Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 303/ШШ2025/00659

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, *****дугаар хороо, 1 дүгээр байр, *** тоотод оршин суух, ******регистрийн дугаартай,*утасны д****угаартай, ****** овогт ***** ***,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е.Туяадэлгэр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хүсэлт гаргагч ******* нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие 1965 онд төрсөн. Би 60 нас хүрч өндөр настны тэтгэвэр тогтоолгох гэтэл бичиг баримтын зөрчил гарч шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Баянхонгор аймгийн Өлзийт сумын Цэцэглэлт нэгдэлд барилгын баргадад туслах ажилчин, барилгачин нэгдлийн хор цацах ажил зэрэг туслах ажлуудад 1986 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 07 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл нэгдэлд ажиллаж байсан. Мөн 1990 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс Баянхонгор аймгийн Өлзийт сумын эмнэлэгт ээлжийн жолооч, галчаар ажиллаж байгаад 1993 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажилласан. 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1999 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл ажилласан. Иймд Баянхонгор аймгийн Өлзийт сумын эмнэлэгт 1990 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 1993 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, мөн 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд түргэн тусламжийн жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

2.Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, Баянхонгор аймгийн архивын тасгийн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 443 дугаартай албан бичиг, Баянхонгор аймгийн архивын тасгийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 238 дугаартай архивын лавлагаа, Өлзийт сумын хүн эмнэлгийн салбарын эрхлэгчийн 1994 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дугаартай тушаалын хуулбар, хүсэлт гаргагчийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Өлзийт сумын хүний их эмчийн салбарын эрхлэгчийн 1993 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 02 дугаартай тушаалын хуулбар, Баянхонгор аймгийн Өлзийт сумын хүн эмнэлгийн 80 жилийн ойн номны хуулбарууд, ******* 2015 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн жуух бичгийн хуулбар, Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтны үнэмлэхийн хуулбар, МХЗЭ-ийн гишүүний 303635 дугаартай бат илэрхийлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна.

Шүүхээс Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 13/740 дугаартай албан бичиг, хүсэлт гаргагч ******* ХААТР-1 маягтын хуулбар, гэрч *******, ******* нарын мэдүүлэг зэргийг бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2.Хүсэлт гаргагч ******* 1986 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Өлзийт сумын Цэцэглэлт нэгдлийн барилгын бригадад нормчноор,

1990 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Өлзийт сумын Хүн эмнэлэгт жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний 1986 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал, 1990 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.

3.Учир нь: Хүсэлт гаргагч ******* нь 1986 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Өлзийт сумын Цэцэглэлт нэгдлийн барилгын бригадад нормчноор,

1990 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Өлзийт сумын Хүн эмнэлэгт жолоочоор тус тус ажиллаж байсан болох нь түүний ажиллаж байсан талаарх баримтууд болон 1986-1994 онуудад авч байсан цалинг түүвэрлэсэн Баянхонгор аймгийн архивын тасгийн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 443 дугаартай албан бичиг, Баянхонгор аймгийн архивын тасгийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 238 дугаартай архивын лавлагаа, ажлаас чөлөөлөх тухай Өлзийт сумын хүн эмнэлгийн салбарын эрхлэгчийн 1994 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дугаартай тушаалын хуулбар, ажилчин чөлөөлж ажил өөрчлөх туай Өлзийт сумын хүний их эмчийн салбарын эрхлэгчийн 1993 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 02 дугаартай тушаалын хуулбар, хүсэлт гаргагчийг ажиллаж байсан талаарх дурдатгал бүхий Баянхонгор аймгийн Өлзийт сумын хүн эмнэлгийн 80 жилийн ойн номны хуулбар, 1983-1989 онуудад татвар төлж байсан талаарх МХЗЭ-ийн гишүүний 303635 дугаартай бат илэрхийлэхийн хуулбар, хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч *******, ******* нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

4.Харин хүсэлт гаргагч Ц.Ганбатын 1986 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал, 1990 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал тус тус хугацаанд ажиллаж байсан талаарх баримт хэрэгт авагдаагүй, архиваас цалин, нотлох баримт гараагүй байх тул тус хугацааг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

5. Мөн хүсэлт гаргагч ******* талаар 1987 оны 02 дугаар сарын 10-ны өдөр бүртгэсэн Хүн амын регистрийн картын маягтын 035 дугаар бүртгэлд: овог, нэр-Цамба овогтой Ганбат, ажилладаг байгууллага-Цэцэглэлт нэгдэл, эрхэлдэг ажил-үхэрчин, эрхэлж эхэлсэн он-1987 он, оршдог сум-Өлзийт гэж тэмдэглэжээ.

6. Иймд хүсэлт гаргагч ******* 1986 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Өлзийт сумын Цэцэглэлт нэгдлийн барилгын бригадад нормчноор, 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Өлзийт сумын Хүн эмнэлэгт жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний 1986 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал, 1990 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч ******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч *****овогт *ын *****ын 1986 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Өлзийт сумын Цэцэглэлт нэгдлийн барилгын бригадад нормчноор, 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Өлзийт сумын Хүн эмнэлэгт жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний 1986 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал, 1990 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай,

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч *****ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                            Г.БАТЗАЯА