| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Мөнхзул |
| Хэргийн индекс | 191/2025/07815/И |
| Дугаар | 191/ШШ2025/08940 |
| Огноо | 2025-10-21 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 191/ШШ2025/08940
2025 10 21 191/ШШ2025/08940
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч йыбөайыаыбайыба даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: ......................... хаягт байрлах Б ББСБ ХХК /РД: 9999999/-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б овогтой Ж /РД:ББББББББ/-г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Б оролцов.
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б нь өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх бичгийн хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Б ББСБ ХХК нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б овогтой Ж /РД:ББББББББ/-ыг эрэн сурвалжлуулах тухай. Нэхэмжлэлийн үндэслэл: Иргэн Б регистрийн дугаартай Бгийн Ж нь өөрийн эзэмшиж байсан 99019869 дугаар дээр ............. тоот Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба өмнө нь зээл авч, төлж байсан учир зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. Э.Ж нь уг гэрээний үндсэн дээр 2023 оны 05 сарын 05-ны өдөр 980,000 төгрөгийг сарын 2,3% хүүтэй зээлж авсан ба хугацаанд нь төлж барагдуулаагүй юм.
Б ББСБ нь зээлийн эргэн төлөлтийг шаардаж түүний зээл авах үедээ тодорхойлсон ................... тоот хаягаар шүүхэд хандсан боловч ............ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 сарын 21-ний өдрийн 3.................. дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагч нь тус хаягт оршин суудаггүй гэх багийн засаг даргын тодорхойлолтыг үндэслэн хэргиыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. ББСБ нь Э.Жгийн зээл авах үедээ өгсөн мэдээллийн дагуу ойр дотны хүмүүстэй нь харилцаж зээлийг төлүүлэхээр хаяг тодорхойлох ажиллагааг явуулсан боловч үр дүнгүй болж, цаашид өөрсдийн боломжоор хаягийг тогтоож чадахгүй болсон.
Э.Жгиийн зээлийн гэрээний үүрэг 2025 оны 07 сарын 02-ны өдрийн байдлаар үндсэн зээл 980,000 төгрөг, зээлийн хүү 583,888 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 112,036 нийт 1,675,924 төгрөг байх ба зээлдэгчийн оршин суугаа хаяг тодорхойгүйгээс ББСБ нь шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжгүйд хүрсэн.
Иймд Б регистрийн дугаартай Бгийн Жг эрэн сурвалжлуулахаар шийдвэрлэж өгнө үү, гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас нотлох баримтаар: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, зээл гэрээ, зээлийн гэрээний хүү тооцоолол, байгууллагын тусгай зөвшөөрөл, ........... аймаг дахь сум дундын анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн захирамж зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч Б ББСБ ХХК нь Б овогтой Ж /РД:ББББББББ/-г эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.
2.Зээлийн гэрээний үүргийн төлбөр гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.Ж нь Говьсүмбэр аймаг, ..................... тоот хаягтаа бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь ... аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахад 2025 оны 05 дугаар сарын 21-ны өдрийн ..... дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн тайлбар, бичгийн бусад баримт зэргээр тогтоогдож байна.
Иймд Б ББСБ ХХК-ийн хүсэлттэй Э.Жг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч хэргийг эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Б овогтой Ж /РД:ББББББББ/-г эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Э.Жг оршин суугаа хаяг тогтоохыг ............. аймгийн цагдаагийн газарт даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Оршин суугаа хаяг тодруулсны эцэст хүсэлт гаргагч Б ББСБ ХХК-д мэдэгдэхийг ................ аймгийн цагдаагийн газарт даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ йыбөайыаыбайыба