 дугаар сарын 8-ны өдөр Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст өгч байсан болно. Ингэж Улсын бүртгэгчийн хууль бус ажиллагаа ажлаа зохих ёсны дагуу, хуульд заасан үндэслэлийн дагуу хийгээгүйн улмаас манай ‘Б" ХХК болон өмчлөгч үүсгэн байгуулагч иргэн Р Бяв би эд хөрөнгө, сэтгэл санааны маш их хохирол хүлээж байна. Иймд Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн “Бу" ХХК-ийн 2006 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн үүсгэн байгуулагчдын хурлын тогтоол, 2006 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн “Бу” ХХК-ийн дүрэм болон өөрчлөлт орсон 2011 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Бу” ХХК-ийг үүсгэн байгуулагчдын хурлын тогтоол, 2011 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Бу” ХХК-ны дүрэм зэрэг шинээр үүсгэн байгуулагдсаныг болон өөрчлөн байгуулагдсаныг улсын бүртгэлд бүртгэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож “Бу" ХХК-ийн 2006 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн үүсгэн байгуулагчдын хурлын тогтоол, 2006 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн “Бу” ХХК-ийн компанийн дүрэм, 2011 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Бу” ХХК-ийг үүсгэн байгуулагчдын хурлын тогтоол, 2011 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Бу” ХХК-ны дүрэм зэргийг улсын бүртгэлд бүртгэх, улсын бүртгэлийн мэдээллийн санд цаасан болон цахим хэлбэрээр бүртгэхийг Архангай аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж, Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 21/1-02 бүртгэгчийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 0111002002 дугаарт 2014 оны 5 дугаар сарын 14-ний өдөр “Бу” ХХК-ийн дүрмийг бүртгэсэн нь “Бу” ХХК болон хариуцагч Архангай аймгийн Улсын бүртгэлийн байгууллагын хооронд нийтийн эрх зүйн харилцаа бий болсныг тогтоож, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн эх нотлох баримт бичгийн архивд цахим болон цаасан хэлбэрээр баталгаажуулахыг даалгах гэжээ.

 

3.2. Хариуцагч Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс шүүхэд гаргасан тайлбартаа: “Бу" ХХК нь 2006 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймгийн татварын хэлтэст бүртгүүлж анх үүсгэн байгуулагдаж улсын бүртгэлийн гэрчилгээ авсан байна. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн архивын хувийн хэрэг нотлох баримтад Д.Ж-ны гарын үсгээр баталгаажсан “Ба” ХХК нэртэй дүрэм, үүсгэн байгуулах тогтоол, Р.Б-н нэр, регистрийн дугаараар олгосон “Бу” ХХК-ийн оноосон нэрийн баталгааны хуудас, татварт бүртгүүлсэн УБ-3 маягт, тэмдэгтийн хураамж төлсөн 2 баримт болон 2011 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хурлын тогтоол байна. 2006 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Д.Ж-ны гаргасан Ба ХХК-ны дүрэм, тогтоолыг үндэслэн татварын хэлтсийн байцаагч Л.Б хувьцаа эзэмшигчээр бүртгэсэн байна. Улсын бүртгэлийн мэдээллийн санд 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар үүсгэн байгуулагч хувьцаа эзэмшигчээр Д.Ж бүртгэлтэй байх тул үүсгэн байгуулагч хувьцаа эзэмшигчийн шийдвэр гарын үсэг зурагдаагүй шийдвэр, дүрмийг улсын бүртгэлд бүртгэх боломжгүй байна гэжээ.

 

3.3. Гуравдагч этгээд Д.Ж шүүхэд гаргасан тайлбартаа:  “Б” ХХК 2006 онд үүсгэн байгуулж материалыг аймгийн татварын хэлтэст нотариатаар баталгаажуулж өгсөн. Татварын хэлтсийн байцаагч н.Цэ гэх хүн тамгаа хийлгээд ир гэсэн. Улаанбаатар хот руу явж тамганы үйлдвэр дээр очин захиалгаа өгөхөд тамганы үйлдвэрийн мэргэжилтэн нэрийг нь шүүз үзье гэсэн. Ингээд шалгатал “Б” гэсэн нэртэй компани Өвөрхангай аймагт байсан учир намайг нэрээ өөрчил гэсний дагуу “Бу” ХХК болгон өөрчилж шалгуулахад давхардаагүй тул тамгаа хийлгэж ирсэн. “Б” ХХК-ийн тамгыг авчраад аймгийн татварын хэлтэст бүртгүүлэн 3000478 тоот бүртгэлийн гэрчилгээгээ авсан. Компанийн нэрийг өөрчлөх тухайгаа хэлэхэд тамга гэрчилгээ дээр “Б” ХХК гэсэн байгаа тул өгсөн материалыг солих шаардлагагүй гэсэн. Үндсэн хөрөнгөө бүртгүүл гэсний дагуу 4001 АРА улсын дугаартай микро автобусаа 6,000,000 төгрөгийн үнэлгээтэй бүртгүүлсэн. Уг компани нь анх үүсгэн байгуулагдахдаа дөрвөн төрлийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлтэйгөөр нэг гишүүнчлэлтэй хязгаарлагдмал хариуцлагатай компани байсан. Тухайн үед бүртгүүлсэн 4001 АРА микро автобус нь миний эзэмшлийн өмч бөгөөд одоог хүртэл бүртгэлтэй байгаа. Тухайн үед миний бие Архангай аймгийн Тээврийн албаны даргын албан тушаалыг эрхэлдэг байсан учраас “Бу” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Р.Б-г томилж компанийн үйл ажиллагааг явуулж байх эрхийг олгосон. Түүнээс биш Р.Б-т “Бу” ХХК-ийг шилжүүлээгүй, шилжүүлэх зөвшөөрөл хүсэлт гаргаагүй, цаашид ч гаргахгүй. Татварын хэлтсээс тайлан гаргах шаардлагатай гэсний дагуу гишүүнчлэлийг гурав болгон өөрчлөн Р.Б, Ж.Б нарыг нэмж бүртгүүлэн, “Бу" ХХК-ийн захирлаар Д.Ж намайг сонгож улсын бүртгэлийн татварын хэлтэст 2007 онд бүртгүүлэн баталгаажуулсан. Р.Бя-г гүйцэтгэх захирлаар  томилсон шийдвэр байгаа боловч уг компанийг бүрэн төлөөлж чадахгүй байсан учраас түүнийг гишүүнчлэлээр нэмж бүртгүүлсэн. Р.Бя нь “Б” ХХК-ийн үйл ажиллагааг зохион байгуулж эрхэлсээр өнөөг хүрсэн. Миний бие аймгийн авто тээврийн төвд байцаагчаар ажиллаж байтал Авлигатай тэмцэх газарт Р.Б омдол гаргах шалгуулж 2022 оны 3 дугаар сарын 14-нд өөрийн үүсгэн байгуулсан “Б” ХХК-ийн ажлыг шалгаж гэрээг дүгнэх, зөвлөн туслах үйл ажиллагаа явуулсан гэх үндэслэлээр ашиг сонирхлын зөрчилтэй байна гэж ажлаас чөлөөлсөн. Ажлаас чөлөөлөгдсөний дараа өөрийн компанийн тамга гэрчилгээг Р.Бя-с авах гэтэл өгөхгүй гээд одоог хүртэл хуулийн байгууллагуудаар шалгуулж, компанийг удирдан үйл ажиллагаа явуулах эрхийг минь хаан боогдуулж компаниа удирдан үйл ажиллагаа явуулах боломжгүй байдалд хүрсэн. “Б” ХХК нь миний өөрийн үүсгэн байгуулсан компани бөгөөд хууль ёсны дүрэм журмыг баримтлан нотариатаар баталгаажуулж бүртгүүлсэн ба уг компанийг бусдад шилжүүлэх талаар миний бие улсын бүртгэлийн хэлтэст зөвшөөрөл өгөөгүй. Р.Б “Б” ХХК-ийг үүсгэн байгуулагч биш тул ямар нэгэн өөрчлөлтийг хуулийн этгээдийн бүртгэлд оруулах үндэслэлгүй. Улсын бүртгэлийн сангаас лавлагаа авахад миний эзэмшлийн компани болох нь тогтоогдож байна. Р.Бямбажавын нэхэмжлэлдээ бичээд байгаа шиг “Б” ХХК-ийг Р.Бямбажав үүсгэн байгуулж, хуулийн этгээдийн нэрийг Р.Бямбажав авсан асуудал байхгүй. Тухайн үед Д.Ж миний бие “Б” ХХК-ийг үүсгэн байгуулж компанийн тамгаа хийлгэх гэсэн боловч Монгол тамганы үйлдвэр манай компанийн нэрийг шүүж үзээд “Б" нэртэй компани өөр байдаг тул та өөр давхардаагүй нэрээр компанийнхаа тамгыг хийлгэ” гэж надад хэлсэн. Үүний дагуу “Бу” гэж шүүж үзэхэд нэр давхардаагүй байсан учраас тамгаа “Бу” нэрээр хийлгэж ирсэн. Тухайн үед миний бие Архангай аймгийн Татварын хэлтэст хандан “Манай компанийн нэр Б тээх болсон, компанийн дүрэм, тогтоолоо өөрчлөөд өгье” гэхэд “Бид хуулийн хугацаандаа танай компанийн холбогдох баримт материалыг судалчихсан, солих шаардлагагүй байхгүй, тамга “Бул”-ээр гарсан учраас улсын бүртгэлийн гэрчилгээ ч “Бу”-ээр гарна гэж надад хэлсэн. Тэгээд улсын бүртгэлийн гэрчилгээ “Бу”-ээр гарсан. Архангай аймгийн “Бу” ХХК-ийн 2006 оны 10 дугаар 01-ний өдрийн 2 дугаартай тогтоолоор “Бу” ХХК-ийн захирлаар До овогтой Жа намайг томилж, үүнийг хүлээн зөвшөөрч Р.Б гарын үсэг зурсан. Үүнээс гадна Р.Б нь 2011 оны 10 дугаар сарын 15-ны өдөр “Бу” ХХК-ийг үүсгэн байгуулсан талаарх хурлын тогтоолыг хавтаст хэрэгт өгсөн атлаа 2006 онд байгуулагдсан “Бу” ХХК-ийн захирлаар Д.Ж-ныг бүртгэсэн бүртгэлийг илт хууль болохыг тогтоолгож, хувьцаа эзэмшигч болон үүсгэн байгуулагч гишүүний мэдээлэл хэсэгт Р.Бя-р залруулан бүртгэхийг даалгах нь үндэслэлгүй гэж үзэж байна. “Бу” ХХК-ий нэхэмжлэлтэй хариуцагч Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр оролцож байгаа Д.Жа миний бие нэхэмжпэгч Р.Бя-н 2025 оны 12 сарын 12-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжпэлийн нэмэгдүүлсэн шаардлага болох “Архангай аймгийн Улсын буртгэлийн хэлтсийн 21/1-02 буртгэгчийн хуулийн этгээдийн улсын буртгэлийн 011100202 дугаарт 2014 оны 05 сарын 14-ний өдөр “Бу” ХХК-ий дурмийг буртгэсэн нь нэхэмжлэгч “Бу” ХХК болон хариуцагч Архангай аймгийн Улсын буртгэлийн байгууллагын хооронд нийтийн эрх зуйн харилцаа бий болсныг тогтоож, хуулийн этгээдийн улсын буртгэлийн эх нотлох баримт бичгийн архивт цахим болон цаасан хэлбэрээр баталгаажуулахыг даалгаж өгнө уу” гэсэн шаардлагыг хүлээн авч танилцаад хүлээн зөвшөөрөхгүй байх тул дараах тайлбарыг гаргаж байна. Учир нь Р.Б нь "Бу” ХХК-ийг үүсгэн байгуулагч биш, тухайн компанийг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан зүйл огт байхгүй, Р.Б гэдэг хүнд энэ компани хамааралгүй юм. Д.Жа миний бие анх 2006 оны 05 дугаар сарын 15-ны өдөр “Бу” ХХК-ийг үүсгэн байгуулсан бөгөөд энэ нь хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа болон бусад нотлох баримтуудаар хангалттай тогтоогддог. Миний бие энэ талаар шүүхэд хэд хэдэн удаагийн тайлбараа хүргүүлсэн болно. Нэгэнт нэхэмжлэгч Р.Б нь “Бу” ХХК-ий үүсгэн байгуулагч биш учраас нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаар 2014 оны 05 сарын 14-ний өдөр “Бу” ХХК-ийн дүрмийг хуулийн этгээдийн улсын буртгэлийн эх нотлох баримт бичгийн архивт цахим болон цаасан хэлбэрээр баталгаажуулахыг даалгахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.4. Гуравдагч этгээд Д.Э шүүхэд гаргасан тайлбартаа: Зам тээврийн яамнаас хот хоорондын чиглэлд давхар дугуйтай том оврын автобус явуулах чиглэл өгсөн тул бид хэдэн жолооч нар уулзаад компани байгуулъя гэж тохиролцсон. 2011 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Р.Б Д.Ж, Р.Да Ч.Ён А.Ба, О.Га, миний бие хуралдаж Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт зорчигч тэвэр, аялал жуулчлал, техникийн засвар худалдаа эрхлэх чиглэлээр компани байгуулсан. Компанийн нэр өгөх асуудал яригдаж эхлэхэд Р.Бямбажав булган уулынхаа нэрийг оруулаад “Бу” ХХК гэж нэр өгье гэсэн. Бид сайхан билэгшээлтэй нэр байна гээд зөвшөөрсөн. Олонхийн саналаар Р.Бя-г компанийн захирлаар томилж компанийг улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авахыг даалгасан. 2011 оны 12 дугаар сарын 17-ны өдөр компанийн дүрмийг баталж, компанийн өөрийн хөрөнгө буюу дүрмийн сан нь 210,000,000 төгрөг гэсэн. Р.Бя гресс маркийн 22-98 УБУ дугаартай авто машинаа 8,000,000 төгрөгөөр, Д.Ж экспресс маркийн 99-88 АРХ улсын дугаартай том оврын автобус 70,000,000 төгрөгөөр, истана маркийн авто машинаа 15,000,000 төгрөгөөр, Р.Да экспресс маркийн 88-77 АРА дугаартай том оврын автобус 70,000,000 төгрөгөөр, истана маркийн авто машинаа 15,000,000 төгрөгөөр, Д.Э истана маркийн 96-00 АРА авто машинаа 15,000,000 төгрөгөөр, А.Ба экспресс маркийн 93-50 АРА дугаартай том оврын автобусаа 70,000,000 төгрөгөөр, истана маркийн авто машинаа 15,000,000 төгрөгөөр, Ч.Ё истана маркийн 66-67 УБЯ дугаартай машинаа 15,000,000 төгрөгөөр тус тус үнэлж, О.Га авто граж ил зогсоолын зориулалттай хашаа офиссын байр зэргийг хөрөнгө оруулж “Булган тээх” ХХК-ийг байгуулсан. Бидний байгуулсан “Бу” ХХК Авто тээврийн газрын даргын зөвлөлийн 2012 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 44 дүгээр шийдвэрийн дагуу Архангай Улаанбаатар, Улаанбаатар Архангай аймгийн Эрдэнэбулган сумын чиглэлд том оврын автобусаар 2012 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс явж эхэлсэн. Гэтэл 2021 онд “Бу” ХХК-ийн үүсгэн байгуулагчаар Д.Жа Р.Бя нар 2006 онд байгуулсан хэмээн маргалдаж шүүх цагдаа болж эхэлсэн. Р.Бя-с ямар учиртайг асуухад би хуучин компанийн нэр болох “Бу”-ийн нэрийг та нарт хэлж өгсөн нь буруу зүйл боллоо гэж хэлсэн гэжээ.

