Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 511

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатардүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Алдар даргалж,

 

Улсыняллагч П.Г,

Нарийн бичгийн дарга Ч.Амаржаргал,

Хохирогч Ж.Ц,

Иргэний хариуцагчийг төлөөлж Х.Д,

Шүүгдэгч Ю.Ц, түүний өмгөөлөгч В нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийнхуулийнтусгайангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ю.Ц холбогдох эрүүгийн 201725020818 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, Ю.Ц

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурьдсанаар/:

 

Шүүгдэгч Ю.Ц нь Нийтийн тээврийн “Тэнүүн дэлгэр” ХХК-д том оврын автобусны жолоочоор ажиллаж байхдаа буюу 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 20-21 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 32-ын автобусны буудал дээр “Тэнүүн дэлгэр” ХХК-ийн 26-039 дугаартай том оврын автобусыг жолоодож явахдаа огцом тоормозлон зогсож Зам тээвэр, Барилга хот байгуулалтын сайдын 2009 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 201 дугаартай “Авто тээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм”-ийн 3.11.2-т заасан “Нийтийн тээврийн хэрэгслээр зорчигчийн ая тухтай зорчих нөхцлийг хангах” гэсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж болгоомжгүй үйлдэл гаргаж зорчигч Ж.Ц унаж биедээ зүүн 6, 7-р хавирганы хугарал, уушигны няцрал, хэсэгчилсэн уналт, цээжний зөөлөн эдийн няцрал буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ю.Ц мэдүүлэхдээ: 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэж байгаад ажлаасаа буусан. Тэгээд маргааш нь амралтын өдөр байсан учраас хөдөө явж байсан. Тэгтэл ажлаас над руу залгаж энэ асуудлын тухай хэлсэн. Тэгээд би хохирогчийн охинтой нь ярьтал гэмтлийн эмнэлэгт хэвтэж байгаа гэсэн. Би “яваад очъё” гэтэл “гадуур ажилтай байна, миний завыг харж байж уулз” гэж хэлсэн. Маргааш нь ажил дээрээ байхад эрэгтэй хүн залгаж элдэвээр дуудаж загнасан. Сүүлд нь Сансар-32 худалдааны төв дээр хохирогчийн охинтой нь уулзсан. Би энэ талаар мэдээгүй байсан. Тэгээд эхнэртэйгээ ярилцаж байгаад аавынхаа бөгжийг ломбарданд тавиад 300.000 төгрөг өгсөн. Тэгээд тэрнээс их зардал мөнгө гарсан гэхээр нь өөр мөнгө өгөх боломжгүй байна гэж хэлсэн. Би хохирогчийг унагааснаа сайн мэдэхгүй байна. Тухайн үед энэ хүнийг урд хаалгаар буусан гэж ярьж байгаа ч ийм осол гарсан тохиолдлыг жолооч мэдэхгүй өнгөрөөнө гэж байхгүй гэж бодож байна. Тэгээд би тухайн үед юу ч болсныг мэдээгүй ажлаа дуусгасан. Өөр хэлэх зүйлгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ж.Ц мэдүүлэхдээ: Би “Өгөөж шим” ХХК-д ажиллаад 7-8 жил болж байна. Тухайн үйлдвэрт үйлдвэрийн дарга хийдэг. Тухайн өдөр ажлаасаа буугаад Цамбагаравын буудлаас шүүгдэгчийн жолоодож явсан автобусанд суусан. 32 тойргийн автобусны буудал дээр зогсох гэхээр нь суудлаасаа бостол гэнэт тормослосон. Тэгээд би жолоочийн хажуу талын суудлын ирмэг дээр далаараа унасан. Тэгтэл хаалган дээр зогсож байсан 2 залуу татаж босгосон. Миний нуруу эвгүй оргиод юм ч дуугарч чадаагүй. Тэгээд би буугаад цаашаа гишгэж ч чадахгүй байсан. Арай гэж нөхөр рүүгээ залгаж болсон явдлын талаараа хэлтэл эмнэлэг дагуулан явсан. Гэмтлийн эмнэлэг дээр очоод томографийн зураг авхуул гэсэн. Томографийн зургаар хугаралтай гэж гарсан. Тэгээд эмч хэвтэх шаардлагатай гэсэн. Тэгээд хэвтэж эмчлүүлсэн гэв.

