| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Даваасүрэн |
| Хэргийн индекс | 191/2025/01097/И |
| Дугаар | 191/ШШ2025/08622 |
| Огноо | 2025-10-13 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 191/ШШ2025/08622
2025 10 13 191/ШШ2025/08622
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: байрлах, дугаар регистртэй, “Е” ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоотод оршин суух, дугаар регистртэй, Б овогт Кийн Тд холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 18.526.131.66 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Г,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О,
Хариуцагчийн өмгөөлөгч Л.А,
Гэрч М.Б,
Нарийн бичгийн дарга Б.Ануужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “Е ББСБ” ХХК нь хариуцагч К.Тд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 18.526.131.66 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Зээлдэгч К.Т нь манай “Е” ББСБ ХХК-тай 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр зээлийн гэрээ байгуулан автомашин барьцаалан 15.000.000 төгрөгийг сарын 2,9 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж авсан. Гэтэл зээлдэгч К.Т нь зээлийн гэрээ болон уг гэрээний хавсралтад заасан зээл эргэн төлөх хуваарийн дагуу зээлээ төлөх үүргээ биелүүлээгүй. Зээлдэгч К.Тгээс зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй мөн зээлдэгчийн барьцаалан зээл авсан улсын дугаартай Kia Bongo-III загварын цагаан өнгийн автомашин нь хаана байгаа нь мэдэгдэхгүй, зээлдэгч найздаа өгсөн ба найз нь задалж зарсан. Баянзүрх дүүргийн цагдаагийн байгууллагаар шалгагдаж, прокурорт хэрэг нь шилжиж байгаа гэсэн тайлбартай тул мөнгөн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хүсэлтэй байна. Зээлдэгч К.Т нь уг хаягтаа оршин суудаг бөгөөд шүүхэд хандан зээлийн хүүгээ зогсоолгох хүсэлтэй байгаа болно. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйл 451.1, 453,1 дэх хэсэг, Зээлийн гэрээний 3.2, 3.4.4, 3.4.5 дахь хэсгийг тус тус үндэслэн зээлдэгч К.Тгээс үндсэн зээл 15.000.000 төгрөгөөс 882.639.78 төгрөг төлж, үлдэгдэл 14.117.360.22 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 11-нээс 2025 оны 01 дүгээр сарын 31-нийг хүртэл 445 хоногийн үндсэн хүү 6.260.014.46 төгрөгөөс 1.936.365.85 төгрөгийг төлж, үлдэгдэл 4.323.648.61 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 85.122.83 төгрөг, нийт зээлийн гэрээний үүргийн биелэлт 18.526.131.6 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2.Хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
К.Т нь М.Бтэй 2023 онд автомашин угаалгын газар хамт ажилладаг байсан бөгөөд хамт ажиллаж байх үедээ К.Тг гэртээ нь очсон чинь 15.000.000 төгрөг өөрийнхөө нэрээр зээл аваад өгчих, сарын төлөлт асуудалгүй миний хаан банкны данс хар жагсаалтад орчихсон тул надад зээл гарахгүй портер машин авчуул карго зөөгөөд өдөрт 400.000-500.000 төгрөг олно өрөө шахаад төлчихнө” гэж гуйгаад байсан К.Т нь түүний хэлсэн үгэнд итгээд “Е” ББСБ ХХК-иас 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 15.000.000 төгрөгийн зээл авч ВонгоЗ загварын цагаан өнгийн улсын дугаартай портер машин авсан. Энэ машиныг К.Т нэг ч өдөр унаж хэрэглээгүй бөгөөд анхнаасаа М.Б л автомашинтай болох санаа зорилготойгоор зээлийн болон барьцааны гэрээг байгуулсан. М.Б нь эхний 3 сарын төлбөрийг цаг хугацаанд нь хийж байснаа 4 дэх сараас нь банк бусаас нь утсаар залгаад өрөө төлөх шаардлага тавих үед М.Бтэй холбогдох үед “сүртэй юм бэ” төлчихнөө гээд загнаад байсан ба тэр үед хайж байгаад машиныг олсон боловч М.Б нь “дөнгөж сая өрөө төлчихсөн” гэж бас дахин залилан мэхлэн явуулсан. Үүнээс хойш М.Б олон улсын дугаартай портер машин олдохгүй болсон бөгөөд К.Т болон Е ББСБ” ХХК-ийн эдийн засагч А нар маш удаан хайсан. 2024 оны 5 дугаар сард Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст 2024 оны 5 дугаар сард К.Тд өргөдөл гаргасан. Тухайн үед хэргийг шалгаж байцаагч М.Бийг олж 2024 оны 6 дугаар сард 2 удаа мэдүүлэг авсан бөгөөд “машинаа унаад ирнэ” булан эргээд орлоо гэж бас худал хэлээд алга олсон. Тухай үед болон Е ББСБ" ХХК ны эдийн засагч А нь машинаа авах гээд хүлээгээд байсан боловч ирээгүй. Батхишиг нь цагдааг хүртэл хуурч мэхлээд алга болсон. Ингээд 2024 оны 9 дүгээр сард Цагдаагаас дуудах үед бас л машинаа унаад очно гэсэн боловч ирээгүй тул гэрт очиж барьж авах үед “машин байхгүй задлаад зарсан” талаар хэлсэн байсан. Задлаад зарсан газар нь Баянзүрх дүүргийн Амгаланд байсан тул хэргийг БЗД-ийн Цагдаагийн 3 дугаар хэлтэс рүү шилжүүлсэн. Энэ хэрэг одоо болтол шийдэгдээгүй байна гэв.
