2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 191/ШШ2025/08333

 

 

 

 

 

 

 

 

  2025        10          03                                               191/ШШ2025/08333

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн  шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: тоотод оршин суух, эмэгтэй, дугаар регистртэй, Ш овогт Нн Бын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: тоотод оршин суух, эрэгтэй, дугаар регистртэй, Ц овогт Ций Хд холбогдох

 

Хүүхдийн эцэг тогтоож, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

     

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Н.Б,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.

Хариуцагч Ц.Х,

Нарийн бичгийн дарга Б.Ануужин нар оролцов.                                                         

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч: шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Н.Б миний бие Ц.Хтай 2022 оны 05 сард танилцаад үерхэж эхэлсэн. Би 2024 оны 06 дугаар сард жирэмсэн болж бидний дундаас 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр охин Б.А мэндэлсэн. Бид үерхэж байх хугацаандаа үл ойлголцол, хэрүүл маргаан хэд хэдэн удаа гарч байсан бөгөөд 2025 оны 02 дугаар сард Х нь “ээж бэр гуйхгүй гэсэн, ээж зөвшөөрөхгүй байна” гэж хэлээд явсанаас хойш бидний хооронд ямарч харилцаагүй болсон. Охин Б.А төрсөнөөсөө хойш миний асрамжинд эрүүл, өсөж торниж байна. Цаашид бид хамтран амьдрах боломжгүй болсон тул Б.А охины эцэг нь Ц.Х мөн болохыг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2022 онд Ц.Х би Н.Бтай танилцан хамтран амьдарч байсан. Бидний дундаас охин Б.А төрсөн. Охин Б.А  бол миний охин мөн тул хүүхдийн тэтгэлэгийг төлнө гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд                           

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Б нь хариуцагч Ц.Хд холбогдуулан эцэг тогтоож, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрчээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Зохигчид нь 2022 онд танилцаж, охинтой болсон нь тэдний тайлбараар тогтоогдож байна. Охин А нь 2025 оны 03 дугаар сарын 27-нд төрсөн нь түүний  тоот төрсний гэрчилгээгээр тус тус тогтоогдож байх ба уг гэрчилгээнд хүүхдийг эхээр нь овоглож, хууль ёсоор бүртгэгдсэн байгааг захиргааны журмаар эцэг тогтоогдсон гэж үзэхгүй тул шүүхийн журмаар хүүхдийн эцэг тогтоох үндэслэлтэй гэж үзэв.

 

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-т “гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэж зааснаар 2025 оны 03 дугаар сарын 27-нд төрсөн охин Б.Агийн эцгийн талаар хариуцагч маргаагүй тул охин Б.Агийн эцгээр Ц.Хыг тогтоож, Гэр бүлийн тухай хуульд заасан үндэслэл, журмаар хүүхдийн тэтгэлэг гаргуулах үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т заасныг баримтлан 2025 оны 03 дугаар сарын 27-нд төрсөн охин Б.Агийн эцэг Ций Х мөн болохыг тогтоосугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2025 оны 03 дугаар сарын 27-нд төрсөн охин Б.Аг эх Н.Бын асрамжид үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2025 оны 03 дугаар сарын 27-нд төрсөн охин Б.Аг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амжиргааны доод түвшингийн 50 хувиар сар бүр, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ тухайн бүс нутагт тогтоогдсон амжиргааны доод түвшингийн хэмжээгээр, хүүхдийн тэтгэлэгийг эцэг Ц.Хаас сар бүр гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.  

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасныг баримтлан хариуцагч Ц.Хын нэг жилийн хугацаанд төлбөл зохих хүүхдийн тэтгэлгийн нийлбэр дүнгээс тэмдэгтийн хураамжид 58.553 төгрөг гаргуулж улсын төвлөрсөн төсвийн дансанд олгосугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Ч.ДАВААСҮРЭН