| Шүүх | Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Өлзиймэндийн Болорчимэг |
| Хэргийн индекс | 121/2026/0014/З |
| Дугаар | 121/ШШ2026/0018 |
| Огноо | 2026-06-05 |
| Маргааны төрөл | Газар, |
Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 121/ШШ2026/0018
2026 06 05 121/ШШ2026/0018
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Болорчимэг даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ч-гийн Г,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн Засаг дарга нарын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Хашхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жамбиймолом нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: 1.1. Нэхэмжлэгч Ч.Г нь “Өвөрхангай аймгийн Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/631 дугаар захирамжийн 1, 2-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2. Хэргийн үйл баримт, процессын түүх:
2.1. 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгч Ч.Г-гаас тус сумын 13 дугаар баг хаус хороололд газар эзэмшиж байшингаа барьж амьдрах хүсэлтэй тул надад газар олгож өгнө үү гэх хүсэлтийг Өвөрхангай аймгийн Засаг даргад хандан бичгээр гаргаж өгчээ.
2.2. Улмаар Өвөрхангай аймгийн Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн “Газар эзэмших эрх шинээр олгох тухай” А/533 дугаар захирамжаар Арвайхээр сумын инженерийн шугам сүлжээ бүхий газарт 60 иргэнд олгох газрын байршил, хэмжээ, зориулалт, хугацааг хавсралтаар баталж газар эзэмших эрх олгохоор шийдвэрлэжээ /хх-15 тал/
2.3. Тус захирамжийн хавсралт хүснэгтийн 1 дүгээрт нэхэмжлэгч Ч.Г-н нэр, эзэмших газрын байршил, хугацаа зэрэг нь тусгагджээ.
2.4. Харин Өвөрхангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн №1 дугаартай албан мэдэгдэл “Аймгийн Засаг даргын 2025 оны А/533 дугаар захирамжаар та Арвайхээр сумын 13 дугаар багт амины орон сууцны зориулалттай 495 м2 газар эзэмшсэн байна. Тус захирамжийг гаргахдаа Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.8, 29.9 заалтуудыг баримтлаагүй, газар эзэмших хүсэлтийг цахим системээр гаргуулаагүй тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.3-т “Захиргааны актын аль нэг хэсэг илт хууль бус бөгөөд тэр нь тухайн захиргааны актыг гаргах гол үндэслэл болж байгаа бол захиргааны акт бүхэлдээ илт хууль бус байна” гэж заасны дагуу дээрх захирамжийг хүчингүй болгох арга хэмжээ авсан болохыг мэдэгдэж байна. Иймд та газар эзэмших хүсэлтээ цахим системээр гаргана уу.”-ээр Ч.Г-д газар эзэмших эрх олгосон Өвөрхангай аймгийн Засаг даргын 2025 оны А/533 дугаар захирамжийг хүчингүй болгох арга хэмжээ авах болсон талаар мэдэгджээ. /хх-17 тал/
2.5. Улмаар Өвөрхангай аймгийн Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/631 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалтыг тус тус үндэслэн аймгийн Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн “Газар эзэмших эрх шинээр олгох тухай” А/533 дугаар захирамжийг хүчингүй болгожээ. /хх-18 тал/
2.6. Нэхэмжлэгч нь дээрх захирамжийг эс зөвшөөрч 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүхээс 2026 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан.
3. Нэхэмжлэгч Ч.Г-гаас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
3.1. Чойгүнсэн овогтой Г миний бие 2025 онд Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд газар эзэмших хүсэлтийг аймгийн Засаг дарга О.Пүрэвдоржид гаргаж өргөдлөө гараар бичиж өгсөн.
3.2. Газрын тухай хуулийн 29.7, 29.8, 29.9-д заасан эрэмбэлэх дараалал хамаарахгүй гэж заасны дагуу аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг дарга нар нэгдсэн бодлого шийдвэрийн хүрээнд цаасан болон цахим, хүсэлтийн эрэмбэ дарааллыг үл харгалзан иргэдийн хүсэлтийг шууд шийдвэрлэхээр зохицуулагдсан байдаг. Энэ хуулийн дагуу газар эзэмших тухай миний өгсөн өргөдлийг шийдвэрлэж, Арвайхээр сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэр дэх хаус хорооллын урд хэсэгт газар эзэмшүүлэхээр боллоо гэдэг хариуг газрын албанаас өгсөн. Гэтэл 2025 оны сүүлээр аймгийн Засаг дарга газар олгосон захирамжаа цуцаллаа гэсэн мэдэгдлийг аймгийн газрын албанаас мэдэгдсэн. Гэвч Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас цуцалсан захирамжаа танилцуулаагүй.
3.3. Иймд миний бие 2025 оны 10 дугаар сард дахин цахимаар газар эзэмших хүсэлтээ дахин гаргасан болно. Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 1-д зааснаар миний бие нь аймгийн Засаг даргын алдаатай шийдвэр гаргалаа гэж үзэж байна. Мөн энэхүү хуулийн 45 дугаар зүйлийн 2, Газрын тухай хуулийн 29.7, 29.8 зааснаар Засаг даргын шийдвэрээс шалтгаалан иргэн миний хуулиар олгогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгаа тул Аймгийн засаг даргын А/631 дугаартай захирамжийг цуцалж миний газар эзэмших эрхийг сэргээж өгнө үү” гэжээ.
4. Хариуцагч Өвөрхангай аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Хашхүүгээс шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
4.1. Нэхэмжлэгч Ч.Г 2026 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр гаргасан Өвөрхангай аймгийн Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/631 дугаар “Захирамж хүчингүй болгох тухай” захирамжийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагатай танилцав. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул дараах тайлбарыг хүргүүлж байна.
4.2. Аймгийн Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн А/533 дугаар “Газар эзэмших эрх шинээр олгох тухай” захирамжаар иргэн Ч.Г-д амины орон сууцны зориулалттай 495 м2 газар эзэмшүүлсэн. Тус захирамжийг гаргахдаа газар эзэмших хүсэлтийг цахим системээр гаргаагүй байхад буюу Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.8 дахь заалтыг баримтлаагүй тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь заалтад захиргааны актын аль нэг хэсэг илт хууль бус бөгөөд тэр нь тухайн захиргааны актыг гаргах гол үндэслэл болж байгаа бол захиргааны акт бүхэлдээ илт хууль бус байна гэж заасны дагуу дээрх захирамжийг хүчингүй болгосон.
4.3. Аймгийн Засаг дарга Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2-т зааснаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэх эрхтэй.
4.4. Газрын тухай хуулийг 2023 оны 11 дүгээр сарын 10 өдрийн хуулиар өөрчлөн найруулснаар Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.4 дэх заалтын дагуу газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь улсын хэмжээнд тухайн жилд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалтыг боловсруулж, Засгийн газарт оруулан шийдвэрлүүлэх эрхтэй болсон.
4.5. Дээрх заалтуудын дагуу Арвайхээр сумын инженерийн шугам сүлжээ бүхий газарт 2025 онд эзэмшүүлэхээр төлөвлөсөн нэгж талбаруудад Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар дүгнэлт гаргаж, Засгийн газрын 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн “Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт батлах тухай” 120 дугаар тогтоол батлагдсан” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, мэдүүлэг, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч Ч.Г-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч Ч.Г-гаас 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр тус сумын 13 дугаар баг, хаус хороололд газар олгуулах тухай хүсэлтийг Өвөрхангай аймгийн Засаг даргад бичгээр гаргажээ. /хх-13 тал/
2. Улмаар Өвөрхангай аймгийн Засаг даргын 2025 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн “Газар эзэмших эрх шинээр олгох тухай” А/533 дугаар захирамжаар Арвайхээр сумын инженерийн шугам сүлжээ бүхий газарт 60 иргэнд газар эзэмших эрх олгохоор шийдвэрлэсэн, тус захирамжийн хавсралтын 1 дүгээрт нэхэмжлэгч Ч.Г-д Арвайхээр сумын 13 дугаар баг, Дөл хороололд *** нэгж талбарын дугаартай, 495 мкв газрыг 30 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр тусгасан байна. /хх-16 тал/
3. Дээрх захирамжийн дагуу иргэнтэй газар эзэмших гэрээг байгуулаагүй, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдоогүй байх бөгөөд шүүхээс хийсэн үзлэгээр тухайн газарт цэвэр, бохир усны шугам тавигдсан, газар дээр ямар нэгэн хашаа, барилга баригдаагүй нөхцөл байдал тогтоогдсон.
4. Тухайн маргаж буй газрын байршил нь Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн “Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах, газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт батлах тухай” 120 дугаартай тогтоолын 2 дугаар хавсралтын хот, тосгон, бусад суурин газрын ангилалд хамаарах зориулалтаар эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалтын *** дэс дугаарт батлагдсан, Арвайхээр сумын инженерийн шугам сүлжээ бүхий газар бөгөөд үүнд хэргийн оролцогчид маргаангүй. /хх-34, 30-31 тал/
5. Маргаан бүхий Өвөрхангай аймгийн Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/631 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1. “Засаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана.”, 66.3. “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд хүчингүй болгоно.”, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1. “Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна.”, 48 дугаар зүйлийн 48.1. “Сөрөг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөс үл хамааран захиргааны байгууллага тухайн захиргааны актыг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хүчингүй болгож болно.” гэсэн заалтуудыг тус тус үндэслэн аймгийн Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн “Газар эзэмших эрх шинээр олгох тухай” А/533 дугаар захирамжийг хүчингүй болгожээ. /хх-17 тал/
6. Нэхэмжлэгчээс дээрх захирамжийг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ “2025 оны сүүлээр аймгийн Засаг дарга газар олгосон захирамжаа цуцаллаа гэсэн мэдэгдлийг аймгийн газрын албанаас мэдэгдсэн. Гэвч Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас цуцалсан захирамжаа танилцуулаагүй. Миний бие 2025 оны 10 дугаар сард дахин цахимаар газар эзэмших хүсэлтээ гаргасан. Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 1-д зааснаар аймгийн Засаг даргыг алдаатай шийдвэр гаргасан. Мөн энэхүү хуулийн 45 дугаар зүйлийн 2, Газрын тухай хуулийн 29.7, 29.8-д зааснаар Засаг даргын шийдвэрээс шалтгаалан иргэн миний хуулиар олгогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгаа...” гэж, аймгийн Засаг дарга болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Тус захирамжийг гаргахдаа газар эзэмших хүсэлтийг цахим системээр гаргаагүй байхад буюу Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.8 дахь заалтыг баримтлаагүй тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь заалтад захиргааны актын аль нэг хэсэг илт хууль бус бөгөөд тэр нь тухайн захиргааны актыг гаргах гол үндэслэл болж байгаа бол захиргааны акт бүхэлдээ илт хууль бус байна гэж заасны дагуу дээрх захирамжийг хүчингүй болгосон. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй...” гэж тус тус маргасан.
7. Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0,07 га-гаас илүүгүй байна.”, 29.7-д “Монгол Улсын иргэн энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан газрыг эзэмших хүсэлтийг засаг захиргааны нэгж болон зориулалтаа сонгож нэг удаа гаргах бөгөөд тухайн иргэний хүсэлт шийдвэрлэгдэх хүртэл өргөдлийн бүртгэлийн мэдээллийн санд хадгалагдана.”, 29.8-д “Иргэний үнэ төлбөргүйгээр газар эзэмшихээр цахим системээр гаргасан хүсэлтийг дараах дарааллын дагуу эрэмбэлэн бүртгэнэ: 29.8.1.өмнө нь гэр бүлийн хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих болон хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, таримал ургамал тарих зориулалтаар үнэ төлбөргүй газар эзэмшиж байгаагүй иргэний хүсэлтийг жагсаалтын эхэнд, цахим системд хүсэлт гаргасан огноогоор; 29.8.2.энэ хуулийн 29.8.1-д зааснаас бусад иргэний хүсэлтийг цахим системд хүсэлт гаргасан огноогоор.” 29.9-д “Иргэний үнэ төлбөргүй газар эзэмших хүсэлтийг өргөдлийн бүртгэлийн мэдээллийн санд бүртгэгдсэн дарааллын дагуу шийдвэрлэнэ.”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ цахим систем болон төрийн үйлчилгээний нэгдсэн цахим системээр дамжуулан гаргана” гэж тус тус заажээ.
8. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 121 дүгээр тогтоолоор батлагдсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын 1.2-т “Газрын тухай хуульд заасны дагуу газрын гэрчилгээг дараах тохиолдолд олгоно: 1.2.1.гэр бүлийн хамтын хэрэгцээнд зориулан үнэ төлбөргүй газар эзэмших;”, 1.4-т Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага (цаашид "хүсэлт гаргагч" гэх) нь мэдээллийн систем (www.egazar.gov.mn)-ийн иргэд, олон нийтэд зориулсан хэсэгт, эсхүл төрийн үйлчилгээний нэгдсэн цахим систем (e-mongolia), газрын харилцааны үйлчилгээний цахим машин (КИОСК) ашиглан энэ журмын 1.2-т заасан хүсэлтийг цахимаар гаргана.” гэж журамласан байна.
9. Дээрх хууль, журмын зохицуулалтаас үзэхэд, аливаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь газар эзэмших хүсэлтийг цахим систем болон төрийн үйлчилгээний нэгдсэн цахим системээр дамжуулан гаргах талаар хоёрдмол утгагүйгээр тодорхой хуульчилсан байх бөгөөд иргэний хувьд үнэ төлбөргүй газар эзэмших хүсэлтээ цахим системээр гаргаж, тухайн хүсэлтийг дарааллын дагуу эрэмбэлэн бүртгэж, мэдээллийн санд бүртгэгдсэн дарааллын дагуу газар эзэмшүүлэх хүсэлтийг шийдвэрлэхээр зохицуулжээ.
10. Уг маргааны тохиолдолд нэхэмжлэгч Ч.Г нь газар эзэмших тухай хүсэлтийг аймгийн Засаг даргад 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр бичгээр гаргасан байх бөгөөд улмаар аймгийн Засаг дарга нь уг хүсэлтийг үндэслэн газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан нь Газрын тухай хуулиар тогтоосон газар эзэмшүүлэх шийдвэр гаргах журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй. /хх-13 тал/
11. Тодруулбал, Өвөрхангай аймгийн Засаг дарга нь нэхэмжлэгч Ч.Г-гийн бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн “Газар эзэмших эрх шинээр олгох тухай” А/533 дугаар захирамжаар газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь дээрх Газрын тухай хууль болон түүнд үндэслэн баталсан журамд нийцээгүй хууль бус шийдвэр болох нь тогтоогдож байна.
12. Иймээс хариуцагч аймгийн Засаг дарга нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-т “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд хүчингүй болгоно.” гэж заасан нийтлэг бүрэн эрхийн хүрээнд өөрийн хуульд нийцээгүй захирамжийг хүчингүй болгосныг буруутгах үндэслэлгүй гэж үзлээ.
13. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах”, 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 26.2-т “Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ”, 43 дугаар зүйлийн 43.1-д “Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна” гэж тус тус заасан.
14. Нэхэмжлэгчээс Өвөрхангай аймгийн Засаг дарга нь 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/631 дугаар захирамжийг танилцуулаагүй, Захиргааны ерөнхий хуулийг зөрчсөн гэж маргах боловч Өвөрхангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн №1 дугаартай албан мэдэгдлээр Аймгийн Засаг даргын 2025 оны А/533 дугаар захирамжийг хүчингүй болгох арга хэмжээ авсан болохыг мэдэгдэж, газар эзэмших хүсэлтээ цахим системээр гаргана уу гэж мэдэгдсэн, уг мэдэгдэлд нэхэмжлэгч Ч.Г нь гарын үсэг зурсан байна.
15. Харин маргаан бүхий аймгийн Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/631 дүгээр захирамжийг нэхэмжлэгчид мэдэгдсэн талаарх баримт байхгүй, иргэдэд тухайлан мэдэгдээгүй талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байх тул хариуцагч нь хуульд заасан захиргааны шийдвэрийг хаяглагдсан этгээдэд мэдэгдэх, хүргүүлэх үүргээ биелүүлээгүй, шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчжээ.
16. Хэдийгээр хариуцагч нь маргаан бүхий захиргааны актыг нэхэмжлэгчид мэдэгдээгүй гэх боловч боловч нэхэмжлэгч Ч.Г нь албан мэдэгдлийн дагуу 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдөр газар эзэмших хүсэлтээ газрын цахим системээр дамжуулан гаргасан, улмаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. /хх-47 тал/
17. Ийнхүү хариуцагч аймгийн Засаг дарга нь Захиргааны ерөнхий хуульд заасан шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөн, захиргааны актыг тухайн үед нь мэдэгдэх үүргээ биелүүлээгүй боловч газар эзэмшүүлэх харилцааг нарийвчлан зохицуулсан Газрын тухай хуульд нийцүүлэн гаргасан маргаан бүхий захирамжийг зөвхөн энэ үндэслэлээр бүхэлд нь үгүйсгэж, хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзлээ.
18. Учир нь, газар эзэмшүүлэх хүсэлтийг цахимаар гаргах, улмаар цахимаар гаргасан хүсэлтийг дарааллын дагуу эрэмбэлж, дарааллын дагуу хүсэлтийг шийдвэрлэх талаарх Газрын тухай хуулийн зохицуулалт нь газар эзэмшүүлэх харилцаанд иргэд шударга, тэгш байдлаар оролцож, хүсэлтээ ил тодоор шийдвэрлүүлэх зорилготой тул нэхэмжлэгч Ч.Г-гийн бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн газар эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах зарчимд нийцэхгүй.
19. Иймд хариуцагч аймгийн Засаг дарга нь Газрын тухай хуульд нийцээгүй хууль бус шийдвэрээ өөрөө хүчингүй болгох бүрэн эрхийн хүрээнд шийдвэр гаргасан нь хуульд нийцсэн, уг захирамжийн улмаас газар эзэмших хүсэлтээ Газрын тухай хуульд заасан зохих ёсоор гаргаагүй нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 32 дугаар зүйлийн 32.1, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсэгт заасныг тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Г-гийн Өвөрхангай аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Өвөрхангай аймгийн Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/631 дугаар захирамжийн 1, 2-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.БОЛОРЧИМЭГ