Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 128/ШШ2026/0721

 

 

 Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

 баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Нямдэлгэр би, “Юнивишн” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газар, Тендерийн үнэлгээний хороонд тус тус холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Үйлсдэлгэрээс ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “1. Татварын ерөнхий газраас 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдөр зарласан ТЕГ/20260103043 дугаар тендертэй холбоотойгоор Тендерийн үнэлгээний хорооны дүгнэлт, тэмдэглэл болон үүнтэй холбоотойгоор Татварын ерөнхий газраас “Юнивишн” ХХК-ийг шалгаруулахаас татгалзсан 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 01/1675 тоот мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийг хүчингүй болгох, 2. Татварын ерөнхий газрын 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн www.tender.gov.mn-д нийтэлсэн “Мобинет” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгох, 3. Татварын ерөнхий газраас 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдөр зарласан ТЕГ/20260103043 дугаартай тендерийг дахин үнэлэхийг Тендерийн үнэлгээний хороонд даалгаж өгнө үү... ” гэжээ.

Нэхэмжлэгч “Юнивишн”  ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Үйлсдэлгэр шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: “...Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 28 дугаар зүйлийн 28.2.3, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь тус шүүхэд Татварын ерөнхий газар, Тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж байна. Иймд, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.2 дахь хэсэгт заасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 07 сарын 20-ны өдрийн 5347 тоот захирамжаар үүсгэсэн “Юнивишн”  ХХК-ийн нэхэмжлэлтэй Татварын ерөнхий газар, Тендерийн үнэлгээний хороонд тус тус холбогдох захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгож өгнө үү” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

“Юнивишн” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газар, Тендерийн үнэлгээний хороонд тус тус холбогдуулан гаргасан “1. Татварын ерөнхий газраас 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдөр зарласан ТЕГ/20260103043 дугаар тендертэй холбоотойгоор Тендерийн үнэлгээний хорооны дүгнэлт, тэмдэглэл болон үүнтэй холбоотойгоор Татварын ерөнхий газраас “Юнивишн” ХХК-ийг шалгаруулахаас татгалзсан 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 01/1675 тоот мэдэгдэл хүргүүлэх  тухай  албан  бичгийг   хүчингүй  болгох,  2.Татварын  ерөнхий газрын 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн www.tender.gov.mn-д нийтэлсэн “Мобинет” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгох, 3. Татварын ерөнхий газраас 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдөр зарласан ТЕГ/20260103043 дугаартай тендерийг дахин үнэлэхийг Тендерийн үнэлгээний хороонд даалгаж өгнө үү... ” гэсэн шаардлагад захиргааны хэрэг үүсгэсэн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх”, 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 66.2.-д “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад  нэхэмжлэлээсээ  бүхэлд нь  татгалзвал  шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана”  гэж тус тус заасан.

“Юнивишн” ХХК-иас 2026 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 01/512 дугаартай албан бичгээр нэхэмжлэгчийг шүүхэд төлөөх итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Б.Үйлсдэлгэрийг томилсон байх бөгөөд уг итгэмжлэл /албан бичиг/-д ...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэгт заасан “нэхэмжлэлд гарын үсэг зурах, хариу тайлбар авах, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, ихэсгэх, эсхүл багасгах, эвлэрэх,  шүүхийн шийдвэрийг давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэхийг шаардах эрх”-ийг, мөн хуулийн 20 дугаар зүйлд  заасан нэхэмжлэгчийн бүхий л эрхийг эдэлж, үүрэг хүлээж оролцох бүрэн эрхийг  итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгожээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр  илэрхийлж, уг асуудлаар  дахин  нэхэмжлэл  гаргах  эрхээ  алдах талаарх үр дагавартай танилцаж, холбогдох баримтад гарын үсэг зурсан нь хуулийн дээрх заалтуудад нийцсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар нэхэмжлэгч “Юнивишн” ХХК-ийг нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар нэхэмжлэгч “Юнивишн”  ХХК-иас Татварын ерөнхий газар, Тендерийн үнэлгээний хороонд тус тус холбогдуулан гаргасан “1. Татварын ерөнхий газраас 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдөр зарласан ТЕГ/20260103043 дугаар тендертэй холбоотойгоор Тендерийн үнэлгээний хорооны дүгнэлт, тэмдэглэл болон үүнтэй холбоотойгоор Татварын ерөнхий газраас “Юнивишн” ХХК-ийг шалгаруулахаас татгалзсан 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 01/1675 тоот мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийг хүчингүй болгох, 2. Татварын ерөнхий газрын 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн www.tender.gov.mn-д нийтэлсэн “Мобинет” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгох, 3. Татварын ерөнхий газраас 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдөр зарласан ТЕГ/20260103043 дугаартай тендерийг дахин үнэлэхийг Тендерийн үнэлгээний хороонд даалгуулах” тухай нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Энэхүү захирамжийн хувийг хэргийн оролцогчдод хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                   Х.НЯМДЭЛГЭР