 

3.5. Гуравдагч этгээд О.Га шүүхэд гаргасан тайлбартаа: 2011 оны 10 сард Р.Да, Д.Жи Ч.Ён, А.Ба Д.Э, Р.Бя нартай хамтарч хот хоорондын зорчигч тээврийн компани байгуулах саналаа нэгтгэж 2011 оны 10 дугаар сарын 15-нд компани үүсгэн байгуулах анхны хурлаа хийсэн. Хурлын шийдвэрээр компани үүсгэн байгуулагч нэр бүхий 7 хүнийг баталгаажуулж Р.Б-г гүйцэтгэх захирлаар ажиллахыг, шинээр үүсгэн байгуулсан компаниа улсын бүртгэлийн газарт бүртгүүлэхийг даалгасан. Нэрний тухайд Р.Б “Бу” гэсэн бэлэн нэр байгаа гэхээр нь бид ярилцаж “Бу” гэдэг нэр өгөхийг зөвшөөрсөн. “Бу” ХХК-ийн гэрчилгээ гарсны дараа бид 7 авто тээврийн үндэсний төвд тусгай зөвшөөрөл олгуулах хүсэлтээ хүргүүлж бүх техник нөхцөлийг нь бүрдүүлж шаардлага хангаж тусгай зөвшөөрөл болон хүн тээвэрлэх чиглэлийн тендерт шалгарч 2012 оноос одоог хүртэл Архангай Улаанбаатар чиглэлд зорчигч тээврийн ажлыг гүйцэтгэж байна гэжээ.

 

3.6. Гуравдагч этгээд Ч.Ё шүүхэд гаргасан тайлбартаа: Зам тээврийн хөгжлийн яамнаас хот хоорондын чиглэлд давхар дугуйтай том оврын автобус явуулах бодлого барьж эхэлсэн тул бид хэдэн жолооч уулзаад хот хоорондын чиглэлд явдаг компани байгуулъя гэж тохиролцсон. Р.Бя-н тээврийн байгууллагад ажиллаж байсан туршлага нь бидэнд хэрэг болох байх гэж үзээд түүнтэй уулзаж компани байгуулах, бид нартай хамтарч орон нутагтаа зорчигч тээврийн үйлчилгээ явуулдаг компани байгуулах боломж байна уу гэсэн санал тавихад саналыг зөвшөөрсөн. 2011 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Р.Бя, Р.Даж, О.Га, Д.Э, А.Ба, Д.Ж бид нар хуралдаж Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт байрлаж үйл ажиллагаагаа явуулах зорчигч тээвэр, аялал жуулчлал, техникийн засвар үйлчилгээний чиглэлээр компани байгуулсан. Хурал дээр компани ямар нэртэй байх вэ гэсэн санал гарч ирэхэд Р.Б “Бу” гэдэг нэрийг санал дэвшүүлсэн. Бид бүгд ярилцаад Булган уулаа шүтэж оруулсан сайхан нэр байна гээд 100 хувийн саналаар дэмжсэн, 100 хувийн саналаар Р.Бя-г компанийн захирлаар сонгосон. Р.Бям-д компанийг улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ, тамга, тэмдэг авах ажлыг даалгасан. Р.Б гресс маркийн 22-98 УБУ дугаартай авто машинаа 8,000,000 төгрөгөөр, Р.Да экспресс маркийн 88-77 АРА дугаартай том оврын автобус 70,000,000 төгрөгөөр, истана маркийн авто машинаа 15,000,000 төгрөгөөр, Д.Жи экспресс маркийн 99-88 АРА улсын дугаартай том оврын автобус 70,000,000 төгрөгөөр, истана маркийн авто машинаа 15,000,000 төгрөгөөр, А.Ба экспресс маркийн 93-50 АРА дугаартай том оврын автобусаа 70,000,000 төгрөгөөр, истана маркийн авто машинаа 15,000,000 төгрөгөөр, Ч.Ё истана маркийн машинаа 15,000,000 төгрөгөөр тус тус үнэлж, О.Га авто граж ил зогсоолын зориулалттай хашаа офиссын байр зэргийг хөрөнгө болгон оруулсан. Бидний байгуулсан “Бу” ХХК Авто тээврийн газрын даргын зөвлөлийн 2012 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 44 дүгээр шийдвэрийн дагуу Архангай Улаанбаатар, Улаанбаатар Архангай аймгийн Эрдэнэбулган сумын чиглэлд том оврын автобусаар 2012 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс явж эхэлсэн. 2021 онд “Бу” ХХК-ийн үүсгэн байгуулагчаар Авто тээврийн газрын улсын байцаагч Д.Жа гарч ирээд маргаан дэгдээсэн. Р.Б 2006 онд байгуулсан хэмээн маргаан гарч шүүх цагдаа болж эхэлсэн. Р.Бя-с ямар учиртайг асуухад би хуучин үйл ажиллагаа явуулдаггүй байсан компанийн нэрээ та нарт хэлж өгсөн нь буруу зүйл боллоо гэж хэлсэн гэжээ.

 

3.7. Гуравдагч этгээд Р.Да шүүхэд гаргасан тайлбартаа: 2011 оны 11 дүгээр сарын 15-нд хурлаа хийж олон жилийн туршлагыг харгалзан Р.Бя"г захирлаар томилон ажиллуулж компанид нэр өгөх, гэрчилгээ авах ажлыг Р.Бям"д даалгаж өгсөн. Р.Бя “Булган тээх” гэдэг нэр өгье гэснийг бид зөвшөөрсөн. Миний бие экспрос маркийн автобус 70,000,000, А.Б том оврын автобус 70,000,000, Ч.Ё жижиг автобус 15,000,000 төгрөгөөр худалдан авч “Бу” ХХК-ийг байгуулсан. 2012 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн шийдвэрээр Архангай Улаанбаатар Архангай Эрдэнэбулган сумын өдрийн чиглэлд 2012 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн долоо хоногийн 1, 4 өдрийн 14 цагаас явж эхэлсэн. Манай компанид Д.Жа ямар ч хамаагүй. Нэр дурдсан нөхдүүд 2011 онд энэ компанийг үүсгэн байгуулсан. Гэтэл 2021 онд Д.Жа, Р.Бя нар 2006 онд байгуулсан хэмээн маргалдаж шүүх цагдаа болсон. Р.Бя"с ямар учиртайг асуухад 2006 онд байгуулсан компанийн нэр өгсөн нь буруу боллоо гэсэн. Р.Бя 2006 онд компани байгуулсан гэдгийг бид нар мэдэж байгаагүй гэжээ.

 

3.8. Гуравдагч этгээд Д.Ба шүүхэд гаргасан тайлбартаа: Авто тээврийн газар хот хоорондын зорчигч тээвэрт давхар дугуйтай том оврын автобус явуулах тэдгээрийн өдөр цаг гаралтыг нэмж эхэлсэн. Тухайн үед Р.Б"тай компаний байгуулах гэж байгаа талаар ярилцсан. 2011 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Р.Бя, Д.Жи Р.Да, Ч.Ё А.Ба О.Га Д.Э нар хуралдаж компани байгуулах шийдвэрт хүрсэн. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт зорчигч тэвэр, аялал жуулчлал, техникийн засвар худалдаа эрхлэх чиглэлээр компани байгуулсан. Компанийн нэр өгөх асуудал яригдаж эхлэхэд Р.Бя булган уулынхаа нэрийг оруулаад “Бу” ХХК гэж нэр өгье гэсэн. Бид сайхан билэгшээлтэй нэр байна гээд зөвшөөрсөн. Олонхийн саналаар Р.Бя-г компанийн захирлаар томилж компанийг улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авахыг даалгасан.  2011 оны 12 дугаар сарын 17-ны өдөр компанийн дүрмийг баталж, компанийн өөрийн хөрөнгө буюу дүрмийн сан нь 210,000,000 төгрөг гэсэн. Р.Б гресс маркийн 22-98 УБУ дугаартай авто машинаа 8,000,000 төгрөгөөр, Д.Ж экспресс маркийн 99-88 АРХ улсын дугаартай том оврын автобус 70,000,000 төгрөгөөр, истана маркийн авто машинаа 15,000,000 төгрөгөөр, Р.Да экспресс маркийн 88-77 АРА дугаартай том оврын автобус 70,000,000 төгрөгөөр, истана маркийн авто машинаа 15,000,000 төгрөгөөр, Д.Э истана маркийн 96-00 АРА авто машинаа 15,000,000 төгрөгөөр, А.Б экспресс маркийн 93-50 АРА дугаартай том оврын автобусаа 70,000,000 төгрөгөөр, истана маркийн автоөр машинаа 15,000,000 төгрөгөөр, Ч.Ё истана маркийн машинаа 15,000,000 төгрөгөөр тус тус үнэлж, О.Га граж ил зогсоолын зориулалттай хашаа офиссын байр зэргийг хөрөнгө оруулсан. Бидний байгуулсан “Бу” ХХК Авто тээврийн газрын даргын зөвлөлийн 2012 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 44 дүгээр шийдвэрийн дагуу Архангай Улаанбаатар, Улаанбаатар Архангай аймгийн Эрдэнэбулган сумын чиглэлд том оврын тээврийн хэрэгсэлд өдөр, цаг нэмж, 2012 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс явж эхэлсэн. 2021 онд “Бу” ХХК-ийн үүсгэн байгуулагчаар Д.Жа Р.Бя нар 2006 онд байгуулсан хэмээн маргалдаж шүүх цагдаа болж эхэлсэн. Р.Бя-с ямар учиртайг асуухад би хуучин компанийн нэр болох “Бу”-ийн нэрийг та нарт хэлж өгсөн нь буруу зүйл боллоо гэж хэлсэн гэжээ.

 

3.9. Гуравдагч этгээд Д.Ж шүүхэд гаргасан тайлбартаа: н.Да н.Ё, н.Ба, н.Э, н.Га нартай хамтран 2011 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хуралдаж компани байгуулсан. Миний бие экспресс маркийн 99-88 АРА дугаартай том оврын автобусаа 70,000,000 төгрөгөөр, истана маркийн 14 хүний суудалтай бага оврын автобусаа 15,000,000 төгрөгөөр үнэлж шинээр байгуулсан компанид хөрөнгө оруулсан. Манай хэдэн жолооч нар компани байгуулахаасаа өмнө н.Б ахтай уулзаад хот хоорондын чиглэлд зорчигч тээврийн шинэ компани байгуулах гэж байгаа та бидэнтэй нийлж компани байгуулж болох уу гэсэн санал тавьсан юм билээ. н.Б ахтай нийлж компани байгуулсан. Хурал болж компанид нэр өгөхөд олон нэр санал дэвшүүлж байсан боловч н.Б ахын санал болгосон “Бу” гэдэг нэрийг бид өгсөн нь үнэн. Компанийн захирлаа сонгох дээр санал авч н.Б ахыг захирлаар сонгож гэрчилгээ тамга тэмдгээ авч үйл ажиллагаагаа явуулах эрхийг өгсөн. Бидний байгуулсан “Бу” ХХК Авто тээврийн газрын даргын зөвлөлийн 2012 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 44 дүгээр шийдвэрийн дагуу Архангай Улаанбаатар, Улаанбаатар Архангай чиглэлд 7 хоногийн 1, 4 дэх өдрийн 14 цагаас зорчигч тээврийн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Би 2013 онд компаниасаа гарч “Ш” компанид орж одоог хүртэл явж байна гэжээ.

 

Дөрөв. Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад холбогдуулан хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан тайлбар, түүний үндэслэл:

 

4.1. Гуравдагч этгээд Д.Ж шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа: Гуравдагч этгээд Д.Ж миний бие “Бу” ХХК-ийг 2006 онд үүсгэн байгуулж, компаниа өөрөө татварын хэлтэст бүртгүүлэн 2006 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 3000478 тоот улсын бүртгэлийн гэрчилгээ авсан. Уг улсын бүртгэлийн гэрчилгээнд гишүүдийн тоо нэг буюу Д.Жа миний бие ганцаараа үүсгэн байгуулснаар тодорхой бичигдсэн. Тус компанийг Д.Жа миний бие 100 хувь ганцаараа эзэмшиж байгаа. Тухайн үед миний бие “Бу” ХХК-ийг үүсгэн байгуулахдаа 6.000 төгрөгийн үнийн дүн бүхий өөрийн өмчлөлийн 40-01 АРА улсын дугаартай микро автобусыг бүртгүүлж, Р.Б-г 2006 оны 5 дугаар сарын 15-ны өдөр гүйцэтгэх захирлаар томилж байсан. Түүнээс хойш Р.Б нь гүйцэтгэх захирлын ажлаа хийж, гүйцэтгэсээр ирсэн. Гэтэл Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нь манай компанийн улсын бүртгэлийн гэрчилгээнд “2011 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр “Ра овогтой Б-г захирлаар томилсныг, 2012 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр “Бу” ХХК-ийн үүсгэн байгуулагчдын тоо 7 болж дүрмийн сангийн хэмжээ нэмэгдсэнийг" тус тус бүртгэж, компанийн улсын бүртгэлийн гэрчилгээнд өөрчлөлт оруулсанд миний бие маш их гомдолтой байна. Учир пь “Бу” ХХК-ийн үүсгэн байгуулагч, захирал Д.Ж миний бие Р.Б-г Бу ХХК-ийн захирлаар томилохыг, үүсгэн байгуулагчдын тоо болон дүрмийн сангийн хэмжээ нэмэгдсэн талаар огт мэдээгүй, үүнийг хүлээн зөвшөөрөөгүй байхад миний гарын үсэг бүхий ямар ч баримт бичиггүйгээр бүртгэл хийж миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн. Өөрөөр хэлбэл, дээрх хууль бус бүртгэлээс болж миний компанийнхаа үйл ажиллагаанд оролцох, мэдээллээр хангуулах, компанийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах эрхүүд хязгаарлагдаж, зөрчигдсөнөөс гадна санхүү, эдийн засгийн олон хохирол амссан. Үүнээс гадна Улсын бүртгэлийн мэдээллийн санд Р.Б-г Бу ХХК-ийн захирал гэх ямар ч баримт, мэдээлэл байхгүй, одоог хүртэл Р.Б гүйцэтгэх захирлаараа, “Бу” ХХК-ийн дүрмийн сангийн хэмжээ 6.000 төгрөг хэвээрээ байхад ямар баримт бичгийг үндэслэн бүртгэл хийсэн нь тодорхойгүй, үндэслэлгүй байна. Иймд 3000478 регистрийн дугаартай, Бу ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд 2011 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн “Р овогтой Бя-г захирлаар томилсныг бүртгэв”, 2012 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн “Үүсгэн байгуулагчдын тоо 7 болж 210000,0-р нэмэгдэж, 216000,0 мян.төг болж өөрчлөгдсөнийг бүртгэв” гэсэн Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн шийдвэрүүдийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар илт хууль бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

4.2. Хариуцагчаас гуравдагч этгээдийн бие даасан шаардлагатай  холбогдуулж шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Б” ХХК нь 2006 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймгийн татварын хэлтэст бүртгүүлж, анх үүсгэн байгуулагдаж, улсын бүртгэлийн гэрчилгээ авсан байна. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн архивын хувийн хэрэг нотлох баримтад Д.Жа-ны гарын үсгээр баталгаажсан “Ба” ХХК нэртэй дүрэм, үүсгэн байгуулах тогтоол, Р.Б-н нэр, регистрийн дугаараар олгосон “Бу” ХХК-ийн оноосон нэрийн баталгааны хуудас, татварт бүртгүүлсэн УБ-03 маягт, тэмдэгтийн хураамж төлсөн 2 баримт байна. 2024 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн байдлаар улсын бүртгэлийн гэрчилгээнд Р.Бя-г гүйцэтгэх захирлаар томилсон, хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлсэн бүртгэл хийгдсэн боловч улсын бүртгэлийн мэдээллийн санд Р.Бя-г үүсгэн байгуулагч хувьцаа эзэмшигчээр бүртгэсэн бүртгэл хийгдээгүй байна гэжээ.

