| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэд Мөнхтулга |
| Хэргийн индекс | 2402000040132 |
| Дугаар | 2024/ДШМ/1355 |
| Огноо | 2024-12-17 |
| Зүйл хэсэг | 22.4.4., |
| Улсын яллагч | Э.Номин-Эрдэнэ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 2024/ДШМ/1355
2024 12 17 2024/ДШМ/1355
Д.Д, Ц.Жнарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Ц.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
яллагдагч Ц.Ж, түүний өмгөөлөгч Д.Түмэнжаргал,
нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Отгонбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2024/ШЗ/2680 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Э.Номин-Эрдэнийн бичсэн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 112 дугаар эсэргүүцлээр Д.Д, Ц.Жнарт холбогдох эрүүгийн 2402000040132 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Мөнхтулгын илтгэснээр хянан хэлэлцэв.
1 Омбо овгийн Д.Д, 1989 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 34 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Зэвсэгт хүчний барилгын цэргийн ...р ангид соёл хүмүүжлийн зааварлагчаар ажиллаж байсан, Зэвсэгт хүчний зэвсгийн .......дугаар ангид төлөвлөлтийн офицер ажилтай, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт, .....................тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:........................./;
2. Өөлд овгийн Ц.Ж, 1975 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, дээд боловсролтой. Стратегитактик команд штабын офицер мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Хуурай замын цэргийн командлалд Ажиллагааны дэмжлэгийн хэлтсийн дарга Цэргийн сургалтын бодлогын хэлтсийн даргаар ажиллаж байсан, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон, ам бүл 4, эхнэр. хүүхдүүдийн хамт .............. тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:................./;
Яллагдагч Ц.Ж нь Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн Б/174 дугаартай тушаалаар нийтийн албан тушаалтнаар буюу Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын Ажиллагааны дэмжлэгийн хэлтсийн даргаар ажиллаж байхдаа Зэвсэгт хүчний барилгын цэргийн 110 дугаар ангид Соёл хүмүүжлийн зааварлагчаар ажиллаж байсан Д.Дтай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн
Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйл “...Төрийн албан хаагчийн нийтлэг үүрэг...”-ийн 37.1.2-т “...өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх...’’, 37.1.3-д “...Эх орон, ард түмнийхээ тусын тулд иргэний ёсоор үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажиллах...”, 37.1.13-д “...Албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах...”, 40 дүгээр зүйлийн 40.2-д “...Төрийн албан хаагч албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглахыг хориглоно...”, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйл /Хориглох зүйл/-ийн 7.1.3-т “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.5-т “албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах”, 7.1.7-т “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх”, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “...албан тушаалтан нийтийн албыг өөрийн хувийн ашиг сонирхлын өмнө төлөөлөхийг хориглоно...”, 15 дугаар зүйлийн 15.1-д “...албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэсний төлөө аливаа төлбөр авахыг хориглоно...” гэснийг тус тус зөрчиж,
Олон Улсын энхийг сахиулах ажиллагаанд оролцох хүсэлтэй, эрүүл мэндийн шалтгаанаар удаа дараа хасагдаж байсан Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн замчин ажилтай дэд ахлагч Т.Ггийн Олон Улсын энхийг сахиулах ажиллагаанд явах гэсэн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор буюу гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийхийн тул Д.Даар дамжуулан 2019 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 4,500,000 төгрөгийг “Д” гэх гүйлгээний утгаар өөрийн Хаан банкны 5040086008 тоот дансанд шилжүүлэн авч, хахууль авсныхаа төлөө Т.Гг Исламын Бүгд Найрамдах Афганистан улсад явагдаж байгаа “Шийдвэртэй дэмжлэг” олон улсын ажиллагаанд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний 11 дүгээр ээлжийн цэргийн багт тэнцүүлж хахууль авах гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон,
Яллагдагч Д.Д нь нийтийн албан тушаалтнаар буюу Зэвсэгт хүчний барилгын цэргийн 110 дугаар ангид Соёл хүмүүжлийн зааварлагчаар ажиллаж байхдаа Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын Ажиллагааны дэмжлэгийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Ц.Жтай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн
Ц.Жын Олон Улсын энхийг сахиулах ажиллагаанд оролцох хүсэлтэй хүн олуулах хүсэлтийн дагуу эрүүл мэндийн шалтгаанаар Олон Улсын энхийг сахиулах ажиллагаанаас удаа дараа хасагдаж байсан Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн замчин ажилтай дэд ахлагч Т.Гг олж өгч, улмаар Т.Ггийн Олон Улсын энхийг сахиулах ажиллагаанд явах гэсэн ашиг сонирхлын үүднээс Ц.Жнь гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийхийн тулд 2019 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 4,500,000 төгрөгийн хахуулийг өөрийн эзэмшлийн Хаан банкны 5040086008 тоот дансанд шилжүүлэн авч, хахууль авсны төлөө Т.Гг Исламын Бүгд Найрамдах Афганистан улсад явагдаж байгаа “Шийдвэртэй дэмжлэг” олон улсын ажиллагаанд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний 11 дүгээр ээлжийн цэргийн багт тэнцүүлж хахууль авсан гэмт хэрэгт дэмжлэг үзүүлж хамжигчаар хамтран оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: Ц.Жын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, Д.Дын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Нийслэлийн прокурорын газрын 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 2402000040132 дугаартай тогтоолоор Д.Дыг хахууль авах гэмт хэрэгт дэмжлэг үзүүлж хамжигчаар хамтран оролцсон гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолын дагуу Д.Даас 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр яллагдагчаар мэдүүлэг авахад /2хх 85-90/ “цаашид мэдүүлгийг өмгөөлөгчтэй өгье” гэж, 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр яллагдагчаар дахин өмгөөлөгч Ү.Чойжилсүрэнгийн хамт өгсөн мэдүүлэгт /3хх 13/ миний хувьд Г гэж хүнтэй хамт ажиллаж байсан болохоос энхийг дэмжих ажиллагааны талаар огт ярилцаж байгаагүй. Гэтэл намайг Гг энхийг дэмжих ажиллагаанд явуулж өгөхийн тулд Ц.Ж хурандаад хэлсэн гэж үзсэн байна. Би Ггээс мөнгө аваагүй, Ц.Жт дамжуулж өгөөгүй...” гэж тус тус мэдүүлжээ.
Нийслэлийн прокурорын газрын 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 2402000040132 дугаартай тогтоолоор Ц.Жыг хахууль авах гэмт хэрэгт зохион байгуулагчаар хамтран оролцсон гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, тогтоолын дагуу Ц.Жаас 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр яллагдагчаар мэдүүлэг авахад /1хх 93-99/ “гэм буруугаа ойлгож байна. Хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна, Ггээс энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэхэд нь дэмжлэг үзүүлнэ гэж мөнгө авсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” /3хх-34/ гэж тус тус өмгөөлөгчгүй мэдүүлэг өгчээ. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан яллагдагч Д.Д, Ц.Ж, тэдгээрийн өмгөөлөгч нар “яллагдагч Д.Д, Ц.Жнар хэргийн талаар харилцан эсрэг сонирхолтой буюу гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргаж байгаа гэсэн байр суурь илэрхийлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад “хэргийн талаар харилцан эсрэг сонирхолтой сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн нэг нь өмгөөлөгчтэй байгаа бол бусад сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч” гэж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй тохиолдлыг хуульчилсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн яллагдагч нарын мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбар зэргээс үзэхэд яллагдагч Д.Д, Ц.Жнарыг гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзсэн прокурорын шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн, эс зөвшөөрсөн байр суурийг илэрхийлж, улмаар яллагдагч Д.Д өмгөөлөгчийг мөрдөн шалгах ажиллагаанд оролцуулсан, яллагдагч Ц.Жыг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж мөрдөн шалгах бүхий л ажиллагаанд өмгөөлөгч оролцуулалгүй явуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтыг зөрчиж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна.
