| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Золзаяа |
| Хэргийн индекс | 191/2025/04119/И |
| Дугаар | 191/ШШ2025/08691 |
| Огноо | 2025-10-14 |
| Маргааны төрөл | Даатгал, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 191/ШШ2025/08691
2025 10 14 191/ШШ2025/08691
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Золзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* ******* ******* ХХК /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* ******* ХХК /РД: *******/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 2023.11.15-ны өдрийн 23201/1294 тоот Хүнд даацын авто тээврийн хэрэгслийн *******ын гэрээний үүрэгт 16,548,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэрэндулам,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нар,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанзул нар оролцов.
Тодорхойлох нь:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Манай "******* Энержи Корпораци" ХХК нь " *******" ХХК-тай 2023 оны 11 сарын 15-ны өдөр 23201/1294 тоот "Хүнд даацын авто тээврийн хэрэгслийн *******ын гэрээ" байгуулж, *******ын зүйлд 5 нэр төрлийн хүнд даацын авто тээврийн хэрэгслийг гэрээний Хавсралт №1-ээр даатгуулсан. Эдгээр *******ын зүйлийн нэг нь ISUZU FORWARD маркийн улсын дугаартай автомашин бөгөөд 2024 оны 08 сарын 29- ний өдөр автомашины урд дугуй буудаж, улмаар замын хажуу руу орж гэмтсэн *******ын тохиолдол үүссэн. Манай компани ийнхүү *******ын тохиолдол үүссэн өдрөөс буюу 2024 оны 08 сарын 29-ний өдрөөс эхлэн *******ын компанид нөхөн төлбөрийн материалуудыг бүрдүүлэн өгч, *******ын нөхөн төлбөрөө олж авахаар хөөцөлдсөн хэдий ч " *******" ХХК-аас удаа дараа албан бичгээр татгалзаж, нөхөн төлбөр олгохоос үндэслэлгүйгээр татгалзаж, зайлсхийж байгаад маш гомдолтой байна. Бид Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагааны дагуу " *******" ХХК-ийн *******ын нөхөн төлбөр олгохоос татгалзсан шийдвэрийг 2025 оны 02 сарын 03- ны өдөр "Санхүүгийн зохицуулах хороо"-нд тавьж шийдвэрлүүлсэн. Улмаар Санхүүгийн зохицуулах хороо 2025 оны 03 сарын 17-ны өдрийн 9/900 тоот албан бичгээр *******ын нөхөн төлбөр олгохоос татгалзсан *******ын компанийн хууль бус шийдвэрийг буруутгаж, даатгуулагч "******* Энержи Корпораци" ХХК-д учирсан хохирлын нөхөн төлбөрийг олгохыг " *******" ХХК-д үүрэг болгож шийдвэрлэсэн боловч *******ын компани Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан уг шийдвэрийг эс биелүүлсэн. Иймд манай компани *******ын тохиолдлын улмаас учирсан хохирлын нөхөн төлбөр болох 16,548,000 төгрөгийг " *******" ХХК-аас гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.
Талуудын харилцан солилцсон мэдэгдэл, албан бичгийн огноо нь *******ын нөхөн төлбөр шийдвэрлэлтэд гол ач холбогдол бүхий үйл баримт учраас мэдэгдэл, албан бичгийг он цагийн дарааллаар товч дурдлаа. Үүнд:
"******* Энержи Корпораци" ХХК нь 2024.08.29-ний өдөр *******ын тохиолдлыг 24 цагийн шуурхай албанд () нэн даруй мэдэгдэж, *******ын албан ёсны төлөөлөгчийг газар дээр нь шалтгаан тогтоолгоход оролцуулсан;
"******* Энержи Корпораци" ХХК нь 2024.08.30-ны өдөр *******ын тохиолдлын мэдэгдлийг даатгагчийн албан ёсны имэйл хаягаар хүргүүлсэн;
"******* Энержи Корпораци" ХХК нь 2024.09.03-ны өдөр нэмэлт мэдээллийг даатгагчийн албан ёсны имэйл хаягаар хүргүүлсэн;
"******* Энержи Корпораци ХХК нь 2024.09.09-ний өдөр 24/173 тоот Даатгалын нөхөн төлбөрт 16,548,000 төгрөг хүсэх тухай албан бичгийг хавсралтын хамт албан ёсны имэйл хаягаар хүргүүлсэн /хохирлын үнэлгээний тайлан, оношилгооны зардал/;
" ******* ХХК нь 2024.09.23-ны өдөр Нөхөн төлбөрийн хэлтсийн албан ёсны имэйл хаягаас *******ын нэмэлт материал шаардсан; шаардсаны дагуу "******* Энержи Корпораци" ХХК нь 2024.09.26-ны өдөр *******ын нэмэлт материалыг албан ёсны , хаягаар хүргүүлсэн;
" ******* ХХК нь 2024.10.24-ны өдөр 2024.10.21-ний өдрийн 01/12-1535 тоот Нөхөн төлбөр шийдвэрлэсэн тухай албан бичгийг хаягаас ирүүлж, *******ын нөхөн төлбөр олгохоос татгалзсан;
үүнд "******* Энержи Корпораци" ХХК нь 2024.10.28-ны өдөр 24/195 тоот Даатгалын нөхөн төлбөр хүсэх тухай албан бичгээр гомдол гаргаж , хаягаар хүргүүлсэн;
" ******* ХХК нь 2024.11.07-ны өдөр 2024.10.31-ний өдрийн 01/12-1592 тоот Хариу хүргүүлэх тухай албан бичгийг хаягаас ирүүлж, буудсан дугуйг даатгагчийн мэдэлд ирүүлэхийг хүссэн. Үүнд "******* Энержи Корпораци ХХК нь 2024.11.20-ны өдөр 2024.11.18-ны өдрийн 24/198 тоот Даатгалын нөхөн төлбөр хүсэх тухай албан бичгээр тайлбар өгч, , , , хаягаар хүргүүлсэн;
" ******* ХХК нь 2025.01.03-ны өдөр 2024.12.30-ний өдрийн 01/12-1950 тоот Хариу хүргүүлэх тухай албан бичгийг хаягаас ирүүлж, *******ын нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэсэн;
"******* Энержи Корпораци ХХК нь 2025.02.03-ны өдрийн 25/07 тоот албан бичгээр Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасан;
Санхүүгийн зохицуулах хороо нь 2025.03.17-ны өдрийн 9/900 тоот албан бичгээр *******ын нөхөн төлбөр олгохыг " ******* ХХК-д үүрэг болгож шийдвэрлэсэн;
" ******* ХХК нь 2025.03.19-ний өдрийн 01/12-286 тоот албан бичгээр Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан шийдвэрийг биелүүлэхээс татгалзсан. Бид " ******* ХХК-ийн *******ын нөхөн төлбөр олгохоос татгалзсан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.
