| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дорлигийн Лувсандорж |
| Хэргийн индекс | 108/2018/0088/Э |
| Дугаар | 93 |
| Огноо | 2018-05-16 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | Б.Энхмэнд |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 93
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Лувсандорж даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-эрдэнэ,
улсын яллагч Б.Энхмэнд,
иргэний нэхэмжлэгч Б.*******,
шүүгдэгч Т. (өөрөө өөрийгөө өмгөөлнө) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
*******, Багахангай дүүргийн прокурорын газраас *******д Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1707003360035 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *******-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “*******” ХХК-д түгээгч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хот, ******* дүүргийн 1 дүгээр хороо, ******* тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн ******* дугаартай, ******* нь:
яллах дүгнэлтэд бичигдсэнээр - согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өглөө 09 цагийн үед ******* дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “*******” супер маркетийн урд талын асфальтан засмал зам дээр ******* УНЧ улсын дугаартай “Девоо Реззоо” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.7-д заасан ”жолооч гарцаар замд нийлэхдээ тэр замаар яваа тээврийн хэрэгсэл, явган зорчигчид, замаас гарахдаа явган зорчигч, унадаг дугуйнд зам тавьж өгнө”,
мөн дүрмийн 2.7а-д “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэж заасныг тус тус зөрчиж ******* дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “*******” супер маркетийн урд талын асфальтан засмал зам дээр Улаанбаатар хотоос Хэнтий аймгийн чиглэлд Б.ын жолоодон явсан УНЕ улсын дугаартай “Тоёота Провокс” маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж түүн дотор зорчиж явсан Б.ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Т. нь 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өглөө 09 цагийн үед Нийслэлийн ******* дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “*******” супер маркетийн урд талын асфальтан засмал зам дээр согтууруулах ундааны зүйл хэрэглэн согтуурсан үедээ өөрийн эзэмшлийн ******* УНЧ улсын дугаартай “Девоо Реззоо” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.7-д заасан ” жолооч гарцаар замд нийлэхдээ тэр замаар яваа тээврийн хэрэгсэл, явган зорчигчид, замаас гарахдаа явган зорчигч, унадаг дугуйнд зам тавьж өгнө”, мөн дүрмийн 2.7а-д “жолооч согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэж заасныг тус тус зөрчиж ******* дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “*******” супер маркетийн урд талын асфальтан засмал зам дээр Улаанбаатар хотоос Хэнтий аймгийн чиглэлд Б.ын жолоодон явсан УНЕ улсын дугаартай “Тоёота Провокс” маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж түүн дотор зорчиж явсан Б.ын биед зүүн чөмөг ясны сэлтэрсэн далд хугарал гэмтэл учруулан эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, иргэний нэхэмжлэгч Б.ын тээврийн хэрэгсэлд 3.442.600 төгрөгийн хохирол учруулсан үйл явдал болжээ.
Энэхүү үйл явдал нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.гийн өгсөн: “... Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас мэдүүлэг өгөхгүй ...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Б.ын өгсөн: “... 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өглөөний 08 цагийн орчим Хэнтий аймаг руу ах Б.ын хамт явсан. Миний хажууд сууж явсан Б. ах хөлдөө, би толгой, нуруундаа гэмтэл авсан. Тухайн үед шүүгдэгч нилээн согтуу байсан. Машины хохирол төлбөрт 3.562.000 төгрөгийг нэхэмжилнэ, машин авах гэж эхнэрийн нэр дээр банкнаас 2.167.000 төгрөгийн зээл авсан. Шүүгдэгч надад 300.000 төгрөг өгсөн, гэм хорын хохирол 2018 оны 10 дугаар сард төлнө гэхээр надад хүнд байна, хохирлыг яаралтай төлүүлэх хүсэлттэй байна. Шүүх хуулийн дагуу үнэн зөв шийдэж өгнө үү ...” гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад хохирогч Б.ын 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр өгсөн: “... хадам дүү Б.ын УНЕ улсын дугаартай “Тоёота Провокс” маркийн тээврийн хэрэгслийг Б.******* жолоодон би хажууд нь суугаад хоёулаа Улаанбаатар хотоос 08 цагийн үед гараад зам хальтиргаатай байсан учир тайван яваад 09 цаг өнгөрч байхад ******* дүүрэгт ороод цайз захын замаар явж байтал гэнэтхэн хажуунаас машин орж ирээд тас гээд л мөргөлдөөд би ухаан алдсан, ... хажуунаас хар өнгийн суудлын машин хурдтай дахиад л урдуур юу хийхийн зуургүй ороод ирсэн. Б.******* тоормос гишгээд л мөргөлдсөн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-21 дүгээр тал/ болон улсын яллагчийн шинжлэн судлуулсан.
Мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч Б.ын 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр өгсөн: “... цас хаялаад зам хальтиргаатай байсан тул аяархан 40-50 километр цагийн хурдтай “*******” супер маркетийн урдуур өнгөрөх гээд явж байтал “*******” супер маркетийн урд зогсоолоос хар өнгийн суудлын машин зогсож байснаа гэнэтхэн хөдлөөд шууд урдаас машин зам руу орсон, би тоормос гишгэхэд зогсохгүй гулгаад чигээрээ явсан, нөгөө машины яг урдаас очоод мөргөсөн, машин төв замаар явж байгаа намайг өнгөрөөхгүй шууд дахиад ороод ирсэн, би тоормос гишгэсэн боловч нөгөө машинтай зай их ойрхон байсан учир зогсолгүй очоод мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр тал/,
Мөрдөн байцаалтад гэрч Б.ын 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр өгсөн: “...Т.г үлээлгэхэд 0.92 хувийн согтолттой гарсан шиг санагдаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-25 дугаар тал/,
Мөрдөн байцаалтад гэрч Г.ийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр өгсөн: “... 17 цагийн үед Улаанбатар хот Нарантуул захын урд байрлах ажлаасаа гараад 18 цагийн үед ******* дүүрэгт Т.гийн гэрт ирж “Чингис” нэртэй архи хувааж уусан. 20 цагийн үед архиа ууж дуусгаад гэрээс нь гараад явсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр тал/,
Мөрдөн байцаалтад шинжээч Э.Хишигтогтохын 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр өгсөн: “ ...Б.******* нь давуу эрх бүхий гол замаар тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцож байсан учир ямар нэг замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй болно ...” гэх мэдүүлэг /хх-ийн 55-56 дугаар тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч М.Төгсбуянгийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №08 шэ/605 тоот:
1. Б.ын биед зүүн дунд чөмөг ясны сэлтэрсэн далд хугарал
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.
5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой ...гэх дүгнэлт /хх-ийн 41 дүгээр тал/,
Техникийн шинжээч, цагдаагийн ахмад Э.Хишигтогтохын 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн №02 тоот:
1. Уг зам тээврийн осол нь зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь бие эрүүл мэнд хохирч мөн тээврийн хэрэгсэлд эд материалын хохирол учирсан байх тул зам тээврийн осол мөн байна.
2. Дэевоо, Ре330 маркийн ******* УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Т. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.7-д “Жолооч гарцаар замд нийлэхдээ тэр замаар яваа тээврийн хэрэгсэл, явган зорчигчид, замаас гарахдаа явган зорчигч, унадаг дугуйнд зам тавьж өгнө” гэсэн заалтыг, мөн дүрмийн 2.7.а-д “согтууруулах ундаа, мансруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” заалтуудыг тус тус зөрчсөн байна. “Тоёота-Пропокс” маркийн УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.******* нь замын хөдөлгөөний заалт зөрчөөгүй байна.
3. Зам тээврийн осол гарах болсон үндсэн шалтгаан нь Дэевоо, Ре330 маркийн ******* УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Т. нь “жолооч гарцаар замд нийлэхдээ тэр замаар яваа тээврийн хэрэгсэл, явган зорчигчид, замаас гарахдаа явган зорчигч, унадаг дугуйнд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөнөөс зам тээврийн осол гарсан байна.
4. ******* УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан Т., УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан Б.******* нар хэдэн километрийн хурдтай явсан нь зам тээврийн ослын тоормосны мөр илрээгүй байх нь үзлэгээр тогтоогдсон байх тул хэдэн километр цагийн хурдтай явж байсныг тогтоох боломжгүй байна.
5. Т., Б.******* нарыг жолоодох эрхийн үнэмлэхтэй эсэхийг жолоочийн лавлагаа, мэдээллийн сангаар орж шалгахад дээрхи 2 жолооч тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй байна.