Гэрч Т.Г, Н.Э, яллагдагч Ц.Жнарын мэдүүлгээс үзэхэд Н.Э нь Т.Ггийн энхийг сахиулах ажиллагаанд явах гэсэн ашиг сонирхлын дагуу түүнээс 5.000.000 төгрөг авсан, цааш 4.500.000 төгрөгийг Ц.Жт өгч Т.Гг энхийг сахиулах ажиллагаанд явуулжээ.
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, комиссар Ж.М2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр “Н.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4, 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай саналыг Нийслэлийн Прокурорын газарт гаргасан /3хх 22-23/
Нийслэлийн прокурорын газрын 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 35 дугаартай тогтоолоор “2019 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Хаан банкны 5040086008 дугаарын данс руу 4.500.000 төгрөгийг “Д” гэх утгаар шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон байна. Дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хахууль өгөх” гэмт хэргийн шинжтэй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.
Энэхүү прокурорын “эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахаас татгалзсан” шийдвэрт “Т.Г энхийг сахиулах ажиллагаанд явах зорилгоор Н.Ээд хандсан, улмаар Н.Э нь энхийг сахиулах ажиллагаанд явуулуулахаар 5.000.000 төгрөгийг түүнээс шилжүүлэн авч, Ц.Жт 4.500.000 төгрөгийг шилжүүлж, өөрт 500.000 төгрөгийг авсан” гэх мэдүүлгийн нотлох баримт, дансны хуулга бүхий баримтаар тогтоогдсон үйл баримтад дүгнэлт хийлгүй хязгаарласан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэрэгт хамтран оролцсон байдлыг нотлоогүй гэж үзлээ. Н.Эийн бусдын давуу байдал олж авахаар албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан өгсөн эд хөрөнгийг авсан, бусдад өгсөн, давуу байдлыг хэрэгжүүлж гүйцэтгүүлсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн хорин хоёрдугаар бүлэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэргийн шинжтэй үйлдэл, гэмт хэрэгт хамтран оролцсон эсэхийг шалгаж тогтоох шаардлагатай.
Хэрэгт урьд хянан шийдвэрлэсэн дараах эрүүгийн хэргийн нотлох баримт, түүнийг хянан шийдвэрлэсэн прокурор, шүүхийн шийдвэрийг нотлох баримтаар бэхжүүлжээ. Үүнд:
Ц.Жыг Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын дэмжлэгийн хэлтсийн даргын албан үүргийг хашиж байхдаа Зэвсэгт хүчний Жанжин штабын харьяа Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн эмнэлгийн дарга ажилтай, дэслэгч Б.ТБүгд Найрамдах Өмнөд Судан улсад явагдах гэж байгаа энхийг дэмжих ажиллагаанд явуулж өгөхөөр амлаж хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд түүний ээж П.Эээс 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр өөрийн эхнэр Б.Туулын Хаан банкин дахь дансаар дамжуулан 3.500.000 төгрөгийн хахууль авсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан.
Энэ хэрэгт гэрч П.Э, Б.Т, Л.Г, О.Г, Ч.Онарын мэдүүлгийн нотлох баримтыг бэхжүүлсэн.
