Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 2024/ДШМ/065

 

 

*******т

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Ч.Баярцэнгэл,  Т.*******сүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******,

Яллагдагч *******, түүний өмгөөлөгч *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Чимэдцэрэн нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж хянан шийдвэрлэсэн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ШЗ/683 дугаар захирамжийг эс зөвшөөрч прокурор *******ын бичсэн эсэргүүцлээр *******т холбогдох эрүүгийн 2414000000190 дугаар хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ........... оршин суух,

Урьд  Баянхонгор аймаг   дахь    Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 2018/ШЦТ/165 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

Баянхонгор аймаг   дахь    Сум    дундын  эрүүгийн   хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 2018/ШЦТ/214 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар  6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, урьд эдлээгүй үлдсэн 10 сар, 10 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 1 жил, 4 сар, 10 хоногийн хугацаагаар хорих ялаар,

Баянхонгор аймаг   дахь    Сум    дундын эрүүгийн  хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/349 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

Баянхонгор аймаг   дахь    Сум    дундын эрүүгийн  хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2020/ШЦТ/391 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, урьд эдлээгүй үлдсэн 1 жил, 11 сар, 6 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 3 жил, 11 сар, 6 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, тус шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 196 дугаартай шүүгчийн захирамжаар 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт ялтан *******т эдлээгүй үлдсэн 3 жил, 2 сар, 9 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож, сольж оршин суух газраас явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх үүргийг хүлээлгэсэн,

- Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 52 дугаартай шүүгчийн захирамжаар ялтан *******т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 1113 хоногийн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, 3 жил, 18 хоногийн хугацаагаар хорих ялаар сольсон, ******* овогт *******гийн *******, ******* регистрийн дугаартай,

Яллагдагч ******* нь 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 11 цаг 40 минутын орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутагт байрлах “*******” зах дотор үйл ажиллагаа явуулах “*******” нэртэй барилгын материалын дэлгүүрийн эд зүйл хадгалах зориулалттай тусгайлан хамгаалагдсан агуулахыг онгорхой байхад нь зөвшөөрөлгүйгээр хууль бусаар нэвтэрч, иргэн ийн эзэмшлийн 2 боодол цахилгааны утсыг хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч, хохирогч д 500,000 төгрөгийн хохирол учруулж, хулгайлах,

Мөн 2024 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 14 цаг 20 минутын орчимд ын эзэмшлийн гээсэн гээгдэл хөрөнгө болох Самсунг А54 загварын гар утсыг Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулах “” худалдааны төвийн гадна тээврийн хэрэгслийн зогсоолоос олж, бусдын эзэмшил, өмчлөлд байгаа гэдгийг мэдсээр байж, уг гар утсыг өөрийн танил д 180,000 төгрөгөөр худалдан борлуулж завшсаны улмаас хохирогч ад бага хэмжээнээс хохирлоос дээш буюу 1,023,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт гэх гэмт хэрэгт холбогдуулан Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д тус тус зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхийн  шүүгчийн захирамжид:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар *******т холбогдох эрүүгийн 2414000000190 дугаартай хэргийг Баянхонгор аймгийн прокурорын газарт буцааж,

Хэргийг прокурорт очтол яллагдагч *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СД 1 ширхгийг хэргийн хамт хүргүүлж, шийдвэрлэжээ.

Прокурор ******* тус шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ:

... Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ШЗ/683 дугаартай шүүгчийн захирамжийг 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч танилцаад, шүүхийн шийдвэрийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Үндэслэл 1: Яллагдагч ******* нь 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн гэм буруутай эсэхийг хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Шүүх хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг тал бүрээс хянаж, прокурорын яллах дүгнэлтийн хүрээнд шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх асуудлыг хянан хэлэлцэхэд нотлох баримтын хүрэлцээтэй байдал, нотолгооны хангалттай байдлыг харгалзан үзэж, урьдчилсан хэлэлцүүлгээр нөхөн бүрдүүлдэг.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад *******т урьд шийтгэх тогтоолоор оногдуулсан ял, албадлагын арга хэмжээг хаана явуулсан, уг ял, албадлагын арга хэмжээ дууссан, дуусаагүй нөхцөл байдлыг яллагдагчийн хувийн байдлыг тодруулсан баримт бичиг, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар тогтоож, хэрэгт хавсаргасан, шүүхийн хэлэлцүүлэгт яллагдагчийн зүгээс илэрхийлсэн байхад шүүх тус нөхцөл байдлыг шийдвэр гаргахдаа анхаарч үзэлгүй орхигдуулсан байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэж үзэхээр байна.

Тодруулбал: Мөрдөгчийн үйлдсэн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудасны хавсралт хэсэгт Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 2023/ХМШЗ/78 шүүгчийн захирамжаар хоригдол *******ын эдлээгүй үлдсэн 9 сар, 15 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллаж, мөн хугацаагаар хяналт тогтоосон хугацаа Баянхонгор аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 29 дугаартай тогтоолоор эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай мэдээллийг хавсралт хүснэгтээр гаргасан байдаг.

Үндэслэл 2: Анхан шатны шүүх хийлгэх мөрдөн шалгах ажиллагааг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжтой байсан нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулж, уг ажиллагааг хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн.

Тодруулбал: Мөрдөх байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааны явцад болон прокуророос яллах дүгнэлт үйлдэх хугацаанд мөрдөгч, прокурорын зүгээс хавтаст хэрэгт яллагдагчийн урьд эдэлж байсан ял дуусгавар болсон эсэх талаарх баримтуудыг цуглуулж, бэхжүүлээгүй боловч тус баримтуудыг гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч болон яллагдагч /шүүгдэгч/, түүний өмгөөлөгчийн зүгээс гаргаж өгөх боломжтой, тус гаргаж өгсөн баримтуудыг үндсэн шүүх шийдвэр гаргах боломжтой буюу шүүхийн хэлэлцүүлгээр нөхөн гүйцэтгэх боломжтой юм.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэг “Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна” гэж заасныг дагуу нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр 60 хүртэл хоногоор хойшилж болох хуулийн зохицуулалт байгааг шүүх шийдвэр гаргахдаа анхаарч үзэлгүй орхигдуулсан байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэж үзэхээр байна.

Харин шүүгчийн захирамжид заасан мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн үйл баримт, гэмт хэргийн шинж, зүйлчлэлд өөрчлөлд орохгүй, цаг хугацаа алдах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удаашрах нөхцөл байдал бий болохоос өөрөөр үр дүн үүсэхгүй болохыг шүүх анхааралгүй орхигдуулсан гэж үзэхээр байна.

Иймд Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ШЗ/683 дугаартай шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрт заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэх үндэслэлээр хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив.

Шүүх хуралдаанд прокурор биечлэн оролцох болно. гэжээ.

Прокурор ******* тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

 Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 10 сарын 18-ны өдрийн 683 дугаар шүүгчийн захирамж хэргийн бодит байдалтай нийцээгүй гэдгээр хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. 2024 оны 11 сарын 01-ний өдөр 5 дахь өдөр байсан. 2024 оны 11 сарын 04-ний өдөр прокурорт баримтуудыг ирүүлсэн. Ийм ажиллагаа нь нөхөн гүйцэтгэх боломжтой ажиллагаа байсан гэв.

Яллагдагчийн өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

******* нь ялаас хугацааны өмнө суллагдсан баримт шүүхэд ирсэн учраас энэ хэргийн ердийн журмаар шийдвэрлэх боломжтой байна гэв.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх прокурор *******ын бичсэн эсэргүүцэлд үндэслэн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт  тус тус заасан эрх хэмжээний хүрээнд эсэргүүцэлд дурдсан үндэслэлүүдээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу  авагдан анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судлан үзвэл:

Яллагдагч ******* нь 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 11 цаг 40 минутын орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутагт байрлах “*******” зах дотор үйл ажиллагаа явуулах “*******” нэртэй барилгын материалын дэлгүүрийн эд зүйл хадгалах зориулалттай тусгайлан хамгаалагдсан агуулахыг онгорхой байхад нь зөвшөөрөлгүйгээр хууль бусаар нэвтэрч, иргэн ийн эзэмшлийн 2 боодол цахилгааны утсыг хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч, хохирогч д 500,000 төгрөгийн хохирол учруулж, хулгайлах,

Мөн 2024 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 14 цаг 20 минутын орчимд ын эзэмшлийн гээсэн гээгдэл хөрөнгө болох Самсунг А54 загварын гар утсыг Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулах “” худалдааны төвийн гадна тээврийн хэрэгслийн зогсоолоос олж, бусдын эзэмшил, өмчлөлд байгаа гэдгийг мэдсээр байж, уг гар утсыг өөрийн танил д 180,000 төгрөгөөр худалдан борлуулж завшсаны улмаас хохирогч ад бага хэмжээнээс хохирлоос дээш буюу 1,023,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт гэх гэмт хэрэгт холбогдуулан Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д тус тус зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар буцааж шийдвэрлэхдээ “яллагдагч *******ын урьд ял шийтгүүлсэнтэй холбоотой   нотлох баримтууд дутуу  байгаа нь  *******т оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэмж нэгтгэж шийдвэрлэх буюу шүүхээс Эрүүгийн хуулийг хэрэглэх боломжгүй нөхцөл байдал үүссэн, ял шийтгэлтэй холбоотой нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн  6 дахь хэсгийн 6.14, 6.15-д зааснаар шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах нэмэлт ажиллагааг хийлгэх шаардлагатай” гэх үндэслэлээр яллагдагч *******т холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Яллагдагч *******ын урьд ял шийтгэгдэж байсан байдлыг яллах дүгнэлтийн  биеийн  байцаалт хэсгээс үзэхэд:

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 2018/ШЦТ/165 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, /Хэргийн 103-111 дугаар тал/

