2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 191/ШШ2025/09748

 

 

 

 

 

 

 

 

   2025         11          12

   191/ШШ2025/09748

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянзүрх, Сүхбаатар, Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******, *******, ******* ******* *******, *******од оршин суух *******гийн ******* /рд:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тогтуунжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.                   Нэхэмжлэгч Д.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

1.                  Д.******* би 1989 оны 6 сард Улсын Багшийн Дээд Сургуулийн Ерөнхий техникийн факультийг төгсөөд, 1990 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс Нийслэл дэх дүгээр сургуульд Хөдөлмөрийн багшаар ажилласан. Ингээд 1994 оны 8 дугаар сарын 31-ны өдөр дахин суралцахаар шийдвэрлэж ажлаас гарах хүсэлтээ өгсөн юм.

Ингээд суралцаж байгаад 2000 онд төрийн албанд үргэлжлүүлэн ажиллаж ирсэн бөгөөд өмнө ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор Нийслэлийн архиваас хувийн хэргийн материалаа шүүлгэхэд, намайг ажил томилсон тушаал, хамгийн сүүлд ээлжийн амралт авсан тушаалаас бусад ажлаас чөлөөлсөн тушаал гэх баримт архивлагдаагүй, ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй байна гэсэн лавлагааг бичгээр өгсөн болно.

Миний 1990-1994 онд төрийн ажилласан жилийг тогтоох боломжтой нотлох баримтууд намайг гадаад улсад сурч байхад устсан байх тул уг хугацааг аливаа эрх зүйн харилцаанд орохдоо нэмж тооцуулах боломжгүй байна.

2.            Ингээд шүүхэд хандахад тус шүүхийн шүүгчийн 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн дугаар захирамжаар миний нэхэмжлэлийг “нэхэмжлэлдээ эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох “зорилгоо тайлбарлаагүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг минь хүлээн авахаас татгалзжээ.

Уг нь би нэхэмжлэлдээ “багшаар ажилласан тул энэ ажилласан жилээ тооцуулах” гэж тайлбарласан боловч үүнийг минь эрх зүйн ач холбогдолтой гэж үзээгүй бололтой.

“Эрх зүйн ач холбогдлоо тодорхойлох” гэдэгт заавал “тэтгэвэрт тогтоолгох” явдлаар бичигддэг нэхэмжлэл биш бөгөөд нэхэмжлэгчээс багшаар ажилласан жилээ тогтоолгохоор шаардсан нь өөрөө төрийн албаны харилцаанд байсан болохоо тодорхойлох эрх зүйн үр дагавартай гэдэг нь тодорхой байсан юм.

Тиймээс шүүгчийн захирамждаа бичсэн “өндөр насны тэтгэвэр тогтоолгохтой хамааралтай бол урьдчилан нийгмийн даатгалын байгууллагад өргөдөл гарга, Нийгмийн даатгалын байгууллага чамд шүүхээр тогтоолгосон чиглэл өгсөн байхыг анхаар чи” гэх зэрэг чиглэл өгсөн нь шүүхийн хөндлөнгийн байх зарчимд харш юм.

Шүүгчийн захирамжид бичсэнээр би өнөөдөр, ойрын 2 жилдээ тэтгэвэр тогтоолгох гээгүй байхад Нийгмийн даатгалын газраас шүүхээр тогтоолго гэсэн бичиг өгөөгүй бол нэхэмжлэлийг чинь хүлээн авахгүй шүү" урьдчилан шийдвэрлэсэн байгаа ч нь зохисгүй байна.

3.             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-т “Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ / энэ онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх үйл баримтын нэг төрөл/ ” гэжээ.

Эндээс үзвэл эдийн бус баялагтай холбоотой буюу төрийн албанд ажилласан жилээ нэхэмжлэлд заасан хугацаагаар тогтоолгож, энэ хугацааг тодорхой болгох зорилго бүхий эрх зүйн ач холбогдол, үр дагавар бүхий үйл явдал байгаа гэдгийг анхаарна биз ээ.