Нийслэлийн Прокурорын газрын 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 44 дугаартай тогтоолоор “яллагдагч Ц.Ж, П.Э, Б.Туул нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн хорин хоёрдугаар бүлэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулаагүй...” гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн /2хх 14/
2. Н.Э нь 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр иргэн Ч.УӨмнөд судан улсад Цэргийн олон улсын ажиллагаанд явуулж өгнө” гэж хуурч мэхлэн, улмаар 3.500.000 төгрөгийг өөрийнхөө 5075444513 дугаартай Хаан банкны данс руу шилжүүлэн авч залилсан гэх хэргийг Дундговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 2021/ШЦТ/77 дугаар шийтгэх тогтоолоор “Н.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэрэгсэхгүй болгожээ. /2хх 70/, энэ хэргийн талаар иргэн Б.Балжинням Авлигатай тэмцэх газарт “Бригадын генерал Ц.Жнь Ч.У“Энхийг дэмжих ажиллагаа”-нд явуулж чадахгүй жил гаран хугацаа өнгөрсөн учир Ч.Ууганбаяр нь уг асуудлаар цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, улмаар Н.Э нь шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолоор ял авч хохирсон. Мөн ахлах дэслэгч Д.Д нь Н.Эийг цагдаагийн байгууллагад шалгагдаж байх үед нь ятгаж “бүлэг гэмт хэрэг болж хүндэрнэ, чи ганцаараа даачих” гэсэн хууль бус үйлдэл гаргаж хөнгөн ял авахын тулд Н.Э нь шүүхээр таслагдаж, гэмт хэрэгтэн болж амьдралаараа хохирсон гэх гомдлыг гаргажээ. /1хх 2/,
Н.Э /1хх 11/, Д.Д нарын мэдүүлэг /2хх 33/, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг хуульчилж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож, нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж нотлох баримтыг шалгаж үнэлэх байдал тодорхойлсон.
Тодруулбал, дээрх прокурорын хэрэгсэхгүй болгосон хэрэг, шүүхээр хянан шийдвэрлэгдэж өршөөлд хамрагдсан хэргүүдэд дурдагдсан үйл баримтыг нотолсон нотлох баримтуудад дүгнэлт хийх нь прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнээс хальсан гэж үзэхгүй юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “тухай хэргийг урьд нь хэрэгсэхгүй болгосон тогтоол, магадлал хүчинтэй байгаа...” бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүйг хуульчилж, харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дөчин нэгдүгээр бүлэгт шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянах талаар, Прокурорын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 10 дугаар зүйлд “Дээд шатны прокуророос доод шатны прокурорын шийдвэрийг хянах” талаар тус тус зохицуулжээ.
Мөрдөгч хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дээрх нотлох баримтад Ц.ЖЗэвсэгт хүчний хуурай замын цэргийн командлалын дэмжлэгийн хэлтсийн даргын албан үүргийг хашиж байхдаа Б.Т Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад явагдах гэж байгаа энхийг дэмжих ажиллагаанд явуулж өгөхөөр түүний ээж П.Эээс 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр өөрийн эхнэр Б.Туулын Хаан банкин дахь дансаар дамжуулан 3,500,000 төгрөг авсан, Н.Э нь 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр иргэн Ч.УӨмнөд судан улсад Цэргийн олон улсын ажиллагаанд явуулж өгнө” гэж хуурч мэхлэн, улмаар 3,500,000 төгрөгийг өөрийнхөө 5075444513 дугаартай Хаан банкны данс руу шилжүүлэн авч залилсан гэх хэргүүдэд яллагдагч нар хамтран оролцсон байж болзошгүй болон гэмт үйлдэл, эс үйлдэхүй, гэм буруугийн хэлбэр зэрэг нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг тал бүрээс нь шалгах, түүнд хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай гэж үзлээ.
Өөрөөр хэлбэл, дээрх үйл баримтууд нь яллагдагч Ц.Ж, Д.Д нарын 2019 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Т.Ггээс хахууль авсан сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр зэрэгтэй адил шинжийг агуулсан цаг хугацааны хувьд энэхүү үйлдлээс өмнө болон хойшхи цаг хугацаанд гарсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр эдгээр үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийх нь зүйтэй байна.
Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, үндэсний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргийг бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, зөрчигдсөн эрхийг сэргээх нь Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт хангагдах учиртай билээ.
Яллагдагч Д.Д, Ц.Жнарт холбогдох хэргийн гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэр, гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн хэрхэн үйлдсэн, тэдгээрийн сэдэлт зорилгыг гэрч Т.Г, Н.Э нарын мэдүүлгээр нотлогдсон гэж прокурор яллах дүгнэлтэд дурджээ. Гэрч Т.Г, Н.Э нарыг хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр яллахаас татгалзаж шийдвэрлэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг нь дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй” гэж хуульчилсан.
Гэрч Т.Г, Н.Э, яллагдагч Д.Д, Ц.Жнар өөрсдийн харилцаа хамаарлын талаар харилцан зөрүүтэй мэдүүлсэн байх тул яллагдагч нар гэмт хэрэг гарсан гэх цаг хугацаануудад хэн нь хэнтэйгээ ямар байдпаар харилцсан /харилцаа холбооны хэрэгсэл болон бусад байдлаар/, тэдний ажил үүрэг, нөхөрлөл, ойр дотны байдлыг хамтран ажиллах бусад этгээдүүдээс тодруулах шалгаж тогтоох нь гэмт хэрэгт оролцсон байдпыг тогтооход чухал ач холбогдолтой гэж үзлээ. Иймд дээрх үндэслэлээр яллагдагч Д.Д. Ц.Жнарт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Нийслэлийн прокурорын газарт буцааж, яллагдагч Д.Д, Ц.Жнарт авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг “холбогдсон гэмт хэрэг, хувийн байдал болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн" хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Прокурор Э.Номин-Эрдэнэ бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн яллагдагч нарын мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбар зэргээс үзэхэд яллагдагч Д.Д, Ц.Жнарыг гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзсэн прокурорын шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн, эс зөвшөөрсөн байр суурийг илэрхийлж, улмаар яллагдагч Д.Д өмгөөлөгчийг мөрдөн шалгах ажиллагаанд оролцуулсан, яллагдагч Ц.Жын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж мөрдөн шалгах бүхий л ажиллагаанд өмгөөлөгч оролцуулалгүй явуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтыг зөрчиж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан гэжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд “Өмгөөлөгчийг оролцуулах”, 1.5 дахь хэсэгт “хэргийн талаар харилцан эсрэг сонирхолтой сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн нэг нь өмгөөлөгчтэй байгаа бол бусад сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч”, 3 дахь хэсэгт “энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас бусад тохиолдолд сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан бол өмгөөлөгч оролцуулахгүйгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж болно” гэж тус тус хуульчилсан. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд тус прокурорын газраас 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Ц.Ж, Д.Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, уг тогтоолыг Ц.Ж, Д.Д нарт 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр танилцуулж, мэдүүлэг авсан ба улмаар 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Ц.Жаас дахин яллагдагчаар мэдүүлэг авахад “...өмгөөлөгчгүй мэдүүлэг өгөхөд татгалзах зүйлгүй” гэдгээ илэрхийлж, уг хүсэлтийг мэдүүлэгт тусгуулсан байдаг. Яллагдагч Ц.Ж, Д.Д нар нь 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт өмгөөлөгч нараас хууль зүйн туслалцаа авч оролцсон бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан заалтыг хангасан гэж үзэхээр байна.
2. Прокурорын “эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахаас татгалзсан шийдвэрт “Т.Г энхийг сахиулах ажиллагаанд явах зорилгоор Н.Ээд хандсан, улмаар Н.Э нь энхийг сахиулах ажиллагаанд явуулахаар 5.000.000 төгрөгийг түүнээс шилжүүлэн авч, Ц.Жт 4.500.000 төгрөгийг шилжүүлж, өөрт 500.000 төгрөгийг авсан” гэх мэдүүлгийн нотлох баримт, дансны хуулга бүхий баримтаар тогтоогдсон үйл баримтад дүгнэлт хийлгүй хязгаарласан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэрэгт хамтран оролцсон байдлыг нотлоогүй гэж үзлээ. Н.Эийн бусдын давуу байдал олж авахаар албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан өгсөн эд хөрөнгийг авсан, бусдад өгсөн, давуу байдлыг хэрэгжүүлж гүйцэлдүүлсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэргийн шинжтэй үйлдэл, гэмт хэрэгт хамтран оролцсон эсэхийг шалгаж тогтоох шаардлагатай гэжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Т.Г нь Зэвсэгт хүчний 110 дугаар ангид Сургалтын офицер Н.Эийн эзэмшлийн Хаан банкны 5091359568 тоот данс руу 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 4,000,000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 1.000.000 төгрөг нийт 5.000.000 төгрөгийг “Г” гэх утгаар шилжүүлж, улмаар Н.Эээс Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын Ажиллагааны дэмжлэгийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Ц.Жын Хаан банкны 5040086008 тоот дансанд 2019 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 4,500,000 төгрөгийг “Д” гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн болох нь хэрэгт цугларсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон болно.
Прокуророос тэдгээрийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хахууль өгөх” гэмт гэмт хэргийн шинжтэй байх боловч гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх ба дээрх гэмт хэргийг үйлдсэн хүнийг эрүүгийн хариуцлагад татах боломжгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал тогтоогдож байна гэж дүгнэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахаас татгалзаж шийдвэрлэсэн. Энэ нь тэдгээрийн үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэн яллагдагчаар татахаас татгалзаж шийдвэрлээгүй тул мөрдөн байцаалтын шатанд хэрэгт цугларсан гэрч нарын мэдүүлэг, дансны хуулга, тэдгээрийн мэдүүлэг бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдож байгаа тул прокуророос яллагдагч Д.Д, Ц.Жнарт холбогдох хэргийг гэрч Т.Г, Н.Э нарын мэдүүлгээр нотлогдсон гэж яллах дүгнэлтэд дурдсан болно. Хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 -д “...Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаас бусад тохиолдолд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан...” гэж заасан нөхцөл байдал тогтоогдсон тохиолдолд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй талаар хуульчилсан. Гэвч анхан шатны шүүхээс “...нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэргийн шинжтэй үйлдэл, гэмт хэрэгт хамтран оролцсон эсэхийг шалгаж тогтоох шаардлагатай...” гэж нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина...” гэж заасныг зөрчсөн гэж үзэхээр байна.
3. Шүүгчийн захирамжид “...Ц.ЖЗэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын дэмжлэгийн хэлтсийн даргын албан үүргийг хашиж байхдаа Б.ТБүгд Найрамдах Өмнөд Судан улсад явагдах гэж байгаа энхийг дэмжих ажиллагаанд явуулж өгөхөөр түүний ээж П.Эээс 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр өөрийн эхнэр Б.Туулын Хаан банкин дахь дансаар дамжуулан 3,500,000 төгрөг авсан, Н.Э нь 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдөр иргэн Ч.УӨмнөд Судан улсад Цэргийн олон улсын ажиллагаанд явуулж өгнө гэж хуурч мэхлэн, улмаар 3,500,000 төгрөгийг өөрийнхөө 5075444513 дугаартай Хаан банкны данс руу шилжүүлэн авч залилсан гэх хэргүүдэд яллагдагч нар хамтран оролцсон байж болзошгүй болон гэмт үйлдэл, эс үйлдэхүй, гэм буруугийн хэлбэр зэрэг нийгэмд аюултай гэмт буруутай үйлдэл, эс үйлдэхүйг тал бүрээс нь шалгах, түүнд хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай. Гэрч Т.Г, Н.Э, яллагдагч Д.Д, Ц.Жнар өөрсдийн харилцаа хамаарлын талаар харилцан зөрүүтэй мэдүүлсэн байх тул яллагдагч нар гэмт хэрэг гарсан гэх цаг хугацаануудад хэн нь хэнтэйгээ ямар байдлаар харилцсан, тэдний ажил үүрэг, нөхөрлөл ойр дотно байдлыг хамтран ажиллах бусад этгээдээс тодруулах, шалгаж тогтоох...” гэжээ.
Мөрдөн байцаалтын шатанд гэрч, яллагдагч нар өөрсдийн харилцаа хамаарлын талаар зөрүүтэй мэдүүлэг өгсөн тул нотолгооны ач холбогдолгүй агуулгаар дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь гэрч нарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйл, 9.6 дугаар зүйлд заасан эрх үүргийг танилцуулж Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлд заасан хуулийн заалтыг сануулж мэдүүлэг авсан. Харин яллагдагч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй тул захирамжид дурдсан хэн нь хэнтэйгээ ямар байдлаар харилцсан ...талаар бусад этгээдүүдээс тодруулах, шалгаж тогтоох талаар ажиллагаа хийх нь ач холбогдолгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд Хэргийн бодит байдлыг тогтоох, 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заажээ. Үүний дагуу мөрдөгчөөс оролцогч нарын хувийн байдлыг тогтоох зорилгоор цагаатгах болон яллах талын нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл шүүгчийн захирамжид дурдсан дээрх үйл баримтад Нийслэлийн прокурорын газрын 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 44 дугаартай тогтоолоор Ц.Ж, П.Э, Б.Туул нарт холбогдох залилах гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
Харин Дундговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 2021/ШЦТ/77 дугаартай шийтгэх тогтоолоор Н.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэм хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх бөгөөд прокурорын болон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр хэвээр байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасан “...тухайн хэргийг урьд нь хэрэгсэхгүй болгосон тогтоол, магадлал хүчинтэй байгаа...” тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй талаар хуульчилсан байхад нэмэлт ажиллагаа хийлгэхээр захирамжилсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажйллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина...” заасантай нийцэхгүй байна. Нөгөөтээгүүр анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж заасан байхад шүүгчийн захирамжид “...шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянах талаар, Прокурорын тухай хуульд “...Дээд шатны прокуророос доод шатны прокурорын шийдвэрийг хянах..." гэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг хальсан шийдвэрийг гаргасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх...” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.
Хэргийн байдлыг бүрэн бодитойгоор тогтооход нөлөөлөхөөргүй байвал шүүх хуралдааныг үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тухайн яллагдагчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх хэмжээ хязгаарыг тогтоож, нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийг эцэслэн шийдвэрлэх бүрэн боломжтой. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.
Яллагдагч Ц.Жын өмгөөлөгч Д.Түмэнжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх өөрийн санаачилгаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулсан. Яллагдагч Ц.Жнь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй байсан. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолгүй буюу хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр урьд хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолыг дахин хэлэлцэх шаардлагатай мэтээр дүгнэсэн нь миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдалд сөргөөр нөлөөлнө. Хаагдсан үйл баримтуудыг тогтоосноор энэ хэрэгт ямар ач холбогдолтой болох нь ойлгомжгүй байна. ...” гэв.
Яллагдагч Ц.Жтус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх тайлбар байхгүй. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Ц.Жнь Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн Б/174 дугаартай тушаалаар нийтийн албан тушаалтнаар буюу Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын Ажиллагааны дэмжлэгийн хэлтсийн даргаар ажиллаж байхдаа Зэвсэгт хүчний барилгын цэргийн 110 дугаар ангид Соёл хүмүүжлийн зааварлагчаар ажиллаж байсан Д.Дтай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн Төрийн албаны тухай хуулийн 37.1.2, 37.1.3, 37.1.13, 40.2, Авлигын эсрэг хуулийн 7.1.3-т 7.1.7, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 14.1, 15.1-д заасныг тус тус зөрчиж,
Олон Улсын энхийг сахиулах ажиллагаанд оролцох хүсэлтэй, эрүүл мэндийн шалтгаанаар удаа дараа хасагдаж байсан Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн замчин ажилтай дэд ахлагч Т.Ггийн Олон Улсын энхийг сахиулах ажиллагаанд явах гэсэн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор буюу гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийхийн тул Д.Даар дамжуулан 2019 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 4.500.000 төгрөгийг “Д” гэх гүйлгээний утгаар өөрийн Хаан банкны 5040086008 тоот дансанд шилжүүлэн авч, хахууль авсныхаа төлөө Т.Гг Исламын Бүгд Найрамдах Афганистан улсад явагдаж байгаа “Шийдвэртэй дэмжлэг” олон улсын ажиллагаанд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний 11 дүгээр ээлжийн цэргийн багт тэнцүүлж хахууль авах гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон,
Яллагдагч Д.Д нь нийтийн албан тушаалтнаар буюу Зэвсэгт хүчний барилгын цэргийн 110 дугаар ангид Соёл хүмүүжлийн зааварлагчаар ажиллаж байхдаа Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын Ажиллагааны дэмжлэгийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Ц.Жтай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн
Ц.Жын Олон Улсын энхийг сахиулах ажиллагаанд оролцох хүсэлтэй хүн олуулах хүсэлтийн дагуу эрүүл мэндийн шалтгаанаар Олон Улсын энхийг сахиулах ажиллагаанаас удаа дараа хасагдаж байсан Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн замчин ажилтай дэд ахлагч Т.Гг олж өгч, улмаар Т.Ггийн Олон Улсын энхийг сахиулах ажиллагаанд явах гэсэн ашиг сонирхлын үүднээс Ц.Жнь гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийхийн тулд 2019 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 4.500. 000 төгрөгийн хахуулийг өөрийн эзэмшлийн Хаан банкны 5040086008 тоот дансанд шилжүүлэн авч, хахууль авсны төлөө Т.Гг Исламын Бүгд Найрамдах Афганистан улсад явагдаж байгаа “Шийдвэртэй дэмжлэг” олон улсын ажиллагаанд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний 11 дүгээр ээлжийн цэргийн багт тэнцүүлж хахууль авсан гэмт хэрэгт дэмжлэг үзүүлж хамжигчаар хамтран оролцсон гээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, мөрдөн шалгах ажиллагааны үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нөхцөл байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудад тулгуурлан хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, талуудын мэтгэлцээний үндсэн дээр бодит үнэнийг тогтоох боломжтой байх тул шүүгчийн захирамжид заасан асуудлаар дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагагүй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж заасан ба прокурор хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд шүүх хуралдаанд бусад оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, шүүх хуралдаанд хэргийн бодит байдлыг тогтоох чиг үүргийг хэрэгжүүлэх боломжтой байна.
Түүнчлэн, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд бусад оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг зөрчин цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримт байгаа эсэх, тэдгээрийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх эсэх асуудлыг хэлэлцүүлэх болон цагаатгах, ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хэрэгжүүлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсэн зарчимд нийцнэ.
Нийслэлийн прокурорын газрын 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 44 дугаартай тогтоолоор Ц.Ж, П.Э, Б.Туул нарт холбогдох залилах гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Дундговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 2021/ШЦТ/77 дугаартай шийтгэх тогтоолоор Н.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэм хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Дээрх прокурорын тогтоол болон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр хэвээр байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасан “...тухайн хэргийг урьд нь хэрэгсэхгүй болгосон тогтоол, магадлал хүчинтэй байгаа...” тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй талаар хуульчилсан.
Мөн Прокуророос Т.Г, Н.Э нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хахууль өгөх” гэмт гэмт хэргийн шинжтэй байх боловч гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, эрүүгийн хариуцлагад татах боломжгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал тогтоогдож байна гэж дүгнэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахаас татгалзаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.
Өөрөөр хэлбэл Д.Д, Ц.Жнарт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулж, бэхжүүлсэн гэрч, яллагдагч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудын эх сурвалжийг магадлах аргаар шалган үнэлэлт өгч, тэдгээрийг агуулгын хувьд хооронд нь харьцуулан дүгнэлт хийж, эргэлзээ бүхий зарим асуудлыг тодруулахаар шаардлагатай гэрч, шинжээчийг талуудын хүсэлтээр оролцуулан шүүгдэгчийн гэм буруутай эсэх асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд талуудын мэтгэлцээнд үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иймд яллагдагч Д.Д, Ц.Жнарт холбогдох хэрэгт бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2024/ШЗ/2680 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.
2. Яллагдагч Д.Д, Ц.Жнарт урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА