| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Даваасүрэн |
| Хэргийн индекс | 191/2025/03608/И |
| Дугаар | 191/ШШ2025/08060 |
| Огноо | 2025-09-29 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 191/ШШ2025/08060
| 2025 09 29 |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн би,
Нэхэмжлэгч: өөрийн байранд байрлах, “Г” ХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоотод оршин суух, Т овогт Гийн Э /РД:/-д холбогдох
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 18.094.707.74 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Г овогтой Э нь 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Гтай дугаартай зээлийн гэрээ байгуулж, 8.000.000 төгрөгийн зээлийг жилийн 21.6 хувийн хүүтэйгээр, 42 сарын хугацаатай цалин барьцаалан зээлэн авсан болно. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үндсэн зээл, зээлийн хүүг төлөх үүргээ биелүүлэхгүй байгаа тул 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт хуримтлагдсан зээлийн үндсэн төлбөр 3.755.963.05 төгрөг, зээлийн хүү 13.087.291.75 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.251.452.94 төгрөг, нийт 18.094.707.74 төгрөгийг Г.Эаас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч “Г” ХК, хариуцагч Г.Э нар 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ:
Нэг талаас Гны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С, нөгөө талаас хариуцагч Г.Эын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н нар дараах нөхцлийг харилцан тохиролцов.
Гны нэхэмжлэлийн шаардлага болох 18.094.707.74 төгрөгийн 5.985.788.46 төгрөгийг татгалзаж үлдэх 12.108.919.28 төгрөгийг
2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 1.009.083.28 төгрөг,
2025 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 1.009.076 төгрөг,
2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 1.009.076 төгрөг,
2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 1.009.076 төгрөг,
2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 1.009.076 төгрөг,
2026 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 1.009.076 төгрөг,
2026 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 1.009.076 төгрөг,
2026 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 1.009.076 төгрөг,
2026 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 1.009.076 төгрөг,
2026 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 1.009.076 төгрөг,
2026 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 1.009.076 төгрөг,
2026 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 1.009.076 төгрөгөөр дээрх хувиарийн дагуу төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Г” ХК нь хариуцагч Г.Эт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 18.094.707.74 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Шүүхийн шатанд зохигчид эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул зохигчдын эвлэрлийг батлах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид, эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгч нь 18.094.707.74 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын 5.985.788.46 төгрөгөөс татгалзаж, үлдэх 12.108.919.28 төгрөгийг хариуцагч нь 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 1.009.083.28 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 1.009.076 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 1.009.076 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 1.009.076 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 1.009.076 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 1.009.076 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 1.009.076 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 1.009.076 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 1.009.076 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 1.009.076 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 1.009.076 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 1.009.076 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байна.
Ийнхүү зохигчид эвлэрсэн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.5, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.”Г” ХК-ийн нэхэмжлэлтэй Г.Эт холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 18.094.707.74 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийн нэхэмжлэгч нь 18.094.707.74 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын 5.985.788.46 төгрөгөөс татгалзаж, үлдэх 12.108.919.28 төгрөгийг хариуцагч нь 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 1.009.083.28 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 1.009.076 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 1.009.076 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 1.009.076 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 1.009.076 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 1.009.076 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 1.009.076 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 1.009.076 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 1.009.076 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 1.009.076 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 1.009.076 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 1.009.076 төгрөгөөр тус тус тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон, зохигчдын эвлэрлийг баталж, Г.Эт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 248.423 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 124.211 төгрөгийг хариуцагчаас, 124.211 төгрөгийг улсын төсвөөс тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.ДАВААСҮРЭН