Ийнхүү миний багшаар ажилласан жилийг төрийн албанд ажилласан жилд оруулан тооцох нотлох баримт байхгүйгээс үүдэн төрийн байгууллагууд, үүний дотор Шүүхийн ерөнхий зөвлөл миний төрийн албанд ажилласан жилийг бууруулан, шүүгчийн цалинг багасган тооцсон бөгөөд ингэснээр миний цалин хөлс буурах, түүнчлэн ирээдүйд өндөр насны тэтгэвэр тогтоолгоход ажилласан жилийг оруулан тооцохгүй байх зэрэг эрх зүйн үр дагавар үүсгэж, миний эрх зөрчигдөөд байна.

Иймд Д.******* би төрийн албанд, багшаар ажилласан жилээ захиргааны журмаар тооцуулах боломжгүй болоод байгаа тул намайг төрийн албанд буюу Нийслэлийн Сүхбаатарын районы /тухайн үеийн нэрээр/ дүгээр сургуульд багшаар ажилласан 4 жил 6 сар 20 хоногийг болохыг тогтоож, миний нэхэмжлэлийг онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэж өгнө үү.

 

1.1.             Би багшийн дээд сургууль төгсөөд дүгээр сургуульд багшаар хуваарилагдсан. 1990 онд багшаар томилогдсон. 4 жил гаруй ажиллаад өөр сургуульд элсээд чөлөөлөгдөх хүсэлт хүнээр дамжуулж гаргасан. Одоо шүүгчээр ажилладаг бөгөөд төрийн албанд ажилласнаа шүүхээр тогтоолгох шаардлагатай болоод байгаа юм. 1994 оны 06 дугаар сарын 7-нд ажлаас чөлөөлсөн гэж байгаа боловч 08 дугаар сарын 02-нд хүртэл амралттай байсан тул энэ хүртэл ажилласан гэж тооцож өгнө үү. Зарим хугацааг андуурсан тул баримтын хүрээнд тогтоолгоно гэв.

 

2.                   Нэхэмжлэгч нь дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн: Нийслэлийн архивын газрын тодорхойлолт /хх5/, 1990 оны 02 дугаар сарын 11-ны өдрийн 6 дугаар тушаалын хуулбар /хх6/, 1994 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 46 дугаар тушаал, хавсралтын хуулбар /хх7-8/, *******ны Засаг даргын тодорхойлолт /хх11/,

2.1.             Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримт: 1990 оны дүгээр сарын 02-ны өдрийн 1 дүгээр тушаалын хуулбар /хх18-20/, 1990 оны 02 дугаар сарын 11-ны өдрийн 6 дугаар тушаалын хуулбар /хх21/, 1990 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 20 дугаар тушаал, хавсралтын хуулбар /хх22-23/, 1994 оны дүгээр сарын 10-ны өдрийн дүгээр тушаал, хавсралтын хуулбар /хх24-25/, 1994 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн дүгээр тушаалын хуулбар /хх26/, 1994 оны 04 дүгээр сарын -ны өдрийн 21 дүгээр тушаалын хуулбар /хх27/, 1994 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 46 дугаар тушаал, хавсралтын хуулбар /хх28-29/, 1994 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн 48 дугаар тушаалын хуулбар /хх30/, гэрчээр Л.,Ц. нарыг асуусан тэмдэглэл /хх35-36, 37-38/

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.                   Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийг 1990 оны дүгээр сарын 15-ны өдрөөс 1994 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хугацаанд Улаанбаатар хотын Сүхбаатарын районы дүгээр дунд сургуульд багшаар ажиллаж байсан болохыг сэргээн тогтоож шийдвэрлэв.

 

2.                   Нэхэмжлэгч Д.******* нь 1990 оны 02 дугаар сарын 11-ны өдрөөс 1994 оны 08 дугаар сарын 31-ны өдрийг хүртэл хугацаанд дүгээр сургуульд багшаар ажиллаж байсныг тогтоох тухай нэхэмжлэл гаргасан.

Шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ажилд томилогдсон, чөлөөлөгдсөн хугацааг сайн санахгүй байсан гэх үндэслэлээр баримтын хүрээнд хугацааг тогтоолгоно гэж нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан агуулгаар тайлбарласан.

 

3.                   Нэхэмжлэгч нь *******нд оршин суудаг болох нь тус хорооны Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 500 дугаар тодорхойлолтоор тогтоогдсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасан шүүхийн харьяалал зөрчигдөөгүй. /хх11/

 

4.                   Нэхэмжлэлд дурдсанаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох зорилгыг төрийн албанд ажилласан жилийг нэмэгдүүлэн тооцуулах гэсэн агуулгаар тайлбарласан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.3-т заасанд нийцнэ.

 

5.                   Нэхэмжлэгч нь 1990 оны дүгээр сарын 15-ны өдрөөс 1994 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хугацаанд Улаанбаатар хотын Сүхбаатарын районы дүгээр дунд сургуульд багшаар ажиллаж байсан нь дараах баримтаар тогтоогдож байна.

-       Сүхбаатарын районы АДХГ Захиргааны Ардын боловсролын хэлтсийн даргын 1990 оны дүгээр сарын 02-ны өдрийн дүгээр тушаал,

-       Сүхбаатарын районы дүгээр дунд сургуулийн захирлын 1990 оны 02 дугаар сарын 11-ны өдрийн 06 дугаар тушаал,

-       Сүхбаатарын районы дүгээр дунд сургуулийн захирлын 1990 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 20 дугаар тушаал, түүний хавсралт

-       Сүхбаатарын районы дүгээр дунд сургуулийн захирлын 1994 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн дүгээр тушаал,

-       Сүхбаатарын районы дүгээр дунд сургуулийн захирлын 1994 оны 04 дүгээр сарын -ны өдрийн 21 дүгээр тушаал,

-       Сүхбаатарын районы дүгээр дунд сургуулийн захирлын 1994 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 46 дугаар тушаал,

-       Сүхбаатарын районы дүгээр дунд сургуулийн захирлын 1994 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн 48 дугаар тушаал,

-       Гэрч Л.ийг 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр асуусан тэмдэглэл,

-       Гэрч Ц.г 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр асуусан тэмдэглэл.

 

5.1.             Сүхбаатарын районы дүгээр дунд сургуулийн захирлын 1994 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн 48 дугаар тушаалаас үзэхэд нэхэмжлэгчийг мөн өдөр ажлаас чөлөөлсөн байна. Гэвч тус сургуулийн захирлын 1994 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 46 дугаар тушаал, түүний хавсралтад зааснаар нэхэмжлэгчид мөн оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хугацаанд хөдөлмөрийн ээлжийн амралт олгогдсон байна.

Хөдөлмөрийн хууль /1991 он/-н дүгээр зүйлийн .1.2-т зааснаар ажилтан ээлжийн амралттай байгаа тохиолдолд ажлын байрыг хэвээр хадгална. Мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.4-т зааснаар ээлжийн амралттай байгаа үед захиргааны буюу ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахыг хориглоно.

Иймд нэхэмжлэгчийг ээлжийн амралттай байсан хугацаанд ажиллаж байсан гэж үзлээ.

 

6.                   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигч төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Харин онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэж байгаа хэргийн хувьд нэхэмжлэгчийн төлсөн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

  ТОГТООХ нь:

1.                   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар  овогт гийн *******  /рд:/-ыг 1990 оны дүгээр сарын 15-ны өдрөөс 1994 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хугацаанд Улаанбаатар хотын Сүхбаатарын районы дүгээр дунд сургуульд багшаар ажиллаж байсан болохыг сэргээн тогтоосугай.

2.                   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.                   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш хоног өнгөрөөгөөд түүнээс хойш хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ГАНБОЛД