| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Мөнхөө |
| Хэргийн индекс | 2202 00293 0216 |
| Дугаар | 2025/ДШМ/18 |
| Огноо | 2024-12-25 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Ч.Түмэн-Өлзий |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 2025/ДШМ/18
2024 12 25 2025/ДШМ/18
Э.Ц, П.О, Э.М
нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ч.Түмэн-Өлзий,
шүүгдэгч Э.Ц, түүний өмгөөлөгч Д.Энхцэцэг,
шүүгдэгч П.О,
шүүгдэгч Э.М, тэдгээрийн өмгөөлөгч Г.Оюунболд,
нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/640 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Цийн өмгөөлөгч О.Сайнгэрэл, шүүгдэгч П.О Э.М нарын өмгөөлөгч Г.Оюунболд нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Э.Ц, П.О, Э.М нарт холбогдох 2202 00293 0216 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Ц овгийн Э-ны Ц, 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, э..., дээд боловсролтой, .... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .... хамт, .... дүүргийн .... дугаар хороо, ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо .... дүүргийн .... дугаар хороо, “....” хотхон ... байр .... тоотод түр оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:....../,
2. Б овгийн П-ийн О, 19.... оны .... дугаар сарын ....-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, .... настай, э...., дээд боловсролтой, .... мэргэжилтэй, .... зочид буудлын .... ажилтай, ам бүл ...., .... дүүргийн ... дугаар хороо “...” хороолол ... дугаар байр ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:....../,
урьд: Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 188 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлж 2011 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан.
3. Б овгийн Э-ын М, 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .... настай, э...., дээд боловсролтой, .... мэргэжилтэй, “....” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл .... хамт .... дүүргийн .... дугаар хороо, ... дүгээр хороолол, .... дугаар байр ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:....../,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Ц нь нийтийн албан тушаалтан буюу Нийслэлийн соёл, урлагийн газрын урлагийн хэлтсийн даргаар 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Нийслэлийн засаг даргын 2020 оны А/1096 дугаар захирамжийн хавсралтаар батлагдсан “Соёлын биет бус өвийг өвлөн уламжлах аргачлалыг контент болгон бэлтгэн түгээх” ажлын хүрээнд 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Нийслэлийн соёл, урлагийн газартай өөрийн үүсгэн байгуулсан “Монголын соёл аялал жуулчлалын холбоо” төрийн бус байгууллагаар дамжуулан ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, улмаар “Монголын үндэсний олон нийтийн радио телевиз”-ийн хийж гүйцэтгэсэн “Монголын өв соёлын гайхамшиг” нэвтрүүлгийг “Монголын соёл аялал жуулчлалын холбоо” төрийн бус байгууллагын хийсэн ажил мэтээр тайлан, ажил гүйцэтгэх гэрээг хуурамчаар П.О, Э.М нараар гүйцэтгүүлж, захиалагч буюу Нийслэлийн соёл, урлагийн газрын гэрээ дүгнэх ажлын хэсэгт орж ажиллан, гэрээ дүгнэсэн протокол, ажил хүлээлцсэн акт зэрэгт гарын үсэг зурж төлбөр шилжүүлэх нөхцөлийг бүрдүүлж, Нийслэлийн төсвөөс 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо Нийслэлийн төрийн сангаас шилжүүлсэн 108,900,000 төгрөгийг “Монголын соёл аялал жуулчлалын холбоо” ТББ-ын Капитрон банкны ...... тоот данс руу шилжүүлэн авч өөртөө болон бусдад давуу байдал бий болгосны улмаас Нийслэлийн соёл, урлагийн газарт 108,900,000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт,
Шүүгдэгч П.О нь нийтийн албан тушаалтан буюу Нийслэлийн соёл, урлагийн газрын Урлагийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Э.Цийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Нийслэлийн засаг даргын 2020 оны А/1096 дугаар захирамжийн хавсралтаар батлагдсан “Соёлын биет бус өвийг өвлөн уламжлах аргачлалыг контент болгон бэлтгэн түгээх” ажлын хүрээнд 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Нийслэлийн соёл, урлагийн газартай өөрийн үүсгэн байгуулсан “Монголын соёл аялал жуулчлалын холбоо” төрийн бус байгууллагаар дамжуулан ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, улмаар “захиалагч” буюу Нийслэлийн соёл, урлагийн газрын гэрээ дүгнэх ажлын хэсэгт орж ажиллан, гэрээ дүгнэсэн протокол, ажил хүлээлцсэн акт зэрэгт гарын үсэг зурж гүйцэтгэлийн төлбөрийг шилжүүлэх нөхцөлийг бүрдүүлж, Нийслэлийн төсвөөс 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо Нийслэлийн төрийн сангаас шилжүүлсэн 108,900,000 төгрөгийг “Монголын соёл аялал жуулчлалын холбоо" ТББ-ын Капитрон банкны “.....” тоот дансаар шилжүүлэн авч, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосны улмаас Нийслэлийн соёл, урлагийн газарт 108,900,000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг, Монголын үндэсний олон нийтийн радио телевиз”-ийн хийж гүйцэтгэсэн “Монголын өв соёлын гайхамшиг” нэвтрүүлгийг “Монголын соёл аялал жуулчлалын холбоо” төрийн бус байгууллагын хийсэн ажил мэтээр 2020 оны 10 дугаар сарын 15-ны ажлын гүйцэтгэлийн тайлан, 2020 оны 9 дүгээр сарын 11, 16,17-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээнүүдийг Э.Мгийн хамтаар хуурамчаар үйлдэх замаар дэмжлэг үзүүлж, бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд хамжигчаар хамтран оролцсон,
Шүүгдэгч Э.М нь нийтийн албан тушаалтан буюу Нийслэлийн соёл, урлагийн газрын Урлагийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Э.Цийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Нийслэлийн засаг даргын 2020 оны А/1096 дугаар захирамжийн хавсралтаар батлагдсан “Соёлын биет бус өвийг өвлөн уламжлах аргачлалыг контент болгон бэлтгэн түгээх” ажлын хүрээнд 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Нийслэлийн соёл, урлагийн газартай өөрийн үүсгэн байгуулсан “Монголын соёл аялал жуулчлалын холбоо” төрийн бус байгууллагаар дамжуулан ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, улмаар “захиалагч буюу Нийслэлийн соёл, урлагийн газрын гэрээ дүгнэх ажлын хэсэгт орж ажиллан, гэрээ дүгнэсэн протокол, ажил хүлээлцсэн акт зэрэгт гарын үсэг зурж гүйцэтгэлийн төлбөрийг шилжүүлэх нөхцөлийг бүрдүүлж, Нийслэлийн төсвөөс 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо Нийслэлийн төрийн сангаас шилжүүлсэн 108,900,000 төгрөгийг “Монголын соёл аялал жуулчлалын холбоо” ТББ-ын Капитрон банкны ..... тоот дансаар шилжүүлэн авч, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосны улмаас Нийслэлийн соёл, урлагийн газарт 108,900,000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхэд, Монголын үндэсний олон нийтийн радио телевиз”-ийн хийж гүйцэтгэсэн “Монголын өв соёлын гайхамшиг” нэвтрүүлгийг “Монголын соёл аялал жуулчлалын холбоо” төрийн бус байгууллагын хийсэн ажил мэтээр 2020 оны 10 дугаар сарын 15-ны ажлын гүйцэтгэлийн тайлан, 2020 оны 9 дүгээр сарын 11, 16,17-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээнүүдийг П.Оын хамтаар хуурамчаар үйлдэх замаар дэмжлэг үзүүлж, бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд хамжигчаар хамтран оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: Э.Цийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,
П.О, Э.М нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Э-ны Ц-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэргийг зохион байгуулж, гүйцэтгэсэн гэм буруутайд, шүүгдэгч П-ийн О-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдэхэд хамжигчаар хамтран оролцсон гэм буруутайд, шүүгдэгч Э-ын М-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдэхэд хамжигчаар хамтран оролцсон гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Э.Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жил 6 сарын хугацаагаар хасаж, 6,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч П.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Э.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан шүүгдэгч Э.Цийн нийт цагдан хоригдсон хоёр хоногийн нэг хоногийг торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож түүний нийт эдлэх торгох ялаас хасаж, нийт биечлэн эдлэх торгох ялыг 5,970,000 /таван сая есөн зуун далан мянга/ төгрөгөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “нэмэлт санхүүжилтийн баримт” гэх 1 хавтас 300 хуудас, “нэмэлт санхүүжилтийн баримт 18” гэх 1 хавтас 273 хуудас, “харилцахын баримт 3” гэх 1 хавтас 220 хуудас, “нэмэлт санхүүжилтийн баримт 12.1-12.31” гэх 1 хавтас 241 хуудас, “кассын баримт 2020.04.01-2020.12.31” гэх 1 хавтас 180 хуудас, “нэмэлт санхүүжилтийн баримт 6-7 cap” гэх 1 хавтас 308 хуудас, “харилцахын баримт нэмэлт 12 cap” гэх 1 хавтас 64 хуудас, “харилцахын баримт 2” гэх 1 хавтас 120 хуудас, “байгууллагуудтай хийсэн ажил гүйцэтгэх, бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ” гэх 1 хавтас 168 хуудас, “байгууллагуудтай хийсэн ажил гүйцэтгэхгүүлэх гэрээ” гэх 1 хавтас 129 хуудас, “нэмэлтийн баримт 8 cap наадам” гэх 1 хавтас 229 хуудас, “байгууллагуудтай хийсэн ажил гүйцэтгэх гэрээ” гэх 1 хавтас 168 хуудас, “нэмэлт санхүүжилтийн баримт 11 cap” гэх 1 хавтас 191 хуудас, нэг ширхэг зөөврийн хард диск, Авлигатай тэмцэх газарт хадгалагдаж байгаа модель “NP530U4B” дугаартай саарал өнгийн “Samsung” маркийн зөөврийн компьютер зэргийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц компьютер зэргийг шүүгдэгч Э.Цид буцаан олгох, 3 ширхэг диск /7 дугаар хавтаст хэргийн 36, 40, 55 дугаар тал/-г хэрэгт хавсаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Э.Цийн өмгөөлөгч О.Сайнгэрэл давж заалдах гомдолдоо: “...Шүүгдэгч Э.Ц нь гэм буруугүй бөгөөд түүнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолууд нь ойлгомжгүй, анх үүсгэхдээ мөнгө угаах залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй гэж хэрэг шалгах харьяалал зөрчин ЭЦА-наас шалгаад үндэслэлгүй цагдан хорьж, удаа дараа шалгаж дууссан асуудлаар байгууллага дотроос матаас байдлаар өргөдөл гаргасныг хүлээн авсан нь ЭХХШТХ-ыг ноцтой зөрчсөн, хүний эрхийг илтэд хохироосон, гэмт хэргийн шинжгүй үйлдлүүдийг гэмт хэрэгт тооцон зүйлчлэх замаар УДШ-н гаргасан албан ёсны тайлбараас зөрүүтэй агуулгаар Эрүүгийн хуулийг буруу ойлгож, хэрэглэсэн юм.