Нэгдүгээрт, " *******" ХХК *******ын гэрээний заалтыг өөрт ашигтайгаар, утга санааг мушгиж тайлбарласан талаар: Даатгалын гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-т Даатгалын зүйлийг дор дурдсан эрсдэлээс даатгана гээд 4.1.1.8-т "Дугуйн эрсдэл /Замын хөдөлгөөнд оролцож байх үед хурц ирмэгтэй зүйлд зүсэгдэх, урагдах байдлаар зөвхөн дугуйнд учирсан хохирол" гэж заасан. Талууд *******ын гэрээг байгуулахдаа дугуйн эрсдэлийг бүхэлд нь даатгуулж гэрээлсэн. Гэрээний энэ заалтыг уншиж ойлгоход ямар нэгэн хүнд хэцүү хуулийн үг хэллэг байхгүй. Угаас гэрээний 4.1.1.8-т дугуйн эрсдэл гэж заасан, арын хаалт дотор нь түүний тодруулгыг оруулсан. Энэ // тэмдэглэгээ нь *******ын үндсэн эрсдэлийг тодорхойлохгүй, харин тухайн эрсдэл бодит амьдрал дээр ямархуу байдлаар, хэрхэн тохиолдож болох нийтлэг case маягийн тайлбар, тодруулга, бодит жишээг илэрхийлнэ. Үүнийг гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.1.3, 4.1.1.6 дахь заалтуудаас харж болно. Гэтэл " *******" ХХК 2024 оны 10 сарын 21-ний өдрийн 01/12-1535 тоот албан бичигтээ ... тээврийн хэрэгслийн дугуй буудсаны улмаас *******ын зүйлд хохирол учирсан нь бидний хооронд байгуулсан гэрээний 4 дүгээр зүйлд заасан эрсдэлээр хамгаалагдаагүй, дугуй хурц ирмэгтэй зүйлд зүсэгдэж урагдсан үйл баримт тогтоогдохгүй байна ..." гэсэн ямар ч үндэслэлгүй, логикгүй тайлбар өгсөн. Даатгагчийн энэхүү тайлбар нь 4.1.1.8-т заасан эрсдэлд дугуй хурц ирмэгтэй зүйлд зүсэгдэж урагдах л хамаарах юм шиг мушгин гуйвуулж тайлбарласан. Хэрвээ зөвхөн дугуй хурц ирмэгтэй зүйлд зүсэгдэж урагдах л хамаарах байсан юм бол гэрээний "4.1.1.8-т дугуйн эрсдэл" гэж бичих ямар ч шаардлагагүй, оронд нь тэр үгээ л бичиж гэрээлэх байсан. " ******* ХХК нь гэрээний 8 дугаар зүйлийн 8.16-т Даатгагч нь энэхүү гэрээнд заасан *******ын эрсдэлийн улмаас *******ын тохиолдол үүссэн байхад *******ын нөхөн төлбөр олгохоос үндэслэлгүйгээр татгалзах эрхгүй гэж заасныг ноцтой зөрчсөн.
Хоёрдугаарт, " *******" ХХК *******ын нөхөн төлбөр олгохоос татгалзаж дурдсан гэрээний заалт ямар ч үндэслэлгүй талаар: " *******" ХХК 2024 оны 10 сарын 21-ний өдрийн 01/12-1535 тоот албан бичигтээ "... Иймд гэрээний 9.5-д Хүнд даацын авто тээврийн хэрэгслийн дугуй, явах эд ангийн ердийн элэгдэл гэмтэл зэргээс шалтгаалан гарсан хохирол гэж заасны дагуу нөхөн төлбөр олгох боломжгүйг та бүхэнд уламжилж байна ..." гэж нөхөн төлбөр олгохоос татгалзсан. Гэтэл дээрх "дугуй, явах эд ангийн ердийн элэгдэл гэмтэл" огт тогтоогдоогүй, тийм үйл баримт ч байхгүй. Бид *******ын тохиолдлыг гэрээний 7.2.4-т заасны дагуу нэн даруй " ******* ХХК-ийн 24 цагийн шуурхай албанд (), *******ын менежертээ мэдэгдэж бүртгүүлсэн. Даатгагчийн албан ёсны төлөөлөгчийг шалтгаан тогтоолгоход газар дээр нь биечлэн байлцуулж, оролцуулж, үзлэг хийлгүүлж, шалгуулж, фото зургаар баталгаажуулсан (Даатгагчийн төлөөлөгч Налайх салбар, утас ). Ийнхүү үзлэг шалгалт хийхэд талуудын хэн нь ч, ямар ч этгээд дугуй буудсан шалтгаан нөхцөлийг тогтоогоогүй, ердийн элэгдэл гэмтлээс үүссэн байж болох талаар авч үзээгүй. Цаашлаад 2024 оны 08 сарын 29-ний өдрөөс *******ын нөхөн төлбөр олгохоос татгалзах шийдвэр гарсан 2024 оны 10 сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд дугуй буудсантай холбоотой ямар ч дүгнэлт, магадлал гараагүй. Гэтэл " *******" ХХК нөхөн төлбөр олгохоос татгалзах гэрээний заалтын нэгийг нь эш татаж аваад, ямар ч үйл баримтгүй, нотлох баримтгүй байхад нөхөн төлбөр олгохоос үндэслэлгүйгээр татгалзсан.
Гуравдугаарт, " ******* ХХК-ийн буруугаас үүрэг гүйцэтгэх боломжгүй болсон талаар: Даатгагч нь 2024 оны 11 сарын 07-ны өдөр 2024 оны 10 сарын 31-ний өдрийн 01/12- 1592 тоот Хариу хүргүүлэх тухай албан бичгийг ирүүлэхдээ гэрээний 7.1.7-р заалтыг дурдаад "... буудсан баруун урд талын дугуйг даатгагчийн мэдэлд ирүүлнэ үү..." гэжээ. Өнгөц харвал, бид буудсан дугуйг даатгагчид ирүүлээгүйгээс нөхөн төлбөр олгохоос татгалзсан мэт харагдана. Гэвч огт тийм биш бөгөөд буудсан дугуйг даатгагчид хугацаанд нь ирүүлээгүйд даатгагч буюу " *******" ХХК өөрөө буруутай. Үүнийг талуудын харилцан солилцож байсан албан бичиг, он цаг дараалал нотолно. Анх 2024 оны 08 сарын 29-ний өдөр даатгагчийн албан ёсны төлөөлөгчийг шалтгаан тогтоолгоход газар дээр нь биечлэн байлцуулж, үзлэг хийлгэж шалгуулахад буудсан дугуйг даатгагчид ирүүлэх, даатгуулагч өөрсдөө хадгалж хамгаалах, эд мөрийн баримтаар байлгах, автомашиныг засварт өгөхгүй хэвээр хадгалах, үзлэг шинжилгээнд хамруулах зэрэг ямар нэгэн шаардлага тавиагүй, ийм заавар чиглэмж өгөөгүй. Бид гэрээний 7.2.4-т заасны дагуу өөрсдийн үүргээ хугацаанд нь биелүүлж ажилласан ба даатгагчийг шалтгаан тогтоолгоход оролцуулсан. Даатгагч гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.7-д заасны дагуу биднээс буудсан дугуйг даатгагчийн мэдэлд ирүүлэхийг шаардах эрхтэй бөгөөд үүнийг бид огт үгүйсгээгүй. Гол нь даатгагч энэ эрхээ хэрэгжүүлэх хүсэлтээ тэр хожуу буюу 2024 оны 11 сарын 07-ны өдөр бидэнд ирүүлсэн нь гол асуудал болсон. Энэ үед бид аль хэдийн осолд орсон тээврийн хэрэгслийг засварчинд өгөөд, засварын ажил нь дуусаж байсан. " ******* ХХК-ийн албан бичгийг хүлээж аваад буудсан дугуйг *******ын компанид шилжүүлэхээр гэрээт засварчнаас лавлаж асуухад засварын явцад цаашид дахин ашиглах боломжгүй болсон эд ангийн хамт хаясан гэж байсан. Ийм хариу хэлэх нь ч ойлгомжтой. Учир нь бид *******ын тохиолдол 2024 оны 08 сарын 29-ний өдөр үүссэнээс хойш *******ын компаниас шийдтэй арга хэмжээ авах нь уу, нэмэлт материал шаардах нь уу гэж харзнасаар хүлээж цөхөөд бүтэн 1 сарын дараа буюу 2024 оны 09 сарын 20-ны өдөр төслийн ажлаа урагшлуулах үүднээс өөрсдийн зардлаар автомашинаа засварчинд өгсөн. Энэ 1 сарын хугацаанд " *******" ХХК-аас ямар ч нэмэлт материалын хүсэлт, шаардлага, албан бичиг ирүүлээгүйг өөрсдөө сайн мэднэ. Бид автомашиныг засварт өгсний дараахан 2024 оны 09 сарын 23-ны өдөр " *******" ХХК-ийн нөхөн төлбөрийн хэлтсийн албан ёсны имэйл хаягаас "... Ослын үеийн зураг бичлэг, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолооны үнэмлэх, жолоочийн ослын талаарх дэлгэрэнгүй тайлбар зэргийг нэмэлтээр илгээнэ үү ..." гэж нэмэлт материал шаардсан, шаардсаны дагуу бид илгээсэн. Даатгалын тохиолдол 2024 оны 08 сарын 29-ний өдөр үүссэнээс хойших бүтэн 1 сарын дараах *******ын компанийн нэмэлт материалын шаардлагад буудсан дугуйг даатгагчид ирүүлэх, дугуй буудсан шалтгаан нөхцөлийг тогтоохтой холбоотой нэмэлт шаардлага байгаагүй. Хэрвээ *******ын компани 2024 оны 09 сарын 23-ны өдөр ийнхүү нэмэлт материал" шаардахдаа буудсан дугуйг ирүүлэхийг хүссэн бол дөнгөж л засварын ажил эхэлж байсан учраас засварчинд хэлээд л авах боломжтой, бодит байдал дээр хэрэгжих бүрэн боломжтой байсан. Бид даатгагчийн эрх ашигт халдсан, саад хийсэн, хааж боосон зүйл огт байхгүй бөгөөд даатгагч гэрээний 7.1.7-д заасан эрхээ энэ бүх хугацаанд эдэлж хэрэгжүүлж байсан. Хэрэв үнэхээр л буудсан дугуйг даатгагчид шилжүүлэх зайлшгүй шаардлагатай, нөхөн төлбөрийн шийдвэрлэлтэд шийдвэрлэх үүрэгтэй байсан бол нэгт, *******ын тохиолдолд болсны дараах 2024 оны 08 сарын 29-ний өдрийн үзлэгээр; хоёрт, ******* ХХК-ийн 2024 оны 09 сарын 23-ны өдрийн нэмэлт материал шаардсан хүсэлтээр дор хаяж дээрх 2 сарын хугацаанд биднээс албан ёсоор шаардаж хэрэгжүүлэх боломжтой байсан ч шаардаагүй, арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй. Энэ хооронд буудсан дугуйг даатгагчид шилжүүлэх шаардлага тавих хугацаа, боломж бололцоо хангалттай байсан. " ******* ХХК-ийн хариуцлагагүй байдал, өөрсдийнх нь буруугаас болж хүсэлтэд татгалзсан хариу өгсөнд даатгуулагчийн үүргийн зөрчил байхгүй, бид үүнд хариуцлага хүлээх эрх зүйн үндэслэлгүй. Бид урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан 2025 оны 03 сарын 17-ны өдрийн 9/900 тоот шийдвэрээр *******ын нөхөн төлбөр олгохоос татгалзсан *******ын компанийн хууль бус шийдвэрийг буруутгаж, даатгуулагч ******* Энержи Корпораци ХХК-д учирсан хохирлын нөхөн төлбөрийг олгохыг ******* ХХК-д үүрэг болгосныг эрх зүйн үндэслэлтэй, хууль ёсны шийдвэр гэж үзэж байна. Иймд 2023 оны 11 сарын 15-ны өдрийн 23201/1294 тоот "Хүнд даацын авто тээврийн хэрэгслийн *******ын гэрээний дагуу *******ын тохиолдлын улмаас ISUZU FORWARD маркийн улсын дугаартай автомашинд учирсан хохирлын нөхөн төлбөр болох 16,548,000 /Арван зургаан сая таван зуун дөчин найман мянга/ төгрөгийг ******* ХХК- иас гаргуулж өгнө үү. гэв.