 

4.3. Гуравдагч этгээд Р.Ббие даасан шаардлагатай холбогдуулж шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Р.Б нь Архангай аймгийн Эрдэнэмандал суманд Р-н ууган хүү болон төрж бага насаа эцэг эхийн гар дээр өсөн улмаар 1968 онд Архангай аймгийн Цэцэрлэг хотын дунд сургуульд нэгдүгээр ангид элсэн орж 1975 онд 8 дугаар ангийг төгсөж Улаанбаатар хотод дахь Төмөр замын техникумын ашиглалтын ангид элсэн орж 1981 онд төгсөж ирээд Архангай аймгийн 6-р баазад ашиглалтын тоо бүртгэгчээр 1991 он хүртэл тус баазад ажиллаж байсан. Авто тээврийн 6-р баазыг татан буугдах /хувьчлах/ хүртэл ажиллаж байгаад 1991 оноос хойш хувийн байгууллагад мэргэжлээрээ, мөн Архангай аймагт Авто тээврийн газар шинээр байгуулагдахад тээвэр зохицуулагчаар ажиллаж байсан. Архангай Улаанбаатарын чиглэлд хувиараа зорчигч тээврийн үйл ажиллагаа явуулж байсан жолооч нартай хамтран 2006 онд “Бу” ХХК-г байгуулан ажиллахаар болсон юм. Учир нь Архангай аймгийн зорчигч тээврийн жолооч нар нь Архангай Улаанбаатар Архангай чиглэлд их бэрхшээл саадтай тулгарч байсан учир жолооч нар орон нутагт зорчигч тээврийн компани байгуулах боломж байна уу гэж санал гаргаж байсан. Анх 2006 онд “Бу” ХХК-ийг үүсгэн байгуулах санаачилгыг миний бие Р.Бя А.Ба, Р.Да Ч.Ён, Д.Ж нартай хамтран компани байгуулах саналтай байгаагаа тухайн үеийн Авто тээврийн төвийн дарга Д.Жа-д танилцуулахад бололгүй яах вэ гэж хэлэхээр Р.Бя миний бие санаа шулуудаж Архангай аймгийн авто тээврийн газрын дарга Д.Жа-тай хамт Улаанбаатар хот явж Авто тээврийн газрын дарга Наранпүрэвт хот хоорондын зорчигч тээврийн үйл ажиллагаа явуулах “Бу ХХК байгуулах тухайгаа танилцуулсан гэтэл Наранпүрэв дарга “байгууллагын дарга компани байгуулж болохгүй та төрийн ажил хийж байгаа хүн шүү дээ харин Бя гуай байгуулж болно” гэсэн учир Архангай аймагтаа буцаж ирээд Архангай аймгийн Татварын хэлтсээр хөөцөлдөж байж 2006 оны 5 дугаар сарын 5-ны өдөр “Бу" ХХК байгуулах хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулах хуудас №06050524 хуудас бөглөж Архангай аймгийн Татварын хэлтэс буюу бүртгэх эрх бүхий байгууллагаас “Бу” ХХК гэсэн хуулийн этгээдийн нэрийг миний бие авсан. Ингээд нилээд хэд хоногын дараа буюу 2006 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Архангай аймаг дахь “Бу” ХХК-ийн үүсгэн байгуулагчийн хурлын тогтоол №1, дүрмийг боловсруулаад 2006 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Үндэсний Татварын албанд хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдлийг үүсгэн байгуулагчийн хувьд миний бие гаргаад завгүй сууж байхад тухайн үеийн Авто тээврийн газрын дарга Д.Жа дарга манай өрөөнд орж ирээд надад ”Та ажил ихтэй байгаа юм байна. “Бу” ХХК байгуулах бичиг баримтыг нь би бүрдүүлж өгье гэж хэлээд миний бичиг баримт, жолооч нарын нэрс, машины гэрчилгээг өгч дүрмийн санг байгуулахаар микробус маркийн 2298 УБВ улсын дугаартай машиныг 6 сая төгрөгөөр үнэлүүлэхээр өгч дарга Ж-д Архангай аймгийн Татварын хэлтэст бүртгүүлэхээр өгч явуулсан юм. Гэтэл Д.Ж нь Архангай аймгийн Татварын хэлтэст 2006 оны 5 дугаар сарын 15-ны өдөр миний үүсгэн байгуулж буй “Бу” ХХК-ийг улсын бүртгэлд бүртгүүлэхдээ миний өгч явуулсан “Бу” ХХК-ийн дүрэм, үүсгэн байгуулагчийн тогтоолыг өгөлгүй, “Б” ХХК-ийн үүсгэн байгуулагчдын хурлын тогтоол, дүрэм гэгчийг 2006 оны 5 дугаар сарын 15-ны өдөр бичиж хувилан аймгийн Татварын хэлтэст хувьцаа эзэмшигч болон үүсгэн байгуулагчаар Дор-н Жа гэж өөрийн нэр дээр, бүртгүүлэхээс гадна дүрмийн сан байгуулахаар өгсөн миний материалыг оруулаагүй өөрийнхөө микробус маркийн 40-41 ара улсын дугаартай машиныг бүртгүүлсэн байсныг 2022 оны 4 дүгээр сард манай компанийн жолооч нар тийм яриа гарсан байна гэхээр нь Архангай аймгийн улсын бүртгэл дээр очиж шүүлгэж үзээд мэдсэн. Нэхэмжлэгч Д.Ж нь “Бу” ХХК тай ямар ч хамааралгүй бөгөөд түүнд “Бу” ХХК гэсэн хуулийн этгээд байгаа байх. Учир нь компанийГ үүсгэн байгуулж байгаа дүрэм тогтоол өөр байгаа. Харин манай компанийн архивд одоо хүртэл 2006 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн “Бу” ХХК-ийн дүрэм үүсгэн байгуулагчийн тогтоол байгаа. Энэ байдлууд нь намайг эртнээс хуурч мэхлэн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал олгож, намайг хуурч мэхлэн бүртгүүлэн “Бу” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг өөрийнхөө нэр дээр гаргуулан авсныг би сүүлд нь хожуу 2022 оны 4 дүгээр сард мэдсэн юм. 2011 оны 10 дугаар сарын 15-ны өдөр “Бу" ХХК-ны үүсгэн байгуулагчдын хурал хуралдаж тухайн үеийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй “Компанийн тухай” хуулийн зүйл заалтад үндэслэн “Бу“ ХХК-ийн үүсгэн байгуулагчдын гишүүдийн тоог болон хувьцаа эзэмшигчдийн тоог 7 болгон өөрчлөн нэмэгдүүлж, дүрмийн санг 216,000,000 төгрөг болгон нэмэгдүүлж, улсын бүртгэлд би 2012 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр бүртгүүлэн хот хоорондын зорчигч тээврийн үйл ажиллагааны цар хүрээ өргөжиж явах цагуудын давтамжийг нэмэгдүүлэн манай “Бу” ХХК 7 хоногийн 14 цагт хот хооронд зорчигч тээвэрлэх 2 өдөр, 19 цагийн 6 өдрийг Авто тээврийн үндэсний төвөөс олгож үйл ажиллагаа өргөжин тэлсэн юм. “Бу” ХХК нь нийт 30 гаруй гишүүд, ажилчидтай тул тэдний хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Тав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар

 

5.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улсын бүртгэлийн хэлтэс 2006 оноос хуулийн этгээдийн бүртгэлийг хийж байгаагүй. Тухайн үед Архангай аймгийн Татварын алба бүртгэж байсан. Тухайн үед ямар нотлох баримтыг үндэслэж бүртгэж байсныг манай байгууллага мэдэхгүй. Одоо бүртгэлийг нөхөж хийх гэхээр цаасан нотлох баримт манай хувийн хэрэгт байхгүй учраас бүртгэх боломжгүй. Шүүхийн шийдвэрийг эцэслэн гартал бүртгэх боломжгүй. Манайх өөрийн хувийн хэрэгт байгаа баримтыг нөхөж бүртгэнэ үү гэхээс нэмэлтээр гаргаж ирсэн материалыг бүртгэх боломжгүй гэв.

 

5.2. Гуравдагч этгээд Д.Жа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2006 оны 5 дугаар сарын 14-нд “Бу” ХХК-ийг байгуулсан. Анх байгуулахдаа “Ба" ХХК-ийг монгол тамганы газар очоод “Ба” ХХК-иар бүртгүүлэх гэхэд 2003 онд Баянхонгор аймагт “Ба” ХХК байгуулагдсан байсан учраас нэр давхцахгүй, та нэрээ соль гэсэн. Тэгээд тэр дор нь тамганы залуугаар нэрээ шүүлгэсэн. “Бу” гэсэн нэр байхгүй байсан учраас 2006 оны 5 дугаар сарын 14-ний өдөр өөрийн энэ компани тамгыг хийлгэж авч ирсэн. Тухайн үед би 01, 02 гэсэн тушаал гаргаад Р.Бя" дүрмийн сантай холбогдох эрхийг олгож, гүйцэтгэх захирлаар томилсон. Өөрийнх нь анкет, гарын үсэг нь байгаа. Миний би 2006 оноос тэр компани захирлаар ажиллаж байсан. 2007 оны 10 сард компаниа 3 гишүүнтэй болгоод Р.Б"г гүйцэтгэх захирлаар, н.Б-г нягтлан, нярваар томилж гишүүнчлэлээр аваад, хувьцаа эзэмшүүлэхгүйгээр, 100% миний хувьцаа эзэмшилтэйгээр тэр 2 хүнийг компани гишүүнчлэлд оруулаад ажиллуулсан. Тэгээд тэр гишүүд гарын үсэг зураад захирлаар намайг томилсон байгаа. Үүнээс хойш өөрчлөлт ороогүй. Гэтэл Р.Бя 2012 онд компани өөрчлөлтийг хийсэн байсан. Гэхдээ надад тухайн үед хэлээгүй. Компани хязгаарлагдмал хариуцлагатай компани учраас ямар нэгэн өөр этгээд оролцох эрх байхгүй. 2006, 2007 онд миний бие өөрөө татварын тайлан балансыг гаргаж өгч байсан. Протокол 2 дээр тухайн үед Р.Бя, н.Бо гэх 2 хүнийг би 2012 онд би байгаагүй учраас энэ хүн намайг байхгүй хойгуур миний компанийг хууль бусаар эзэмшихийг завдсан. Миний “Бу” ХХК нь хязгаарлагдмал хариуцлагатай компани учраас төлөөлөн удирдах зөвлөл байх шаардлагагүй. 2008 онд Р.Бя над дээр орж ирээд компани байгуулах талаар ярьсан гээд байгаа. Тийм асуудал яриагүй. Би тухайн үед Авто тээврийн газрын дарга байсан. Р.Бя-г би 2005 онд тээвэр зохицуулагчаар Авто тээврийн газар авсан. 2006.05.14-ний өдрөөс би Р.Бя-г гүйцэтгэх захирлаар томилоод, бичилтдээ гүйцэтгэх захирлаар оруулаад, төлөөлөн удирдахад нь оруулаад бичүүлсэн асуудал байгаа. Анх 6.000.000 төгрөг гээд миний микро автобусны үнэ бүртгэгдсэн байгаа. Одоог болтол улсын бүртгэл дээр үндсэн хөрөнгө нь 6.000.000 төгрөгөөр бүртгэгдсэн, 210.000.000 төгрөг энэ компани дээр байхгүй. Тэр мөнгө нь энэ компанид ороогүй. “Баян тээх” ХХК-ийн дүрмийн санг 6.000.000 төгрөгөөр батлуулаад оруулж өгч байсан. 2006 оноос эхлээд улсын бүртгэлд хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагчаар миний нэр өнөөг хүртэл байгаа. Би 2021 онд ажлаа өгөөд, компаниа авъя гэхэд Р.Б ийм асуудал гаргаад, маргаан үүсгэсэн. Тэрнээс өмнө Р.Бя ерөөсөө юм ярьдаггүй байсан. Миний 2 хүүхэд 2015 оноос 2021 он хүртэл “Бу” ХХК-нд ажиллаж байсан. “Бу” ХХК анхнаасаа миний нэр дээр байсан. Компани байгуулсан нь үнэн, тамга, тэмдэг авсан нь үнэн гэв.

 

5.3. Гуравдагч этгээд Ч.Ё шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бу” ХХК нь сүүлд 7 хүн нэмэгдсэн. Авто тээврийн газраас дан машинаар явж болохгүй юм байна. Давхар дугуйтай автобусаар явах шаардлагатай юм байна. Та нар тийм процесст орох боломж байна уу гээд ингээд Р.Б ахтай нийлээд компани байгуулаад, том оврын автобусаар хот хоорондын тээвэр хийх боломжтой юм байна. Бид нар 2011 оны 11 дүгээр 15-ны өдөр бүгд хуралдаад, Р.Б ахтай уулзаад та компани тамга тэмдгийг аваад өгөх боломжтой юу гэхэд ахынх нь “Бу” нэр компани байдаг гэсэн. Тэгээд бид нар банкнаас зээл авсан. 4 автобус авсан байсан. Яг зөвшөөрөл өгөөд явж эхэлсэн хугацаа нь 2012 оны 3 сард Авто тээврийн газраас зөвшөөрлийг өгөөд, тухайн үед Авто тээврийн газрын дарга нь н.Гу байсан. Д.Жа ах байцаагч байсан. Тэгээд бид ахын ийм компани нэр байгаа юм гээд тэр нэрийг нь аваад одоо болтол үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгээд энийг 7 хүний бүрэлдэхүүнтэй болъё гээд ах янзлаад явж байтал дунд нь ийм маргаан үүсэж байгаа юм. 2006 онд Д.Жа ах би энэ компанийг байгуулсан гээд, Р.Б ах болохоор миний компани байгаа юм гээд дунд нь бидний эрх ашиг хөндөгдөж байна. Бид 7 хүнээс гадна зөндөө олон жолооч байгаа. Тэр жолооч нар нь “Ш” ХХК-аар явдаг байсан. Бид нар “Бу” ХХК-ийн нэр дээр том оврын автобусаар одоог хүртэл явж байгаа. Р.Б ах “Бу” гэдэг компани миний компани байгаа юм. Нэр өгч болох юм уу гэсэн болно, болно ахынх нь компани юм чинь гэсэн. Бид нар Д.Ж ахын компани гэж мэдээгүй. Р.Б ахын компани юм байна гээд орсон. Бүгд автобуснуудаа бүртгүүлээд, банкнаас зээл аваад орсон. Авто тээрийн газраас 3 сар зогсоож байгаад та нарт зөвшөөрлийг олголоо. 2 өдөр 14.00 цагаас яваарай гээд тухайн үед 2 өдөр л өгсөн. Тэгээд нар 4 автобустай явж эхэлсэн. “Ш” ХХК нь 7 өдрийн оройны 23.00 цагаас явдаг байсан. Тэрийгээ танайх орон нутгийн компани шинээр байгуулагдаж байгаа юм байна гээд өгсөн. Ийм л зүйл болсон. Хэрвээ Д.Ж ахын тайлбар дээр ярих юм бол тухайн үед бид нарыг компани байгуулж байхад байцаагч байсан. Тэгэхээр мэдэж байсан. Хүүхдүүдээ энэ компанийг байгуулж болохгүй. Миний компани гэж яагаад хэлж болоогүй юм бол. Миний хувьд тийм бодол төрж байна гэв.

 

5.4. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Алтангэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Булган тээх” ХХК 2006 онд үүсгэн байгуулагдаад, анх гэрээ дүгнэлт, тайлан тооцоо, улирлын тайлан хагас жилийн тайланг 2006 оноос 2010 он хүртэл оюутан болтлоо бүгдийг нь хийдэг байсан. 2016 онд сургуулиа төгсөж ирээд, 2016 оноос 2018 оны 8 дугаар сарын 31-нийг хүртэл “Булган тээх” ХХК-нд тээвэр зохицуулагчаар, 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс 2023 он хүртэл автобусны жолоочоор ажиллаж байгаа. Шүүхийн маргаанаас болоод Р.Бямбажав гуай худлаа хуурамч мэдээлэл өгөөд ажлаас чөлөөлүүлсэн. Хэрэгт авагдсан татварын тайлангууд байгаа. 2007 он хүртэлх тайлан хавсрагдсан байна гэсэн. Тэр бүгд дээр гүйцэтгэх захирал Р.Бямбажав гэсэн гарын үсэгтэй. Дээрээ толгойндоо ерөнхий захирал Д.Жаргалсайхан гээд гарын үсэг тамгатай байх ёстой. Бүх тайланг би өөрийн биеэр бичиж байсан болохоор өөрийн биеэр баталж байна. Р.Бямбажав гуай анхнаасаа үүсгэн байгуулсан хүн биш, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан гэв.