Нэг. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн талаар:
Анхан шатны шүүх шүүгдэгч Э.Цийг дараах гэмт үйлдэлд, гэм буруутайд тооцсон юм, Үүнд:
Э.Ц нь нийтийн албан тушаалтан буюу Нийслэлийн соёл урлагийн газрын хэлтсийн даргаар 2018 оны 03 дугаар сарын 21 -ны өдрөөс 2021 онй 01 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Нийслэлийн засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 11 -ны өдөр Нийслэлийн соёл урлагийн газартай өөрийн үүсгэн байгуулсан “ Монгол соёл аялал жуулчлалын холбоо “ төрийн бус байгууллагаар дамжуулан ажил гүйцэтгэх гэрээ байгуулж улмаар “ Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн хийж гүйцэтгэсэн “ Монголын өв соёлын гайхамшиг нэвтрүүлгийг “Монгол соёл аялал жуулчлалын холбоо” төрийн бус байгууллагын хийсэн ажил мэтээр тайлан , ажил гүйцэтгэх гэрээг хуурамчаар П.О, Э.М нараар гүйцэтгүүлж , захиалагч буюу Нийслэлийн соёл урлагийн газрын гэрээ дүгнэх ажлын хэсэгт орж ажиллан , гэрээ дүгнэсэн протокол, ажил хүлээлцсэн акт зэрэгт гарын үсэг зурж төлбөр шилжүүлэх нөхцөлийг бүрдүүлж , Нийслэлийн төсвөөс 2020 оны 12 дугар сарын 24-ний өдөр ЧД-н 1 хороо Нийслэлийн төрийн сангаас шилжүүлсэн 108,900,000 төгрөгийг “ Монголын соёл аялал жуулчлалын холбоо” ТББ-ын Капитрон банкны ... тоот данс руу шилжүүлэн авч өөртөө болон бусдад давуу байдал бий болгосны улмаас Нийслэлийн соёл урлагийн газарт 108,900,000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцохдоо гэмт хэрэг хийсэн гэж үзэж ялласан, ингэж тулгаж таслахдаа хууль зүйн үндэслэлгүй яллагаа явуулсан, нотлох баримтад түшиглэсэн зүйл байхгүй, шүүхээс хэргийн жинхэнэ бодит нөхцөл байдалд нийцээгүй дүгнэлт хийсэн, гэмт хэрэг, зөрчлийг шинжийг ялгаж хэргийг зөв танин мэдэж зүйлчлээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хуулийн албан ёсны Тайлбараас зөрүүтэй гэж үзэхүйц байдал гаргасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдлуудад дүгнэлт хийлгүй шийтгэх тогтоол гаргасан байна.
Юуны өмнө энэ гэмт хэргийг шүүн таслахад Соёл урлагийн тухай хууль, Зохиогчийн эрхийн тухай хуульд дурдсан Бүтээл, Үүсмэл бүтээл, Хавсарга уран бүтээл , хуулбарлах зэрэг нэр томьёоны талаар, Оюуны өмчийн тухай хуулиудын харилцаанд хамаарах хууль тогтоомжийн хүрээ, үйлчлэл, тэдгээрийн эрх зүйн зохицуулалт, үр дагавар, эх сурвалжийг иж бүрэн судалж, зөрчигдсөн зүйл, заалт, хэм хэмжээг нэг бүрчлэн бодитойгоор, бүрэн тогтоох замаар хуулийг нэг мөр, зөв ойлгон хэрэглэх буюу тайлбарлах зайлшгүй шаардлагатай бөгөөд энэ үндсэн дээр гэмт хэргийн шинжтэй эсэхийг зүйлчлэн тогтоож, гэм буруутай эсэхэд дүгнэлт өгөх учиртай.
Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэх, дээрх хууль зүйн эх сурвалжийн жагсаалтыг гаргаж тодорхой болгуулахаар хэргийг прокурорт буцаасан боловч энэ тал дээр доривтой алхамыг хийгээгүйгээс гэм буруугийн асуудал маргаантай байсаар өдийг хүрсэн юм.
Нэгдүгээр хавтаст хэрэгт 1ху Г-230 дугаартай мэдээллийг 2022.5.11-ний өдөр ЭЦА албаны Эдийн Засгийн Гэмт хэрэгтэй Тэмцэх хэлтэст хүлээн авч №220200293 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээхдээ Төрийн бус байгууллага залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн, мөнгө угаасан байж болзошгүй хэмээн шалгаж эхэлсэн байдаг.. Үүнээс хойш мөрдөн байцаалтын нийт найман удаа хугацаа сунгасан байдаг Үүнд:
Хоёрдугаар Хугацаа сунгасан. /1ХХ-2ху/ Мөрдөн байцаалтын хугацааг сунгах тухай 2022 оны 08 сарын 26 өдрийн № 830 тоот прокурорын тогтоолд : “ Хувийн байдал тогтооно, дансны хуулганд үзлэг хийж тэмдэглэл үйлдэх , үзлэгээр илэрсэн нөхцөл байдалд тулгуурлан бусад мөрдөн шалгах ажиллагааг хийж гүйцэтгэх шаардлагатай “ хэмээн нэг сараар сунгасан /2022 оны 08 сараас 09 сарын 22-ны өдөр хүртэл/
Нэгдүгээр хугацаа сунгасан /1ХХ 4ху/ 2022 оны 08 сарын 26 өдрийн №833 тоот прокурорын тогтоолд” Цаашид сунгах мөрдөн байцаалтын 1 дүгээр хугацаанд хэрэгт авагдсан дансны хуулгануудад үзлэг хийх Эд мөрийн баримтаар хураагдсан санхүүгийн баримтуудад шинжээч томилж , бичгийн хэв , загварыг тодорхойлох зорилгоор шинжилгээ хийлгэх, Э.Э, Э.Ц нарын нэр дээр бүртгэлтэй хуулийн этгээдийн лавлагааг гаргуулан авах зэрэг нэмэлт ажиллагаануудыг хийх “
Гуравдугаар хугацаа /1 хх-6 ху /Яллагдагч нарын хувийн байдлыг шалган тогтоох, хэрэгт тогтоогдсон нөхцөл байдалд тулгуурлан мөрдөн байцаалтын ажиллагаа хийх шаардлагатай
Дөрөвдүгээр хугацаа сунгасан /1 хх-9 ху/ “ Цаашид хэргийн материалд авагдсан санхүүгийн баримтад үзлэг хийж дуусгах, яллагдагч нарын хувийн байдлыг тогтоох,контентын зураглаачаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан Б.Н, Тайзны засал чимэглэлийн зураглаачаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан Б.Ч, Б.Г, Англи хэл рүү орчуулгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан Э.М, Б.О нараас гэрчийн мэдүүлэг авах, хэргийг шийдвэрлэх зэрэг мөрдөн шалгах ажиллагааг зайлшгүй хийх шаардлагатай
Тавдугаар хугацаа сунгасан. /1хх-12 ху / 22 оны 11 сарын 22 өдрийн № 1132 тоот прокурорын тогтоолд” Цаашид хэргийн материалд авагдсан “ Соёлын биет бус өвийг өв уламжлах аргачлалыг контент болгон бэлтгэх түгээх” ажлын гэрээнд гарын үсэг зурагдсан гарын үсэг нь яллагдагч Э.Э-ынх мөн эсэх нь эргэлзээтэй байх тул гарын үсгийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжилгээний гарын бичиг судлалын шинжээч томилж дүгнэлт гаргуулах, гэрээнд зурагдсан гарын үсэг хэн зурсан эсэхийг тогтоох зорилгоор н.О-аас гэрчийн мэдүүлэг авах , Монгол соёл аялал жуулчлалын холбоо” төрийн бус байгууллагын дансыг хариуцсан холбогдох албан тушаалтнаас мэдүүлэг авах” зэрэг мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай
Зургаадугаар хугацаа сунгасан /1хх-15 ху/ 22 оны 12 сарын 19 өдөр №1222 тоот прокурорын тогтоолд” Цаашид ШШҮХүрээлэнгийн газрын бичиг судлалын шинжээчийн дүгнэлтийг авах Монгол соёл аялал жуулчлалын холбоо ТББ-н “ Капитрон” банкны ....2222 тоот дансанд үзлэг хийх, 108,900,000 төгрөгийн зарцуулалтыг тодорхойлох, тус дансыг ашиглан гүйлгээ хийж байсан этгээдийг олж тогтоох зэрэг мөрдөн шалгах ажиллагааг хийж гүйцэтгэх
Долдугаар хугацаа сунгасан. /7хх- 2ху/ 23 оны 01 сарын 18-ны 89 тоот прокурорын тогтоолд “ Цаашид Монгол Соёл Аялал жуулчлалын холбоо төрийн бус байгууллагын Капитрон банкны 2222 тоот данснаас 108,900,000 төгрөгийн зарцуулалтын тодорхойлох, тус дансыг ашиглан гүйлгээг хийж байсан этгээдийг олж тогтоох, П.Т, Н.Э, Н.А нараас гэрчийн мэдүүлэг авах “зэрэг мөрдөн шалгах ажиллагааг хийж гүйцэтгүүлэх
Наймдах хугацаа сунгасан тогтоол /7хх-5ху/ 23 оны 02 сарын 20 өдрийн №186 тоот прокурорын тогтоолд “ Цаашид ШШҮХГазрын бичиг судлалын шинжээч дүгнэлтийг хэргийн оролцогч нарт танилцуулах Хаан банкны .... toot данс эзэмшигч нараас гэрчийн мэдүүлэг авах “ зэрэг ажиллагааг гүйцэтгүүлэхээр сунгах тогтоолуудыг тус тус үйлдсэн боловч тогтоолд дурдсан ажиллагаанууд нь давхцсан зарим чухал ажиллагаа хийгдээгүй жишээ нь 1 дүгээр хугацаа сунгахдаа “ Санхүүгийн баримтуудад үзлэг хийж санхүүгийн шинжээч томилох гэсэн боловч энэ ажиллагаа хийгдээгүйгээс хохирсон гэх тоо баримт бодитой гараагүй байгаа. Тиймээс ЭХХШТХ-н 31.13 дугаар зүйлийн 6 дугаар зүйлд зааснаар шүүх хүсэлтийг хүлээн авч хэргийг 2023 оны 11 сарын 01-ний өдөр №2023\ШЗ\1601 тоот захирамжаар “ Хэргийг прокурорт буцааж шийдсэн боловч прокуророос эсэргүүцэл гарган дахин шүүх хуралдааныг гэм буруугийн шатнаас эхлүүлсэн.
Хоёр. ЭХХШТХ-г ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон талаар
Нотлох баримтын шаардлага хангаагүй баримтууд:
1. Нэгдүгээр хавтасны/36-38 ху/ ЦЕГ-аас 2022 оны 06 сарын 16 өдрийн№ 11/5013 тоот албан тоотоор НЗДТ-газарт хохирогч иргэний нэхэмжлэгчээр тогтоох албан тушаалтныг томилох тоот явуулсан. Нийслэлийн ЗДТГ-н 22 оны 06 сарын 16 өдөр №№03/3197 тоот албан тоотоор ЭЦА-д НЗДТГ-н Хууль Эрх зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн А.У-ыг томилсон боловч албан тоот нь тамга тэмдэг эх хувиар биш хуулбар хувийг үндэслэн хохирогчоор тогтоосон байгаа. Мөн хэдэн жилээр төлөөлөх талаар хугацаа тавиагүй байна.
2. 1хх-46-49 хуудсанд НЗДТ-аас гаргаж өгсөн баримт нотлох баримтын шаардлага хангаагүй хуулбар хувь байгаа.
3. 4хх-233ху -244 хуудасны баримтууд канондсон баримтууд байгаа. НЗДТ-н захирамж Ч.Бат-Эрдэнийг үүрэг гүйцэтгэгчээр томилох тухай
4. 5хх-193 хуу-ЭЦАны албан тоотууд тамга тэмдэг дардас байхгүй.
5. Ажлын байрны тодорхойлолт байхгүй байгаа. 5хх-198ху-199 хуудсанд авагдсан Ажлын байрны тодорхойлолт нь Улаанбаатар чуулгын гаргаж өгсөн баримт 2014 оны 02 сарын 27 өдрийн танилцуулга дээр ямар нэгэн тамга тэмдэг байхгүй канондсон баримт байгаа.
6. 5хх-202 ху-204 хуудсанд авагдсан Ажлын байрны тодорхойлолт нь хэнийх гэдэг нь тодорхойгүй канондсон баримт байгаа. 2016 оны 11 сарын 30 өдрийн. 7. 5хх-208ху-209, 213-232, 235-237 хуу, хуудас баримтууд канондсон байгаа. Дээрх баримтууд нь ЭХХШТХ-н 16.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “ Хуулийн этгээд албан тушаалтан иргэн баталсан болон бичсэн баримт бичгийг, эрүүгийн хэрэгт ач холбогдолтой баримт мэдээллийг тухайн төрийн байгууллагаас баталж ирүүлсэн тохиолдолд нотлох баримт болно. Мөн зүйлийн 3 дах хэсэгт” Бичмэл баримтуудыг эх хувиар нь хэрэв эх хувийг авах боломжгүй бол прокурор мөрдөгч тэмдэглэл үйлдэн хуулбарлан авна” гэх заалтуудыг зөрчсөн байгаа.
Хураан авсан эд зүйлс:
1хх-27 хуудсанд Харьяалал тогтоосон тогтоолоор хэд хэдэн эд зүйлс баримтуудын хамтаар АТГ-т хүргүүлсэн боловч Ноте бүүк буцаан олгоогүй яллах дүгнэлтийн хавсралтад болон шүүхэд хэрэг шилжин ирсэн баримтад байхгүй байгаа хавсралтад бас дурдаагүй байгаа юм. Дээрх хураагдсан эд мөрийн баримтын талаар:
1. 2 ХХ-22ху, 34 хуудсанд “ Эд зүйлс хүлээлгэн өгсөн 22 оны 07 сарын 05-ны өдрийн тогтоолд нийт 70 баримт өгсөн гэх боловч үүн дотор байхгүй Мөрдөгч Мариа тэмдэглэлд
2. 22хх-62 хуу 22 оны 06 сарын 15 өдрийн Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн байх бөгөөд Киа К Эс маркийн 4147 УАТ тээврийн хэрэгсэлд хийсэн үзлэгээр “ Самсунг маркийн саарал өнгийн зөөврийн компьютер 1 ширхэг хураан авсан мөн фото зураг нь 2хх-65 хуудсанд бэхжүүлсэн байгаа.
3. 2хх-65 хуудсанд эд мөрийн баримтаар тооцсон тогтоол үйлдсэн ЭХХшТХ-н 16.4 дэх хэсгийг үндэслээд 2022 оны 07 сарын 18 өдөр
4. 5хх-2 ху АТГ-аас нэгжлэг үзлэгээр эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлсийн жагсаалт дотор 14 дэх жагсаалтаар энэ нөүтбүүк гэж авагдсан байдаг.
5. 1хх-27 хуудсанд Хэргийн харьяалал өөрчилсөн тогтоол 22 оны 08 сарын 01-ны прокурорын тогтоолд бас шилжүүлсэн эд мөрийн баримт дотор хамтад нь шилжүүлсэн гэсэн баримтууд тус тус авагдсан байх тул эд мөрийн баримтыг олох
6. Мөн МҮОНРТ-ийн хийсэн ажлыг өөрийн ТББ хийсэн хэмээн гүйцэтгэлийн тайлан хийсэн гэжээ. Иймээс хийсэн гэх контент дээр Оюуны өмчийн газраас энэхүү бүтээл нь хамтын бүтээл үү эсвэл үүсмэл үү хуурамч хуулбар уу гэдэгт дүгнэлт гаргуулах
7. Хохирол үнэн бодитой тогтоолгохоор Санхүүгийн аудит шинжээч томилуулах
8. ТББ-аас Капитрон банкаар ажлын хөлсөндөө хүлээн авсан этгээдүүдийг иргэний хариуцагчаар татуулах үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгөөгүй.
Гурав.
Яллагдагчаар татах ажиллагаа хууль ёсны шинжийг агуулаагүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчилд шууд тооцогдоно хэмээн үзэж байна. Э.Цийг анх 2022.06.22-ны өдөр Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татжээ. /5хх 112/
Үүний дараа 2023.08.02-ны өдөр уг тогтоолд өөрчлөлт оруулсан байна. /1хх 191-201/
Энэ “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Нийслэлийн прокурорын газрын 2023.08.02-ны өдрийн дугаар 445 тоот уг Прокурорын тогтоолын Тодорхойлох болон Тогтоох хэсэгт өмнө нь ял сонсгосон 17.3 дугаар зүйлийн 2дах хэсгийн 2.1, 2.2т зааснаар мөн ЭХТА-н 18.6 дугаар зүйлд заасан үндэслэлээ яагаад хэрэгсэхгүй болгосноо огт дурдаагүй атлаа ял сонсгоогүй зүйлчлэлийн үндэслэлийг тайлбарласан нь сонсгосон ялыг өөрчилсөн 445 тоот тогтоол хууль зүйн үндэслэлгүй болсныг харуулж байна.
Э.Цийг анхнаасаа ЭЦА-дээр цагдан хорихын тулд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.16, 30.17 дугаар хэсэгт заасныг зөрчиж хамааралгүй харьяалалын бус цагдаагаар шалгуулан цагдан хорьсон байдаг. Өөрөөр хэлбэл эрүүдэн шүүсэн нөхцөл харагдаж байгаа юм.
Нэгэнт “эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татагдсан ’’зүйлчлэл нь өөрчлөгдөхөөр байхад анхнаасаа АТГ-аас шалгуулахгүй ЭЦА шалгаж байгаа нь ноцтой үйлдэл юм.
Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулиудын заалтыг чанд сахина” гэж хуульчилсан ба шүүхээс уг прокурорын тогтоолын 2 дахь заалтын дагуу зөвхөн 2022 оны 06 сарын 22-ны өдрийн тогтоолын Тогтоох хэсгийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулав гэх бичиглэл хийж өмнөх зүйлчлэл хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ дурдаагүй нь хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй, хууль ёсны эрх зүйн акт гэж үзэх үндэслэлгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.9 дүгээр зүйлд “техникийн шинжтэй алдаа” гэж үг, үсэг, тооны алдаатай, зөрүүтэй байдлыг ойлгохоор заасан байх тул эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой алдаа гэж үзнэ.
Анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцож шийдвэрлэхдээ, шүүгдэгч Э.Цийн мөрдөн байцаалтад “яллагдагчаар өгсөн” мэдүүлгийг, мөн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгүүдийг яллах нотлох баримт болгон ашиглаж /5хх 204 ШТ-н 9-11 дэх хуудас/ ял оногдуулсан явдал нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, түүнчлэн Монгол Улсын Олон Улсын гэрээ болох Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын фактын 14 дүгээр зүйлийн 3 /g/ хэсэгт заасан “өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх, өөрийгөө гэм буруутай гэж хүлээхийг албадан тулгахгүй байх” гэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд чанд мөрдөх ёстой Үндсэн хууль болон Олон Улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн “хүний эрхийн язгуур” зарчмыг зөрчсөн байна.
Үүнийг ч манай улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 16.11 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт тус тус хуульчилсан билээ.
Гурав. Эрүүгийн процессын эрх зүйн онолд “нотлогдоогүй бол гэм буруугүй” гэсэн үзэл баримтлал нэгэнтээ хэвшиж тогтсон байдаг бөгөөд энэ зарчмын дагуу манай улсад “хэргийн бодит байдлыг ... эргэлзээгүй тогтооно” гэсэн хууль зүйн зохицуулалт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд тусгалаа олсон байдаг.
Шүүх гэм бурууг нотлохдоо яллах баримтын эсрэг шинжлэн судалсан гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг, өмгөөлөгч нарын дүгнэлтэд няцаалт өгөөгүйгээс гэм буруугийн талаарх маргаан үүссэн тул давж заалдах шатны шүүхэд хандаж байгаа болно.
Нотлох баримтуудыг харьцуулан үзэхэд эд нарын бие биеийнхээ мэдүүлгийг няцаан үгүйсгэсэн мэдүүлгийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй, тэд бие биенээ гүтгэсэн буюу эсхүл хэн нэгэн нь үнэн гэсэн үйл баримтыг сэргээн тогтооход учир дутагдалтай, тэд хувийн тааламжгүй харьцаатай байсныг тус тус мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоож чадаагүй байх тул гэрч, яллагдагчийн мэдүүлгийг дан дангаар нь үнэн гэж үзэхэд эргэлзээтэй, харьцуулан үзэхэд аль нь ч энэ асуудлыг бүрэн нотолж, эсхүл үгүйсгэж чадахааргүй байна.
Нотлох баримтын онол ёсоор “шууд ба шууд бус” нотлох баримтын ялгааны асуудлыг авч үзэхдээ эрүүгийн хэргийн талаар нотлогдвол зохих байдлыг /үүнд: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйл/ шууд нотолж байх, гэм бурууг эргэлзээгүйгээр буюу дамжмал бус байдлаар тогтоож байгаа мэдээллийг ойлгодог бөгөөд гагцхүү ийм л /шууд/ нотлох баримтаар гэмт хэргийг нотлохыг хүлээн зөвшөөрдөг билээ.
Үүнийг ч хууль тогтоогч хүлээн зөвшөөрсөн байдаг тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь заалтын дагуу “мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг дангаараа нотлох баримт болохгүй” юм.
Энэ талаар Улсын дээд шүүхийн зөвлөмжид яллагдагчийг тодорхой гэмт хэрэг үйлдсэн явдалтай нь холбогдуулан байцаадаг тул түүний мэдүүлэг нь анхдагч нотлох баримт болдог онцлогтой, энэ мэдүүлэг нь хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлуудыг тогтоох үндэс болно ... хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шийдвэрлэхэд ихээхэн ач холбогдолтой” гэж заасан байдаг.
Дээрх агуулгын хүрээнд авч үзэхэд “шүүгдэгч Э.Цийн мэдүүлэг бүр тогтвортой, эрс тэс өөр агуулга байхгүй, хоёрдмол утга санаагүй, гэм буруугүйд эргэлзээ төрүүлсэн шинж огт агуулаагүй” зэрэг мөн чанартай аман мэдээлэл тул түүнийг бусадтай хамжсан үгсэн хуйвалдаж, гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.
Өөрөөр хэлбэл Э.Цид албаны эрх мэдлээ урвуулан ашиглах санаа бодол хэзээ төрсөн, тэд тэр санаа бодлоо хэрхэн уялдуулсан, гэмт хэрэгт хамжих нэг санаа зорилготой байсан гэдгийг нотлох баримт хангалттай биш байхад түүнийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон явдал нь “шүүхийн тогтоол нь таамаглалд үндэслэж болохгүй” гэсэн Эрүүгийн процессын эрх зүйн суурь зарчим, болон шинэчлэн найруулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “хэргийн бодит байдлыг тогтоохын тулд шүүгдэгчийг яллах, цагаатгах нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасантай шууд харшилсан байна.
Гэрч Д нь 108 сая төгрөгийн санхүүжилтийг өөрөө өгсөн хүн нь. Ж.Д нь өмнө асуудал гаргаж тавигдсанд гомдож шарлахсандаа буюу Э.Цийг Соёл урлагийн газрын даргаар тавиалахгүй гэсэн хувийн сонирхолтой мэдүүлэг өгсөн байхыг үгүйсгэхгүй юм. Учир нь түүнийг ажлаас нэг бус удаа “хэл ам, хэрүүл тэмцэл, хов жив тарьдаг, хамт олны уур амьсгал эвддэг, ажил мэргэжилдээ хайнга ханддаг. алдаа дутагдал их гаргадаг” зэрэг шалтгаанаар халах асуудал хамт олны дунд олонтаа яригдаж байсан нь үнэн болно.
Шүүх нь хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн сэргээн тогтоохдоо прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, хууль ёсны дагуу яллагдагчаар татагдсан хүний хувьд, хэргийн үйлдэл, холбогдлыг хууль зүйн эх сурвалжид тулгуурлан, уг хэрэгт хамааралтай бүхий л нөхцөл байдлыг үнэлж, дүгнэдэг бөгөөд нотолгооны нэн ач холбогдолтой, хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь, нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар үнэлж, дүгнэхдээ нотлох баримтуудыг харьцуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах гэх зэрэг аргыг ашиглан няцаасан, эсхүл баталсан дүгнэлтийг хийх үүрэгтэй.
Гэтэл анхан шатны шүүх холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтыг бодитой, зөв тогтоогоогүй, эрх зүйн алдаатай дүгнэлтийг хийсэн гэж үзэж байна.
Жишээ нь: Шүүхээс хэргийн талаар хийж байгаа хууль, эрх зүйн дүгнэлт гэдэг бол хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн үйл баримтын хууль зүйн эх сурвалжтай харьцуулж, цогцоор нь шинжлэн судалсны үр дүнд гарч ирж байгаа оюун дүгнэлт байдаг бөгөөд энэ нь 1 -рт, эрх зүйн эх сурвалж, нотлох баримт нэг бүрт үнэлэлт өгөх, 2-рт, бүх эрх зүйн эх сурвалж, нотлох баримтыг адил үнэлэх, 3-рт, нотлох баримт нэг бүрийг шалгаж хянах гэсэн ажиллагаануудаас бүрдэнэ.
Шүүхүүд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь, бүрэн дүүрэн зөв үнэлж чадаагүйгээс хэргийн бодит жинхэнэ байдал тодорхой тогтоогдоогүй, нотлогдоогүй, эрүүгийн хууль дахь хэрэглэвэл зохих хэм хэмжээг зөв журамлан хэрэглээгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд баримталсан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зүйл, заалтыг буруу тайлбарлаж, ноцтой зөрчсөн явдал гаргаснаараа “шүүхийн шийдвэр хууль ёсны болон үндэслэлтэй бүхий байх” гэсэн шаардлагыг хангаагүй байна.
Шүүх зөвхөн хэрэгт цугларсан бодит нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь бүрэн гүйцэт, нягт нямбай, бодит байдлаар нь хянах, яллах ба өмгөөлөх талын тайлбарт дүн шинжилгээ хийж дүгнэлт өгөх, няцаах эсхүл батлах замаар мэтгэлцээний үндсэн дээр шүүн таслах ажиллагааг эрх тэгш зарчмын хүрээнд явуулах үүрэгтэй бөгөөд хэргийн нотлох баримтын нотолгооны мөн чанар, ач холбогдол, хамаарал ба болохуйц байдал, хууль ёсны шинжийг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгийн үнэн бодитой талын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж шийдвэрлэх чиг үүрэгтэй атал нотлох баримтыг үнэлэх, шалгах, ашиглах, хэрэгт хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт гаргах зэрэг ажиллагаанд анхан шатны шүүх эхнээсээ алдаа гаргасан байх ба энэ алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах арга хэмжээ авч өгнө үү. ...
Прокуророос Э.Цийн холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, уг гэмт хэргийг “бусадтай бүлэглэн үйлдсэн” гэж прокурорын зүгээс эрх зүйн дүгнэлт хийж буруутган, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүх шүүгдэгч нарын гэм буруутай эсэхийг хянан хэлэлцэж, тэдний үйлдэл холбогдол, гэм буруугийн талаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлах замаар хэргийн үйл баримтыг сэргээн тогтоож, хууль зүйн үр дагавар бүхий дүгнэлт хийхдээ, тодорхой үйл баримт ба түүнд холбогдох шүүгдэгч нарын үйлдлийн шинж, оролцооны талаар хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй дүгнэлт өгсөн, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт өөр хоорондоо харилцан илтэд зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг огт заагаагүй, үүнд: өмгөөлөгчийн саналыг хүлээн аваагүй шалтгааныг тодорхой дурдаагүй зэрэг болно.
Гэмт хэрэг гэж үзэх шинж буюу гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг чухам аль үйлдэл, холбогдол нь хангасан эсэх талаар ямар дүгнэлт өгч байгаа тухайгаа шийдвэртээ тодорхой тусгаагүй, ойлгомжгүй болсон.
Энэ хэрэгт хэт нэг талыг барьсан тул шүүхээс эрх зүйн алдаатай дүгнэлт хийсэн, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэх болсон хүсэл, санаа зорилгын нэгдэл, үйлдэл оролцоо огт харагдахгүй, ямар нотлох баримтыг үндэслэн бүлэглэн үйлдсэн гэж үзэж буй үндэслэл огт тусгагдаагүй, зөвхөн прокурорын яллах дүгнэлтийн тодорхой хэсгийг хуулж бичих замаар гэм буруутайд тооцсон, хэргийн болсон нөхцөл байдлыг ямар хэмжээнд сэргээн тогтоосон, үүнийгээ үйл баримтаар бус ямар нотлох баримтаар нотолж байгаа, тогтоосон нөхцөл байдалд Эрүүгийн эрх зүйн онол, хуульд заасан хэм хэмжээ нь ямар шинжээрээ нийцэж байгаа болох талаар шүүх ямар нэгэн үндэслэл, дүгнэлт хийлгүй орхигдуулжээ.
Иймд дээрх үндэслэлээр ЭХХШТХ-н 39.9 дүгээр зүйлийн 1.2 дах хэсэгт зааснаар Э.Цид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэжээ.
Шүүгдэгч Э.Ц тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэгдүгээрт, Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр эхэлсэн бөгөөд 1 өдөр 4 газарт үзлэг хийсэн. Мөн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 18 цагт надаас сэжигтнээр байцаалт авсан. Намайг шөнийн 02 цагт 48 цагаар цагдан хорьсон. Маргааш өглөө нь буюу 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр нэр бүхий 18 сайтад “Нийслэлийн Соёл, урлагийн газрын хэлтсийн дарга Э.Ц 3 этгээдтэй хуйвалдаж 600,000,000 төгрөг завшжээ” гэх нийтлэл гарсан. Ингээд 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр буюу 7 хоногийн дараа намайг яллагдагчаар татсан. Анх намайг яллагдагчаар татахдаа мөнгө угаах, залилах гэм хэрэг үйлдсэн гэж буруутгасан. Ингэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхэлсэн. Миний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд энэ талаар тодорхой тусгагдсан. Уг ажлыг Э.Цийн санаачилгаар, эсхүл Э.Ц эхлүүлээгүй. Өөрөөр хэлбэл, 2020 оны 09 дүгээр сард Засаг даргын захирамж гарсан. Тус баримт нь 1 дүгээр хавтаст хэрэгт авагдсан. Уг захирамжийн 7-т “соёлын бие бус өвийг өвлөн уламжлах аргыг контент болгон бэлтгэн түгээх” гэж тодорхой заасан. Тухайн үед Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дарга н.Бат-Эрдэнийн тушаалаар ажлын хэсэг байгуулагдсан. Уг ажлын хэсэг гүйцэтгэгч болох төрийн бус байгууллагыг сонгон шалгаруулж, үүргийн гүйцэтгэлийг 100 хувиар дүгнэж, тухайн ажил нь 2020 оны 12 дугаар сард дууссан. Гэтэл прокурор намайг дууссан ажилд холбогдуулж 2022 оны 08 дугаар сард “Монголын үндэсний олон нийтийн радио телевиз”-ийн нэвтрүүлгийг хуулбарлаж өөрсдөө хийсэн мэтээр баримт бүрдүүлсэн гэж, хоёрдугаарт, цуврал контент нь хуурамч байсан тул Нийслэлийн Соёл, урлагийн газарт 108,900,000 төгрөгийн хохирол учруулсан гэж, гуравдугаарт, өөрийн хамаарал бүхий Төрийн бус байгууллагаар дамжуулж тус ажлыг хийсэн гэж 3 асуудлаар буруутгасан. Соёлын биет бус өв болох 7 ай савын талаарх тус бүр нь 60 минутын 7 цуврал нэвтрүүлэг шинээр бүтээгдсэн. Энэ талаарх баримтууд 1 дүгээр хавтаст хэрэгт авагдсан. “Соёлын өвийн үндэсний төв”-ийн захирал н.Энхбатаар ахлуулсан эрдэмтдийн баг уг 7 дугаар нэвтрүүлгийн зохиолыг бичсэн. Тухайн үед ковидын тархалт их байсан. Ингээд эрдэмтэд тус контентын зохиолыг нэг бүрчлэн бичиж, “Монгол үндэсний олон нийтийн радио телевизийн Соёлын өвийн редакцын хамт олон, н.Чингис, Соёлын гавьяат зүтгэлтэн н.Ёолк, н.Ариунжаргал зэрэг хүмүүсийн баг ажилласан. Тэдгээр хүмүүс цалингаа өөрийн дансаар авсан. Энэ талаарх баримт хэрэгт авагдсан. Мөн зураг авалтын студийг нэг бүрчлэн тохижуулж нэвтрүүлэг хийгдсэн. Тэгэхээр “Монголын үндэсний олон нийтийн радио телевиз”-ийн нэвтрүүлгийг Э.Ц, П.О, Э.М нар хуулбарлаж, хэн нэгнийг залилан мэхэлж, хохироосон зүйл байхгүй. Мөн Э.Ц өөрийн хамаарал бүхий төрийн бус байгууллагаар дамжуулж улсад 108,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэж намайг буруутгасан. Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад миний өмгөөлөгч О.Сайнгэрэлийн “Авлигатай тэмцэх газрын байцаагч 99,000,000 төгрөгийг дансны хуулгаар тогтоосон. 99,000,000 төгрөгийг тогтоож, хэрэгт хавсаргасан атал 108,000,000 төгрөгийг хэрхэн завшсан нь ойлгомжгүй” гэх тайлбар анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. Соёлын гавьяат зүтгэлтэн н.Ё 3,500,000 төгрөгийн цалинг өөрийн дансаар авч, нэвтрүүлэг хөтөлсөн. Үүнтэй нэгэн адил, уг контентыг бий болгох гэж ажилласан бүх хүн дээр дурдсан 99,000,000 төгрөгийг хувааж авсан. Энэ нь уг хүмүүсийн дансны хуулгаар тогтоогдсон. Гэтэл намайг 108,000,000 төгрөгийг хохирол учруулсан гэж буруутгасан. Уг асуудлыг миний бие хүлээн зөвшөөрөх боломжгүй. Уг хэрэг нь Э.Цийг “Нийслэлийн Соёл, урлагийн газар”-т удирдах албан тушаалтан болгохгүй гэсэн н.Д-гийн хувийн ашиг, сонирхолтой шууд хамааралтай гэж үзэж байна. Учир нь, 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр н.Д нь 108,000,000 төгрөгийг олгох тухай А/65 гэх тушаал гаргасан. Төрийн бус байгууллагаас уг 7 дугаар нэвтрүүлгийг 100 хувийн санхүүжилт гарган гүйцэтгэж, тайлангаа “Нийслэлийн Соёл, урлагийн газар”-т ирүүлснийг н.Д үндэслэж, 108,000,000 төгрөг олгох тухай тушаал гаргасан. Гэтэл хэрэгт авагдсан түүний мэдүүлэгт “тухайн үед тайлангийн материалыг шалгахад асуудалтай байсан тул гомдол гаргасан” гэж дурдагдсан. Хэрэв тухайн нэвтрүүлэг, түүнийг хийсэн үйл ажиллагаа асуудалтай байсан бол тэрээр ямар учраас тушаал гаргаж, мөнгө олгосон болох нь ойлгомжгүй байна. Хэрэв Э.Цийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэж байгаа бол н.Д-г мөн адил шалгах ёстой гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, гэрээ байгуулсан н.Б, өөрийн тушаалаар мөнгө олгосон н.Д нар хэрэгт шалгагдаагүй, зүгээр нэг гүйцэтгэх албан тушаалтан байсан Э.Ц буруутан болсон. Уг асуудлыг давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү. Үнэхээр миний бие буруутай бол 108,000,000 төгрөгийн хэдэн төгрөгт холбогдож буруутгагдаж байгаагаа мэдмээр байна. Хэрэв миний бие буруутай юм бол н.Б, н.Д нарыг мөн буруутай гэж үзэж байна. Уг асуудлыг давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Э.Цийн өмгөөлөгч Д.Энхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэгдүгээрт, миний бие өмгөөлөгч О.Сайнгэрэлийн “анхан шатны шүүх хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой дүгнэж, үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр шийдвэрлэсэн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” гэх хууль зүйн үндэслэл бүхий давж заалдах гомдлыг дэмжиж байна. Мөн тэрээр давж заалдах гомдолдоо “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн” гэж дурдсан байна. Миний бие тус давж заалдах гомдлын үндэслэлийг дэмжиж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Э.Цийн гэрээс хураан авсан эд зүйлтэй холбоотой асуудлаар анхан шатны шүүхэд хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүх уг асуудалтай холбоотой ямар нэгэн дүгнэлт хийгээгүй. Мөн хэрэгт тус хураан авсан эд зүйлийг хэрхэн, хаана хадгалж, хэнд хүлээлгэж өгсөн талаарх баримт байхгүй. Миний бие өмгөөлөгч О.Сайнгэрэлийн энэ талаар гаргасан давж заалдах гомдлын үндэслэлийг дэмжиж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Э.М, П.О нарын өмгөөлөгч Г.Оюунболд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын зүгээс миний үйлчлүүлэгч Э.М, П.О нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдэхэд хамжигчаар хамтран оролцсон гэж буруутгасан. Үүний дагуу анхан шатны шүүх П.О, Э.М нарыг гэм буруутайд тооцсон. Миний бие анхан шатны шүүхийг хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзэж, давж заалдах гомдол гаргасан. Э.М, П.О нарыг Нийслэлийн засаг даргын 2020 оны А/1096 дугаар захирамжийн хавсралтаар батлагдсан соёлын биет бус өвийг өвлөн уламжлах аргачлалыг контент болгон бэлтгэн түгээх ажлын хүрээнд “Монголын соёлын аялал жуулчлалын холбоо” төрийн бус байгууллагаар дамжуулан ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Монголын үндэсний радио телевизийн хийж гүйцэтгэсэн “Монголын өв соёлын гайхамшиг” нэвтрүүлгийн ажлын тайланг “Монголын соёлын аялал жуулчлалын холбоо” төрийн бус байгууллагын хийсэн ажил мэтээр тайлан, ажил гүйцэтгэх гэрээ, баримт бичигт гарын үсгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашиглах замаар дэмжлэг үзүүлж, бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд хамжигчаар оролцсон хэмээн тус тус буруутгасан. Гэвч Э.М, П.О нарын дээрх үйлдлийг 2022 оны 12 сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль батлагдаж, хууль хүчин төгөлдөр хэрэгжихээс өмнө үйлдэгдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэсэн. Хэргийг хэрэгсэхгүй болсны дараа прокурор Г.Эрдэмбаатар 2023 оны 08 сарын 09-ны өдрийн 268 дугаартай яллах дүгнэлтэд Э.М, П.О нарын үйлдлийг мөн адил Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэнээс хойш 1 жил өнгөрсөн тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй үндэслэл тогтоогдсон. Иймээс яллагдагчаар татах үндэслэлгүй” гэж дурдсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй.” гэж заасан. Гэтэл миний үйлчлүүлэгч нарыг хуурамч бичиг баримт үйлдсэн гэж буруутгасан нь хуулиар хүчингүй болсон атал тэдгээрийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт халдаасан. Өөрөөр хэлбэл, тусад нь шалгаж, хэрэгсэхгүй болгосон атлаа өөр хэрэгт хамаатуулсан нь Эрүүгийн хуульд тусгагдсан шударга ёсны зарчмыг зөрчсөн гэж үзэж байна. Ийм дүгнэлт байсаар атал миний үйлчлүүлэгч Э.М, П.О нарыг анхан шатны шүүхээс нарыг гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй бөгөөд хууль хэрэглээний талаар ноцтой алдаа гаргасан, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй хэмээн үзэж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн Э.М, П.О нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч П.О тус шүүх хуралдаанд “хэлэх тайлбаргүй. ...” гэв.
Шүүгдэгч Э.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие өөрийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн хэргийг үнэн зөв шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.
Прокурор Ч.Түмэн-Өлзий тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журамд нийцсэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруу, түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт нь хэрэгт авагдсан нотлох баримтад нийцсэн. Өмгөөлөгч Г.Оюунболд давж заалдах гомдолдоо “Э.М, П.О нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон атал анхан шатны шүүх тэдгээрийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулсныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна” гэжээ. Прокурорын зүгээс Э.М, П.О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэж үзэж, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, улмаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Харин прокурор Г.Эрдэмбаатар яллах дүгнэлтэд “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй гэж үзвэл тухайн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэж хэргийн үйл баримтын талаар дүгнэсэн болохоос биш нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзээгүй. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасны дагуу 5 жилийн хугацаатай тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэх үндэслэлгүй. Прокурорын яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд тусгагдсан хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Өмгөөлөгч О.Сайнгэрэлийн гаргасан давж заалдах гомдолд “Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас н.Ууганбаярын хохирогчоор тогтоосон. Мөн Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн нотлох баримтад баталгаажилт хийгдээгүй, тамга, тэмдэг дарагдаагүй учраас нотлох баримтын шаардлага хангаагүй” гэж тусгагджээ. Эрүүгийн цагдаагийн алба болон Авлигатай тэмцэх газрын мөрдөгч холбогдох байгууллагууд руу албан бичиг явуулсан бөгөөд түүний хариу албан бичигт хавсаргаж ирүүлсэн нотлох баримтууд хэрэгт авагдсан. Энэ талаар өмгөөлөгч О.Сайнгэрэл давж заалдах гомдолдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Бичмэл нотлох баримтыг эх хувиар нь, хэрэв эхийг авах боломжгүй бол прокурор, мөрдөгч тэмдэглэл үйлдэн хуулбарлан авна.” гэх хуулийн зохицуулалтыг тусгасан байна. Гэтэл нотлох баримтаар тооцсон Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын албан бичиг нь мөрдөгч, прокурорын зүгээс тэмдэглэл үйлдэж, хуулбарлаж авсан нотлох баримт бус Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Авлигатай тэмцэх газар болон Эрүүгийн цадаагийн албаны холбогдох албан тушаалтны албан бичигт хариу ирүүлсэн баримт тул тус баримтыг хууль ёсны, үндэслэл бүхий нотлох баримт гэж үзэж байна. Мөн прокурор өөрийн дотоод итгэл үнэмшилд тулгуурлан дээрх нотлох баримтуудыг нотлох баримтын шаардлага хангаж байгаа, үнэн зөв эсэх талаар дүгнэлт хийхдээ хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгч нарын яллагдагчаар өгсөн мэдүүлэг, бусад бичгийн нотлох баримтуудтай харьцуулах байдлаар шинжлэн судалж, уг баримтуудыг үндэслэл бүхий нотлох баримт гэж үзсэн. Түүнчлэн өмгөөлөгч О.Сайнгэрэлийн давж заалдах гомдолд “анхан шатны шүүхийн хэргийг прокурорт буцаасан захирамжид дурдсан ажиллагаануудыг хийж гүйцэтгэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй” гэсэн байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоос өмгөөлөгчийн нэр заан дурдсан ажиллагаануудыг хийх шаардлагатай гэрчээс мэдүүлэг авах, нотлох баримтын шаардлага хангуулах тухай гомдол нь урьд нь анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, анхан шатны шүүх хэргийг прокурорт буцааж шийдвэрлэж байсан. Үүнийг прокурорын зүгээс эс зөвшөөрч эсэргүүцэл бичиж, 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр уг асуудлыг давж заалдах шүүх хуралдаанаар хэлэлцсэн. Улмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэрэгт авагдсан баримтаар нэр бүхий шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэх боломжтой” гэсэн агуулга бүхий магадлал гарсан. Өөрөөр хэлбэл, өмгөөлөгч О.Сайнгэрэлийн гаргасан давж заалдах гомдолд дурдагдсан дээрх асуудлыг өмнө нь шийдвэрлэсэн, гомдолд дурдагдсан нотлох баримтыг хуулийн шаардлага хангасан гэж үзэж байна. Өмгөөлөгч О.Сайнгэрэл давж заалдах гомдолдоо “тээврийн хэрэгсэлд үзлэг хийхдээ Э.Цийн зөөврийн компьютерыг хураан авсан бөгөөд тухайн зөөврийн компьютерын тухай асуудлыг хэрхэн шийдвэрлэснийг шийтгэх тогтоол болон яллах дүгнэлтэд тусгаагүй” гэсэн байна. Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад прокурорын зүгээс Авлигатай тэмцэх газраас холбогдох албан бичгийг авч, шүүхэд хүргүүлсэн. Уг албан бичигт “хураан авсан, эд мөрийн баримтаар тооцсон зөөврийн компьютер нь Авлигатай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд байгаа” гэж дурдагдсан байсан. Анхан шатны шүүх шийтгэх тогтоол гаргахдаа “шүүхийн шийтгэх тогтоол нь хуулийн хүчин төгөлдөр болмогц Э.Цийн тээврийн хэрэгслээс хураан авч, эд мөрийн баримтаар тооцсон гэх зөөврийн компьютерыг Э.Цт буцаан олгосугай” гэж дурдсан тул уг зөөврийн компьютер хаана байгаа болон хэрхэн шийдвэрлэсэн болох нь тодорхойгүй гэж үзэх үндэслэлгүй.
Шүүгдэгч Э.Ц “мөнгө шилжүүлсэн н.Д, ажлын хэсэг томилж, гэрээ байгуулсан н.Б нарыг хэрэгт шалгаагүй, гүйцэтгэх ажилтан Э.Ц буруутгагдсан” гэж тайлбарлаж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт заасан гэмт хэргийн онцлог нь нийтийн албан тушаалтан өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор үйлдсэн байдаг бөгөөд уг гэмт хэргийн улмаас төр, нийтийн ашиг сонирхол хохирдог. Өөрөөр хэлбэл, төр, нийтийн ашиг сонирхолд 108,000,000 төгрөгийн хохирол учирсан. Уг мөнгийг хэн, ямар албан тушаалтан өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор, ямар арга хэлбэрээр авсан болохыг тодруулах зорилгоор мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Мөрдөн шалгах ажиллагаагаар Э.Ц нь төрийн бус байгууллага үүсгэн байгуулж, нийтийн албан тушаалтнаар томилогдох болсон цаг үеэсээ эхэлж тус төрийн бус байгууллагыг өөр бусад этгээдэд шилжүүлэн өгсөн байдаг. Нийслэлийн Соёл, Урлагийн газраас нийтийн өв соёлыг сэргээн дүрслэх чиглэлээр контент бэлтгэх ажлыг зохион байгуулахад Э.Ц нь ажлын хэсэгт ажиллаж, дүгнэлт гаргахдаа өөрийн үүсгэн байгуулсан, П.Оын хариуцан үйл ажиллагааг нь явуулдаг гэх төрийн бус байгууллагатай гэрээ байгуулсан. Гэрээ байгуулсан цаг хугацаанаас төрийн бус байгууллагыг н.Э гэх өөрийн танил этгээдийн нэр дээр түр шилжүүлсэн. н.Э-аас гэрчийн мэдүүлэг авахад тэрээр “төрийн бус байгууллагын гүйцэтгэх удирдлагаар намайг томилсон боловч цаана нь Э.Ц байдаг. Би уг байгууллагын тамга, тэмдэг, ирсэн, явсан албан бичгүүд дээр гарын үсэг зурдаг байсан болохоос биш тухайн төрийн бус байгууллага нь ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, ямар контент бэлтгэдэг, ямар байгууллагатай хамтран гэрээ байгуулж, хэдэн төгрөгийн орлого олдог талаар мэдэхгүй” гэж мэдүүлсэн. Мөн тухайн төрийн бус байгууллагад нягтлангаар ажиллаж байсан хүнээс мэдүүлэг авсан. Тэрээр “тухайн байгууллагын удирдлагыг Э.Ц гэж боддог байсан. Э.Ц байгууллагын үйл ажиллагаа, бусад асуудалд оролцдог байсан” гэж мэдүүлсэн. Уг гэрчүүдийн мэдүүлэг, “Монголын үндэсний радио телевиз”-ийн н.Ё, н.А нарын мэдүүлгээр нийтийн албан тушаалтнаар ажиллаж байсан Э.Ц нь өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор өөрийн хамаарал бүхий, ашиг, сонирхлын зөрчилтэй байж болохуйц төрийн бус байгууллагатай гэрээ байгуулж, ажлын гүйцэтгэлийн дүгнэлтэд оролцож, хуурамч нотлох баримт, тайлан, дүгнэлт зэргийг Э.М, П.О нараар үйлдүүлсэн болох нь тогтоогдсон. Тухайлбал, тайлан тусгагдсан н.А-ын гарын үсэг нь түүний гарын үсэг биш байсан ба тэрээр “энэ гарын үсэг миний гарын үсэг биш байна” гэж мэдүүлсэн. Мөн н.Э-ын гарын үсэгтэй холбогдуулж шинжээчийн дүгнэлт гаргуулсан бөгөөд тус дүгнэлтэд “уг гарын үсэг нь н.Э-ын гарын үсэгтэй тохирохгүй, түүний гарын үсэг биш байна” гэж дурдагдсан. Эдгээр нөхцөл байдлуудаас үзвэл, Э.Ц нь гэмт хэргийг бусадтай хамтран үйлдсэн болох нь тогтоогдож байна гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор нэр бүхий шүүгдэгч нарт оногдуулсан эрүүгийн хариуцлага болон тэдгээрийн гэм буруугийн талаар хийсэн дүгнэлт нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ц, П.О, Э.М нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, шүүгдэгч тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