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр улсын дугаартай ISUZU Forward маркийн автомашины урд дугуй буудаж, улмаар замын хажуу руу орж гэмтэн *******ын тохиолдол үүссэн... " гэж, 2. ******* Даатгал ХХК-ийн зүгээс тус тохиолдлыг *******ын гэрээний эрсдэлд хамаарахгүй гэж үзэн *******ын нөхөн төлбөр олгохоос татгалзсан нь үндэслэлгүй байна..." гэж нэхэмжлэлийн шаардлагадаа дурджээ. Иймд, хариуцагчийн зүгээс хариу тайлбарыг нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийн хэмжээнд гаргах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцнэ. Талуудын хооронд 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 23201/1294 дугаар Хүнд даацын авто тээврийн хэрэгслийн *******ын гэрээг 1 (нэг) жилийн хугацаатай байгуулсан байна. Дээрх үйл баримттай холбогдуулан даатгуулагчаас ирүүлсэн Ослын талаарх дэлгэрэнгүй тайлбарт "... Даатгалын байгууллага болон орон нутгийн цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Цагдаагийн байгууллагаас бусдын эд хөрөнгө болон улсын өмчид гэмтэл, хохирол учруулаагүй бол цагдаагийн байгууллага очих шаардлагагүй гэж мэдэгдсэн..." гэж мэдүүлснээс үзэхэд цагдаагийн байгууллага тухайн ослыг зам тээврийн осол гэж үзээгүй, эрх бүхий албан тушаалтны магадалгаа, тодорхойлолт зэрэг ослын дүгнэлт үйлдэгдээгүй байна. Мөн ослын талаарх дэлгэрэнгүй тайлбарт "Цонжин болдогийн баруун талд хөдөлгөөнд оролцож байх үед автомашины баруун урд дугуй буудаж жолооны хүрдийг баруун гар тал руу булаан замын хажуу руу буусан гэж дүгнэснээс үзэхэд тээврийн хэрэгслийн дугуй буудсаны улмаас *******ын зүйлд хохирол учирсан нь бидний хооронд байгуулсан гэрээний 4 дүгээр зүйлд заасан эрсдэлээр хамгаалагдаагүй, замын хөдөлгөөнд оролцох үед дугуй хурц ирмэгтэй зүйлд зүсэгдэж урагдсан үйл баримт тогтоогдоогүй тул гэрээний 9.1.4-д "Даатгалын гэрээнд заагдаагүй нөхцөл, эрсдэлийн улмаас гарсан хохирол" гэж, 9.5-д Хүнд даацын авто тээврийн хэрэгслийн дугуй, явах эд ангийн ердийн элэгдэл, гэмтэл зэргээс шалтгаалан гарсан хохирол" гэж, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.3-т Даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан гэж тус тус заасны дагуу нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэсэн. Тухайн тохиолдол болсон хугацаанд болон нөхөн төлбөрийг хянах шатанд даатгагч гэрээний 7.1.7-д "Даатгалын тохиолдол бий болсон үед *******ын тохиолдлын улмаас байгууллагад хандаж дүгнэлт гаргуулах буюу нөхөн төлбөрийн хэмжээг тогтоолгох, хохирлын шалтгаан нөхцөл, хэмжээг үнэн зөв тorтоолгох зорилгоор мэргэжлийн байгууллагад хандаж дүгнэлт гаргуулах буюу нөхөн төлбөрийн хэмжээг тогтооход шаардлагатай аливаа мэдээг даатгуулагчаас шаардах эрхтэй гэж хууль болон гэрээнд заасны дагуу даатгуулагчийн цахим хаягаар нэмэлт баримтууд ирүүлэх тухай даатгагчийн бүрдүүлэх шатанд холбогдон даатгагчийн хүсэлт, мөн даатгуулагчийн хуульч дугаарын утсанд нөхөн төлбөрийн баримт бүрдүүлэх шатанд холбогдон шаардлагатай зөвлөгөө өгч ажиллаж байсан ба *******ын зүйлийн урд талын дугуйг хадгалах, улмаар даатгагчид ирүүлэхийг шаардсан боловч даатгуулагч хаясан гэж мэдээлсэн тул дээрх нөхөн төлбөр олгохоос татгалзсан шийдвэр гарсан байна. Мөн нөхөн төлбөр олгохоос татгалзсан шийдвэр нь ослын үйл баримттай холбоотой буюу дугуй буудсаны улмаас гарсан осол нь гэрээний эрсдэл биш юм. Даатгуулагч гэрээний 7.2.10-т "Хохирлын хэмжээг үнэн зөв тогтоох зорилгоор даатгагчтай бүх талаар идэвхтэй хамтран ажиллах" гэж заасан үүргээ биелүүлээгүй, хохирол учирсан гэх *******ын зүйлийн эд ангийг хадгалаагүй, даатгагчид ирүүлээгүй, хохирлын шалтгаан нөхцөлийг тогтооход саад учруулсан зэрэг нь даатгуулагч өөрөө гэрээ болон хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Даатгагчийн нөхөн төлбөр олгохоос татгалзсан шийдвэрийг эс зөвшөөрөн гаргасан хүсэлтийн дагуу бид дахин хянаж 2024 оны 10 дугаар сарын 31-ний 01/12-1592 дугаар албан бичгээр нэмэлтээр дугуйг авчрах мэдэгдэл өгсөн боловч одоог хүртэл даатгуулагч байгууллага ирүүлээгүй тул дахин хянах боломжгүй, эрх бүхий байгууллага албан тушаалтнаар дүгнэлт тодорхойлолт гаргуулах даатгагчийн эрхийг хязгаарласан тул нөхөн төлбөр олгох боломжгүй тул дурдсан үйл баримт, холбогдох хуулийн заалт, гэрээ, нотлох баримт зэргийг үндэслэн хариуцагч "******* *******" ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн Нэхэмжлэгч ******* Энержи Корпораци ХХК Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасан. Санхүүгийн зохицуулах хороо олго гэсэн гэдэг тайлбарыг хэлдэг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65-р зүйлийн 65.3 дах хэсэгт заасны дагуу зөвхөн урьдчилсан журмаар даатгагч болон иргэн хоорондын маргааныг шийдвэрлэдэг. Эцсийн байдлаар нөхөн төлбөр олго гэж шүүхийн шийдвэр гардаггүй, эрх нь санхүүгийн зохицуулах хороонд байдаггүй. Тийм учраас манайх санхүүгийн зохицуулах хорооны шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэдэг хариу тайлбарыг санхүүгийн зохицуулах хороо болон ******* Энержи Корпораци ХХК-д өгсөн. Тухайн мэйлүүдийг онцолсон байдаг. Гэхдээ тухайн мэйлүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үзлэг хийж баримтжуулаагүй зүгээр хэвлээд өгсөн учир, нотлох баримтын шаардлага хангахгүй үнэлэгдэхгүй гэж үзэж байна. Хугацаа хожсон *******ын гэрээний нөхөн төлбөр олгох хугацааг хэтрүүлсэн гэж нэхэмжлэгч талаас хэлдэг. Талуудыг хооронд байгуулсан гэрээний 8 дугаар зүйлийн 8.10 дах хэсэгт даатгуулагчаас хүлээн авсан өргөдөл болон нөхөн төлбөрийн материал нь эргэлзээтэй дутуу, тухайн асуудлаар даатгагч эрх бүхий байгууллагад хүсэлт гаргах, эсвэл хянуулахаар өгсөн үед нөхөн төлбөр гаргуулах хугацааг цаашид сунгах боломжтой гэж үздэг. Тэгэхээр нөхөн төлбөрийг эцсийн байдлаар татгалзахаас бусад бүх шат бол хянах шат байдаг буюу энэ тохиолдолд хянах шатаас *******ын компани ямар ч баримтыг даатгуулагчаас нэхэж болно. Тэр үед даатгуулагч компани үүнийг гаргаж өгөхөд бэлэн байх хэрэгтэй гэж үзэж байна. Нэхэмжлэгч талын гаргаж өгсөн баримт дээр ажил хүлээлцэх гэрээ дүгнэх актыг нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр ирүүлсэн байсан. Үүнд аас 3,000,000 төгрөг гарсан н.Амгаланбаатар гэх хүн рүү явуулсан гэсэн баримтууд байна. Тэгэхээр Иргэний хуулийн 443,7-д заасны дагуу тухайн үед осол гарахад жолоо барьж явсан гэх хүнээс ******* ******* ХХК-нь хохирол гаргуулсан, түүнийгээ ч нотлох баримтаар хүргүүлсэн байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
3. Хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтын тухайд:
3.1 Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-7/, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-8/, 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 25/72 тоот Итгэмжлэл /хх-9/, *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-10/, 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 23201/1294 дугаартай Хүнд даацын авто тээврийн хэрэгслийн *******ын гэрээ /хх-11-16/, 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ /хх-17-19/, 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Ажил хүлээлцэх, гэрээ дүгнэх акт /хх-20-21/, 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 5,420,000 төгрөг шилжүүлсэн баримт /хх-22/, 2024 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 5,420,000 төгрөг шилжүүлсэн баримт /хх-23/, 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 2,710,000 төгрөг шилжүүлсэн баримт /хх-24/, ******* ******* ******* ХХК-ийн 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 24/173 дугаартай Даатгалын нөхөн төлбөр хүсэх тухай албан бичиг /хх-25/, ******* ******* ******* ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 24/195 дугаартай Даатгалын нөхөн төлбөр хүсэх тухай албан бичиг /хх-44-45/, ******* ******* ******* ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 24/198 дугаартай Даатгалын нөхөн төлбөр хүсэх тухай албан бичиг /хх-46-48/, ******* ******* ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 01/12-1535 дугаартай Нөхөн төлбөр шийдвэрлэсэн тухай албан бичиг /хх-49/, ******* ******* ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 01/11-1592 дугаартай Хариу хүргүүлэх тухай албан бичиг /хх-50/, ******* ******* ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 01/12-1950 дугаартай Хариу хүргүүлэх тухай албан бичиг /хх-51/, ******* ******* ******* ХХК-ийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 25/07 дугаартай албан бичиг /хх-52-55/, Санхүүгийн зохицуулах хорооны 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 9/900 дугаартай Даатгалын нөхөн төлбөрийн тухай албан бичиг /хх-56-57/, ******* ******* ХХК-ийн 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 01/12-286 дугаартай Хариу хүргүүлэх тухай албан бичиг /хх-58/, 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 25/246 дугаартай Итгэмжлэл /хх-94/, Ослын талаарх дэлгэрэнгүй тайлбар /хх-95-98/, Бэст эстимэйт ХХК-ийн 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн №20240904048 дугаартай Автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-107-110/, 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 25/141 дүгээр Итгэмжлэл /хх-135/,
3.2 Хариуцагчаас нотлох баримтаар: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-71/, 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 01/12-535 дугаартай Итгэмжлэл /хх-72/, хариу тайлбар /хх-77-78/, 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 01/12-786 дугаартай Итгэмжлэл /хх-99/, *******гол улсын зөвлөх инженер гийн 2025 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 2025/06-09 дугаар Тодорхойлолт /хх-112-114/, №ЗИ21/31 дугаартай Зөвлөх инженерийн гэрчилгээ /хх-136/, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн F20160658 дугаартай Докторын диплом /хх-137-139/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.
Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон хэлэлцүүлсэн бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч *******-Энержи корпорици ХХК нь, хариуцагч ******* ******* ХХК-нд холбогдуулан *******ын нөхөн төлбөрт 16,548,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч *******-Энержи корпорици ХХК нь хариуцагч ******* ******* ХХК-иас 23201/1294 тоот *******ын гэрээний үүрэгт 15,440,000.00 төгрөг, хохирол үнэлгээний тайлангийн зардалд 1,108,000.00 төгрөг нийт 16,548,000.00 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхийн үндэслэлээ тодорхойлж байна.
2.а Хариуцагчаас 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 23201/1294 дугаар Хүнд даацын авто тээврийн хэрэгслийн *******ын гэрээг 1 (нэг) жилийн хугацаатай байгуулсан, *******ын тохиолдол бий болсон тухай *******ын байгууллага болон эрх бүхий албан тушаалтны магадалгаа, тодорхойлолт зэрэг ослын дүгнэлт үйлдэгдээгүй, тус гэрээний 4 дүгээр зүйлд заасан эрсдэлээр хамгаалагдаагүй, замын хөдөлгөөнд оролцох үед дугуй хурц ирмэгтэй зүйлд зүсэгдэж урагдсан үйл баримт тогтоогдоогүй тул гэрээний 9.1.4-д "Даатгалын гэрээнд заагдаагүй нөхцөл, эрсдэлийн улмаас гарсан хохирол" гэж, 9.5-д Хүнд даацын авто тээврийн хэрэгслийн дугуй, явах эд ангийн ердийн элэгдэл, гэмтэл зэргээс шалтгаалан гарсан хохирол" гэж, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.3-т Даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан гэж тус тус заасан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд эс зөвшөөрч маргасан.
3. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болон хэргийн үйл баримт, эрх зүйн дүгнэлтийг дараах байдлаар хийлээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэг талаас ******* ******* ХХК, нөгөө талаас *******-Энержи корпорици ХХК нар 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 23201/1294 дугаар Хүнд даацын авто тээврийн хэрэгслийн *******ын гэрээ-гээр 4039 УАС улсын дугаартай Isuzu forward маркийн тээврийн хэрэгсэл болон нийт 5 ширхэг хүнд даацын тээврийн хэрэгслүүдийг тус гэрээний 4 дүгээр зүйлд заасан эрсдэлээс 1 /нэг/ жилийн хугацаанд даатгуулж, даатгуулагч *******ын хураамжид 4,280,000.00 төгрөг төлөх, даатгагч нь *******ын тохиолдол үүссэн нөхцөлд, учирсан хохирлыг нөхөн төлөхөөр тус тус харилцан тохиролцож, *******ын гэрээг байгуулжээ. /хх-ийн 11-16 дугаар тал/
Нэхэмжлэгч *******-Энержи корпорици ХХК-ийн эзэмшилд 4039 УАС улсын дугаартай Isuzu forward маркийн тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн, 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр *******ын тохиолдол болсон эсэх талаар зохигчдын хэн аль нь маргаагүй.
Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д Даатгалын гэрээгээр даатгагч нь *******ын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон *******ын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь *******ын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 431.2-т Даатгалын зүйл нь эд хөрөнгө, иргэдийн амь нас, эрүүл мэнд, түүнчлэн хуульд харшлаагүй эдийн бус ашиг сонирхол байна гэж, 431.3-д Хуульд өөрөөр заагаагүй бол *******ын гэрээг бичгээр хийх бөгөөд энэ шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж тус тус заасан.
Түүнчлэн Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д *******ын үйл ажиллагаа гэж *******ын гэрээний дагуу даатгагч нь *******ын тохиолдол үүсэхэд учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон *******ын нөхөн төлбөрийг төлөх үүргийг тодорхой этгээдийн өмнө хүлээж буй үйл ажиллагааг хэлнэ гэж, мөн 4.1.2-т даатгагч гэж энэ хуулийн дагуу *******ын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан компанийг хэлнэ гэж, 4.1.3-д даатгуулагч гэж өөрийн ашиг сонирхлын төлөө *******ын зүйлээ даатгуулж, даатгагчтай гэрээ байгуулсан иргэн, хуулийн этгээдийг хэлнэ гэж заажээ.
Иймд, талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 431 дүгээр зүйлийн 431.1-т зааснаар хүчин төгөлдөр Даатгалын гэрээ байгуулагдаж, гэрээний үндсэн дээр иргэний эрх зүйн харилцаа үүссэн байна.
4. Хэрэгт авагдсан нотлох баримт болон нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар 23201/1294 тоот Хүнд даацын авто тээврийн хэрэгслийн *******ын гэрээ-гээр даатгагдсан 4039 УАС улсын дугаартай Isuzu forward маркийн хүнд даацын тээврийн хэрэгсэл нь 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр, Төв аймаг, Эрдэнэ сумын нутагт урд дугуй буудсаны улмаас замын хажуу руу орж осолдсон болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь зам тээврийн ослын дуудлага, мэдээллийг 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр ******* ******* ХХК-ийн шуурхай албаны дугаар утсанд, 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хариуцагч ******* ******* ХХК-ийн [email protected] цахим хаягаар хүргүүлсэн эсэхтэй хариуцагч маргаагүй.
Улмаар даатгуулагч *******-Энержи корпорици ХХК-иас 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Бэст эстимэйт ХХК-ийн 20240904048 тоот хөрөнгийн үнэлгээний тайланг үндэслэн *******ын нөхөн төлбөрт 15,440,000.00 төгрөг, хохирол үнэлгээний тайлангийн зардалд 1,108,000.00 төгрөг, нийт 16,548,000.00 төгрөгийн нөхөн төлбөр олгохыг хүссэн 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 24/173, 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 24/195, 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 24/198 тоот тус тус албан бичгийг хариуцагч ******* ******* ХХК-нд хүргүүлжээ./х.х-ийн 35, 44-48, 107-110 дугаар тал/
Гэвч хариуцагч ******* ******* ХХК-иас дээрх албан бичигт 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 01/12-1535, 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 01/12-1592, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 01/12-1950 тоот албан бичгүүдээр ... талуудын хооронд байгуулагдсан *******ын гэрээний 4 дүгээр зүйлд заасан хурц ирмэгтэй зүйлд дугуй зүсэгдсэн үйл баримт тогтоогдоогүй, даатгагч хохирлын хэмжээг үнэн зөвөөр тогтооход шаардагдах баримтыг ирүүлээгүй ... гэх үндэслэлээр тус гэрээний 9 дүгээр зүйлийн 9.1.4, 9.5, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.3-д тус тус зааснаар нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч хариуцагчийн дээрх үндэслэлийг эс зөвшөөрч, Санхүүгийн зохицуулах хороонд Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т зааснаар *******ын үйл ажиллагаатай холбоотой гаргасан гомдлыг тус хорооны 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 9/900 тоот албан бичгээр тээврийн хэрэгслийн дугуй хурц ирмэгтэй зүйлд зүсэгдсэн, урагдсан, мөн элэгдлийн улмаас хохирол үүссэн гэх үйл баримтыг тогтоох боломжгүй, улмаар нийтийн хэрэгцээний зам дээр осол болсон нь тогтоогдсон тул Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.5, 3.1.6-д тус тус зааснаар *******ын гэрээгээр хамгаалсан эрсдэл үүссэн тухай дүгнэж 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн дотор даатгуулагчид учирсан хохирол, нөхөн төлбөрийг олгохыг хариуцагч ******* ******* ХХК-нд үүрэг болгожээ./х.х-ийн 56, 57 дугаар тал/
Гэвч хариуцагч нь Санхүүгийн зохицуулах хорооны 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 9/900 тоот албан мэдэгдэлд заасан хохирол төлбөрийг олгохоос татгалзаж, нөхөн төлбөр олгохоос татгалзсан шийдвэрээ хэвээр үлдээсэн болохыг Санхүүгийн зохицуулах хороо болон нэхэмжлэгчид 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 01/12-286 тоот албан бичгээр мэдэгдсэн хэмээн маргаж байна./х.х-ийн 58 дугаар тал/
