Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 309/ШШ2025/00913

 

 

 

 

 

2025 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 309/ШШ2025/00913

Дорнод аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал би,

Нэхэмжлэгч:******* ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* овогтой ******* холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 17 237 909.28   төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч******* ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ******* нь******* ******* ХК-тай 2024.06.12-ны өдөр 2010107043 дугаартай зээлийн гэрээ байгуулан 22 300 000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар өрхийн хэрэглээний зориулалтаар олгосон. Гэтэл зээлдэгч зээлийн гэрээнд заасан төлбөрийн үүргээ 2025 оны 04 сарын 15-ны өдрөөс эхлэн зөрчиж эхэлсэн бөгөөд 2025 оны 07 сарын 03-ны өдрийн байдлаар 17 237 909.28 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: ******* овогтой Ганцэцэг миний бие нь******* *******наас гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн шаардлага 17 237 909.28 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна, төлж барагдуулна гэжээ.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч******* ******* ХК нь хариуцагч Г.******* холбогдуулан “17 237 909.28 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч ******* нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 17 237 909.28 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн талаар тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч******* ******* ******* нэхэмжилсэн 17 237 909.28 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* нь хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 244 140 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогоос 122 070 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 122 070 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй. 

 

 

 

ШҮҮГЧ                                                      Х.ОТГОНЖАРГАЛ