| Шүүх | Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэдэн-Ишийн Нэргүй |
| Хэргийн индекс | 121/2026/0023/З |
| Дугаар | 121/ШШ2026/0026 |
| Огноо | 2026-07-03 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2026 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 121/ШШ2026/0026
2026 07 03 121/ШШ2026/0026
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Нэргүй би, Өвөрхангай аймгийн Хархорин сумын Сум дундын прокурорын газрын прокурор П.Н-гийн дүгнэлттэй, Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны байгаль орчны хяналтын улсын байцаагч С.М-д холбогдох захиргааны хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны байгаль орчны хяналтын улсын байцаагч С.Мэс шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “...Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны байгаль орчны хяналтын улсын байцаагч би 2026 оны 05 дугаар сарын 19-ний өдөр ТХЗ318/26-2 дугаартай зөрчлийн хэрэг нээж хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор П.Н-гийн 2026 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 04 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа тул тус захиргааны хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны байгаль орчны хяналтын улсын байцаагч С.М нь хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 2026 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 0214314 дугаартай шийтгэлийн хуудсаар Ц.О-ы төлөөлөгч Б-г Зөрчлийн тухай хуулийн 7.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.
Прокуророос шүүхэд гаргасан дүгнэлтийн үндэслэлдээ “Эрх бүхий албан тушаалтан нь зөрчлийг шалгаж шийдвэрлэхдээ Ц.О-ы хууль ёсны төлөөлөгчөөр менежер Б-г тогтоон холбогдогчоор мэдүүлэг авсан. Ц.О-ы үйлдсэн зөрчилд Б-г холбогдуулан үндэслэлгүй шийтгэл оногдуулсан, Зөрчлийн бүртгэлийн мэдээллийн санд Ц.О-ыг холбогдогчоор бүртгэж торгуулийг төлүүлсэн зэргээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулаагүй...” гэж тайлбарлажээ.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган-Орхон багийн Орхон голын урд гэх газар аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэн Ц.-н нь батлагдсан зураг төслийг зөрчиж суурингийн нутаг дэвсгэрийг тэлсэн гэх зөрчлийг илрүүлж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.
Улмаар Ц.О-ны хууль ёсны төлөөлөгчөөр тус жуулчны баазын менежер ажилтай Б-г хууль ёсны төлөөлөгчөөр тогтоон холбогдогчоор мэдүүлэг авч 2026 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 0214314 дугаартай шийтгэлийн хуудсаар Ц.О-ны төлөөлөгч Б-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.
Зөрчлийн тухай хуулийн Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1-т “Шийтгэлийн зорилго нь хүн, хуулийн этгээдийг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, шударга ёсыг тогтооход оршино”, 2-т “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна”, 3.2 дугаар зүйлийн 1-т “Зөрчил үйлдсэн, зөрчил үйлдэх үедээ арван зургаан насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ хэрэглэнэ.” гэж тус тус заасан ба эрх бүхий албан тушаалтнаас Ц.Оы үйлдсэн зөрчилд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хууль ёсны төлөөлөгчөөр Б-г томилж, улмаар түүнд шийтгэл оногдуулсан нь дээрх хуульд нийцэхгүй байна.
Иймд хариуцагч байгаль орчны хяналтын улсын байцаагч нь уг шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах тухай прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай тайлбарыг тус шүүхэд бичгээр ирүүлсэн, энэхүү зөвшөөрөл нь бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болохыг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-д тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Өвөрхангай аймгийн Хархорин сумын Сум дундын прокурорын газрын прокурор П.Н-гийн “Эрх бүхий албан тушаалтны холбогдогч Б /***/-д Зөрчлийн тухай хуулийн 7.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан 2026 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 0214314 дугаартай шийтгэлийн хуудасны ШИЙДВЭРЛЭХ нь хэсгийн 1-д холбогдогч Ц.О-ы үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 7.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсугай”, 2-т “Оногдуулсан шийтгэлийн 500,000 төгрөгийг Төрийн сангийн *** тоот дансанд ... шийтгэлийн хуудсыг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор бэлэн, бусаар сайн дураар төлж биелүүлэхийг даалгасугай гэж тус тус өөрчлөлт оруулах” тухай дүгнэлтийг хариуцагч Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны байгаль орчны хяналтын улсын байцаагч С.М хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар прокурор нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.НЭРГҮЙ