6. Дүгнэлт гаргах явцад хэрэгт өөр ач холбогдол бүхий нөхцөл байдал илрээгүй болно...” гэх дүгнэлт /хх-ийн 54 дүгээр тал/,
Мөрдөн байцаалтад яллагдагч Т.гийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр өгсөн: “... 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өглөө 08 цагийн үед сэрээд цалин орчихсон байсан болохоор эхнэр И.Энхзул, хүү Ж.Анар нарын хамт дэлгүүр орж идэх, уух юм цуглуулъя гэж ярилцаад “*******” супер маркет орохоор машинаа асаагаад явсан. “*******” супер маркет орж идэх, уух юм цуглуулчихаад буцаж гарч ирээд машинаа жолоодон эхнэр, хүү хоёроо хажуудаа суулгаад хөдөлсөн. Зам руу орохдоо машин ирж байгаа эсэхийг харахад хажууд байсан клонкын хажуугаар надтай мөргөлддөг саарал өнгийн Провокс маркын тээврийн хэрэгсэл явж байсан ба амжих байх гэж бодоод хөдлөөд зам руу ортол нөгөө машин шууд л давхиж орж ирээд миний зүүн урд талаас мөргөсөн. Машинаас буугаад цагдаа, эмнэлэг дуудсан. Тэгээд эмнэлэг, цагдаа нар ирээд үзлэг хийсэн. Гэртээ урд өдөр нь Г.тэй 0.5 литрийн “Алтан чингис” нэртэй архи хувааж уусан. Машиныг нилээн зайтай ирж байхаар нь амжих болов уу гээд зам руу ортол маш хурдтай ирээд мөргөсөн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 69-71 дүгээр тал/,
Зам тээврийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6 дугаар тал/,
Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-10 дугаар тал/,
Авто машин техникийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /хх-43-46, 49-51 дүгээр тал/,
Жолоочийн согтуурлыг багажаар шалгасан тэмдэглэл /хх-10 дугаар тал/,
Т.гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 85 дугаар тал/,
Т.гийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 86 дугаар тал/,
Т.гийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 87-93 дугаар тал/,
Хохирогч Б.ын хохирлын баримтууд /хх-ийн 77-82 дугаар тал/, иргэний нэхэмжлэгч Б.ын хохирлын баримтууд /хх-74, 118-132 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Харин дээрх үйл баримтуудыг судалж дүгнэхэд шүүгдэгч Т. нь 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өглөө 09 цагийн үед ******* дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “*******” супер маркетийн урд талын асфальтан засмал зам дээр согтууруулах ундааны зүйл хэрэглэн согтуурсан үедээ өөрийн эзэмшилийн ******* УНЧ улсын дугаартай “Девоо Реззоо” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.7-д заасан ” Жолооч гарцаар замд нийлэхдээ тэр замаар яваа тээврийн хэрэгсэл, явган зорчигчид, замаас гарахдаа явган зорчигч, унадаг дугуйнд зам тавьж өгнө”,
мөн дүрмийн 2.7а-д “жолооч согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэж заасныг тус тус зөрчиж ******* дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “*******” супер маркетийн урд талын асфальтан засмал зам дээр Улаанбаатар хотоос Хэнтий аймгийн чиглэлд явж байсан Б.ын жолоодон явсан УНЕ улсын дугаартай “Тоёота Провокс” маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж түүн дотор зорчиж явсан Б.ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, иргэний нэхэмжлэгч Б.ын тээврийн хэрэгсэлд 3.442.600 төгрөгийн хохирол учруулан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Иймд *******, Багахангай дүүргийн прокурорын газраас Т.д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн яллаж байгаа хуулийн зүйл, хэсгээр ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Т.гаас хохирогч Б. нь эмчилгээний зардал 1.280.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.******* нь эмчилгээ болон авто машины эвдрэл бусад зардалд нийт 5.720.599 төгрөг тус тус нэхэмжилсэнээс хохирогч Б.т 440.000 төгрөг төлсөн, иргэний нэхэмжлэгч Б.*******д 300.000 төгрөг тус тус төлсөнийг хасч, үлдэгдэл 840.000 төгрөгийг хохирогч Б.т, 5.420.599 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Б.******* 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөхөө илэрхийлсэн, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Б. цаашид гарах эмчилгээний зардалыг нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Харин шүүгдэгч Т. нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогч Б. 440.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.*******д 300.000 төгрөг төлсөн, үлдэгдэл хохирлоо төлөхөө илэрхийлсэн, “Монсуль” ХХК-д түгээгч ажилтай зэргийг харгалзан түүнийг нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжүүлэх боломжтой гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг шүүх хэрэглэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. *******г согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтуудыг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Түмэнжаргалын гийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар тэнсэж, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол төлөхийг үүрэг болгосугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Т.д оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан ялын хугацааг нь эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 479.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Т.гаас 840.000 /найман зуун дөчин мянга/ төгрөгийг хохирогч Б.т, 5.420.599 /таван сая дөрвөн зуун хорин мянга таван зуун ерин ес/ төгрөгийг иргэний нэхэмжлэгч Б.******* нарт олгосугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Т.гийн “В” ангиллын 357161 дугаартай жолооны үнэмлэхийг гүйцэтгэх хуудасны хамт Нийслэлийн ******* дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тасагт хүргүүлсүгэй.
6. Шүүгдэгч Т. гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд нөхөн төлөхөө илэрхийлсэн, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Б. цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн ИХШХШТХуульд заасны дагуу нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186, 187, 189 дүгээр зүйлд тус тус зааснаар тэнссэн хугацаанд эрх хязгаарлах албадлагын арга хэмжээний биелэлтэд болон түүний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн ******* дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тасагт даалгасугай.
8. Тэнсэн хугацаанд хүлээлгэсэн хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, мөн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг тус тус шүүх шийдвэрлэхийг ялтан Т.д мэдэгдсүгэй.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Т.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЛУВСАНДОРЖ