2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж

2025 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 192/ШШ2025/09635

 

 

 

 

 

 

 

     2025             11              19                                            192/ШШ2025/09635

 

 

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            *******, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч ******* би,

 

Нэхэмжлэгч: ***-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ***-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 17,447,786 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, мөн сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад       

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “*******” ХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулга: “*******” ХК нь зээлдэгч *******тай 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр цахим цалингийн зээлийн гэрээг байгуулж 16,803,000 төгрөгийн зээлийг жилийн 22,8 хувийн хүүтэй 30 сарын хугацаатайгаар авсан. Зээлдэгч нь өнөөдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 1,296,665 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 918,066 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 420 төгрөг төлсөн бөгөөд хариуцагч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй, зээлийн хуваарьт төлбөр 2025 оны 04 дүгээр сараас ноцтой зөрчигдөж эхэлсэн. *******гийн 2024 он 12 дугаар сарын 20-ны өдрийн MN980030003095038363 тоот зээлийн гэрээний үлдэгдэл 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар үндсэн зээл 15,506,335 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,908,171 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 33,280 төгрөг нийт 17,447,786 төгрөгийн төлбөртэй байна. Иймд *******гаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 17,447,786 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигч талууд эвлэрлийн гэрээндээ: “*******” ХК-ийн нэхэмжлэлтэй, *******д холбогдох 17,447,786 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 400,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 8,247,786 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

Шүүх зохигчдын эвлэрлийн гэрээг хянаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “*******” ХК нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 17,447,786 төгрөг гаргуулахаар шүүхэд ханджээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 400,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 8,247,786 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Зохигч талууд эвлэрлээ бичгээр илэрхийлэн гэрээ байгуулан түүнд хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан эрх ашгийг хөндөөгүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.2, 26,3 дахь хэсгүүдэд зааснаар зохигч талууд эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар тус хэргийг хялбаршуулсан журмаар зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв. 

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. “*******” ХК-ийн нэхэмжлэлтэй, *******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 17,447,786 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 400,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 8,247,786 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан хариуцагч *******гаас 122,594.5 төгрөгийг, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 245,189 төгрөгөөс 122,594.5 төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан гаргуулан “*******” ХК-ид тус тус олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч ******* нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                       ***