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч /1-р хх-ийн 9-10/, гэрч /1-р хх-ийн 13-14/, гэрч /1-р хх-ийн 35/, гэрч /1-р хх-ийн 16/, гэрч /1-р хх-ийн 17/, гэрч /1-р хх-ийн 18-19/, гэрч /1-р хх-ийн 20/, гэрч /1-р хх-ийн 22-23/, гэрч /1-р хх-ийн 25-26/, гэрч /1-р хх-ийн 29-30/, гэрч /1-р хх-ийн 31/ нарын өгсөн мэдүүлэгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 370 дугаар дүгнэлт /хх-ийн 8/, шүүгдэгч Ю.Ц урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Ю.Ц болон түүний өмгөөлөгч нараас “гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар хүлээн зөвшөөрөхгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгох” байр суурьтай оролцсон болно. Гэвч шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдал хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм бурууг үгүйсгэх нотлох баримт авагдаагүй байна.

Тухайн хэрэг учрал болох үед автобус дотор зорчиж явсан /зөвхөн бүртгэлтэй/ зорчигчдоос хэргийн талаар гэрчийн мэдүүлэг авсан боловч хохирогчийг унаж гэмтсэн талаар шууд гэрчилсэн мэдүүлэг өгөөгүй байдаг. Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлуудаас үзэхэд тухайн автобусанд энгийн картаар үйлчлүүлсэн зорчигчдын мэдээллийг олох боломжгүйн гадна уг ажиллагааг мөрдөн байцаалтын явцад ч нөхөн гүйцэтгэх боломжгүй юм. Дээрх байдлууд нь шүүгдэгч Ю.Ц гэм бурууг үгүйсгэх хангалттай баримт болж чадахгүй гэж үзнэ.

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлсэн дараах нотлох баримтуудыг үндэслэн прокуророос шүүгдэгч Ю.Ц Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь  хууль зүйн үндэслэлтэй байна. Үүнд:

 

Хохирогч мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 08 цагаас оройн 19 цаг 30 минут хүртэл Эмээлтэд байдаг "Өгөөж шим" ХХК-д дээрээ ажилласан. Ингээд ажил тарахаар компаниас ажилчдын унаа ирж бид нарыг авч яваад Цамбагаравын автобусны буудал дээр буулгасан. Ингээд Цамбагаравын урд талын автобусны буудлаас Зунжин гэсэн чиглэлийн шар өнгийн автобусанд суусан. Тухайн үед автобусанд өөр олон зорчигч нар суудал дүүрэн суужявсан. Би ганцаараа орсон. Тэгээд жолоочийн арын ар талын сандал дээр сууж явсан. Тэгээд уг автобус 1 дүгээр хорооллоос 3,4-р хороолол болон Дэнжийн мянгын цагаан байраар дайрч 32-ын тойрог хүртэлх замаар явсан. Ингээд би 32-ын тойргийн автобусны буудал дөхөөд ирсэн учраас бараг зогсох гэж байхад нь би сандал дээрээсээ босоод дунд хаалгаар буух санаатай нэг алхтал уг автобусны жолооч маш хүчтэй тоормосолсны улмаас би хойшоогоо ухарч юмнаас барьж ч чадахгүй хамгийн урд талын хаалганы хажуугийн сандалны тэнд дугуйны дээд талын илүү гарсан төмрөн дээр ар талаараа дээшээ харж унасан. Тэнд зогсож байсан үл таних 2 залуу намайг эгчээ яасан бэ гэж хэлээд босгосон. Би тэр үед дуугарч чадахгүй, ар дал руу юм хонхойгоод явчих шиг болоод амьсгаа түгжигдээд дуугарч чадахгүй байсан. Тэгээд буух буухдаа жолоочийн хажуу талын хүмүүс ордог урд хаалгаар намайг нэг залуу нь буулгаж өгсөн. Тэгээд би ерөөсөө цаашаа ч гишгэж чадахгүй зогссон. Жолоочийг нь буугаад ирчих байх гэж бодтол ерөөсөө бууж ирээгүй яваад өгсөн. Тэгэхээр нь би уг автобусны хажуу талд нь байсан 26-039 гэсэн дугаарыг нь харж үлдсэн. Тэр өдрөө Гэмтлийн эмнэлгийн хавсарсан гэмтлийн тасагт хүн ихтэй гээд коридорт орон дээр хэвтсэн. Тэгээд тэндээ эмчилгээ хийлгэж байгаад ЭХО-д харуулсан чинь зүүн талын 6, 7-р хавирга хугаралтай гэж гарсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 9-10/,

Гэрч Ө.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...манай дүү миний утас руу залгаад “ээж автобусан дотор бэртчихсэн гэж байна. Хурдан ирээ” гэхээр нь би шууд Сансар-32-ын автобусны буудал дээр ирсэн. Намайг ирэхэд Сансар 32-ын автобусны буудал талдаа манай ээж доошоогоо бөгтийгөөд аймар нүүр ам үрчийчихсэн нэлээд зовиуртай зогсож байсан. Хажууд нь аав Өнөр ирчихсэн тэр хоёр байж байсан. Тэгээд юу болсон талаар асуутал манай ээж надад “автобуснаас буух гээд суудлаасаа боссон, тэгтэл гэнэт огцом тоормослоод уначихсан” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 13-14/,

 

Гэрч Д.Ө мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017.03.17-ны өдөр 20 цаг 30 минутын орчимд манай эхнэр залгаж “намайг тосож аваарай. Би удахгүй автобуснаас буух гэж байна” гэсэн. Би гэрээсээ гараад 32-ын автобусны буудал дээр ирсэн. Манай эхнэр нь өрөөсөн талаа тэвэрчихсэн, “би сая автобусан дотор уначихлаа, автобус гэнэт тоормослоод би автобусан дотор уначихлаа, амьсгалж болохгүй байна” гэсэн. Миний эхнэр тэр автобусанд унаснаас болж 2 хавирга хугарсан, уушгиндаа жаахан няцралттай гэж оношлогдсон...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн15/,

 

Гэрч Ө.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэгээд аав ганцаараа ээжийг тосох гээд гарч яваад удалгүй 10 минут ч болоогүй аав ганцаараа буцаад орж ирсэн. Тэгээд “ээж чинь автобусан дотор бэртчихсэн хөдөлж чадахгүй байна, гялс бичиг баримтыг нь бэлдээд өг. Эмнэлэг авч явах хэрэгтэй байна” гэсэн. Ээжээс сонсоход автобуснаас буух гэж байхад автобус гэнэт тоормослоод унаж гэмтсэн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 16/,

 

Гэрч Г.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэгээд тэр залуугаас “яагаад хүн гэмтээчихвээ” гэтэл тэр жолооч залуу өөрөө надад “...би тэр хүнийг унаж гэмтсэн талаар огт мэдээгүй, надтай цуг явсан автобусны ажилтан эмэгтэй надад хүн гэмтээд буучихлаа шүү” гэж хэлсэн гэж ярьсан. Тэгээд одоо гэмтлийн эмнэлэгт эмчлүүлж байгаа талаар хэлэхэд “миний буруу, би одоо 300.000 төгрөг л өгч чадах байна, эхнэр жирэмсэн гэж хэлсэн бөгөөд 300.000 төгрөгнөөс илүү мөнгө нэхвэл шүүх, цагдаагаар явна шүү” гэж хэлсэн...”гэх мэдүүлэг /1-р хх-ийн 17/,

 

Гэрч Ц.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“.... дарга гэр нь 32-т байдаг тул ихэвчлэн Зунжин гэдэг автобусанд суудаг. Маргааш нь дарга ажилдаа ирээгүй. Тэгээд даргыг автобусанд унаж гэмтсэн талаар мэдсэн. Утсаар ярьсан чинь автобусанд явж байгаад автобус гэнэт тоормослоод унаад бэртчихлээ, ажилдаа явж чадахгүй нээ гэж ярьсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 18-19/,

 

Гэрч С.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Захирал бид нарт өчигдөр автобусанд сууж яваад яг буух гэж байхад нь автобус гэнэт тоормозлоод унаж гэмтсэн гэсэн. Өдөржин ажлаа хийж байгаа зүгээр явсан хүн шүү дээ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 20/,

 

Гэрч Б.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“...2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 07 цагаас 11 хүртэл Ю.Ц жолоочтой Зунжин-Тэц-4 чиглэлд шалгагчаар явсан. Тэгээд Сансар 32-ын тойргийн буудал дээр 60 гаруй насны нэг эмэгтэй хүнийг урд хаалгаар нэг танихгүй залуу түшээд буулгаж өгсөн. Тэгээд маргааш нь Цогтбаатар “залгаад өчигдөр автобусны заалан дотор хүн унаад гэмтчихсэн байна ш дээ, та харж үзсэн юм уу” гэсэн. Тэгэхээр нь би “хараагүй, ямар ч байсан нэг залуу 60 гаруй насны хүнийг түшиж буулгаж өгөхийг харсан” гэдгээ хэлсэн. Яг ямар учраас унаж гэмтсэн болохыг хараагүй…” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 22-23/,

 

Гэрч Ш.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“...2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Ю.Ц жолоочийг дуудаж ирүүлэн Авто тээврийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.4 дэх хэсэгт зааснаар Ачаа зорчигч тээвэрлэх дүрмийн 3.11.2-т заасан “Нийтийн тээврийн хэрэгслээр зоргчигчийн ая тухай зорчих нөхцлийг хангаагүй” гэсэн үндэслэлээр Ю.Ц жолоочид 30.000 төгрөгний торгуулийн арга хэмжээ авсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 25-26/,

 

              Гэрч Ц.Д мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай нөхөр Ю.Ц бид хоёр хохирогчийн ар гэрийнхэнтэй 2017 оны 03 дугаар сарын 26-ны үеэр Сансар 32-ын “Номин” их дэлгүүрийн гадна машин дотор ярилцсан. Тэр үед “хохирол хэр их гарч байна” гэтэл “манай ээж 800.000 төгрөгийн цалинтай ажилладаг, хохирол бол хэмжээлшгүй гарч байна” гэж байсан. Тэгэхээр нь нөхөр бид хоёр цалин мөнгө багатай 300.000 төгрөгөөс илүү өгч чадахгүй байх гэдгээ хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 29-30/,

 

            Гэрч Х.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 10 цагийн орчимд Хотын тээврийн газрын 321490 дугаарын утаснаас манай компаний 89263131 дугаарын утсанд “32-ын тойргийн тэнд танай жолооч өчигдөр хүн унагаж гэмтээсэн байна, тэр ажилтан руугаа холбогдоорой” гэж хэлсэн. Тэгээд жолооч нарынхаа хуваарийг харахад тэр өдөр Ю.Ц гэдэг жолооч Тэц 4-Зунжин чиглэлд жолоочоор явсан байсан. Ю.Ц нь энэ байгууллагад 2 жил орчим ажиллаж байгаа...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 31/,

 

            Шинжээч эмч Д.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“...хохирогч ньавтобусгэнэттоормозлосныулмаас автобусан дотор дугуйны дээд талын хамгаалалт товгор хэсэг дээр биеийнхээ зүүн талаар дарж унах үед үүсч дээрх 6,7 дугаар хавирганы хугарал,уушигны няцрал, хэсэгчилсэн уналт, цээжний зөөлөн эдийн няцрал бүхий хүндгэмтэл учирч болно. Хэсэгчилсэн уналт гэдэг нь уушигны бүрэн бус уналт буюузүүн уушиг бүтнээр унаагүй гэсэн үг. Уналт гэдэг нь уушиг хэвийн үөд хийжилттэй, цээжний хөндийг дүүргэж байдаг бол няцарсан гэмтлийн үед уушиг хийжилттэй шинж чанар алдагдсан байдлыг хэлж байна. Зүүн талын 6,7 дугаар хавирганыхугарал гэмтлүүд нь дангаараа гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. Уушигны няцрал хэсэгчилсэн уналт гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.  Харин цээжний зөөлөн эдийн няцрап гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Гэхдээ хувьд шүүх эмнэлгийн үзлэгээр гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдах гэмтэл учирсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 34-35/,

 

Иргэний хариуцагч “Тэнүүн дэлгэр” ХХК-ийн гүйцэтгэх захирал
Б.Баясгалангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“...Би Тэнүүн дэлгэр ХХК-ийнүүсгэн байгуулагч, 20 хувийг эзэмшдэг, гүйцэтгэх захирлын алба хашдаг. Манай компани нь 2007 ондбайгуулагдаж 2017 оны 08 дугаар cap хүртэл үйл ажиллагаа явуулж байгаад цагүеийн байдлаас болоод үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Энэ хэрэгмаргааны хувьд тухайн осол гаргасан жолооч Ю.Цогтбаатар буруутай. Одоо манай байгууллага 4 ширхэг автобустай бөгөөд “Блю бус” ХХК-д явж байгаа тэрнээс тухайн байгууллагатай нэгдэж нийлсэн асуудал байхгүй. Энэ асуудлын улмаас иргэнд учирсан хохирлыг манай байгууллага хариуцахгүй, мэргэшсэн жолооч өөрөө хариуцах ёстой. Манай ерөнхий захирал Энхболд нь Төв аймгийн Мөнгөнморьт суманд өндөр настай хүн асарч байгаа бөгөөд байдаг газар нь сүлжзээ байхгүй, хааяа өөрийнхөө дугаараас ярьдаг. Шүүх хуралдаанд хуулийн
зөвлөх очих болно...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 105 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 03 дугаар сарын 24-нийөдрийн 4258 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...н биед зүүн 6,7 дугаар хавирганы хугарал, уушигны няцрал, хэсэгчилсэн уналт, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн ээрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тоггонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 33/,

 

Техникийн шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн419 дугаартай дүгнэлт: “...Зорчигч замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэх үндэслэл байхгүй. Ю.Ц нь Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэл хэрэгт хавсаргагдаагүй. Хэрэгт авагдсан хохирогч, гэрчнарын мэдүүлгээр тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй...” гэх дүгнэлт/1-р хх-ийн 233/,

 

Оюуны өмч, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын2018 оны 02 дугаар сарын
15-ны өдрийн 12/1583 тоот албан бичигт: “Тэнүүн дэлгэр" ХХК-ны дэлгэрэнгүй лавлагааг гаргуулан авахад “Тэнүүн дэлгэр” ХХК нь татан буугдсан, өөрчлөгдөн зохион байгуулагдсан талаарх мэдээлал авагдаагүй бөгөөд тухайн аж ахуйн нэгжийг итгэмжлэх эрхгүйгээр иргэний хариуцагч Б.Баясгалан нь төлөөлөх эрхтэй байна...” гэх албан бичиг /2-р хх-ийн 28-29/, “Тэнүүн дэлгэр” ХХК-ийн ажилтны анкет, Ю.Ц ажилд орохыг хүссэн өргөдөл, туршин ажиллуулах гэрээ, “Тэнүүн дэлгэр” ХХК-ийн ажилтны эрүүл мэндийн хуудас, “Тэнүүн дэлгэр” ХХК-ийн жолоочийн албан тушаалын тодорхойлолт зэрэг яллагдагч Ю.Ц “Тэнүүн дэлгэр” ХХК-д жолоочоор ажиллаж байсан болохыг тогтоох боломжтой баримтууд /2-р хх-ийн 54-63/, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 2017 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 02 цагт нээсэн 2505 дугаартай өвчний түүх /1-р 56-63/, Нийслэлийн тээврийн газрын авто тээврийн хяналтын улсын байцаагч Ш.Бямбаагийн “Тэнүүн дэлгэр” ХХК-ийн жолооч Ю.Цогтбаатарт шалгалт хийсэн материал /1-р хх-ийн 80-86/, Улаанбаатар смарт карт компаний 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 3/215 дугаар: Хохирогч Ж Ю.Ц . нь 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр “Тэнүүн дэлгэр” ХХК-ийн 26-039 дугаартай тээврийн хэрэгслээр 20-22 цагийн хооронд зорчсон тухай албан бичиг /1-р хх-ийн 101-102/зэрэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, яллагдагч болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.

 

Дээрх гэмт хэрэг гарахад хохирогчийн болгоомжгүй байдал болон шүүгдэгчийн хувьд замын хөдөлгөөний дүрмийг бүрэн баримтлах соёл дутмаг байдал тус тус нөлөөлжээ.

 

Иймд хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлуудыг үндэслэн шүүгдэгч Ю.Ц хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нэр томъёоны тодорхойлолтын 1.36 дугаар зүйлд “...эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” гэж хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, түүнд прокурор хяналт тавих, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, эрүүгийн хэргийг анхан шатны, давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлэх ажиллагааг...” ойлгоно гэж заажээ.

Шүүгдэгч Ю.Ц нь шүүхээс түүний гэм бурууг хэлэлцэж шийдвэрлэх хүртэл өөрийн гэм буруугийн талаар эсрэг байр суурьтай байсан болно. Гэвч тэрээр эрүүгийн хариуцлагын асуудлыг хэлэлцэхээс өмнө гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн бөгөөд хуульд заасан үндэслэл журмын дагуу завсарлага авч, уг хугацаанд шүүхээс тогтоосон хохирлыг нөхөн төлсөн байна. Дээрх байдал нь шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрөх боломжийг олгосоноос гадна хохирогчид учирсан хохирлыг арилгах эрүүгийн хариуцлагын зорилготой бүрэн нийцнэ.   

 

Шүүхээс шүүгдэгч Ю.Ц ял оногдуулахдаа үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, дүгнэлт хийж байгаа, учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн зэрэг байдлыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцон үзлээ. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Ю.Ц нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг  харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэв.

 

Энэ хэргийн улмаас учирсан гэм хорын асуудлын хувьд нотлох баримтын шаардлага хангасан баримтуудыг үндэслэн хохирогч нь нийт 477.750 төгрөг нэхэмжилсэн байна.

Дээрх хохирлыг шүүгдэгчээс төлүүлэхээр гэм буруугийн хуралдаанаар шийдвэрлэсэн боловч шүүгдэгч талаас завсарлага авсаны үндсэнд уг хохирлыг бүрэн барагдуулжээ. Харин хохирогч нь ажилгүй байсан 3 сарын цалин нэхэмжилснийг хэлэлцэхгүй орхиж, энэ талаарх холбогдох баримтаа бүрдүүлж гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэл гаргах эрхийг түүнд үлдээж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ю.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй,  энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ю.Ц хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Ю.Ц Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Шүүгдэгч Ю.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурьдсугай.

 

4. Хохирогч ц өөрт учирсан хохирол, хор уршигтай холбоотой баримтуудаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ю.Ц гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй  болох бөгөөд энэ тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн

 

тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ю.Ц авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               М.АЛДАР