| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Даваасүрэн |
| Хэргийн индекс | 191/2025/04416/И |
| Дугаар | 191/ШШ2025/08194 |
| Огноо | 2025-10-01 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 191/ШШ2025/08194
| 2025 10 01 | 191/ШШ2025/08194 |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: тоотод байрлах, дугаар регистртэй, “М” ХЗХ-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоотод оршин суух, дугаар регистртэй, Н овогт Н Т,
Хариуцагч: тоотод байрлах, дугаар регистртэй, “Б” ХХК нарт холбогдох
24.141.417.45 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.А,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т,
нарийн бичгийн дарга Б.Ануужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Н.Т нь “М” хадгаламж зээлийн хоршооны Тэргүүлэгчдийн зөвлөлийн 2017 оны 05 сарын 26-ний өдрийн дугаар тогтоолын дагуу хоршооны гишүүн болсон. Хоршооны гишүүн Н.Т нь 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр М хадгаламж зээлийн хоршоотой 20.000.000 төгрөгийг сарын 2.1 хувийн хүүтэй, үндсэн хүүгийн 20 хувийн нэмэгдүүлсэн хүүтэй зээл авахаар дугаартай “Зээлийн гэрээ”-г 24 сарын хугацаатайгаар байгуулсан. Мөн тус өдөр “Зээлийн гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгон "Б” ХХК-тай “Баталгааны гэрээ”-г байгуулсан. Н.Тд холбогдуулан Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн 2025 ны 01 сарын 24-ний өдрийн дугаар захирамжаар хариуцагчийн оршин суугаа хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Улмаар бид хариуцагчтай холбогдож оршин суугаа хаягийг тодруулсан бөгөөд тус хаягаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3-т заасны дахин нэхэмжлэлийг гаргаж байгаа болно. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, 2023 оны 07 дугаар сараас хойш зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүйгээс гэрээний үүрэг зөрчигдөж байгааг зээлдэгчид мэдэгдэж, үүссэн зөрчлийг арилгах бодит боломжийг олгосон боловч гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Зээлдэгч нь 2025 оны 05 сарын 05-ны өдрийн байдлаар дараах зээл, зээлийн хүүгийн үлдэгдэлтэй байна. Үүнд үндсэн зээл 16.846.857.70 төгрөг, зээлийн үндсэн хүү 7.114.503.09 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 180.056.66 төгрөг, H.Тэгшжаргалтай 2023 оны 02 сарын 17-ны өдрийн дугаар “Зээлийн гэрээ”- ний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Улсын бүртгэлийн дугаартай. Улаанбаатар хот, тоот, 500 м.кв, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг барьцаанд тавьж, нэхэмжлэгчтэй “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ”-г байгуулсан байдаг. Мөн “Зээлийн гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор улсын дугаартай, арлын дугаартай, Toyata pruis маркийн автомашиныг барьцаалж 2023 оны 02 сарын 17-ны өдрийн дугаар “Зээлийн барьцааны гэрээ”-г байгуулсан. Нэхэмжлэлийн шаардлага зээлдэгч Н.Т, “Б” ХХК нараас зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, мөн шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардалд нийт 24.141.417.45 төгрөгийг гаргуулж, М хадгаламж зээлийн хоршоонд олгуулах, Зээлдэгч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд 2023 оны 02 сарын 17-ны өдрийн дугаар барьцааны гэрээнд тусгагдсан Улсын бүртгэлийн дугаартай, Улаанбаатар хот, тоот, 500 м.кв, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар болох үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, зээлдэгч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд 2023 оны 02 сарын 17-ны өдрийн дугаар барьцааны гэрээнд заасан улсын дугаартай, арлын дугаартай Toyata pruis маркийн автомашинаар үүргийн гүйцэтгэлээр хангуулах тухай нэхэмжлэлийг гаргасан.
Хариуцагч нар нь 24.141.417.45 төгрөгийг 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 2.000.000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 2.000.000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 2.000.000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 6.000.000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 30-ны өдөр 6.000. 000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 6.141.417.15 төгрөгийг тус тус төлөх, Шүүхийн шийдвэрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд Улсын бүртгэлийн дугаартай, Улаанбаатар тоот 500 м.кв гэр бүлийн хэрэгцээний газар, улсын дугаартай, арлын дугаартай, Toyota Prius маркийн авто машинаар тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцож бид эвлэрсэн тул бидний эвлэрлийг баталж өгнө үү гэв.
Хариуцагч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Бид дараах байдлаар эвлэрэв. 24.141.417.45 төгрөгийг 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 2.000.000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 2.000.000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 2.000.000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 6.000.000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 30-ны өдөр 6.000. 000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 6.141.417.15 төгрөгийг тус тус төлөх, Шүүхийн шийдвэрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд Улсын бүртгэлийн дугаартай, Улаанбаатар тоот 500 м.кв гэр бүлийн хэрэгцээний газар, улсын дугаартай, арлын дугаартай, Toyota Prius маркийн авто машинаар тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцож бид эвлэрсэн тул бидний эвлэрлийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, эвлэрэл, хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “М” ХЗХ нь хариуцагч Н.Т, “Б” ХХК нарт холбогдуулан 24.141.417.45 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Зохигчид шүүх хуралдаанд дараах нөхцөлөөр тохиролцоонд хүрч эвлэрэн хэлэлцсэн тул тэдний эвлэрлийг батлах нь зүйтэй гэж үзэв.
Шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх шатанд зохигчид эвлэрч, хариуцагч Н.Т, “Б” ХХК нар нь 24.141.417.45 төгрөгийг 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 2.000.000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 2.000.000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 2.000.000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 6.000.000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 30-ны өдөр 6.000.000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 6.141.417.15 төгрөгийг тус тус төлөх, Шүүхийн шийдвэрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд Улсын бүртгэлийн дугаартай, Улаанбаатар тоот 500 м.кв гэр бүлийн хэрэгцээний газар, улсын дугаартай, арлын дугаартай, Toyota Prius маркийн авто машинаар тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцжээ.
Ийнхүү зохигчид эвлэрсэн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 106.6 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.“М” ХЗХ-ны нэхэмжлэлтэй Н.Т, “Б” ХХК-д холбогдох 24.141.417.45 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийн хариуцагч “Б” ХХК, Н.Т нар нь 24.141.417.45 төгрөгийг 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 2.000.000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 2.000.000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 2.000.000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 6.000.000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 30-ны өдөр 6.000. 000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 6.141.417.15 төгрөгийг тус тус төлөх, Шүүхийн шийдвэрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд Улсын бүртгэлийн дугаартай, Улаанбаатар тоот 500 м.кв гэр бүлийн хэрэгцээний газар, улсын дугаартайарлын дугаартай, Toyota Prius маркийн авто машинаар тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 419.058 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 419.058 төгрөгийг хариуцагч Н.Т, “Б” ХХК нараас гаргуулж, нэхэмжлэгч “М” ХЗХ-д олгосугай.
3.Хариуцагч нь захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.
4.Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ДАВААСҮРЭН