2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 191/ШШ2025/08804

 

 

 

 

 

 

 

 

 

   2025         10          17                                            191/ШШ2025/08804

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: тоотод оршин суух, эмэгтэй, дугаар регистртэй, А овогт Гын Мийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: тоотод оршин суух, эрэгтэй, дугаар регистртэй, Б овогт Хын Тэд холбогдох

 

Хүү Т.Цийн таеквондогийн сургалтын төлбөр 1.500.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.       

                                                            

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Г.М,

Хариуцагч Х.Т, 

Нарийн бичгийн дарга Б.Ануужин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Г.М нь хариуцагч Б.Тд холбогдуулан хүү Т.Цийн таеквондогийн сургалтын төлбөр 1.500.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна Үүнд:

Г.М миний бие нь Х.Ттэй 2012 оноос эхлэн хамтран амьдарч, 2014 оноос эхлэн тусдаа амьдарч эхэлсэн. Бидний хамт амьдрах хугацаанд 2013 оны 03 сарын 03-ны өдөр хүү Т.Ц төрсөн. Тусдаа амьдарснаас хойш би хүүгээ өөрийн асрамжид авч, эцэг Х.Тээс хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шүүхэд хандсан. Шүүхийн шийдвэрээр хүү Т.Цт эцэг Б.Тээс хуулийн дагуу хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэсэн. Хүү Т.Цийн аав Х.Т бид хүү Т.Цийг С хувийн сургуульд явуулахаар харилцан тохиролцсоны үндсэн дээр сургалтын төлбөрийг төлж байгаа болно. Хүү маань маш их хөдөлгөөнтэй хүүхэд учраас хүүхдэдээ тэсвэр тэвчээр суулгах нь хэрэгтэй гэх сэтгэл зүйчийн зөвлөгөөний дагуу хүү Цийг Шейф Таеквондо студи сургалтын төвд таеквондогийн сургалтад явуулах болсноор хүү маань зөвхөн таеквондогоор хичээллээд зогсохгүй, уралдаан тэмцээнд орж, таеквондогийн тэмцээнд орж алтан медаль, 2024 онд зэргээ ахиулж, таеквондогийн хар бүстэй болсон. Хүүгийн сургалтын төвийн нэршил нь өөрчлөгдөж, одоо нэртэй болсон. Хүүгийнхээ энэ их хичээл зүтгэл, урам зоригийг дэмжиж, хүүхдээ цаашид энэ спортоор нь үргэлжлүүлэн хичээллэх сонирхолтой байна. Би хүүгээ 2022 оноос эхлэн cap бүрийн 160.000-180.000 төгрөгийн төлбөртэй сургалтад явуулж, сургалтын төлбөрийн 50 хувийг нь өгөх талаар хүүгийн аав Х.Тд хэлэхэд таеквондогийн сургалтын төлбөрөөс эцэг нь төлөлцөхгүй байгаа тул нийт 3.000.000 төгрөгийн төлбөр төлсний 50 хувь буюу 1.500.000 төгрөгийг эцэг Х.Тээс гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хүүхдийн тэтгэлэг, сургууль, боловсролын зардлыг хуваан хариуцах тухай өмнө нь ямар нэгэн шүүхийн шийдвэр гарч байгаагүй, мөн Г.М нь надтай урьдчилан тохиролцолгүйгээр энэхүү төлбөрийг нэг талын шийдвэрээр үүсгэсэн. Тиймээс энэхүү гаргасан зардлыг төлөх боломжгүй юм. сургуульд төлбөр хувааж төлдөг гэх худал бөгөөд миний бие сургуулийн хамаарал бүхий хүнтэй тохиролцсоны үндсэн дээр хүү Т.Ц нь С сургуульд үнэ төлбөргүй суралцдаг. Мөн таеквондогийн сургалтын төлбөрөөс төлдөг гэв. 

 

3.Нэхэмжлэгчээс ӨЭМТ-ийн тодорхойлолт, Монголын таеквондогийн холбооны 2025 оны 05 дугаар сарын 19-ны өдрийн  дугаартай тодорхойлолт, Г.Мийн иргэний үнэмлэхийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, 20 ширхэг “Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл”,

Хариуцагчаас 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хариу тайлбар, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 191/ШШ2025/00573 дугаартай шийдвэр, 12 ширхэг гүйлгээний дэлгэрэнгүй мэдээлэл зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

2.Нэхэмжлэгч Г.М нь хариуцагч Х.Тд холбогдуулан хүү Т.Цийн таеквондогийн сургалтын төлбөр 1.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

3.Хариуцагч нь хүү Т.Цийн таеквондогийн төлбөрийг төлж байсан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргана.

 

4.Нэхэмжлэгч нь хүү Т.Цийн таеквондогийн сургалтын төлбөр 1.500.000 төгрөгийг Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар шаардах эрхтэй байна.

5.Х.Тээс хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шүүхэд хандаж, шүүхийн шийдвэрээр хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэсэн нь талуудын тайлбараар тогтоогдсон.  

 

6.Нэхэмжлэгч Г.М нь хүү Т.Ц нь 2022 оны 10 дугаар сараас 2024 оны 05 дугаар сар хүртэл хугацаанд студиогийн “Таеквондо хөгжлийн төв”-д сар бүр 160.000-180.000 төгрөгийн төлбөртэйгөөр суралцаж нийт 3.000.000 төгрөгийн төлбөр төлсний 50 хувь буюу 1.500.000 төгрөгийг хариуцагч Х.Тээс гаргуулах үндэслэлтэй гэж, хариуцагч Х.Т нь Таеквондогийн төлбөрийг төлж байсан тул төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй гэж марган мэтгэлцэж байна. 

 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т “эцэг, эх хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэг хүлээнэ”, мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “гэрлэгчид бие биеэ, эцэг, эх нь хүүхдээ хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д “…эцэг, эх нь хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах амьдрах эрүүл саруул аюулгүй орчин бүрдүүлэх, сурч боловсрох…нэн шаардлагатай зүйлээр хангах үүрэг хүлээнэ” гэж заажээ.

  

Г.М, Х.Т нар ижил тэнцүү хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд Х.Т нь хүүхдээ сурч боловсроход гарах зардлын талыг хангуулахаар эцгээс нь шаардах эрхтэй байна.

 

Нэхэмжлэгч Г.М нь хүү Т.Цийн таеквондогийн сургалтын төлбөрт 3.000.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн гэж тайлбарлан өөрийн дансны хуулгыг нотлох баримтаар ирүүлсэн. Уг дансны хуулгын агуулга хэсгээс үзэхэд, 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 160.000 төгрөгийг Д.Г руу шилжүүлэхдээ гэсэн агуулгаар шилжүүлсэн. Д.Г нь Г.Мийн аав болох нь түүний тайлбараар тогтоогдсон учир хүү Т.Цийн таеквондогийн сургалтын төлбөрт шилжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Харин бусад 2.840.000 төгрөгийг Т.Ц гэсэн агуулгатай шилжүүлжээ.

 

Тиймээс нэхэмжлэгч Г.Мийг хүү Т.Цийн таеквондогийн сургалтын төлбөрт нийт 2.840.000 төгрөгийг шилжүүлсэн байна гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Хариуцагч нь хүү Т.Цийн таеквондогийн сургалтын төлбөрийг шилжүүлж байсан гэж тайлбарлан өөрийн дансны 2022-2025 онуудын хуулгыг нотлох баримтаар ирүүлсэн. Уг дансны агуулга хэсгээс үзэхэд 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 200.000 төгрөгийг А, Л гэх данс руу “jij jujitsu Т.Ц”, 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 200.000 төгрөгийг Г М гэх данс руу “таеквондо төлбөр Т.Ц” гэсэн агуулгаар шилжүүлсэн байх тул уг 400.000 төгрөгийг хүү Т.Цийн таеквондогийн сургалтын төлбөрт төлсөн байна гэж үзэж 400.000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.                  

Иймд хариуцагч Х.Тээс хүү Т.Цийн таеквондогийн нийт сургалтын төлбөр 2.840.000 төгрөгийн 50 хувь болох 1.420.000 төгрөгөөс шилжүүлж төлсөн гэх 400.000 төгрөгийг хасаж үлдэх 1.020.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Мт олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.          

 

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэг заасны дагуу нэхэмжлэгч Г.Мийн тэмдэгтийн хураамжид төлсөн 38.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 29.603 төгрөгийг гаргуулах нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар хариуцагч Х.Тээс 1.020.000 /нэг сая хорин мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Мт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 480.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Мийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38.950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Тээс улсын тэмдэгтийн хураамжид 29.030 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Мт олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ч.ДАВААСҮРЭН