2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 191/ШШ2025/08942

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 10 21 191/ШШ2025/08942

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: .............................байрлах Б ББСБ ХХК /РД: ...........-ийн хүсэлттэй,

Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б овогтой Б /РД:ХА/-г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга ө оролцов.

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ө нь өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх бичгийн хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хүсэлт гаргагч Б ББСБ ХХК нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б овогтой Б /РД:ХА/-ыг эрэн сурвалжлуулах тухай. Нэхэмжлэлийн үндэслэл: Иргэн Н.Б нь "Б ББСБ" ХХК-тай 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр ............ дугаартай зээлийн гэрээ байгуулан, 1,929,800,00 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэйгээр 18 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгч нь зээл авахдаа ........ дүүргийн ...........хороолол энхтайваны өргөн чөлөө гудамж, ..........тоот оршин сууж байсан боловч Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн ..........-ний өдрийн 197/................тоот захирамжаар тус хаягт оршин суудаггүй нь тогтоогдсон тул Н.Бг эрэн сурвалжиж өгнө үү гэжээ.

Зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу тогтмол буюу сар бүр төлөх нөхцөлтэйгээр харилцан тохиролцсон хийсэн байх ба 2025 оны 01 дугаар сарын 04-ний өдөр зээлийн гэрээний үүрэг 412 хоног зөрчсөн байна. Иймд хариуцагч Н.Бгаас нийт 2,848,282 төгрөгийг гаргуулаж өгнө үү гэжээ.

2. Хүсэлт гаргагчаас нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, татвар төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, зээл гэрээ, зээлийн гэрээний хүү тооцоолол, байгууллагын тусгай зөвшөөрөл, Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн захирамжаар зэргийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хүсэлт гаргагч Б ББСБ ХХК нь Б овогтой Б /РД:ЖВ86010102/-г эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.

2. Зээлийн гэрээний үүргийн төлбөр гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.Б нь ..................... байр 2 тоот хаягтаа бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн тайлбар, Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүхийн 2025 оны 06 сарын 09-ний өдрийн ............. дугаартай захирамж, бичгийн бусад баримт зэргээр тогтоогдож байна.

Иймд Б ББСБ ХХК-ийн хүсэлттэй Н.Бг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч хэргийг эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Б овогтой Б /РД:ХА/-г эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Н.Бг суугаа хаяг тогтоохыг .............дүүргийн цагдаагийн газарт даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Оршин суугаа хаяг тодруулсны эцэст хүсэлт гаргагч Б ББСБ ХХК-д мэдэгдэхийг ..................дүүргийн цагдаагийн газарт даалгасугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б