2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 193/ШШ2025/00969

 

 

 

 

 

 

2025 10 02 193/ШШ2025/00969

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай,Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******од оршин суух, ******* ургийн овогт *******н ******* /РД:*******-ийн хүсэлттэй,

 

Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч иргэний хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Д.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дэлгэрмөрөн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.******* нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******н ******* миний бие 60 настай өндөр насны тэтгэвэр тогоолгох эх үүссэн юм. Би Налайх дүүргийн Уурхайн барилга терестэд 1982-1985 оны 6 сарыг хүртэл ажиллаж байгаад цэрэгт татагдаж 1985-1988 оныг хүртэл Хилийн цэргийн д алба хаасан, 1988-1992 оныг хүртэл Түлш эрчим хүчний Их уурхайд бетончин, засварчин бэхэлгээчнээр, 1992 оын 11 сараас 2000 оныг дуустал хугацаанд тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, 2013-2013 онуудад сайн дурын даатгал 3 жил төлсөн. Миний бие өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл 1985 онд цэрэгт татагдсантай холбоотой бүртгэл байгаа боловч 1988 онд цэргээс халагдсан талаарх архивын лавлагаа байхгүй. Энэ байдлаас шалтгаалан миний цэргийн алба хаасан хугацаа тооцогдох боломжгүй болоод байна.

Иймд дээрх үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй байгаа тул намайг 1985 оны 05 дугаар сарын сарын 18-ны өдрийг хүртэл Хилийн цэргийн д алба хаасан болохыг тогтоож өгнө үү гэв.

Нотлох баримтаар:

 

Нэхэмжлэгч Б.*******ийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-3х/,

Нэхэмжлэгчийн оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-4х/,

Тагнуулын ерөнхий газар тусгай архивын албан бичиг /хх-5х/,

Б.*******ийн 033672 дугаартай цэргийн үнэмлэхийн дэвтрийн хуулбар /хх-6х/,

Ш.*******, Б., Б. нарын иргэний үнэмлэхийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-7-9х/,

Цэргийн алба хааж байсан үеийн гэх гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-10х/,

Б.*******ийн тай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-15-17х/,

Б.*******ийн тай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-18-20х/,

Б.ээс гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-24-26х/,

Ш.*******ийн шүүхэд бичгээр өгсөн тодорхойлолт /хх-32/,

7 сард тангаргийн баяраар татуулсан миний төрсөн дүү Борхүү, ах Б.., цэрэг Б.******* бусад цэргийн хамт гэх гэрэл зургийн үзүүлэлт /хх-33/,

Б.ийн шүүхэд бичгээр өгсөн тодорхойлолт /хх-34/,

Ш.*******, Б. нарыг гэрчээр асуусан тэмдэглэл /хх-35-39х/,

Ш.*******ийн цэргийн үнэмлэхийн хуулбар /хх-40х/ зэрэг баримтуудыг ирүүлжээ.

Тагнуулын ерөнхий газар тусгай архивын лавлагаа /хх-42-44х/, Налайх дүүргийн бүртгэлийн хэлтсээс Б.*******ийн ХААТАР-1 (А) маягтын хуулбар хувь /хх-30-31х/-ын лавлагааг тус тус гаргуулж нотлох баримт бүрдүүлсэн.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 135.2-т эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно гэсэн байна. Мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д хүний ажиллаж байсан байдлаа тогтоолгох талаарх хүсэлтийг тус шүүхэд гаргасан тул эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох хүсэлт хэмээн үзэж шүүх иргэний хэрэг үүсгэн хүлээн авсан.

 

Нэхэмжлэгч нь Б.******* нь *******т оршин суудаг болох нь түүний иргэний үнэмлэхийн хуулбар /нотариатч баталсан/ нотлогдож байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж заасны дагуу хүсэлтээ тус шүүхэд гаргажээ.

 

Мөн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоохдоо шүүх онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэхээр зохицуулсан байна.

 

Нэхэмжлэгч Б.******* нь газрын д 1985-1988 он хүртэл цэргийн алба хааж байсан бөгөөд ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийн шаардлага гаргасан ба тэрээр ажиллаж байсан байдлаа тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байна.

 

Мөн шүүх хуралдаанд хэрэгт авагдсан баримтын хэмжээгээр хүсэлтийн шаардлагаа тогтоолгохоор газрын д 1985 оны 05 дугаар сарын сарын 18-ны өдрийг хүртэл цэргийн албан хааж байсан болох нь:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл,

******* ургийн овогт *******н *******ийн иргэний үнэмлэхийн хуулбар (хх-4х), Тагнуулын ерөнхий газар тусгай архивын албан бичиг /хх-5х/, Б., Ш.*******, Б. нарыг гэрчээр асуусан тэмдэглэл /хх-24-26х/, /хх-35-39х/, Цэргийн алба хааж байсан үеийн гэх гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-10х/, зэргийг ирүүлсэн байх тул хуулийн шаардлага хангасан гэж үзэх үндэслэлтэй гэж шүүх үзэв.

 

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болно гэсэн байх ба Ш.*******, Б., Б. нарыг нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрчийн мэдүүлэг авсан байна. Гэрчийн мэдүүлгийг дээрх хуулийн 37 дугаар зүйлд заасан нотолгооны хэрэгслээр тогтоогдсон нотлох баримт мөн гэж шүүх үзэв.

 

Хууль сануулж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан гэрч Б., Ш.*******, Б. нарыг гэрчээр асуусан тэмдэглэл /хх-24-26х/, /хх-35-39х/ нарыг гэрчээр асуусан мэдүүлгүүд зэрэг бичгийн нотлох баримтуудаар давхар тогтоогдож байх тул гэрчийн мэдүүлгийг үнэн зөв гэж шүүх дүгнэв.

 

******* ургийн овогт *******н *******ийг 1985 оны 05 дугаар сарын сарын 25-ны өдрийг хүртэл газрын д алба хаасан болохыг тог тогтоож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70,200 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* ургийн овогт *******н *******ийг 1985 оны 05 дугаар сарын сарын 25-ны өдрийг хүртэл газрын д алба хаасан болохыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс хойш 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЭЭЖИН