| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Баярмаа |
| Хэргийн индекс | 192/2025/10457/И |
| Дугаар | 192/ШШ2025/09634 |
| Огноо | 2025-11-19 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж
2025 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 192/ШШ2025/09634
2025 11 19 192/ШШ2025/09634
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
*******, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч ******* би,
Нэхэмжлэгч: ***-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***-т холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 18,560,039.69 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, мөн сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* ******* ******* ******* *******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулга: “******* ******* ******* ******* *******” ХХК нь тэй 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр ЗГ-20221123001856 дугаартай Зээлийн гэрээ байгуулж 4,000,000 төгрөгийг сарын 2,8 %-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай олгосон. ЗГ-20221123001856 дугаартай Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож “******* ******* ******* ******* *******” ХХК нь тэй 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр ЗБГ-20221123001856 дугаартай “Зээлийн барьцааны гэрээ”-г байгуулж Улаанбаатар хот, ******* дүүрэг, 21 дүгээр хороо, Горькийн 15 дугаар гудамж, 308 тоот хаягт байршилтай, 38 м.кв талбай бүхий, улсын бүртгэлийн дугаартай, орон сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Энэхүү барьцааны эрх нь Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 154 дүгээр зүйлийн 154.1, 156 дугаар зүйлийн 156.1-т заасан барьцааны шаардлагыг хангаж байгаа билээ. Мөн “******* ******* ******* *******" ******* ХХК нь 2023 оны 2 дугаар сарын 10-ны өдөр тэй ЗГ-20221123001856-1 тоот Нэмэлт зээлийн гэрээ байгуулж өмнөх зээлийн үлдэгдэл төлбөр 3,728,702 төгрөг дээр нэмж 1,500,000 төгрөг, нийт 5,228,702 төгрөгийг сарын 2,8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлүүлсэн. Энэхүү зээлийн нэмэлт гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа нь талуудын 2022 оны 11 сарын 23-ны өдөр байгуулсан ЗБГ-20221123001856 тоот “Зээлийн барьцааны гэрээ” хүчинтэй байхаар талууд тохиролцсон. Мөн 2023 оны 3 сарын 14-ний өдөр “******* ******* ******* *******” ******* нь тэй ЗГ-20221123001856-2 тоот “Нэмэлт зээлийн гэрээ”-г байгуулж, талууд өмнөх зээлийн үлдэгдэл 5,053,000 төгрөг болохыг баталгаажуулж, нэмж 3,000,000 төгрөг, нийт 8,053,000 төгрөгийг сарын 2,8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлүүлсэн. Энэхүү зээлийн нэмэлт гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа нь талуудын 2022 оны 11 сарын 23-ны өдөр байгуулсан ЗБГ-20221123001856 тоот “Зээлийн барьцааны гэрээ” хүчинтэй байхаар талууд тохиролцсон. Мөн 2023 оны 4 сарын 27-ны өдөр “******* ******* ******* *******” ******* нь тэй ЗГ-20221123001856-3 тоот “Нэмэлт зээлийн гэрээ”-г байгуулж, талууд өмнөх зээлийн үлдэгдэл 7,664,342 төгрөг болохыг баталгаажуулж, нэмж 2,000,000 төгрөг, нийт 9,664,342 төгрөгийг сарын 2,8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлүүлсэн. Энэхүү зээлийн нэмэлт гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа нь талуудын 2022 оны 11 сарын 23-ны өдөр байгуулсан ЗБГ-20221123001856 тоот “Зээлийн барьцааны гэрээ” хүчинтэй байхаар талууд тохиролцсон. Мөн 2023 оны 06 сарын 15-ны өдөр “******* ******* ******* *******” ******* нь тэй ЗГ-20221123001856-4 тоот “Нэмэлт зээлийн гэрээ”-г байгуулж, талууд өмнөх зээлийн үлдэгдэл 9,328,609 төгрөг болохыг баталгаажуулж, нэмж 3,000,000 төгрөг, нийт 9,328,609 төгрөгийг сарын 2,8 %-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлүүлсэн. Энэхүү зээлийн нэмэлт гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа нь талуудын 2022 оны 11 сарын 23-ны өдөр байгуулсан ЗБГ- 20221123001856 тоот “Зээлийн барьцааны гэрээ” хүчинтэй байхаар талууд тохиролцсон. Мөн 2023 оны 10 сарын 19-ний өдөр “******* ******* ******* *******” ******* нь тэй ЗГ-20221123001856-5 тоот “Нэмэлт зээлийн гэрээ”-г байгуулж, талууд өмнөх зээлийн үлдэгдэл 10,731,000 төгрөг болохыг баталгаажуулж, нэмж 1,000,000 төгрөг, нийт 11,731,000 төгрөгийг сарын 2,8 %-ийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлүүлсэн. Энэхүү зээпийн нэмэлт гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа нь талуудын 2022 оны 11 сарын 23-ны өдөр байгуулсан ЗБГ-20221123001856 тоот “Зээлийн барьцааны гэрээ” хүчинтэй байхаар талууд тохиролцсон. Мөн 2024 оны 02 сарын 23-ны өдөр “******* ******* ******* *******” ******* нь тэй ЗГ-20221123001856-6 тоот “Нэмэлт зээлийн гэрээ”-г байгуулж, талууд өмнөх зээлийн үлдэгдэл 11,084,000 төгрөг болохыг баталгаажуулж, нэмж 2,100,000 төгрөг, нийт 13,184,000 төгрөгийг сарын 2,88 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлүүлсэн. Энэхүү зээлийн нэмэлт гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа нь талуудын 2022 оны 11 сарын 23-ны өдөр байгуулсан