3.Нэхэмжлэгчээс 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн зээлийн гэрээ, 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн дугаартай барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, хүү тооцооллын хүснэгт,
хариуцагчаас Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн дугаартай албан бичиг, 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн хариу тайлбар, Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн дугаартай албан бичиг зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч “Е” ББСБ ХХК нь К.Тд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 14.117.360.22 төгрөг, зээлийн хүү 4.323.648.61 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 85.122.83 төгрөг, нийт 18.526.131.66 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь зээлийг М.Б авсан, К.Т аваагүй тул М.Бт холбогдуулан цагдаагийн байгууллагад гомдол гаргасан учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2023 оны 11 сарын 11-ний өдрийн зээлийн гэрээ, 2023 оны 11 сарын 11-ний өдрийн дугаартай барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, хүү тооцооллын хүснэгт, Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн дугаартай албан бичиг, 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн хариу тайлбар, Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн дугаартай албан бичиг зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5.К.Т нь “Е ББСБ” ХХК-тай 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр тоот зээлийн гэрээ байгуулж, 15.000.000 төгрөгийг, 35.88 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдэн авсан байна. Гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээлийн үндсэн өрөө төлж дуустал зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэсэн нөхцөлтэйгөөр тохирч талууд гэрээг баталгаажуулсан зэрэг нь зохигчдын тайлбар, зээлийн гэрээ зэргээр нотлогдож байна.
улсын дугаартай, Kia bongo-3 маркийн, цагаан өнгийн ачааны 2013 онд үйлдвэрлэгдсэн, автомашинаар барьцааны гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангах хэрэгсэл болгон барьцаалжээ.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 453 дугаар зүйлийн 453.1-д “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заажээ.
Хариуцагч нь зээлийн гэрээнд гарын зурж зээлийг авсан хэдий ч зээлийг М.Б хэрэглэсэн. М.Б нь автомашиныг зарсан байсан тул түүнд холбогдуулан цагдаагийн байгууллагад гомдол гаргасан учир зээлийг төлөх үндэслэлгүй гэж маргаж байгаа хэдий ч шүүх уг үндэслэлээр хариуцагчийг зээлээс чөлөөлөх боломжгүй юм.
Иймд зээлийн гэрээний үүргийн биелэлт болох үндсэн зээлийн үлдэгдэл 14.117.360.22 төгрөг, зээлийн хүү 4.323.648.61 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 85.122.83 төгрөг, нийт 18.526.131.66 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгч “Е ББСБ” ХХК-ийн 251.000 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч К.Тгээс улсын тэмдэгтийн хураамжид 251.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Е ББСБ” ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч К.Тгээс үндсэн зээл 14.117.360.22 төгрөг, хүү 4.323.648.61 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 85.122.83 төгрөг, нийт 18.526.131.66 /арван найман сая таван зуун хорин зургаан мянга нэг зуун гучин нэгэн/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Е” ББСБ ХХК-д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгч “Е ББСБ” ХХК-ийн 251.000 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч К.Тгээс улсын тэмдэгтийн хураамжид 251.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Е” ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч,тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ДАВААСҮРЭН