 

5.5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн “Б” ХХК-ийн дүрэмд “Ба” ХХК-ийн үүсгэн байгуулагчийн дүрийг бүртгэснийг илтэд хууль бус болохыг тогтоолгох, “Бу ” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд хувьцаа эзэмшигч болон үүсгэн байгуулагчаар Д.Жар-г бүртгэснийг илтэд хууль бус болохыг тогтоолгож, компани хувьцаа эзэмшигч, гишүүний мэдээлэл болон үүсгэн байгуулагчаар Р.Бя-р бүртгэхийг даалгах гэсэн нэхэмжлэлийн 1 дэх шаардлага ийм байгаа. Захиргааны байгууллагаас гаргасан шийдвэр нь илэрхий ноцтой алдаатай, хуулийн үндэслэлгүй байхыг ойлгодог. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан утга агуулгын илэрхий алдаатай гэж үзэж байна. Илт хууль бусад тооцуулах 2 нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй. Дараагийн асуудал улсын бүртгэлийн хэлтсийн “Бу” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчээр Д.Жар-г бүртгэснийг илт хууль бус болохыг тогтоолгож, компани хувьцаа эзэмшигчийн мэдээлэл болон үүсгэн байгуулагчаар Р.Бя-р бүртгэхийг улсын бүртгэлд даалгах, “Бу” ХХК-ийн 2006 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн үүсгэн байгуулагчийн хурлын тогтоол, дүрэм, мөн 2011 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн үүсгэн байгуулагчийн хурлын тогтоол, 2012 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн улсны бүртгэлд бүртгэхээс татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоолгох, Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 21/1-02 дугаар бүртгэгчийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 0111002002 дугаарт 2014.05.14-ний өдөр “Бу” ХХК-ний дүрмийг бүртгэсэн бүртгэлийг хууль ёсны болохыг тогтоолгох, эрх зүйн харилцаа байсныг тогтоолгох гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 2003 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийг эрх зүйн үндэслэл болгож тухайн үед бүртгэхэд ямар эрх зүйн үндэс байсан гэдгийг харах ёстой. Хуулийн этгээдийн тухай хуулийн зорилт нь хуулийн этгээдийг үүсгэн байгуулсан баримт бичигт өөрчлөлт орсныг бүртгэж, хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэхтэй холбоотой харилцааг зохицуулахад оршиж байсан. Хуулийн этгээдийн бүртгэх байгууллага нь хуулийн этгээдийг байгуулсан, өөрчлөн байгуулсан, татан буулгасан, хуулийн этгээдийн талаарх бусад мэдээллийг энэ хуульд заасны дагуу улсын бүртгэлийн жагсаалтад оруулах. Нэхэмжлэгч “Бу” ХХК-ийн захирал Р.Б нь уг компанийг байгуулахын тулд 2006 оны 5 дугаар сарын 5-ны өдөр тус компанийг үүсгэн байгуулах хуулийн этгээд нэрийг баталгаажуулах хуудас 06050524-ийг өөрийн нэр дээр авч удирдлагын үүсгэн байгуулагчаар Бо овогт Р.Б гэж бүртгүүлсэн. 2006 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Р.Б Үндэсний татварын албан хуулийн этгээдийн улсын бүртгэлд “Бу” ХХК-ийг бүртгүүлэх өргөдлийн өөрийн нэр бичиж өгсөн. Тухайн үеийн бүртгэх байгууллага Архангай аймгийн Татварын алба байсан. 2003 оны Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1-д баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл, 16.1.2-т хуулийн этгээдийг байгуулах тухай эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийн эх хувь, хэрэв хуулбар шуудангаар ирүүлсэн бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбар. 16.1.3-т хуулийн этгээдийн дүрэм гэж заасан. Р.Бямбажав гуай өөрөө “Бу” ХХК-ийн дүрэм, үүсгэн байгуулагчийн тогтоолыг  бичиж, байгууллагын дарга болох Д.Жаргалсайханд өгч явуулсан. Тэгтэл солиод Архангай “Ба” ХХК-ийг өөрийн нэр бүртгүүлсэн байна гэсэн асуудал яригддаг. Тухайн үед мөрдөгдөж байсан хууль, тогтоомжийг улсын бүртгэлийн газар зөрчсөн. Улсын бүртгэгч тухайн үед бүртгэхдээ ямар асуудлыг шалгах ёстой байсан гэхээр мөн хуулийн 16.8-д заасан хуулийн этгээдийн нэр, өөрийн хуулийн этгээдийн нэртэй давхардсан эсэхийг цахим хэлбэрээр шалгаж баталгаажуулаагүй. Бүртгэлийг үнэн зөв байх гэсэн асуудлыг шалгаагүй. Архангай “Ба” ХХК-тай, ийм үүсгэн байгуулагчийн тогтоолтой, дүрэмтэй өгсөн байсан бол улсын бүртгэгч хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д “улсын бүртгэлд ирүүлсэн баримт бичгийг бүрдэл дутуу” гэж заасан үндэслэлээр бүртгэхээс татгалзах эрх зүйн үр дагавар үүсэх байжээ. Гэвч үүнийг шалгаагүй бүртгэсэн. “Булган  тээх” ХХК-ийн бичиг баримтыг улсын бүртгэлд бүртгэхдээ компани дүрэм, үүсгэн байгуулагчийн тогтоолыг бүртгээгүй. Архангай “Ба” ХХК-ийн тогтоол, дүрмийг хавсарган өгч “Бу” ХХК-ийг байгуулсан нь хууль зөрчсөн. Р.Бя нь “Бу” ХХК-ийг анх өөрөө үүсгэн байгуулсан, өөрийн компани гэсэн итгэл үнэмшилтэй, энэ компанийг удирдаж ирсэн учраас 2012 онд компаниа өөрчлөн байгуулж, 7 гишүүнтэй, 216.000.000 төгрөгийн дүрмийн сантай. Компани дүрмийг, хурлын тогтоолтой нь бүртгүүлэхээр улсын бүртгэлийн гэрчилгээгээ, өөрчлөн байгуулсан хуулийн этгээдийн хурлын тогтоолтой, “Бу” ХХК-ийн дүрэмтэй өгсөн байсан. Гэвч хуулийн этгээд дүрэм, үүсгэн байгуулсан хурлын тогтоол нь одоог хүртэл архивд цаасан болон цахим хэлбэрээр хийгээгүй. Хуулийн этгээдийн гэрчилгээнд өөрчлөлт оруулсан. Хуулийн этгээдийн 2024 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн лавлагаанд эцсийн өмчлөгчийн мэдээлэлд АЭ58060513 регистрийн дугаартай, Бо овогт Р.Б гэж 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр эцсийн өмчлөгчөөр бүртгэсэн. “Бу” ХХК-ийн эцсийн өмчлөгч нь Р.Б Тийм учраас нэхэмжлэлийн шаардлага бүрэн хангагдах үндэслэлтэй. “Бу” ХХК-ийн дээр Архангай “Ба” ХХК-ийг бүртгэж болохгүй. Энэ нь илт хууль бус. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

5.6. Гуравдагч этгээд Д.Жа-ны өмгөөлөгч О.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн компанийг үүсгэн байгуулагч нь нэг хүн байдаг. Тэр нь Д.Ж. 2006 оны 5 дугаар сарын 14-ний өдөр компанийг үүсгэн байгуулаад, нэрийн асуудал дээр анх ”Баян тээх” гэсэн нэртэй байсан боловч нэр давхацсан гэдгээр “Бу” гэж өөрчилж байгуулсан. Компани тухай хуульд хувьцаа эзэмшигчийг нэмэгдүүлж байгаа тохиолдолд хувьцаа эзэмшигчийн хурлын бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гэж заасан. Цаасан баримт байхгүй байхад улсын бүртгэлийн гэрчилгээнд 2011 оны өөрчлөлтүүд орсон байна. Энэ нь хууль зөрчсөн үйлдэл болохоор хүлээн зөвшөөрөх боломжгүй. Цаасан баримт байхгүй, хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр байхгүй. Ийм шийдвэр гараагүй байхад дүрмийн санд өөрчлөлт оруулсан нь эрх зүйн акт гаргах үндэслэл байхгүй. Нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг гуравдагч этгээдийн зүгээс хүлээн зөвшөөрдөггүй. Энэ 2 компани нь яг хэний эзэмшлийн компани вэ гэдэг маргаантай асуудал 2022 оноос хойш явсан. Д.Ж тайлбарлахдаа “Бу” ХХК-ийг 2006 оны 5 дугаар сарын 14-ний өдөр би өөрөө үүсгэн байгуулсан гэдэг. Анх “Ба” ХХК-ийн дүрэм, хурлын  тогтоолыг гаргаад, нэрийн хувьд асуудалтай байсан учраас “Бу” ХХК болгож өөрчилж, Татварын хэлтэс дээр очоод уулзаад, компани дүрэм, тогтоолыг сольж өгөх үү гэхэд шаардлагагүй гээд өөрчлүүлээгүй. Өөрчлүүлээгүй шалтгаанаар Р.Бямбажав гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Мөн “Булган тээх арвин” гэх компани үүсгэн байгуулаад, 7 хүний гишүүнчлэлтэй өөрчлөх гээд байгаа нь энэ компанийг авах санаа зорилго харагдаад байна гэж үзэж байна. Цахим болон цаасан нотлох баримт байхгүй. Анх бүртгэгдсэн нь Д.Жа гэж байгаа. Мөн гэрчилгээнд дүрмийн сан, хөрөнгө нь 6.000.000 төгрөг гэдгээрээ хэвээрээ байгаа. Цаасан баримтаар ямар баримтыг өгөөд, 7 хүний бүрэлдэхүүнтэй болгоод, дүрмийн санг 216.000.000 төгрөг болгосон юм. Энэ нь баримтаар нотлогдож байгаа зүйл байхгүй. Нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг хүлээн  зөвшөөрөхгүй байгаа. Нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Энэ компани нь 2006 онд үүсгэн байгуулагдсан. 2011 онд эдгээр хүмүүс уг компанийг үүсгэн байгуулах боломжгүй. Тийм учраас Р.Бя гуайн үүсгэн байгуулсан компани биш гэж үзэж байна. Нэхэмжлэгч тал ямар ч нотлох баримт гаргаж өгөөгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх бүрэн үндэслэлтэй гэж харж байна. Өөрчлөлтийг бүртгэсэн нотлох баримт Улсын бүртгэлийн хэлтэст байхгүй. Зөвхөн гэрчилгээнд тамга, тэмдэг дарагдаад, үүсгэн байгуулагчийг бүртгэв гэсэн тэмдэглэгээ хийгдэж, тамга, тэмдэг дарагдсан байгаагаас үзэхэд хууль ёсны байж чадах уу гэдэгт эргэлзээ төрж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн бүрэн үндэслэлтэй. Мөн нэхэмжлэлийн бие даасан шаардлагаа гуравдагч этгээдийн зүгээс дэмжиж байгаа. 2011 онд хийсэн өөрчлөлт нь ямар ч нотлох баримтад үндэслээгүй. Захиргааны актыг эрх зүйн үндэслэл байгаагүй байхад гаргасан улсын бүртгэгчийн буруутай үйл ажиллагаа байгаа. 2011 оны бүх бүртгэл болон 210.000.000 төгрөгөөр нэмэгдэж, 216.000.000 болов гэж бүртгэсэн бүртгэл нь ямар нотлох баримтыг үндэслээд байгаа юм бэ. Нотлох баримт байхгүй байхад гэрчилгээнд бүртгэл хийгээд өөрчлөлт оруулж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэв.

 

5.7. Гуравдагч этгээд нарын өмгөөлөгч В.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэргийн үйл баримт, нотлох баримтыг хараад үзэхэд 2006 онд хамгийн анх “Булган тээх” нэртэй компанийг үүсгэн байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн үйл баримт харагдаж байгаа. Гэхдээ энэ компанийг хамгийн бүртгүүлэхдээ Д.Ж байгуулсан юм уу. Р.Б байгуулсан юм уу гэдэг асуудал харагдаж байна. Тэгэхээр 2 талын тайлбараас харахаас Д.Ж гэх хүн “Ба” ХХК-ийг үүсгэн байгуулахаар, хурлаа хийгээд холбогдох дүрэм, журмаа батлаад улсын бүртгэлд буюу тухайн үед хуулийн этгээдийн бүртгэлийг Татварын байгууллага бүртгэж байсан байдаг. Яг энэ хугацаатай зэрэгцээд Р.Б гуай “Бу” гэх компани үүсгэн байгуулахаар холбогдох нэр авах эрх бүхий байгууллагаас “Бу” гэж нэрийг аваад, нэр авсан мөнгө, төгрөгөө төлөөд, бичиг баримтаа авсан. Хамтарч байгуулах талаар ярилцаа, тохиролцоо байсан байхыг үгүйсгэхгүй байдал харагдаж байгаа. Д.Жа өөрийгөө “Бу” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлсэн үйл явдал харагдаж байгаа. “Бу” ХХК-ийг бүртгүүлэх үйл явц нь “Ба” ХХК-ийн дүрмээр байгаад, өөрийн хүний нэрээр бүртгэгдэж байгаа. Үүн дээр улсын бүртгэлийн анхны бүртгэлүүд өөрөө хууль зөрчөөд бүртгэчхэж байгаа. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль 2003 онд батлагдсан. Хуучин хүчингүй болсон хуулиар мөн энэ хуульд тавигдах шаардлагыг зөрчөөд бүртгэчхэж байгаа. “Бу” ХХК-ийг Д.Жа бүртгүүлье гээд очиж байхад үүсгэн байгуулсан шийдвэр, дүрэм, журам нь “Ба” гэж байхад үүнд ямар ч хяналт тавиагүй. Алдаатай баримтуудыг үндэслээд бүртгэчхэж байгаа. Эндээс л асуудал үүсэж эхэлж байгаа. “Бу” ХХК-ийг 2011 онд, нэрийг тухайн үед ярилцаж байгаад өгсөн талаар гуравдагч этгээд нар ярьж байна. Бүгдээрээ хөрөнгөө нийлүүлээд компани байгуулъя. Яагаад компани байгуулах шаардлага гарсан гэхээр холбогдох байгууллагаас зөвшөөрөл авч байгаа. Хот хооронд зорчигч тээврийн үйл ажиллагаа эрхлэхэд том оврын автобустай байх шаардлага тавигдсан. Ингээд чиглэлийг олгоод, зөвшөөрлийг олгосон. “Бу” гэдэг нэр авъя бүртгүүлье гэтэл хуучин компани нэрийг өгөөд бүртгэлээ компанид өөрчлөлт оруулснаар бүртгэсэн. 7 хүн нэмэгдэж бүртгэгдсэн үйл явц хэргийн баримтаас харагдаж байгаа. Улсын бүртгэлд бүртгэгдсэн компани гэрчилгээний ард 7 хүнээр бүртгээд, мөн дүрмийн санд 210.000.000 төгрөгөөр бүргэгдсэн байгаа. Яагаад бидний компани гэж яриад байгаа гэхээр энэ компани тендерт оролцоод, тендерт тавигдах нөхцөлийг нь хангаад, бүх хөрөнгө нь байгаад, том оврын автобус нь байгаад, “Бу” ХХК-наар эдгээр 7 хүн ашиг, орлого олоод явж байсан. Зөрчил байсан юм байна гэдгийг эдгээр хүмүүс мэдээгүй. Р.Б гэдэг хүнтэй нийлээд 7-уулаа компани байгуулж байна гэж ойлгоод, өөрсдийн эд хөрөнгийг хувь нийлүүлж ороод, тендерт явах бүх нөхцөлийг бүрдүүлээд, шалгараад явж байдаг. Энэ компани үйл ажиллагаа жигдэрсэн. Цаашид энэ компани нэрээр тендер нь яваад байгаа учраас энэ компани дээр маргаан үүсээд яваад байгаа. Тэгэхээр улсын бүртгэлийн байгууллагын хариуцлагагүй үйл ажиллагааны улмаас үндсэн үйл ажиллагаа жигдэрсэн байгаа “Бу” ХХК-нд хувиа оруулаад байгаа 7 хүний эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх ёсгүй. Захиргааны байгууллагын алдаатай үйл ажиллагаа, хууль зөрчсөн үйл ажиллагааны улмаас гуравдагч этгээд нар хохирч болохгүй. Хэрвээ дутуу байсан бол тэр баримтуудыг шаардаад авах ёстой. Шаардаад авсан баримтаа дунд алга болгосон байхыг үгүйсгэхгүй. Улсын бүртгэлийн байгууллага энэ цаасан баримтыг ямар өөрчлөлт оруулахгүй, хуудас бүрээр дэс дараалуулаад архивдаа хадгалж байх ёстой. Энэ баримт нь алга болсон байхыг үгүйсгэхгүй. Д.Жа гэх хүн тухайн компани хувьцаа эзэмшигч байх хуулийн боломж байхгүй. Тийм ч учраас 2006 оны яриа, тохиролцооны асуудлыг яриад байна. Р.Б-г та захирлаар ажиллачхаа би болохгүй. Өөрөө мэдээд байгаа. Нийтийн албан тушаалтан байсан. Тэр ч агуулгаараа арга хэмжээ авагдсан. Тэр агуулгаараа хууль зүйн хувьд компани хувьцаа эзэмшигч байх боломжгүй. Давахын магадлалын дагуу өмчлөлийн маргаан байна. Иргэн журмаар шийдүүл гэдэг асуудал тавихыг үгүйсгэхгүй. Эдгээр гуравдагч этгээд болж хүмүүс, 1 хүн маань нас барсан. Цаана нь 6 хүн байгаа. Нас барсан хүний цаана ганцхан өв залгамжлагч байхгүй байгаа. Хэрвээ компани өмчлөлтэй холбоотой, хувьцаатай холбоотой асуудал гэж үзвэл цаана нь хөндөгдөж байгаа асуудлыг хараад түдгэлзэх асуудал үүснэ. Гэхдээ миний үйлчлүүлэгч талийгаач болоод байгаа Т.Ж гуайн хүү би маргаан байхгүй гэж байгаа. Гэвч цаана нь эхнэр нь байгаа. Т.Ж гуай өмнө нь гэрлэж байсан хүүхэд нь байгаа. Ийм нөхцөл байдлууд байгаад байгаа учраас миний үйлчлүүлэгч 6 хүний хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөгдөж байгаа. 2003 онд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль шинээр батлагдсантай холбоотой хуулийн этгээдийн бүртгэл, цахимжилт, бичиг баримт дутуу бүртгэлтэй холбоотой ажлыг цэгцлэх үүрэг, даалгаврыг улс даяар, 21 аймаг болон дүүрэгт үүрэг болгоод, мөн 2006 оны 2 сард хуулийн этгээдийн нэрийн давхцалтай холбоотой Улсын Дээд Шүүхийн тайлбар гарч, энэ талаар чиглэл өгөөд ажиллаж байсан. Улсын бүртгэлийн байгууллага өөрөө анхнаасаа бүртгэл нь “Ба” ХХК-ийг үүсгэн байгуулсан бичиг баримттай байхад “Бу” ХХК-ийн үүсгэн байгуулагчаар бүртгэж байгаа энэ үйл баримтаар хангалттай тогтоогдож байгаа. Энэ нь өөрөө хуульд заасан шаардлага хангаагүй. Хууль зөрчиж бүртгэсэн нөхцөл байдал, илт хуулиа зөрчсөн нь харагдаж байгаа. Үүн дээр улсын бүртгэлийн байгууллага өөрөө засах, залруулах, хянах, хяналтын байцаагч нар байгаа. Энэ ажлаа хэрэгжүүлэхгүй яваад байсан нөхцөл байдал харагдаж байгаа. Д.Жа гуайг үүсгэн байгуулагч гэж үзэх боломжгүй. Яагаад гэхээр үүсгэн байгуулагчаар бүртгэх үндсэн бичиг баримт чинь үүсгэн байгуулж байгаа шийдвэр, дүрэм. Д.Жа “Бу” ХХК-ийг үүсгэн байгуулаагүй. “Ба” ХХК-ийг үүсгэн байгуулсан. 2011 онд “Бу” ХХК-ийн хуулийн этгээдийн өөрчлөлт, хувьцаа эзэмшигч нэмэгдэх, үүсгэн байгуулагч нэмэгдэх, өөрчлөгдөх энэ ажиллагаа нь Д.Жа гэх хүнээс зөвшөөрөл авах ямар ч шаардлага байхгүй. Тамганы үйлдвэр нэр шалгадаггүй. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль дээр тодорхой заагаад өгсөн байгаа. Бүртгэлийн байгууллага нэрийг бүртгэж, хяналтаа тавина. Нэр давхацсан асуудал улсны хэмжээнд гараад, Улсын Дээд Шүүхийн тайлбар өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Тэгэхээр хуулийн этгээдээр бүртгүүлээгүй байж, тамга авдаггүй. Өөрийнх нь яриад байгаа 2006 оны 5 дугаар сарын 5-ны өдөр Р.Б гуай нэрээ авсан байна. Өөрөө хуулийн этгээдээр бүртгүүлье гэсэн хүсэлтээ илгээгээд, Татварын байгууллагад өргөдөл маягтаа бүрдүүлээд өгсөн байна. Тэгсэн байхад Д.Жа гэдэг хүнийг “Бу” ХХК дээр бүртгэж байгаа нь өөрөө хууль бус. Анхдагч үүсгэн байгуулагчаар бүртгэсэн асуудал нь хууль зөрчсөн асуудал байгаа учраас хүчингүй болгох, илт хууль бус болохыг тогтоох боломжтой. Ямар ч тохиолдолд гуравдагч этгээд нарын зүгээс эвлэрэл нээлттэй байгаа. Гуравдагч этгээд нарын байр суурийг дэмжиж оролцож байна гэв.

