| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Аззаяа |
| Хэргийн индекс | 191/2025/10465/И |
| Дугаар | 191/ШШ2025/09183 |
| Огноо | 2025-10-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 191/ШШ2025/09183
2025 10 28 191/ШШ2025/09183
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Аззаяа би:
Нэхэмжлэгч: С байрлах, ******* ******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: С тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 24,959,093 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Харилцагч Э.*******гаас цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж, харилцагч түүнийг зөвшөөрсний дагуу Иргэний хуулийн 421 дугаар зүйлийн 421.1- д Хуульд зааснаар бүртгүүлэх, нотариатаар гэрчлүүлбэл зохих болон бичгээр хийхээр заасан хэлцлийг цахим хэлбэрээр хийж болно, 421 дугаар зүйлийн 421,2-т Хуульд өөрөөр заагаагүй бол цахим хэлбэрээр хийх хэлцэл нь талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж, цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрч, цахим гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно, мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.8-д цахим хэлбэрээр гэрээ хийх бол талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техник хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлснийг харилцан хүлээн зөвшөөрч цахим гарын үсэг зурснаар, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугазр зүйлийн 7.1-д Банк, эрх бүхий хуулийн этгээд знэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно, 7.2-т Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ гэж тус тус заасныг үндэслэн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр MN250030003095011741 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 30,820,000 төгрөгийг жилийн 20,4 хувийн хуүтэй, 30 сарын хугацаатайгаар, хэрэглээний зориулалтаар олгож, түүний ******* ******* дахь 3095011741 тоот данс руу шилжүүлсэн. Гэтэл гэрээний хугацаанд зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн бөгөөд үүргээ биелүүлэхийг зээлдэгч Э.*******гаас шаардсан боловч зээлээ төлөх талаар ямар нэгэн санаачлага, үр дүн гаргахгүй байгаа тул зээлийн гэрээг цуцалж MN250030003095011741 дугаартай зээлийн гэрээний үүрэгт дараах төлбөрийг шаардаж байна. Үндсэн зээлийн үлдэгдэлд 22,164,657 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2,710,672 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 83,764 төгрөг, нийт 24,959,093 төгрөгийн Э.*******гаас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
******* ******* ХК-ийн гаргасан зээлийн гэрээний үүрэгт нийт 24,959,093 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хуулийн хариуцлагаа бүрэн ойлгож ухамсарлаж байна. Иймд нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн зүгээс олгох нэмэлт 12 сарын хугацаанд буюу 2025.11.30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.12.30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026.01.30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026.02.25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026.03.30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026.04.30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026.05.30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026.06.30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026.07.30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026.08.30-ны өдөр 2,500,000 төгрөг, 2026.09.30-ны өдөр 3,000,000 төгрөг, 2026.10.30-ны өдөр 3,459,093 төгрөгөөр төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээг байгуулж байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч Э.*******д холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт 24,959,093 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд харилцан тохиролцож хариуцагч нь 2025.11.30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.12.30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026.01.30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026.02.25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026.03.30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026.04.30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026.05.30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026.06.30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026.07.30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026.08.30-ны өдөр 2,500,000 төгрөг, 2026.09.30-ны өдөр 3,000,000 төгрөг, 2026.10.30-ны өдөр 3,459,093 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Зохигчийн эвлэрэл нь иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчөөгүй байх тул эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, Э.*******д холбогдох иргэний хэрэгт хариуцагч нь 2025.11.30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.12.30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026.01.30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026.02.25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026.03.30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026.04.30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026.05.30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026.06.30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026.07.30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026.08.30-ны өдөр 2,500,000 төгрөг, 2026.09.30-ны өдөр 3,000,000 төгрөг, 2026.10.30-ны өдөр 3,459,093 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дах заалтыг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282,745 төгрөгийн 50 хувь болох 141,372.5 төгрөгийг улсын төсвийн данснаас, 50 хувь болох 141,372.5 төгрөгийг хариуцагч Э.*******гаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэхүү захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ О.АЗЗАЯА