ЗБГ-20221123001856 тоот “Зээлийн барьцааны гэрээ” хүчинтэй байхаар талууд тохиролцсон. Мөн 2024 оны 05 сарын 27-ны өдөр “******* ******* ******* инвестмент” ******* нь тэй ЗГ-20221123001856-7 тоот “Нэмэлт зээлийн гэрээ”-г байгуулж, талууд өмнөх зээлийн үлдэгдэл 12,796,851 төгрөг болохыг баталгаажуулж, нэмж 600,000 төгрөг, нийт 13,396,851 төгрөгийг сарын 2,88 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлүүлсэн. Энэхүү зээлийн нэмэлт гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа нь талуудын 2022 оны 11 сарын 23-ны өдөр байгуулсан ЗБГ-20221123001856 тоот “Зээлийн барьцааны гэрээ” хүчинтэй байхаар талууд тохиролцсон. Уг зээлийн гэрээний хугацаа 2027 оны 05 дугаар сарын 30-ны өдөр дуусах бөгөөд зээлдэгчид үүргийн зөрчлөө арилгах тухай удаа дараа мэдэгдсэн боловч хариуцагч заасан хугацаанд зөрчлөө арилгаагүй байна. ЗГ/20221123001856 тоот зээлийн гэрээний эргэн төлөлт нь нэхэмжлэл гаргах үеийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 13,296,789.69 төгрөг, үндсэн хүүнд 4,721,365.77 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 471,684.23 төгрөг нийт 18,560,039.69 төгрөг байна. Иймд Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т заасны дагуу ЗГ-20221123001856 тоот зээлийн гэрээний үүрэгт 18,560,039.69 төгрөгийг гаргуулах, ЗБГ-20221123001856 зээлийн барьцааны гэрэ******* заасан үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.
Зохигч талууд эвлэрлийн гэрэ*******ээ: “******* ******* ******* ******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 18,560,039.69 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 3,094,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 3,094,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 3,094,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 3,094,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 3,094,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 3,090,39.69 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар, төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Улаанбаатар хот, ******* дүүрэг, 21 дүгээр хороо, Горькийн 15 дугаар гудамж, 308 тоот хаягт байршилтай, 38 м.кв талбай бүхий, улсын бүртгэлийн дугаартай, орон сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцов. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
Шүүх зохигчдын эвлэрлийн гэрээг хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* ******* ******* ******* *******” ХХК нь хариуцагч т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 18,560,039.69 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхэд ханджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 3,094,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 3,094,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 3,094,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 3,094,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 3,094,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 3,090,39.69 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар, төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох ийн өмчлөлийн улсын бүртгэлийн дугаартай, Нийслэлийн ******* дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 15 дугаар гудамж, 4 давхар орон сууц, 3 дугаар давхар, 306 тоот хаягт байршилтай, 38 м.кв талбай бүхий, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Зохигч талууд эвлэрлээ бичгээр илэрхийлэн гэрээ байгуулан түүнд хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан эрх ашгийг хөндөөгүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.2, 26,3 дахь хэсгүүдэд зааснаар зохигч талууд эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар тус хэргийг хялбаршуулсан журмаар зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “******* ******* ******* ******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 18,560,039.69 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг төлбөрийг 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 3,094,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 3,094,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 3,094,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 3,094,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 3,094,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 3,090,39.69 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар, төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох ийн өмчлөлийн улсын бүртгэлийн дугаартай, Нийслэлийн ******* дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 15 дугаар гудамж, 4 давхар орон сууц, 3 дугаар давхар, 306 тоот хаягт байршилтай, 38 м.кв талбай бүхий, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан хариуцагч ээс 160,475.1 төгрөгийг, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 320,950.2 төгрөгөөс 160,475.1 төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан гаргуулан “******* ******* ******* ******* *******” ХХК-ид тус тус олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ ***