Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 2024/ДШМ/063

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1-ийн 1.4-т  заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/224 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад

“ Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж  хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэснийг

“Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-т зааснаар Баянхонгор аймгийн  Прокурорын газраас  шүүгдэгч Ч.*******ид холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2..1-т зааснаар  зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1  болгон өөрчилж,  шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг   хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж,

2 дахь заалтад

“Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч ******* овгийн *******ын *******ийг зургаан сарын / 06 / хугацаагаар хорих ялаар  шийтгэсүгэй “ гэснийг

“Шүүгдэгч  *******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар   гурван сарын хугацаагаар   зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй ” гэж,

3 дахь заалтад

“Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3,4-д зааснаар шүүгдэгч Ч.*******ид оногдуулсан зургаан сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэснийг

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3-т тус тус зааснаар шүүгдэгч Ч.******* нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр  оршин суугаа газраа өөрчлөх, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутаг дэвсгэрээс гарахгүй байх, зорчих эрхийг нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ................. тоотоос  Нэгдсэн  болон харьяалах өрхийн эмнэлгүүд, эмийн сангууд, хүнс, худалдааны төвүүд, эрхэлж буй ажлын байр зэрэг чиглэлээр  зорчих үүргийг хүлээлгэж,   хяналт тавихыг Баянхонгор аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногт тооцон хорих ялаар солихыг  сануулсугай ” гэж,

4 дэх заалтад

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ч.*******ийн энэ хэргийн учир цагдан хоригдсон арван гурав / 13 / хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай “ гэснийг

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ч.*******ийн энэ хэргийн учир цагдан хоригдсон  зургаа  / 6 / хоногийг  түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай “ гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг тус тус хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Ч.*******ийн  2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 12 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 56 хоногийг түүний  ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1, 14.1 дүгээр зүйлийн 1.1-т тус тус зааснаар цагдан хоригдож буй шүүгдэгч Ч.*******ийг суллаж, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын  хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд  нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ 

ШҮҮГЧИД Ч.БАЯРЦЭНГЭЛ 

Т.ДАВААСҮРЭН