 

Зургаа. Иргэдийн төлөөлөгч Р.Б шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Бу” ХХК-ийн нэхэмжлэл үндэслэлтэй гэж үзэж байна. Бие даасан шаардлага, Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн шийдвэр үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримт, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан тайлбар, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт зэргийг тал бүрээс харьцуулан үнэлж дүгнэж үзсэний үндсэн дээр дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн шүүхэд гаргасан бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэв. Учир нь,

 

Нэг. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Р.Б, гуравдагч этгээд Р.Д, Д.Б, О.Г, Д.Э нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн тухайд

1.1. Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн төлөөлөгч /захирал/ Р.Б шүүх хуралдаанд биечлэн оролцохгүй, өөрийн эзгүйд хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх хүсэлттэй байгаагаа шүүхэд утсаар мэдэгдсэн.

1.2. Мөн гуравдагч этгээд Р.Д, Д.Э, О.Г нар шүүх хуралдаанд оролцохгүй талаар шүүхэд утсаар мэдэгдсэн байна.

1.3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.-д “Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно.” гэж заажээ.

1.4. Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн төлөөлөгч /захирал/ Р.Б, гуравдагч этгээд Р.Д Д.Э, О.Г нар шүүх хуралдааныг өөрийн эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.-д заасныг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Хоёр. Уг хэргийн маргааны тогтоогдсон үйл баримтын тухайд

2.1.  “Б” ХХК нь 2006 оны 5 дугаар сарын 15-ны өдөр үүсгэн байгуулагдсан бөгөөд зорчигч тээврийн үйлчилгээний үйл ажиллагаа явуулах үндсэн чиглэл бүхий 1 хүний үүсгэн байгуулсан компани байна. (1 дүгээр хавтаст хэргийн 9 дэх тал)

2.2. Р.Б нь 2006 оны 5 дугаар сарын 14-ний өдөр “Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт зорчигч тээвэр, аялал жуулчлал, автомашин засвар үйлчилгээ, худалдаа үйлчилгээ эрхлэх чиглэлээр “Бу” ХХК-ийг 2006 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн байгуулж, “Бу Тээх” гэдэг оноосон нэрийг 2006 оны 5 дугаар сарын 5-ны өдөр Улсын Бүртгэлийн албанаас авсан болохыг дурьдаж, “Б Тээх” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Равдан овогтой Бямбажавыг томилж, “Бу тээх” ХХК-ийн дүрмийг баталжээ.” (1 дүгээр хавтаст хэргийн 10 дахь тал)

2.3. “Бу” ХХК-ийн дүрэмд “компанийн оноосон нэр Булган тээх, үүсгэн байгуулагч Р овогтой Б...” гэжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 11 дэх тал)

2.4. Архангай аймгийн “Б” ХХК-ийг үүсгэн байгуулагчдын хурлын 2011 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 1 дүгээр тогтоолоор “Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт зорчигч тээвэр, аялал жуулчлал, техникийн засвар, худалдаа эрхлэх чиглэл “Бу” ХХК-ийг 2011 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн байгуулж, захирлаар Р овогтой Б-г 2011 оны 10 дугаар сарын 15-наас томилж, компанийг Улсын бүртгэлийн албанд бүртгүүлж гэрчилгээ эрх авахыг гүйцэтгэх захирал Р.Б-т зөвшөөрч” үүсгэн байгуулагч Р.Бя, О.Г, Р.Д, Д.Жи, Д.Ён, А.Ба, Д.Эн нар гарын үсэг зурсан байна.” (1 дүгээр хавтаст хэргийн 13 дахь тал)

2.5. Архангай аймгийн “Бу” ХХК-ийг үүсгэн байгуулагчдын хурлын 2011 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн тогтоолын хавсралтаар “Бу” ХХК-ийн дүрмийг баталсан байх бөгөөд компани үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч Р.Б, О.Га, Р.Да, Д.Жи, Д.Ё, А.Ба, Д.Эн компанийн  хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ 210,000,000 төгрөг...” гэсэн байна. (1 дүгээр хавтаст хэргийн 14 дэх тал)

2.6. “Бу” ХХК-ийн 2011 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 1/04 дүгээр албан бичгээр “Манай “Бу” ХХК-ны үүсгэн байгуулагчдын тоо болон хувьцаа эзэмшигч, мөн дүрмийн сангийн хэмжээ 210,000,000 болон өөрчлөгдөж байгаа тул улсын бүртгэлийн гэрчилгээнд нэмэлт өөрчлөлт оруулж бүртгэж өгнө үү” гэсэн хүсэлтийг Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст гаргажээ. (1 дүгээр хавтаст хэргийн 17 дахь тал)

2.7. ҮТЕГ-ын даргын 2003 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 182 тоот тушаалын 5 дугаар хавсралтаар батлагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдлийн маягтад 2006 оны 5 дугаар сарын 12-ны өдөр  улсын бүртгэлийн дугаартай, 3000478 дугаар хуулийн этгээдийн регистрийн дугаартай, Б ХХК, албан ёсны хаяг Архангай аймаг, Эрдэнэбулган сум, 3 дугаар баг, нийт үүсгэн байгуулагчийн тоо 1, хугацаагүй, эрхлэх үйл ажиллагааны чиглэл зорчигч тээврийн үйлчилгээ, авто машин засвар үйлчилгээ, өргөдөл гаргагч Р.Б гүйцэтгэх удирдлага” гэжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 76 дахь тал)

2.8. Архангай аймгийн “Бу” ХХК-ийн захирлын 2011 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/31 дүгээр тушаалаар “До Ж-г өөр ажилд шилжиж байгаа үндэслэлээр “Бу” ХХК-ийн захирлын үүрэгт ажлаас 2011 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн чөлөөлжээ.” Тус чөлөөлсөн тушаалд захирал Р.Бя гарын үсэг зурсан байна. (1 дүгээр хавтаст хэргийн 78 дахь талын ар хэсэг)

2.9. Архангай аймгийн Татварын хэлтсийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 01/546 дугаар албан бичигт “Бу” компани (3000478) нь 2006 оны 5 дугаар сарын 14-нд татвар төлөгчөөр бүртгэгдсэн байна. Тус компанийн 2006-2022 оны татварын төлөлт, хуулийн этгээдийн бүртгэл, нягтлан бодогчийн мэдээллийг татварын удирдлагын нэгдсэн системээс хөрвүүлэн хүргүүллээ. “Ба” компани манай татварын албанд бүртгэлгүй болно.” гэжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 97 дахь тал)

2.10. Татварын удирдлагын нэгдсэн системд “татвар төлөгч Булган тээх регистр , татвар төлөгчийн дугаар , татвар төлөгчөөр бүртгэгдсэн, улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлсэн огноо 2006-05-14, үйл ажиллагаа эрхэлж эхэлсэн огноо 2006-05-14, харилцан хамаарлын бүртгэл захирал Бя, бүртгэгдсэн огноо 2006-05-15...” гэжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 98-99 дэх тал)

2.11. 2014 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 01 тоот шийдвэрийн 1 дүгээр хавсралтаар “Бу” ХХК-ийн дүрмийг баталсан байх бөгөөд уг дүрэмд “компанийн оноосон нэр Бу тээх ХХК, компанийн оршин байгаа газар Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг, Тээврийн товчоо, үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн нэр Ра овогтой Бя гэж, дүрмийн хуудас бүрт Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгчийн 21/1-02 гэсэн тэмдэг дарагдсан баримтыг Авто тээврийн үндэсний төвөөс хуулбарлан авсан бөгөөд хариуцагч Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст дээрх баримт байхгүй болно. (4 дүгээр хавтаст хэргийн 144-147 дахь тал)

2.12. Архангай аймгийн “Бу” ХХК-ийн үүсгэн байгуулагчдын 2011 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 2 дугаар тогтоолоор “Өргөжүүлэн явуулах гэж байгаа тул тус компанийн үүсгэн байгуулагчийн тоог Р.Бя Р.Да, Д.Жи Д.Ён, А.Б Д.Эн нараар, дүрмийн сангийн хэмжээг 210 сая төгрөгөөр нэмэгдүүлэн өөрчилснийг улсын бүртгэлд бүртгүүлэх ажлыг захирал Р.Бя- даалгаж” шийдвэрлэж, уг тогтоолын 2 дугаар хавсралтаар “Бу” ХХК-ийн дүрмийг баталжээ. (4 дүгээр хавтаст хэргийн 52-54 дэх тал)

2.13. Архангай аймгийн “Бу” ХХК-ийн үүсгэн байгуулагчдын 2011 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн тогтоолоор 2 дугаар хавсралтаар баталсан “Бу” ХХК-ийн 2012 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн дүрэмд “компанийн оноосон нэр Бу ХХК, компанийн оршин байгаа газар Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг, Тээврийн товчоо, үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн нэр Ра овогтой Бя үйл ажиллагаагаа зорчигч тээврийн үйлчилгээ, худалдаа үйлчилгээ, аялал жуулчлалын үйлчилгээ...” гэжээ. (4 дүгээр хавтаст хэргийн 52 дахь тал)

2.14. “Бу” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нэмэлт, өөрчлөлтийн бүртгэл хэсэгт “ “Р овогтой Бя-ыг захирлаар томилсныг 2011 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр бүртгэв”, “Үүсгэн байгуулагчдын тоо 7 болж 210000,0-р нэмэгдэж, 216000,0 мян.төг болж өөрчлөгдсөнийг 2012 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр бүртгэв...” гэж бичигджээ. (1 дүгээр хавтаст хэргийн 9 дэх тал)

2.15. Хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалтын  дугаар хуудаст “огноо 2026.05.05, хуулийн этгээдийн нэр Бу тээх, үүсгэн байгуулагч Ра Бя, өмчийн хэлбэр хувийн” гэсэн байна. (1 дүгээр хавтаст хэргийн 75 дахь талын ар хэсэгт)

2.16. Гэрч Р.Да-н “.. “Бул” ХХК-д 2011 оноос хойш одоог хүртэл ажиллаж байгаа. Би “Ба” ХХК-ийг мэдэхгүй. “Бул” ХХК-ийн захирал Б.Бя байгаа юм. Улсын байцаагч гэдгээр нь Д.Жа-г танина. Д.Жаргалсайхан гэж хүн манай компанид бол хамааралгүй. Манай компани 2011 онд үүсгэн байгуулагдсан. Саяхнаас энэ 2 хүнийг компани үүсгэн байгуулагдсан талаар маргалдсаны улмаар мэдсэн Д.Жа, Р.Бя нарыг хоорондын асуудал үүссэн байсан. Би 2011 онд өөрсдөө байгуулсан тухайн үед Бя гэж хүнд бүгдийн даатгаад, үүсгэн байгуулахдаа 6,7 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Бид нар тус тусдаа 80 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. 4 автобус худалдан авч байсан 216 сая төгрөг болж байсан.” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 128-129 дэх тал)