Прокуророос шүүгдэгч Э.Цийг нийтийн албан тушаалтан буюу Нийслэлийн соёл, урлагийн газрын урлагийн хэлтсийн даргаар 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Нийслэлийн засаг даргын 2020 оны А/1096 дугаар захирамжийн хавсралтаар батлагдсан “Соёлын биет бус өвийг өвлөн уламжлах аргачлалыг контент болгон бэлтгэн түгээх” ажлын хүрээнд 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Нийслэлийн соёл, урлагийн газартай өөрийн үүсгэн байгуулсан “Монголын соёл аялал жуулчлалын холбоо” төрийн бус байгууллагаар дамжуулан ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, улмаар “Монголын үндэсний олон нийтийн радио телевиз”-ийн хийж гүйцэтгэсэн “Монголын өв соёлын гайхамшиг” нэвтрүүлгийг “Монголын соёл аялал жуулчлалын холбоо” төрийн бус байгууллагын хийсэн ажил мэтээр тайлан, ажил гүйцэтгэх гэрээг хуурамчаар П.О, Э.М нараар гүйцэтгүүлж, захиалагч буюу Нийслэлийн соёл, урлагийн газрын гэрээ дүгнэх ажлын хэсэгт орж ажиллан, гэрээ дүгнэсэн протокол, ажил хүлээлцсэн акт зэрэгт гарын үсэг зурж төлбөр шилжүүлэх нөхцөлийг бүрдүүлж, Нийслэлийн төсвөөс 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо Нийслэлийн төрийн сангаас шилжүүлсэн 108,900,000 төгрөгийг “Монголын соёл аялал жуулчлалын холбоо” ТББ-ын Капитрон банкны ... тоот данс руу шилжүүлэн авч өөртөө болон бусдад давуу байдал бий болгосны улмаас Нийслэлийн соёл, урлагийн газарт 108,900,000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан” гэж дүгнэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,
Шүүгдэгч П.О нь нийтийн албан тушаалтан буюу Нийслэлийн соёл, урлагийн газрын Урлагийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Э.Цийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Нийслэлийн засаг даргын 2020 оны А/1096 дугаар захирамжийн хавсралтаар батлагдсан “Соёлын биет бус өвийг өвлөн уламжлах аргачлалыг контент болгон бэлтгэн түгээх” ажлын хүрээнд 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Нийслэлийн соёл, урлагийн газартай өөрийн үүсгэн байгуулсан “Монголын соёл аялал жуулчлалын холбоо” төрийн бус байгууллагаар дамжуулан ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, улмаар “захиалагч” буюу Нийслэлийн соёл, урлагийн газрын гэрээ дүгнэх ажлын хэсэгт орж ажиллан, гэрээ дүгнэсэн протокол, ажил хүлээлцсэн акт зэрэгт гарын үсэг зурж гүйцэтгэлийн төлбөрийг шилжүүлэх нөхцөлийг бүрдүүлж, Нийслэлийн төсвөөс 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо Нийслэлийн төрийн сангаас шилжүүлсэн 108,900,000 төгрөгийг “Монголын соёл аялал жуулчлалын холбоо" ТББ-ын Капитрон банкны “...” тоот дансаар шилжүүлэн авч, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосны улмаас Нийслэлийн соёл, урлагийн газарт 108,900,000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг, Монголын үндэсний олон нийтийн радио телевиз”-ийн хийж гүйцэтгэсэн “Монголын өв соёлын гайхамшиг” нэвтрүүлгийг “Монголын соёл аялал жуулчлалын холбоо” төрийн бус байгууллагын хийсэн ажил мэтээр 2020 оны 10 дугаар сарын 15-ны ажлын гүйцэтгэлийн тайлан, 2020 оны 9 дүгээр сарын 11, 16,17-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээнүүдийг Э.Мгийн хамтаар хуурамчаар үйлдэх замаар дэмжлэг үзүүлж, бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд хамжигчаар хамтран оролцсон,
Шүүгдэгч Э.М нь нийтийн албан тушаалтан буюу Нийслэлийн соёл, урлагийн газрын Урлагийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Э.Цийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Нийслэлийн засаг даргын 2020 оны А/1096 дугаар захирамжийн хавсралтаар батлагдсан “Соёлын биет бус өвийг өвлөн уламжлах аргачлалыг контент болгон бэлтгэн түгээх” ажлын хүрээнд 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Нийслэлийн соёл, урлагийн газартай өөрийн үүсгэн байгуулсан “Монголын соёл аялал жуулчлалын холбоо” төрийн бус байгууллагаар дамжуулан ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, улмаар “захиалагч буюу Нийслэлийн соёл, урлагийн газрын гэрээ дүгнэх ажлын хэсэгт орж ажиллан, гэрээ дүгнэсэн протокол, ажил хүлээлцсэн акт зэрэгт гарын үсэг зурж гүйцэтгэлийн төлбөрийг шилжүүлэх нөхцөлийг бүрдүүлж, Нийслэлийн төсвөөс 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо Нийслэлийн төрийн сангаас шилжүүлсэн 108,900,000 төгрөгийг “Монголын соёл аялал жуулчлалын холбоо” ТББ-ын Капитрон банкны ... тоот дансаар шилжүүлэн авч, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосны улмаас Нийслэлийн соёл, урлагийн газарт 108,900,000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхэд, Монголын үндэсний олон нийтийн радио телевиз”-ийн хийж гүйцэтгэсэн “Монголын өв соёлын гайхамшиг” нэвтрүүлгийг “Монголын соёл аялал жуулчлалын холбоо” төрийн бус байгууллагын хийсэн ажил мэтээр 2020 оны 10 дугаар сарын 15-ны ажлын гүйцэтгэлийн тайлан, 2020 оны 9 дүгээр сарын 11, 16,17-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээнүүдийг П.Оын хамтаар хуурамчаар үйлдэх замаар дэмжлэг үзүүлж, бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд хамжигчаар хамтран оролцсон гэж дүгнэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч, 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хянан хэлэлцээд Э.Цийг “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэргийг зохион байгуулж, гүйцэтгэсэн, П.О, Э.М нарыг “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдэхэд хамжигчаар хамтран оролцсон” гэм буруутайд тус тус тооцож, ял оногдуулж шийдвэрлэсэн 2024/ШЦТ/640 дүгээр шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон шүүхийн шийдвэрийн шаардлагыг хангаагүй, шийтгэх тогтоол дахь хууль зүйн дүгнэлт нь хэт ерөнхий, шүүгдэгч нарын гэмт хэргийн хамтран оролцооны талаар огт дүгнээгүй байх тул хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэж, дараах дүгнэлт хийв.
1. Шүүх хууль хэрэглэсэн аливаа шийдвэрээ хуульд тулгуурласан үндэслэлээр зөвтгөх, түүнийгээ тайлбарлах үүрэг хүлээх бөгөөд ингэхдээ мөрдөн шалгах ажиллагааны үр дүнгээр цугларсан хууль ёсны нотлох баримтыг үнэлж, хэргийн үйл баримтыг бодитой тогтоохоос гадна материаллаг болон процессын эрх зүйн хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, хуулийн урьдчилсан нөхцөл байдал бүрдсэн эсэхэд дүгнэлт хийсний үндсэн дээр оновчтой, зөв дүгнэлт хийснээр хангагдах бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрийн “хууль ёсны байх” шаардлага болно.
Шүүх хууль дээдлэх ёсыг сахиулахын зэрэгцээ өөрөө түүндээ захирагдах ёстой учраас өөрийн шийдвэрийг хууль зүйн оновчтой үндэслэлээр зөвтгөх бөгөөд энэ нь хэргийн оролцогчийн шүүхэд мэдүүлэх, ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхийн хүрээнд шүүхээс хангалттай ойлгомжтой, хариулт өгөхүйц шийдвэр авах эрхтэй холбогдохоос гадна маргааныг эцэслэн шийдвэрлэх эрх зүйн зарчимд нийцнэ.
Анхан шатны шүүх Э.Ц, Э.М, П.О нарыг гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр ял оногдуулахдаа үндэслэл бүхий дүгнэлтийг шүүхийн шийдвэрт бүрэн тусгаж чадаагүй, хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг жагсаан бичиж, улмаар “...шүүгдэгч нарын болон тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан цагаатгах өмгөөллийн дүгнэлт няцаан үгүйсгэгдэж байна. ...” хэмээн хэрэгт цуглуулсан нотлох баримтууд, түүний агуулга, тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн талаар хуульд заасан шаардлагад нийцүүлж дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан үндэслэлээр анхан шатны шүүхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзнэ.
Учир нь, шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тусгавал зохих зүйлсийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт нэг бүрчлэн заасан бөгөөд шүүгдэгчиийг гэм буруутайд тооцох үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн талуудын дүгнэлт, саналын үндэслэл болгосон баримт, яллах баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг нэг бүрчлэн няцаан үгүйсгэх ёстой.
Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч тэдгээрийн өмгөөлөгч нарын цагаатгах үндэслэл болгосон нотлох баримтуудыг нэг бүрчлэн няцааж, үгүйсгэлгүйгээр “шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь эргэлзээгүй тогтоогдсон байх тул цагаатгах талын дүгнэлт няцаан үгүйсгэгдэж байна” гэсэн хэт ерөнхий дүгнэлт хийн, шүүгдэгч нарын гэмт хэрэгт хамтран оролцооны хэлбэрийг дүгнэлгүй шүүгдэгч нарыг гэмт буруутайд тооцож, ял оногдуулсан нь дээрх шаардлагыг хангахгүй байна.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч тэдгээрийн өмгөөлөгч нарын санал, дүгнэлтэд заасан үндэслэл, хохирогч, гэрчийн мэдүүлэгт дурдсан нөхцөл байдалтай шүүх санал нийлэхгүй байгаа бол нэг бүрчлэн хууль зүйн үндэслэлтэйгээр няцаах үүрэгтэй боловч ийнхүү үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй нь шүүгдэгч нарын гэм бурууг хөдөлбөргүй тогтоох зарчимд харшилсан гэж үзэхэд хүргэж байна.
Иймд дээрх үндэслэлээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/640 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Шийтгэх тогтоолыг хүчингүй болгосонтой холбогдуулан шүүгдэгч Э.Цийн өмгөөлөгч О.Сайнгэрэл, шүүгдэгч Э.М, П.О нарын өмгөөлөгч Г.Оюунболдын гаргасан давж заалдах гомдлуудад хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.
Мөн шүүгдэгч Э.Цийн өмгөөлөгч О.Сайнгэрэлд хурлын товыг 3 хоногийн өмнө мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, шүүгдэгч Э.Ц нь өмгөөлөгч Д.Энхцэцэгтэй хуралд оролцсон байх тул түүний өмгөөлүүлэх эрх хангагдсан болохыг тэмдэглэж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/640 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгч Э.Ц, Э.М, П.О нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