Баянхонгор аймаг дахь Сум дундын  эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 2018/ШЦТ/214 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар  6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, урьд эдлээгүй үлдсэн 10 сар, 10 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 1 жил, 4 сар, 10 хоногийн хугацаагаар хорих ялаар,/хэргийн 93-102 дугаар тал/

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/349 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, /Хэргийн112-116 дугаар тал/

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2020/ШЦТ/391 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, урьд эдлээгүй үлдсэн 1 жил, 11 сар, 6 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 3 жил, 11 сар, 6 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, / хэргийн 93-97/

Баянхонгор аймаг   дахь    Сум    дундын эрүүгийн     хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 196 дугаар захирамжаар 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт ялтан *******т эдлээгүй үлдсэн 3 жил, 2 сар, 9 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож, сольж оршин суух газраас явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх үүргийг хүлээлгэсэн,

- Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 52 дугаартай шүүгчийн захирамжаар ялтан *******т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 1113 хоногийн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, 3 жил, 18 хоногийн хугацаагаар хорих ялаар сольсон  /хэргийн 231-234/-д  тус тус авагдсан байна.

Харин Давж заалдах шатны шүүх хуралдаанд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн  78 дугаар “ хорих ялаас хугацааны өмнө суллаж, хяналт тогтоох тухай” захирамж, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 29 дугаар тогтоол бусад баримтуудыг Прокурор гаргаж өгснийг  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.4 дүгээр зүйлийн 5-т заасан  яллагдагчийн урьд ял шийтгүүлсэн  хувийн байдалтай холбоотой нотлох баримт гэж үзэн хүлээн авч шинжлэн хэлэлцүүлсэн болно.

Иймд Давж заалдах шатны шүүх нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан судалж үзээд мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгаж тогтоовол зохих зүйлийг буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг  шалган тогтоосон,    *******т холбогдох эрүүгийн  хэрэгт цугларсан нотлох баримтуудыг   анхан шатны шүүх, шүүх хуралдаанаар шинжлэн хэлэлцүүлж, талуудын мэтгэлцээний үндсэн дээр  прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд гэм буруугийн хэр хэмжээг тооцон шийдвэрлэх бүрэн боломжтой эж дүгнээд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэв.

*******т холбогдох хэргийг Прокурорт буцааж  шийдвэрлэсэн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн  шүүх хуралдааны тэмдэглэлийг прокурор болон  оролцогч нарт танилцуулаагүй  орхигдуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  11.8 дугаар зүйлийн 1-т заасныг зөрчсөн болохыг дурдав.

Прокуророос “... Мөрдөн шалгах ажиллагааны явцад *******ын ...хувийн байдлын талаарх буюу  Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг ял шалгасан хуудсаар тогтоож хэрэгт хавсаргасан, шалгах хуудас дахь нотлох баримтууд нэг бүрийг гэм буруугийн шүүх хуралдаанд гаргаж өгөх боломжтой, шүүхийн хэлэлцүүлгээр нөхөн гүйцэтгэх боломжтой, эсхүл энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулж болох  хуулийн зохицуулалтыг шүүх шийдвэр гаргахдаа анхаарч үзээгүй нь үйл баримт, гэмт хэргийн шинж, зүйлчлэлд өөрчлөлд орохгүй харин цаг хугацаа алдах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удаашрах нөхцөл байдал бий болно...” гэх агуулгаар бичсэн эсэргүүцлийг дээрх үндэслэлээр  хүлээн авсан болно.

Мөн яллагдагч *******ын урьдах  ял шийтгэлийн асуудалтай холбоотой нотлох баримтууд нь түүний хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд байхад анхан шатны шүүх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн  6 дахь хэсгийн 6.14-т “ хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан гомдол”, 6.15-т “ мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх хүсэлт”  гэж  үзэн үүнийгээ  шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй,  мөрдөн шалгах нэмэлт ажиллагааг хийлгэх шаардлагатай гэж үзсэн нь  дээрх заалтуудтай нийцэхгүй буюу мөн хуулийн  33.3 дугаар зүйлийн 1-ийн 1.2-т  заасны дагуу “  шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол  урьдчилсан хэлэлцүүлгийн үед хэргийг прокурорт буцаах” үндэслэл болохгүй.

Мөн түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйл, хуулийн нэр томьёоны тодорхойлолтын 1.9-т “мөрдөн шалгах ажиллагаа” гэж  хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын явцад Прокурорын зөвшөөрлөөр, эсхүл мөрдөгч бие даан явуулах энэ хуульд заасан ажиллагааг ойлгоно” гэж зааснаас үзэхэд  яллагдагч *******ын урьдах ял шийтгэлтэй холбоотой нотлох баримтуудыг анхан шатны  шүүх  нөхөн  гүйцэтгэх бүрэн боломжтой  юм.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дүгээр зүйлийн  1.1-т   заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн  шүүгчийн  2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ШЗ/683 дугаар захирамжийг  хүчингүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар яллагдагч *******т хэргийг анхан шатны шүүхэд очтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын  хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд  нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ 

ШҮҮГЧИД Ч.БАЯРЦЭНГЭЛ 

Т.ДАВААСҮРЭН