2.17. Гэрч А.Б-ны “Бу” ХХК 2011 онд үүсгэн байгуулагдсанаас ажиллаж байна. “Бу” ХХК-ийн үүсгэн байгуулагч 7 хүн байгаа. Р.Бя, Га Да, Ён, Эн, Жи тэгээд би байна. Бид нар тус компанийн үүсгэн байгуулагчид юм. Би “Ба” ХХК-ийг мэдэхгүй. Тийм компанийг сонсож байгаа сүүлийн үед нэг тийм яриа сонсогдоод байгаа. Бу ХХК-ийн захирлаар Р.Бя байгаа. Д.Жа-ыг Авто тээврийн газрын дарга байх үед мэднэ. Доод товчоо буюу залуус кафегийн тэнд байхыг л мэднэ. Авто тээврийн дарга байсан. 2011 онд бид нар өөр өөрсдөөсөө хөрөнгөө босгоод “Бу” ХХК-ийн дүрмийн санг байгуулсан. 2011 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Ричландад хурал болж тэр үед үүсгэн байгуулагдсан. Д.Жа тухайн үед Авто тээврийн дарга байсан сүүлд “Ба” гэж сонсогдоод байгаа. Өмнө “Ба” компани сонсогдож байгаагүй. 2011 онд 10 дугаар сарын 15-ны өдөр хурал болоод “Бу” ХХК үүсгэн байгуулсан. 2008 оноос хувийн машинтай хүмүүсийг компани байгүй бол тээврийн зогсоолд зогсоодоггүй болсон. Ер нь алсдаа аймагтаа татвар, түрээсийн мөнгийг Архангай аймагтаа оруулахын тулд компани байгуулах талаар тэр үеэс ярилцаж эрхэлсэн.” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 142-143 дахь тал)

2.18. Гэрч Ц.Б-н “Бу” ХХК-ийг үүсгэн байгуулагдсанаас хойш жолооч хийж байгаа. 2006 оноос Авто тээврийн газар сэргэж харьяалалгүй, аж ахуйн нэгжид ороогүй тээврийн хэрэгслийг хоёр талын тээврийн зогсоолд зогсоодоггүй аж ахуй нэгж байгуулах шаардлага тавьсан. Шаардлагын дагуу Р.Б-тай нэгдэж ажлаа хөөцөлдүүлж “Бу" ХХК-ийн захирлаар Р.Бя-г болгосон. Тухайн үед Д.Жа тээврийн газрын дарга байсан сүүлд байцаагч болсон. Тухайн үед би Р.Бя-тай хамт явж компанийн дүрмээ бүртгүүлж, татварын газарт очиж бүртгүүлж байсан. Д.Жа энэ компанийг үүсгэн байгуулахад байгаагүй ямар ч ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 144-145 дахь тал)

 

Гурав. Иргэн Д.Жа “Бу” ХХК-ийг үүсгэн байгуулсан гэх үйл баримтын тухайд

3.1. Архангай аймгийн “Ба" ХХК-ийг үүсгэн байгуулагчдын хурлын 2006 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 1 дүгээр тогтоолоор “Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт зорчигч тээвэр, аялал жуулчлал, техникийн засвар, худалдаа үйлчилгээ эрхлэх чиглэлээр “Ба” ХХК-ийг 2006 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн байгуулж, “Ба” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ра овогтой Бя-г 2006 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн томилон ажиллуулж, компанийг Улсын бүртгэлийн албанд бүртгүүлж гэрчилгээ, эрх авахыг “Ба” ХХК-ийн гүйцэтгэх захирал Р.Бя-д зөвшөөрсөн байна.” (1 дүгээр хавтаст хэргийн 58 дахь тал)

3.2. Архангай аймгийн “Бу” ХХК-ийг үүсгэн байгуулагчдын 2006 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 2 дугаар тогтоолоор “Бу” ХХК-ийн захирлаар До овогтой Жар-ыг 2006 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн томилон ажиллуулж, Бу ХХК-ны үйл ажиллагааг зохион байгуулж зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл авах асуудлыг шийдвэрлэхийг үүрэг болгосон байх бөгөөд үүсгэн байгуулагч хэсэгт Д.Жа, Р.Бя, Ж.Бо нар гарын үсэг зурсан байна.” (1 дүгээр хавтаст хэргийн 59 дэх тал)

3.3. Архангай аймгийн Татварын хэлтсийн архивд хадгалагдаж байсан 0001 дүгээр хадгаламжийн нэгж дугаартай “Бу” ХХК-д холбогдох баримтад Архангай аймгийн “Ба” ХХК-ийн дүрэм байх бөгөөд уг дүрэмд “компанийн оноосон нэр Баян тээх, хаяг Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, үүсгэн байгуулагч До овогтой Жа, зорчигч тээврийн үйлчилгээ, техникийн үйлчилгээ, худалдаа үйлчилгээ, аялал жуулчлал чиглэлээр үйл ажиллагаа явуулна, хөрөнгө буюу дүрмийн сан 6000..., “Ба” ХХК-ийг үүсгэн байгуулагч До овогтой Жа гэж гарын үсэг зурагдсан байна.” (1 дүгээр хавтаст хэргийн 74-75 дахь тал)

3.4. Гэрч Ж.Бо-н 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр шүүхэд өгсөн мэдүүлэгт “... Би “Бу” ХХК-ийг бол мэднэ. “Бая” ХХК-ийн талаар сайн мэдэхгүй байна. Үүсгэн байгуулах хурал болсон талаар сайн мэдэхгүй байна. Бид 3 сууж байгаад Д.Жа гэж хүн би Тээврийн албаны дарга болохоор “Бу” ХХК гэсэн компанитай байж болохгүй байна. Иймд Р.Бя ахыг гүйцэтгэх захирлаар томилъё, намайг болохоор гишүүнээр оруулъя гэж ярьсан. Энэ хурал нь үүсгэн байгуулах хурал юм уу үүсгэн байгуулагдсаны дараа болсон хурал юм уу би тэр талаар сайн мэдэхгүй байна. Тус хуралд Д.Жа, Р.Бя, тэгээд би байсан. Надад компанийн үүсгэн байгуулагч бол Д.Жа мөн. Р.Бя ахыг гүйцэтгэх захирлаар томилсон талаар би мэдэж байна. Р.Бя ах бид 2 тухайн үед тээвэр зохицуулагч байсан. Даргаар нь Жа байсан. Тухайн үед билет бичүүлэх гээд ирэхээр тал хувийн шимтгэл авдаг байсан. Энэ шимтгэл энэ мөнгөнүүдийг нь компани руу шилжүүлж авдаг байсан. Ийм л зорилгоор үүсгэн байгуулсан. Би тус компанид хувь нэмэр өгөх, үүсгэн байгуулах тамга тэмдэг авах гэх мэт зүйлүүдэд оролцоогүй ямар ч байсан гурвуулаа сууж байгаад “Бу” ХХК-ийн захирлаар Р.Бя ахыг томилъё, намайг гишүүнээр оруулъя гэсэн талаар мэдэж байна...” гэжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 146-147 дахь тал)

3.5. Хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаанд “иргэн Д.Жа бүртгэсэн огноо 2006-5-15, эрхлэх үйл ажиллагааны мэдээлэл авто машин засвар, аялал жуулчлал, зорчигч тээвэр, худалдаа үйлчилгээ бүртгэсэн огноо 2006-5-15, хөрөнгийн хэмжээ 6000, гүйцэтгэх удирдлагын мэдээлэл Ра Бя албан тушаал захирал, бүртгэсэн огноо 2006-5-15” гэжээ (1 дүгээр хавтаст хэргийн 205 дахь тал)

3.6. Хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаанд “хуулийн этгээдийн РД  оноосон нэр Бу ХХК, улсын бүртгэлд бүртгэсэн огноо 2006.5.15, улсын бүртгэлийн дугаар 0111002002, ашгийн төлөө, өмчийн хэлбэр хувийн, үүсгэн байгуулсан гишүүний тоо 1, шийдвэрийн дугаар 1, дүрмийн огноо 2006.5.15, хаяг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг, хувьцаа эзэмшигч гишүүний мэдээлэл До Жа, хөрөнгийн хэмжээ 6000, хувь 100” гэжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 206 дахь тал)

3.7. “Бу” ХХК-ийн 2007 оны 2 дугаар сарын 9-ний өдөр гаргасан албан татварын тайланд “Бу ХХК, хаяг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугар баг, хуучин товчоо, эрхлэх үйл ажиллагаа зорчигч тээвэр, засвар, тайлант хугацаа 2006 оны 4 дүгээр улирал, тайлан гаргасан захирал Жа гэсэн гарын үсэг зурагдсан байна.” (2 дугаар хавтаст хэргийн 57-58 дахь тал)

3.8. “Бу” ХХК-ийн 2007 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр гаргасан албан татварын тайланд “Бу ХХК, хаяг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын тээврийн товчоо, тайлант хугацаа 2007 оны 1 дүгээр улирал, тайлан гаргасан захирал Жа гэсэн гарын үсэг зурагдсан байна.” (2 дугаар хавтаст хэргийн 54-55 дахь тал)

3.9. Татварын цахим бүртгэлд “улсын бүртгэлийн дугаар , оноосон нэр Бу тээх, улсын бүртгэлийн дугаар улсын бүртгэлд бүртгүүлсэн огноо 2006-5-14, өөрийн хөрөнгө 6000, татвар төлөгчийн дугаар татвар төлөгчөөр бүртгүүлсэн огноо 2024-9-20, хамаарал бүхий этгээд захирал Бя, бүртгэгдсэн огноо 2006-5-15, үүсгэн байгуулагчийн бүртгэл хувьцаа эзэмшигч До Жа, хөрөнгө оруулсан хувь 100, хөрөнгө оруулсан дүн 6000” гэжээ. (2 дугаар хавтаст хэргийн 59-60 дахь тал)

3.10. “Бу” ХХК-д холбогдох 2024 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаанд “өмчийн хэлбэр хувийн, үүсгэн байгуулсан гишүүний тоо 1, шийдвэрийн он, сар, өдөр 2006-05-15, шийдвэрийн дугаар 01, дүрмийн сан он сар өдөр 2006.5.15, хаяг Архангай аймаг, Эрдэнэбулган сум 1 дүгээр баг, хувьцаа эзэмшигч До Жа, нийт дүн 6000, хувь 100, гүйцэтгэх удирдлага Ра Бя, албан тушаал захирал, бүртгэсэн 2006-05-15, үүсгэн байгуулагч До Жа, бүртгэсэн он сар өдөр 2006-05-15, эцсийн өмчлөгч Ра Бя хувь нийлүүлсэн хөрөнгө 6000, бүртгэсэн 2020-10-18, хуулийн этгээдийн мэдээлэл нэр Бу, 0111002002, бүртгэсэн 2006-05-15” гэжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 227 дахь тал)

 

Дөрөв. “Бу” ХХК-ийн 2006 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн үүсгэн байгуулагчдын хурлын тогтоол, 2006 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн “Бу” ХХК-ийн дүрэм болон өөрчлөлт орсон 2011 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Бу” үүсгэн байгуулагчдын хурлын тогтоол, 2011 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Бу” ХХК-ийн дүрэм зэрэг шинээр үүсгэн байгуулагдсаныг болон өөрчлөн байгуулагдсаныг улсын бүртгэлд бүртгэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, “Бу” ХХК-ийн 2006 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн үүсгэн байгуулагчдын хурлын тогтоол, 2006 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн “Бу” ХХК-ийн дүрэм, 2011 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Бу” үүсгэн байгуулагчдын хурлын тогтоол, 2011 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Бу” ХХК-ийн дүрмийг улсын бүртгэлд бүртгэхийг Архангай аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэст даалгах шаардлагын тухайд

4.1. Хариуцагч дээрх нэхэмжлэлийн шаардлагыг “... Бу ХХК нь 2006 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймгийн Татварын хэлтэст бүртгүүлж анх үүсгэн байгуулагдаж улсын бүртгэлийн гэрчилгээ авсан байна. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн архивын хувийн хэрэг нотлох баримтад Д.Ж-ны гарын үсгээр баталгаажсан “Ба” ХХК нэртэй дүрэм, үүсгэн байгуулах шийдвэр байна. Улсын бүртгэлийн мэдээллийн санд 2014 оны 5 дугаар сарын 14-ний өдөр “Бу” ХХК-ийн өөрчлөлт оруулсан тухай мэдээлэл бүртгэгдээгүй, 2026 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар үүсгэн байгуулагч хувьцаа эзэмшигчээр Д.Жа бүртгэлтэй байх тул үүсгэн байгуулагч хувьцаа эзэмшигчийн шийдвэр гарын үсэг зурагдаагүй шийдвэр, дүрмийг улсын бүртгэлд бүртгэх боломжгүй ...” гэсэн үндэслэлээр татгалзаж буйг буруутгах үндэслэлгүй.

4.2.  Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.-д “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална:” гээд, 4.1.4.-т “үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх;” гэж, 4.1.5.-д “нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх;” гэж, 20 дугаар зүйлийн 20.1.7.-д “улсын бүртгэлийн хувийн хэрэг, гэрчилгээ, лавлагааны бичилтийг засварлах, улсын бүртгэл хийсэн он, сар, өдөр, цагийг буруу бичих;” гэж, 20.1.8.-д “улсын бүртгэлд бүртгэгдсэн хүчинтэй байгаа эрхийг дахин бүртгэж гэрчилгээ олгох;” гэж, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.-д “Улсын бүртгэлийн байгууллага хуулийн этгээд шинээр байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгасныг болон түүний мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг дараах тохиолдолд улсын бүртгэлд бүртгэхээс татгалзана:” гээд, 18.1.1.-д “улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн баримт бичгийн бүрдэл дутуу;” гэж, 18.1.2.-т “үүсгэн байгуулах баримт бичиг энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаагүй;” гэж, 18.1.3.-т “өргөдөл гаргагч хууль тогтоомжид заасан баримт бичгийг хуурамчаар бүрдүүлсэн.” гэж тус тус заажээ.

4.3. “Бу” ХХК-ийн 2006 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн үүсгэн байгуулагчдын хурлын тогтоол, 2006 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн “Бу” ХХК-ийн дүрэм, 2011 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Бу” үүсгэн байгуулагчдын хурлын тогтоол, 2011 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Бу” ХХК-ийн дүрмийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан улсын бүртгэлийн хэлтсийн татгалзал Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 4.1.5.-д заасан үнэн зөв, бодитой, нотлох баримтад үндэслэх зарчимд нийцсэн байх бөгөөд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18.1.2-т зааснаар хуулийн этгээдийг шинээр байгуулах, түүний мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан нь үндэслэлтэй байна. Тодруулбал,

4.4. “Бу ” ХХК-д холбогдох хуулийн этгээдийн улсын бүртгэлд “...”, 2024 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаанд “өмчийн хэлбэр хувийн, үүсгэн байгуулсан гишүүний тоо 1, шийдвэрийн он, сар, өдөр 2006-05-15, шийдвэрийн дугаар 01, дүрмийн сан он сар өдөр 2006-5-15, хаяг Архангай аймаг, Эрдэнэбулган сум 1 дүгээр баг, хувьцаа эзэмшигч До Жа нийт дүн 6000, хувь 100, гүйцэтгэх удирдлага Ра Бя албан тушаал захирал, бүртгэсэн 2006-05-15, үүсгэн байгуулагч До Жа бүртгэсэн он сар өдөр 2006-05-15, эцсийн өмчлөгч Ра Бя хувь нийлүүлсэн хөрөнгө 6000, бүртгэсэн 2020-10-18, хуулийн этгээдийн мэдээлэл нэр Булган тээх, 0111002002, бүртгэсэн 2006-05-15” гэжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 227 дахь тал)

4.5. Иргэн Д.Жа 2006 онд “Бу” ХХК-ийг үүсгэн байгуулсан болох нь Архангай аймгийн Татварын хэлтсийн архивд хадгалагдаж байсан 0001 дүгээр хадгаламжийн нэгж дугаартай “Бу” ХХК-д холбогдох баримт, “Бу" ХХК-ийн 2007 оны 2 дугаар сарын 9-ний өдөр гаргасан албан татварын тайлан, 2007 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр гаргасан албан татварын тайлан, Татварын цахим бүртгэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон дэлгэрэнгүй лавлагаа зэрэг баримтаар тогтоогдож байна. (1 дүгээр хавтаст хэргийн 74-75 дахь тал, 2 дугаар хавтаст хэргийн 54-55, 57-60 дахь тал)

4.6. Нөгөөтээгүүр Р.Б"г “Бу” ХХК-д огт хамааралгүй этгээд гэж үзэхгүй. Учир нь Архангай аймгийн “Бу” ХХК-ийг үүсгэн байгуулагчдын 2006 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 2 дугаар тогтоолоор Р.Бя-г гүйцэтгэх захирлаар томилсон байх бөгөөд энэ талаар гэрч Ж.Бо “... Би тус компанид хувь нэмэр өгөх, үүсгэн байгуулах тамга тэмдэг авах гэх мэт зүйлүүдэд оролцоогүй ямар ч байсан гурвуулаа сууж байгаад “Бу” ХХК-ийн захирлаар Р.Бя ахыг томилъё, намайг гишүүнээр оруулъя гэсэн талаар мэдэж байна...” гэж мэдүүлсэн.

4.7. Мөн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаанд “иргэн Д.Жа бүртгэсэн огноо 2006-5-15, эрхлэх үйл ажиллагааны мэдээлэл авто машин засвар, аялал жуулчлал, зорчигч тээвэр, худалдаа үйлчилгээ бүртгэсэн огноо 2006-5-15, хөрөнгийн хэмжээ 6000, гүйцэтгэх удирдлагын мэдээлэл Ра Бя албан тушаал захирал, бүртгэсэн огноо 2006-5-15” гэжээ (1 дүгээр хавтаст хэргийн 205 дахь тал)

            4.8. Хэрэгт авагдсан дээрх баримтууд болон хэргийн оролцогчийн тайлбараас үзэхэд иргэн Р.Бя-г “Бу” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон гэж үзэх үндэслэлтэй.

   4.9. Архангай аймгийн “Бу” ХХК-ийг үүсгэн байгуулагчдын хурлын 2011 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 1 дүгээр тогтоолоор “Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт зорчигч тээвэр, аялал жуулчлал, техникийн засвар, худалдаа эрхлэх чиглэл “Бу” ХХК-ийг 2011 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн байгуулж, захирлаар Ра овогтой Бя-г 2011 оны 10 дугаар сарын 15-наас томилж, компанийг Улсын бүртгэлийн албанд бүртгүүлж гэрчилгээ эрх авахыг гүйцэтгэх захирал Р.Бя зөвшөөрч” үүсгэн байгуулагч Р.Бя, О.Га, Р.Да Д.Жи, Д.Ён, А.Ба, Д.Эн нар гарын үсэг зурсан байх бөгөөд уг тогтоолын хавсралтаар “Бу” ХХК-ийн дүрмийг баталж, компанийн  хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ 210,000,000 төгрөг...” гэжээ.

4.10. Гуравдагч этгээд Р.Да, Д.Ё, А.Ба, Д.Эн нарын шүүхэд гаргасан тайлбарт “... 2021 онд “Бу” ХХК-ийн үүсгэн байгуулагчаар Д.Жа Р.Б нар 2006 онд байгуулсан хэмээн маргалдаж шүүх цагдаа болж эхэлсэн. Р.Бя-с ямар учиртайг асуухад би хуучин компанийн нэр болох “Бу”-ийн нэрийг та нарт хэлж өгсөн нь буруу зүйл боллоо гэж хэлсэн...” гэсэн байна.

4.11. Дээрхээс үзвэл дээрх нэр бүхий иргэд болох Р.Б, О.Га, Р.Да, Д.Ж, Д.Ё, А.Ба, Д.Э нар нь 2006 онд үүсгэн байгуулагдсан байсан “Бу” ХХК-ийг 2011 онд шинээр үүсгэж байгуулсан тогтоол, дүрмийг нь баталсан байх бөгөөд нэгэнт байгуулагдсан хуулийн этгээдийг улсын бүртгэлд шинээр байгуулагдсан, өөрчлөн байгуулагдсанаар бүртгэх нь хууль зүйн хувьд боломжгүй.

4.12. 2003 оны Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль болон одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн зорилт, зохицуулалтын зүйлээс үзэхэд нэг иргэн эсхүл хэд хэдэн иргэн хамтарч хэдэн ч хуулийн этгээд шинээр байгуулж болох боловч нэгэнт үүсгэн байгуулагдаж улсын бүртгэлд бүртгэгдсэн хуулийн этгээдийн дахин шинээр үүсгэн байгуулж, холбогдох тогтоол, дүрмийг улсын бүртгэлд дахин бүртгэх боломжгүй.

            4.13. 2006 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн уулийн этгээдийн улсын бүртгэлд “Бу” ХХК-ийн үүсгэн байгуулагч, захирлаар Д.Жа бүртгэгдсэн эл тохиолдолд улсын бүртгэлийн байгууллагын татгалзлыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4.-т “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус ...” гэж үзэх үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч “Бу” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

            4.14. Хариуцагч Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн “Бу” ХХК-ийн 2006 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн үүсгэн байгуулагчдын хурлын тогтоол, 2006 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн “Бу” ХХК-ийн дүрэм, 2011 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Бу" үүсгэн байгуулагчдын хурлын тогтоол, 2011 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Бу” ХХК-ийн дүрмийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан улсын бүртгэлийн хэлтсийн татгалзал үндэслэлтэй тул дээрх тогтоол, дүрмийг улсын бүртгэлд бүртгэхийг даалгах үндэслэлгүй.

           

Тав. Архангай аймгийн Улсын бүртгэлийн газрын улсын бүртгэгчийн “Бу” ХХК-ийн улсын бүртгэлд “Ба” ХХК-ийн дүрэм, үүсгэн байгуулагчийн шийдвэрийг бүртгэсэн бүртгэл болон “Бу” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд “Хувьцаа эзэмшигч, гишүүний мэдээлэл болон үүсгэн байгуулагчийн мэдээлэл хэсэгт Д.Жа” гэж бүртгэгдсэн бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоож, хувьцаа эзэмшигч, болон үүсгэн байгуулагч гишүүний мэдээлэл хэсэгт Р.Бя-р залруулан бүртгэхийг улсын бүртгэгчид даалгах шаардлагын тухайд

5.1. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно:” гээд 47.1.1.-д “утга агуулгын илэрхий алдаатай”, 47.1.2.-т “бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргасан захиргааны актыг баталсан байгууллага тодорхойгүй”, 47.1.3.-т “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан”, 47.1.4.-т “захиргааны актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус”, 47.1.5.-т “хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан”, 47.1.6.-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй”, 47.1.7.-д “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” гэж тус тус заажээ.

5.2. Аливаа үйлдэл, үйл ажиллагааг хуулиар хориглосон байхад түүнийг захиргааны актаар шууд “зөвшөөрсөн”, эсхүл зөвшөөрсөн үр дагавар үүсгэсэн бол тухайн захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж үзнэ.

5.3. Тухайн харилцааг зохицуулсан хуулийн тодорхой заалтыг хэрэглээгүй буюу хуулийн ерөнхий заалтыг хэрэглэсэн, эсхүл хуулийн заалтыг хэрэглэхгүйгээр захиргааны акт гаргасан, хуульд заагаагүй үндэслэлээр иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан зэргийг "захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй" гэдэгт хамааруулж үзэх бөгөөд захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1.-д захиргааны акт, илт хууль бус болохыг тогтоолгох, нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн гэж заасан нөхцөлийг хангах зохицуулалттай.

5.4. Захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн хувьд тухай захиргааны акт нь дээрх дурдсанчлан илт хууль бус байх шинжийг агуулсан байх, улмаар энэхүү илт хууль бус алдаа нь тухайн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх нөхцөлийг шаарддаг.

5.5. “Бу” ХХК-ийг 2006 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хуулийн этгээдээр бүртгэж,  дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ олгон компанийн хувьцаа эзэмшигч, гишүүн, үүсгэн байгуулагчаар Д.Жа бүртгэгдсэн нь 2003 оны Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.8., 17 дугаар зүйлийн 17.1., 17.2., 17.4.-т заасантай нийцсэн бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

5.6. Нэхэмжлэгч “Бу” ХХК нэхэмжлэлийн үндэслэлээ “... Архангай аймгийн улсын бүртгэлийн газрын архивд байгаа миний үүсгэн байгуулсан “Бу” ХХК-ны үүсгэн байгуулсан бичиг баримтад манай “Бу” ХХК-ийн дүрэм, “Бу” ХХК-ийн үүсгэн байгуулагчийн тогтоол одоог хүртэл авагдаагүй өөр буюу “Ба” ХХК-ны дүрэм үүсгэн байгуулагчдын хурлын тогтоол авагдан хадгалагдаж үүсгэн байгуулагч миний хууль ёсны эрх, ашиг сонирхол маш ихээр хөндөгдөж байна...” гэж тайлбарладаг.

5.7. 2003 оны Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.-д “Бүртгэх байгууллага дараахь үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ:” гэж, 8.1.1.-д “хуулийн этгээд байгуулсан, өөрчлөн байгуулсан, татан буулгасныг болон түүний үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт орсныг улсын бүртгэлд бүртгэх, энэ тухай хуульд заасны дагуу нийтэд мэдээлэх;” гэж, 16 дугаар зүйлийн 16.1.-д “Өргөдөл гаргагч хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлэхдээ дараахь баримт бичиг бүрдүүлнэ:” гээд, 16.1.1.-д “баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл;” гэж, 16.1.2.-т “хуулийн этгээд байгуулах тухай эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийн эх хувь, эсхүл хуулбар, хэрэв шуудангаар ирүүлсэн бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар;” гэж, 16.1.3.-т “хуулийн этгээдийн дүрэм;” гэж, 16.8.-д “Хуулийн этгээдийн нэр өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан эсэхийг холбогдох бүртгэх байгууллага цахим хэлбэрээр шалгаж баталгаажуулна.” гэж тус тус заажээ.

5.8. “Ба” ХХК нь нэрийн хувьд өөр орон нутагт үйл ажиллагаа явуулдаг компанийн нэртэй давхцсан үндэслэлээр “Ба” ХХК-ийн дүрмийг үндэслэн улсын бүртгэлд “Бу” ХХК нэрээр бүртгүүлсэн талаар гуравдагч этгээд Д.Жа “... “Ба” гэсэн нэртэй компани Өвөрхангай аймагт байсан учир намайг нэрээ өөрчил гэсний дагуу “Бу” ХХК болгон өөрчилж шалгуулахад давхардаагүй тул тамгаа хийлгэж ирсэн. “Бу” ХХК-ийн тамгыг авчраад аймгийн татварын хэлтэст бүртгүүлэн тоот бүртгэлийн гэрчилгээгээ авсан. Компанийн нэрийг өөрчлөх тухайгаа хэлэхэд тамга гэрчилгээ дээр “Бу” ХХК гэсэн байгаа тул өгсөн материалыг солих шаардлагагүй гэсэн...” гэсэн тайлбарладаг бөгөөд үүнийг үгүйсгэсэн баримт хэрэгт авагдаагүй.

5.9.  дугаартай 2003 оны 12 дугаар сарын 23-ны өдөр үүсгэн байгуулагдсан Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багт байрлах хаягтай, Д.Ба-ын үүсгэн байгуулсан “Ба” ХХК-ийн гэрчилгээ, дүрэм, тусгай зөвшөөрлийн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээ хэрэгт авагдсан болно. (1 дүгээр хавтаст хэргийн 222-226 дахь тал)

5.10. Иргэн Д.Жа нь 2006 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймгийн “Ба” ХХК-ийг үүсгэн байгуулж №1 дугаартай тогтоол гаргаж, уг тогтоолыг 2 дахь заалтаар тус компанийн гүйцэтгэх захирлаар Р.Бя-г томилж, уг компанийг Улсын бүртгэлийн албанд бүргүүлж гэрчилгээ авахыг захирал Р.Бя-д зөвшөөрч байжээ.

5.11. Д.Жа нь 2006 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Архангай “Ба” ХХК-ийн дүрмийг баталж, хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичиг, улсын бүртгэлийн жагсаалтад оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх өргөдөл гаргаж, аж ахуй нэгжийн гишүүний анкетыг бөглөж, “Ба” ХХК нь тус аймгийн Хаан банкинд 5135181588 данстай гэх тэмдэглэл хийсэн байна. (1 дүгээр хавтаст хэргийн 58, 74-75, 78, 81, 87 дахь тал)

5.12. Иргэн Р.Бя нь “Бу” ХХК-ийг үүсгэн байгуулах №01 дугаартай тогтоол, компанийн дүрмийг баталж, 2006 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Үндэсний татварын албанд “Бу” ХХК-ийг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай өргөдөл гаргаж, аж ахуй нэгжийн гишүүний анкет бөглөсөн. (1 дүгээр хавтаст хэргийн 76-77, 80 дахь тал)

5.13. Үүнээс хойш Архангай аймгийн “Бу” ХХК-ийг үүсгэн байгуулагчдын хурлын 2006 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн №2 дугаар тогтоолоор үүсгэн байгуулагч Д.Жа, Р.Бя, Ж.Бо нар нь “Бу” ХХК-ийн захирлаар Д.Жа"г томилж, “Бу” ХХК-ийн үйл ажиллагааг зохион байгуулж, зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл авах асуудлыг шийдвэрлэхийг үүрэг болгосон байна. (1 дүгээр хавтаст хэргийн 59 дэх тал)

5.14. Улсын бүртгэлийн байгууллагаас тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 2003 оны Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.-д заасан шаардлагыг хангаж буй үндэслэлээр “Ба ХХК-ийн дүрэмд үндэслэн “Бу” ХХК-ийг улсын бүртгэлд бүртгэж, захирал Д.Жа” гэж бүртгэсэн улсын бүртгэлийн байгууллагын уг бүртгэлийг илт хууль бусад тооцох үндэслэлгүй. Учир нь,

5.15. Улсын бүртгэлийн хэлтэс “Бу" ХХК-д холбогдох улсын бүртгэлийг хийхдээ огт хуульд үндэслээгүй, хуулийн нарийвчилсан хэм хэмжээг хэрэглээгүй, хуулиар хориглосон нөхцөлийг зөрчсөн, хуульд заагаагүй үндэслэлээр ... бүртгэл хийсэн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

5.16. Улсын бүртгэлийн “Бу” ХХК-ийг хуулийн этгээдийн улсын бүртгэлд 2006 оны сарын өдөр, захирлаар Д.Жа"г бүртгэсэн бүртгэл хууль зүйн үндэслэлтэй байх тул хувьцаа эзэмшигч, болон үүсгэн байгуулагч гишүүний мэдээлэл хэсэгт Р.Бя"р залруулан бүртгэхийг даалгах үндэслэлгүй.

5.17. Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

Зургаа. Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 21/1-02 бүртгэгчийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 0111002002 дугаарт 2014 оны 5 дугаар сарын 14-ний өдөр “Булган тээх” ХХК-ийн дүрмийг бүртгэсэн нь “Булган тээх” ХХК болон хариуцагч Архангай аймгийн Улсын бүртгэлийн байгууллагын хооронд нийтийн эрх зүйн харилцаа бий болсныг тогтоож, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн эх нотлох баримт бичгийн архивд цахим болон цаасан хэлбэрээр баталгаажуулахыг даалгах шаардлагын тухайд

6.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ... захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг”, мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.-д нэхэмжлэлийн шаардлагын төрлүүд, 106 дугаар зүйлийн 106.3.-т шүүхээс гаргах шийдвэрийн төрлийг тус тус ялгамжтай заасан.

6.2. Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” 30 дугаар тогтоолд “... “нийтийн эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох” нэхэмжлэлээр нэхэмжлэлийн бусад төрлийг үгүйсгэхгүйн үүднээс захиргааны процессын эрх зүйд энэ төрлийн нэхэмжлэл гаргах боломжийг субсидиар зарчим (хоёрдогч байх)-аар тодорхойлно ... өөрөөр хэлбэл, “нэхэмжлэгч нэхэмжлэлийн бусад төрлөөр эрхээ хангуулах боломжгүй тохиолдолд л энэ нэхэмжлэлийг гаргах боломжтой”...” гэж үндэслээд Тайлбарлах нь хэсэгт “... Нийтийн эрх зүйн харилцааг тогтоолгох нэхэмжлэлийг нэгдүгээрт, хүн, хуулийн этгээдийн зүгээс нэхэмжлэлийн бусад үндсэн төрлүүдийг (хүчингүй болгох, даалгах) гаргах боломжгүй, гаргасан ч ижил үр дүнд хүрэхээргүй байх тохиолдолд хоёрдугаарт, нэхэмжлэгчийн хувьд нэхэмжлэлээр шаардаж буй нийтийн эрх зүйн харилцааг зайлшгүй шүүхээр тогтоолгох хамгаалагдахуйц ашиг сонирхол байгаа тохиолдолд шүүх нэхэмжлэлийг хүлээн авна” гэж тайлбарлажээ.

6.3. “Нийтийн эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох” нэхэмжлэлээр нэхэмжлэлийн бусад төрлийг үгүйсгэхгүйн үүднээс захиргааны процессын эрх зүйд энэ төрлийн нэхэмжлэл гаргах боломжийг субсидиар зарчим (хоёрдогч байх)-аар тодорхойлно. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нэхэмжлэлийн бусад төрлөөр эрхээ хангуулах боломжгүй тохиолдолд л энэ нэхэмжлэлийг гаргах боломжтой.

6.4. Тухайн төрлийн нэхэмжлэлийг эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоох урьдчилсан нөхцөл хангагдсан буюу хүн, хуулийн этгээдийн зүгээс нэхэмжлэлийн бусад үндсэн төрлүүд, тухайлбал хүчингүй болгох нэхэмжлэлийг гаргах боломжгүй, гаргасан ч ижил үр дүнд хүрэхээргүй байх тохиолдолд шүүх хүлээн авч, хянан шийдвэрлэх боломжтой.

6.5. Гэтэл Нэхэмжлэгч “Булган тээх” ХХК нь хариуцагч Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан “2011 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Булган тээх” үүсгэн байгуулагчдын хурлын тогтоол, 2011 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Булган тээх” ХХК-ийн дүрмийг улсын бүртгэлд бүртгэхийг даалгах” шаардлага гарган маргаж байгаа эл тохиолдолд Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 21/1-02 бүртгэгчийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 0111002002 дугаарт 2014 оны 5 дугаар сарын 14-ний өдөр “Булган тээх” ХХК-ийн дүрмийг бүртгэсэн нь “Булган тээх” ХХК болон хариуцагч Архангай аймгийн Улсын бүртгэлийн байгууллагын хооронд нийтийн эрх зүйн харилцаа бий болсныг тогтоолгох буюу нийтийн эрх зүйн харилцааг зайлшгүй шүүхээр тогтоолгох хамгаалагдахуйц ашиг сонирхол байгаа гэж үзэх үндэслэл болохгүй.

6.6. Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Долоо. Гуравдагч этгээд Д.Ж-ны “3000478 регистрийн дугаартай, “Бу” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд 2011 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн “Р овогтой Бя-ыг захирлаар томилсныг бүртгэв”, 2012 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн “Үүсгэн байгуулагчдын тоо 7 болж 210000,0-р нэмэгдэж, 216000,0 мян.төг болж өөрчлөгдсөнийг бүртгэв” гэсэн Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн шийдвэрүүдийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох” бие даасан шаардлагын тухайд

7.1. Гуравдагч этгээд Д.Жа дээрх шаардлага бүхий нэхэмжлэлийн үндэслэлээ “... Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6.-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж зааснаар “регистрийн дугаартай, “Бу” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд 2011 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн “Р овогтой Бя-ыг захирлаар томилсныг бүртгэв”, 2012 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн “Үүсгэн байгуулагчдын тоо 7 болж 210000,0-р нэмэгдэж, 216000,0 мян төг болж өөрчлөгдсөнийг бүртгэв” гэсэн Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн шийдвэрүүдийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүсэж, “Бу” ХХК-ийн үүсгэн байгуулагч, захирал Д.Жа миний бие Р.Бя-г “Бу” ХХК-ийн захирлаар томилохыг, үүсгэн байгуулагчийн тоо болон дүрмийн сангийн хэмжээ нэмэгдсэн талаар огт мэдээгүй, үүнийг хүлээн зөвшөөрөөгүй байхад миний гарын үсэг бүхий ямар ч баримт бичиггүйгээр бүртгэл хийж миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн ...” гэж тайлбарлаж байна.

7.2. Дээрх бие даасан шаардлагад холбогдуулан хариуцагчаас “ ... улсын бүртгэлийн гэрчилгээнд Р.Бя-г гүйцэтгэх захирлаар томилсон, хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлсэн бүртгэл хийгдсэн боловч улсын бүртгэлийн мэдээллийн санд Р.Бя-г үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчээр бүртгэсэн бүртгэл хийгдээгүй байна” гэх тайлбар ирүүлжээ.

7.3. Хэрэгт авагдсан “Бу” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан нэмэлт, өөрчлөлтийн бүртгэл хэсэгт “2011 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Р овогтой Б-г захирлаар томилсныг бүртгэв, 2012 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр үүсгэн байгуулагчийн тоо 7 болж дүрмийн сангийн хэмжээ 210000,0-р нэмэгдэж 216000,0 мян төгрөг болж өөрчлөгдсөнийг бүртгэв.” гэх тэмдэглэл хийгдсэн боловч уг нэмэлт, өөрчлөлтийн бүртгэл нь улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байна.

7.4. Хариуцагчаас дээрх бүртгэлийг хийсэн талаар хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд тэмдэглэл хийхдээ тус компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн Д.Жа хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурсан эсэхийг шалгаж тодруулаагүй нь 2009 оны Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн  11.5.-д “Улсын бүртгэгч нь дараахь эрх, үүрэгтэй байна:” гээд, 11.5.1.-д “улсын бүртгэлд бүртгүүлэх эрхийн үнэн зөвийг нотлох баримт, тайлбар, лавлагааг холбогдох албан тушаалтан, иргэн, хуулийн этгээдээс гаргуулан авах”, 2003 оны Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.2, 15 дугаар зүйл, 16 дугаар зүйлийн 16.1.2.-т “хуулийн этгээд байгуулах тухай эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийн эх хувь, эсхүл хуулбар, хэрэв шуудангаар ирүүлсэн бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар”, 16.1.3.-т “хуулийн этгээдийн дүрэм”, 16.1.4.-т “хуульд заасан бол үүсгэн байгуулах гэрээ”, 17 дугаар зүйлийн 17.1, 22 дугаар зүйлийн 22.1., 22.2. дахь заалтыг тус тус зөрчсөн байна.

7.5. Дээрх бүртгэл нь 2009 оны Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1. дэх хэсэг Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараахь зарчмыг баримтална: 3.1.4.-т “үнэн зөв, бодитой, ... байх; 3.1.5.-д “нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх”, 3.1.6.-д “иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны эрх ашгийг хүндэтгэж,  ...” гэж заасан зарчимд нийцээгүй.

7.6. Иймд маргаан бүхий дээрх бүртгэл нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй”, 47.2. -т “Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна.” гэж зааснаар илт хууль бус байх тул гуравдагч этгээд Д.Ж-ы бие даасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,  Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн гарсан шийдвэр илт хууль бус болохыг тогтоох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Найм. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн тухайд

8.1. Дээр дурдсан үндэслэлээр Иргэдийн төлөөлөгчөөс гаргасан “Бу” ХХК-ийн нэхэмжлэл үндэслэлтэй гэж үзэж байна. Бие даасан шаардлага, Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн шийдвэр үндэслэлгүй гэж үзэж байна” гэх дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүхээс дээр дурдсан хууль зүйн үндэслэлээр иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг  хүлээн авах боломжгүй гэж үзсэн болно. 

 

Ес. Бусад асуудлын тухайд

9.1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд хэрэг ирснээс хойш тус шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 109/ШЗ2025/0120 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч “Бу” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэрэгт иргэн Р.Бя, О.Га, Р.Да, Д.Жи, Д.Ё, А.Ба, Д.Э нарыг гуравдагч этгээдээр татан оролцуулахаар шийдвэрлэсэн. (2 дугаар хавтаст хэргийн 192-193 дахь тал)

9.2. Р.Б, О.Га, Р.Да Д.Жи, Д.Ён  А.Ба, Д.Эн нарт нэхэмжлэл гардуулж, хариу тайлбар авсан байна. (2 дугаар хавтаст хэргийн 194-198, 202-216 дахь тал)

9.3. Гуравдагч этгээд болох Ч.Ён нь 2026 оны 7 дугаар сарын 8-ны өдөр шүүх хуралдаанд оролцохдоо хэргийн материалтай танилцуулаагүй үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан.

9.4. Шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар олгогдсон хэргийн оролцогчийн хэрэгт цугларсан баримттай танилцаж шүүхэд тайлбар гаргах, мэтгэлцэх эрхийг хэрэгжүүлэх зорилгоор шүүх хуралдааныг 30 минутын хугацаагаар завсарлуулж, шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болно.

9.5. Тус шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 109/ШЗ2024/0108 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч “Бу” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Архангай аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох 109/2022/0096/З индекстэй захиргааны хэргээс “Бу” ХХК-ийн анх үүсгэн байгуулагч хувьцаа эзэмшигчээр Р.Б-г тогтоолгох” шаардлага бүхий хэргийг тусгаарлаж, 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 109/ШШ2024/0017 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч “Бу” ХХК-ийн Архангай аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан “Бу” ХХК-ийн анхны үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчээр Р.Бя-г тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. (1 дүгээр хавтаст хэргийн 189-190, 3 дугаар хавтаст хэргийн 110-111 дэх тал)

9.6. Гуравдагч этгээд Ч.Ё 2025 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан “Бу” ХХК-нийг 2011 оны 10 сарын 15-ны өдрийн үүсгэн байгуулагчдын хурлын тогтоол, мөн өдрийн компанийн дүрмийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсаныг хууль бус болохыг тогтоож, бүртгэхийг хариуцагч байгууллагад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гуравдагч этгээд шүүхээс тогтоосон хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй үндэслэлээр тус шүүхийн  2025 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 109/ШЗ2025/0280 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг буцаасан болохыг тэмдэглэв. (3 дугаар хавтаст хэргийн 225, 250-251 дэх тал)

 

Арав. Гуравдагч этгээд Д.Жи-н тухайд

 

10.1. Тус шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 109/ШЗ2025/0120 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч “Бу” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэрэгт иргэн Д.Жи-г гуравдагч этгээдээр татан оролцуулсан. (2 дугаар хавтаст хэргийн 192-193 дахь тал)

 

10.2. Шүүхээс гуравдагч этгээд Д.Жи- 2025 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр нэхэмжлэл гардуулж, тэрээр хариу тайлбар авсан байна. (2 дугаар хавтаст хэргийн 195, 242-243 дахь тал)

 

10.3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээд Д.Жи нь нас барсан талаарх “Боржигон овгийн Д-н Ж нас барсан он, сар, өдөр 2025-09-30” гэсэн Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн CVL2565010001000720 дугаар “нас барсны бүртгэлийн лавлагаа” хэрэгт авагдсан. (4 дүгээр хавтаст хэргийн 176 дахь тал)

 

10.4. Гуравдагч этгээдээр оролцож байсан Д.Жи-с 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдөр “... Би 2013 онд компаниасаа гарч “Ш” компанид орж одоог хүртэл явж байна” гэж  (2 дугаар хавтаст хэргийн 243 дахь тал),

 

            10.5. Д.Ж-н хүү Ж.А-с “... тус компанийн шүүх хурал, маргаантай асуудалд манай гэр бүлийн зүгээс оролцох, өв залгамжлах ашиг сонирхолгүй гэдгийг дахин тодотгон тайлбар гаргаж байна” гэж шүүхэд тус тус тайлбар гаргасан. (5 дугаар хавтаст хэргийн 20 дахь тал)

           

10.6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.-д “Нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийг хэргийн оролцогч гэнэ.” гэж, 26 дугаар зүйлийн 26.1.-д “Маргаантай эрх зүйн харилцааны хэргийн оролцогчийн аль нэг нь уг маргаанаас гарсан /хүн нас барсан, сураггүй алга болсонд тооцогдсон, хуулийн этгээд татан буугдсан, шаардлага ба үүргээ бусдад шилжүүлсэн, захиргааны байгууллага өөрчлөн байгуулагдсан/ бол шүүх тэрхүү хэргийн оролцогчийг сонирхогч этгээд болон эрх залгамжлагчийн гаргасан хүсэлтээр эрх залгамжлан авбал зохих этгээдээр сольж болно. Эрх залгамжлан авах ажиллагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд гүйцэтгэгдэж болно.” гэж тус тус заажээ.

 

10.7. Гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан Д.Ж нь бие даасан нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, тэрээр 2013 онд “Бу" ХХК-иас гарч “Ш” компанид орж явж байгаа талаар, Д.Ж-н хүү Ж.А “... маргаантай асуудалд манай гэр бүлийн зүгээс оролцох, өв залгамжлах ашиг сонирхолгүй..” гэж тус тус тайлбарласан байна.

 

10.8. Сонирхогч этгээд болон эрх залгамжлагчийн зүгээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.-д зааснаар нас барсан хэргийн оролцогч Д.Ж-г эрх залгамжлан авбал зохих этгээдээр солих хүсэлт гаргаагүй.

 

10.9. Мөн гуравдагч этгээд В.У-н гаргасан гуравдагч этгээд Д.Ж нас барсан үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлт гаргасныг тус шүүхийн 2026 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 109/ШЗ2026/0077 дугаар шүүгчийн захирамжаар хэрэгсэхгүй болгосныг дурдах нь зүйтэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1., 106.2., 106.3 дугаар зүйлийн 106.3.13., 106.3.14, 106.5, 107, 108 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1., Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.2., 19.4.3., Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1., 18.1.2.-т заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч “Бу” ХХК-иас Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан “Бу” ХХК-ийн 2006 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн үүсгэн байгуулагчдын хурлын тогтоол, 2006 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн “Бу” ХХК-ийн дүрэм болон өөрчлөлт орсон 2011 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Булган тээх” үүсгэн байгуулагчдын хурлын тогтоол, 2011 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Бу” ХХК-ийн дүрэм зэрэг шинээр үүсгэн байгуулагдсаныг болон өөрчлөн байгуулагдсаныг улсын бүртгэлд бүртгэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, “Бу” ХХК-ийн 2006 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн үүсгэн байгуулагчдын хурлын тогтоол, 2006 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн “Бу” ХХК-ийн дүрэм, 2011 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Бу” үүсгэн байгуулагчдын хурлын тогтоол, 2011 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Бу” ХХК-ийн дүрмийг улсын бүртгэлд бүртгэхийг Архангай аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэст даалгах, Архангай аймгийн Улсын бүртгэлийн газрын улсын бүртгэгчийн “Бу” ХХК-ийн улсын бүртгэлд “Ба” ХХК-ийн дүрэм, үүсгэн байгуулагчийн шийдвэрийг бүртгэсэн бүртгэл болон “Бу” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд “Хувьцаа эзэмшигч, гишүүний мэдээлэл болон үүсгэн байгуулагчийн мэдээлэл хэсэгт Д.Жа” гэж бүртгэгдсэн бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоож, хувьцаа эзэмшигч, болон үүсгэн байгуулагч гишүүний мэдээлэл хэсэгт Р.Б-р залруулан бүртгэхийг улсын бүртгэгчид даалгах”, “Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 21/1-02 бүртгэгчийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дугаарт 2014 оны 5 дугаар сарын 14-ний өдөр “Бу” ХХК-ийн дүрмийг бүртгэсэн нь “Бу” ХХК болон хариуцагч Архангай аймгийн Улсын бүртгэлийн байгууллагын хооронд нийтийн эрх зүйн харилцаа бий болсныг тогтоож, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн эх нотлох баримт бичгийн архивд цахим болон цаасан хэлбэрээр баталгаажуулахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

   2. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6., 2009 оны Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4., 3.1.5., 3.1.6., 2003 оны Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.2.-т заасныг тус тус үндэслэн гуравдагч этгээд Д.Ж-ны бие даасан шаардлагыг хангаж,  регистрийн дугаартай, “Бу” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд 2011 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн “Р овогтой Б-г захирлаар томилсныг бүртгэв”, 2012 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн “Үүсгэн байгуулагчдын тоо 7 болж 210000,0-р нэмэгдэж, 216000,0 мян.төг болж өөрчлөгдсөнийг бүртгэв” гэсэн Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн шийдвэрүүдийг тус тус илт хууль бус болохыг тогтоосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг, гуравдагч этгээдээс бие даасан шаардлагад төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 70,200 төгрөгийг гаргуулж, гуравдагч этгээд Д.Жа-д олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.