Хэрэгт авагдсан болон шүүхийн хуралдаанд хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч нь *******ын нөхөн төлбөр олгох эсэхээс үл хамааран 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр иргэн тай 4039 УАС улсын дугаартай Isuzu forward маркийн тээврийн хэрэгслийн сэлбэг, засвар үйлчилгээг нийт 13,550,000.00 төгрөгөөр хийж гүйцэтгүүлэхээр ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн ажил хүлээлцэх актаар тээврийн хэрэгслийг засварлуулж буцаан хүлээн авсан байна./х.х-ийн 17-21 дүгээр тал/
Уг 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн ажил хүлээлцэх актын шийдвэрлэсэн хэсэгт үндсэн кабин засварлах боломжгүй учраас бүтэн кабин сольсон, өнгө өөрчлөгдсөн учраас тэвшийг цагаанаар будсан, үндсэн раманд бүтэн давхарлагаа хийж хүчитгэсэн, аас 3,000,000.00 төгрөг гарсан гэх тэмдэглэлээс үзвэл зам тээврийн осол гарахад тээврийн хэрэгслийг жолоодож явсан аас 3,000,000.00 төгрөгийг гаргуулсан нь энэ хэмжээгээр *******ын нөхөн төлбөр буурна гэж хариуцагч маргасан ба нэхэмжлэгч уг үйл баримттай холбоотой маргаагүй./х.х-ийн 21 дүгээр тал/
Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.4-д гарсан хохирлыг даатгуулагч буруутай этгээдээр нөхөн төлүүлсэн; гэж зааснаар нэхэмжлэгч нь 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 4039 УАС улсын дугаартай Isuzu forward маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явсан жолооч аас тээврийн хэрэгслийг засварлах зардалд нийт 3,000,000.00 төгрөг авсан болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоох ба уг үндэслэлээр *******ын нөхөн төлбөрийн зарим хэсгийг олгохоос татгалзсан хариуцагчийн төлөөлөгчийн татгалзал үндэслэлтэй байна.
Зохигчдын хооронд байгуулагдсан 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 23201/1294 тоот Хүнд даацын авто тээврийн хэрэгслийн *******ын гэрээ-ний 9 дүгээр зүйлд *******ын нөхөн төлбөр олгохоос татгалзах нөхцөлийг нэрлэн заасан бөгөөд үүнд 9.1.4-д Даатгалын гэрээнд заагдаагүй нөхцөл, эрсдэлийн улмаас гарсан хохирол, 9.5-д Хүнд даацын авто тээврийн хэрэгслийн дугуй, явах эд ангийн ердийн элэгдэл, гэмтэл ... зэргээс үүдсэн хохирол-д тус тус нөхөн төлбөр олгохоос татгалзахаар заажээ.
Гэвч дээрх гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.1-д Ажлын талбайд ажил үүргээ гүйцэтгэж байх үеийн болон зам тээврийн хөдөлгөөнд оролцож байх үеийн эрсдэл-д мөн гэрээний 4.1.1.1-д Зам тээврийн осол, 4.1.1.2-д ... шарваж гулсах эрсдэлүүд нь *******ын нөхөн төлбөр олгохоор зохицуулсан ба маргаан бүхий үйл явдал нь *******ын эрсдэлд хамаарахаар шийдвэрлэсэн Санхүүгийн зохицуулах хорооны Санхүүгийн зохицуулах хорооны 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 9/900 тоот шийдвэр үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Тодруулбал, замын хөдөлгөөнд оролцож байх үеийн зам тээврийн осол нь *******ын эрсдэлд хамаарах бөгөөд үүнд хүний амь нас, эрүүл мэнд, тээврийн хэрэгслийн хохирлыг зам тээврийн осолд хамааруулж Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд хуульчилсан ба мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.5-д замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, зөрчлийн талаар холбогдох байгууллагад шуурхай мэдээлэх; гэж зааснаас бусад тохиолдолд иргэн хуулийн этгээд эрх бүхий этгээдэд мэдээлэх үүрэггүй.
Учир нь, 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр болсон үйл явдал нь зам тээврийн осол мөн боловч үүнийг замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, зөрчил гэж үзэх үндэслэлгүй ба эрх бүхий байгууллагад хандаагүй гэх үндэслэлээр *******ын нөхөн төлбөр олгохгүй гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй тул шүүх энэ тохиолдлыг *******ын тохиолдолд хамаарах боломжтой гэж үзлээ.
Нэхэмжлэгч *******ын нөхөн төлбөрийн хохирол, үнэлгээний зардалд 1,108,000.00 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн ба талуудын хооронд байгуулагдсан 23201/1294 тоот Хүнд даацын авто тээврийн хэрэгслийн *******ын гэрээ-ний 8 дугаар зүйлийн 8.2.5-д хохирол үнэлгээний тайланг, нөхөн төлбөр олгох хүсэлтийн бүрдэлд хамааруулсан ба энэ нь даатгуулагчийн хохирол үнэлгээний тайлангийн зардлыг хариуцагчаас гаргуулах зохицуулалт биш энэ талаар талууд гэрээгээр тохиролцоогүй тул хохирол үнэлгээний зардал нэхэмжлэх үндэслэлгүй байна.
Иймд дээрхийг нэгтгэн дүгнээд хариуцагч ******* ******* ХХК-аас *******ын гэрээний үүрэгт 12,440,000.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4,108,000.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна. гэж заасныг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 240,690.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 213,990.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д зааснаар ******* ******* ХХК-аас 12,440,000.00 төгрөг гаргуулж, *******-Энержи корпорици ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4,108,000.00 төгрөгт холбогдох хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 240,690.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 213,990.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЗОЛЗАЯА