2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 191/ШШ2025/08195

 

 

 

 

 

 

 

 

 

   2025         10         01                                            191/ШШ2025/08195

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: тоотод оршин суух, эмэгтэй, дугаар регистртэй, Т овогт Бын Аын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: тоотод оршин суух, эрэгтэй, дугаар регистртэй, Д овогт Бийн Цд холбогдох

           

Нэхэмжлэлийн шаардлага: Охин Ц.Агийн уран нугаралтын сургалтын төлбөр 6.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Б.А,

Хариуцагч Б.Ц,

Нарийн бичгийн дарга Б.Ануужин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч Б.Ц холбогдуулан охин Ц.Агийн уран нугаралтын сургалтын төлбөр 6.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие Б.А нь Б.Цоос 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 00937 дугаар шийдвэрээр хүүхдийн тэтгэлэг тогтоолгосон. Бидний том охин Ц.А нь 2020 оноос хойш одоог хүртэл уран нугаралтын студид нугаралтаар 1 сарын 250.000 төгрөгийн төлбөртэй суралцдаг. Тиймээс сургалтын төлбөрийн тал хувь болох 6.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Би хүүхдүүдтэйгээ уулзаж хамт баймаар байна. Сургалтын төлбөрөөс бол төлж байсан. Харин яг хэдэн төлсөн эсэхээ мэдэхгүй байна. Охин маань маш туранхай, бөөрний үрэвсэлтэй тул хичээл сургуульдаа анхаарч чаддаггүй  гэв.

          

3.Нэхэмжлэгчээс Сүхбаатар дүүргийн  дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, Уран нугаралтын “” студийн 2025 оны 4 сарын 20-ны өдрийн  дугаартай тодорхойлолт, Ц.А охины төрсний гэрчилгээний хуулбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн дугаартай шийдвэр зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.                               

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

        

2.Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч Б.Цод холбогдуулан охин Ц.Агийн уран нугаралтын сургалтын төлбөр 6.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Сүхбаатар дүүргийн  дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, Уран нугаралтын “” студийн 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн  дугаартай тодорхойлолт, Ц.А охины төрсний гэрчилгээний хуулбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн дугаартай шийдвэр зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.Нэхэмжлэгч Б.А нь охин Ц.А 2020 оноос одоог хүртэл “” уран нугаралтын студид сарын 250.000 төгрөгөөр суралцаж байна. Тиймээс уг төлбөрийн сургалтын төлбөрийн 50 хувь болох 6.000.000 төгрөгийг Б.Ц төлөх үүрэгтэй гэж мэтгэлцэв.

 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт “Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ”, 26.2.3 дахь хэсэгт “Хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох” гэж заажээ.

 

Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт “Тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон /хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон гэх мэт/ үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар”, энэ хуулийн 47.2-т заасан этгээд шүүхэд нэхэмжлэл гаргаж болно гэж зааснаар нэхэмжлэгч нь шаардаж буй боловч охин Ц.Агийн “Цэцэгс” уран нугаралтын сургалтын төлбөрийг төлсөн эсэх нь тодорхойгүй, түүнийгээ нотолсон баримтыг ирүүлээгүй, мөн 2020 оноос хойшх сургалтын төлбөр сар бүр 250.000 төгрөг гэх тодорхойлолтоор сургалтын төлбөрийн 50 хувь болох 6.000.000 төгрөгийг хангаж шийдвэрлэх боломжгүй юм.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Б.Аын тэмдэгтийн хураамжид төлсөн 110.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Цоос охин Ц.Агийн уран нугаралтын сургалтын төлбөр 6.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн Б.Аийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ч.ДАВААСҮРЭН