| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 128/2026/0380/З |
| Дугаар | 128/ШШ2026/0704 |
| Огноо | 2026-07-30 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 128/ШШ2026/0704
2026 07 30 128/ШШ2026/0704
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “М” ХХК /РД:******/
Хариуцагч: Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Д.Г
Маргааны төрөл: Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Д.Г 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн “Хяналт шалгалтын тухай” ** дугаартай дүгнэлтийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулахтай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагч Д.Г шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Эрдэнэсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. “М” ХХК-иас “Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Д.Г 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн “Хяналт шалгалтын тухай” ** дугаартай дүгнэлтийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргажээ.
2. “Э” ТӨҮГ-аас 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн ТБ-***** дугаар албан бичгээр “...“Э” ХХК-иас “Э” ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨҮГ/***** дугаартай “Полиуретан хавтан” нийлүүлэгчийг сонгох тендер шалгаруулалтад “М” ХХК нь хуурамч нотариатын баталгаажуулалт бүхий гэрээ ирүүлсэн гэх мэдээллийг...” Сангийн яаманд ирүүлжээ.
3. “Э” ТӨҮГ-аас 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн ДБ-112-12/3164 дугаар албан бичгээр Баянзүрх дүүргийн тойргийн нотариатч Д.Бгийн гэрээний баталгаажуулалтын талаар тодруулгыг Монголын Нотариатчидын танхимаас хүссэн байна.
4.Монголын нотариатчидын танхимын 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 591 дугаар албан бичгээр “Нийслэлийн тойргийн нотариатч Д.Б /Тамганы дугаар-***/-ийн нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн А/265 дугаар тушаалаар хүчингүй болгосон талаар “Э” ТӨҮГ-т мэдэгджээ.
5.Монгол Улсын Сангийн яамнаас 2025 оны 11 дүгээр сарын 03-ний өдрийн **/9960 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг “М” ХХК-д хүргүүлжээ.
6.Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд Худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагч нь 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 08 дугаартай “Хяналт шалгалт хийх” тухай удирдамжийг баталжээ.
7.Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Д.Г нь 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн “Хяналт шалгалтын тухай” ** дугаартай дүгнэлтээр “М” ХХК-ийг тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад бүртгэх саналыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төлийн захиргааны төв байгууллагад хүргүүлэхийг мэдэгджээ.
8.Нэхэмжлэл гаргагч хуулийн этгээдээс 2026 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Монгол Улсын Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Худалдах ажиллагааны газрын ерөнхий байцаагч М.Баярмагнайд Худалдан авах ажиллагааны газрын улсын байцаагч Д.Г 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн “Хяналт шалгалтын тухай” ** дугаартай дүгнэлтийг эс зөвшөөрч гомдол гаргажээ.
9.Монгол Улсын Сангийн яамны 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 03/1556 дугаар “Хариу хүргүүлэх тухай” албан бичгээр нэхэмжлэгчийн улсын байцаагчийн дүгнэлтэд гаргасан гомдлыг хүлээн авах боломгүй гэх хариуг өгсөн байна.
**.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Өаас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “..."Э" ТӨҮГ-аас 2025 оны 07 сарын 03-ны өдөр "Хүсэлт гаргах тухай” ДБ-112-12/3268 дугаартай албан бичгээр Сангийн яаманд хүсэлт хүргүүлсэн байна. Хүсэлтийн дагуу Монгол Улсын Сангийн яамны Худалдан авах ажиллагааны Улсын байцаагч Д.Г 2025 оны 11 сарын 06-ны өдөр **/9960 дугаартай албан бичгээр бидэнд мэдэгдэл ирүүлсэн.
Улмаар Монгол Улсын Сангийн яамны Худалдан авах ажиллагааны Улсын Ерөнхий байцаагч 2025 оны 11 сарын 08-ны өдөр “Хяналт шалгалт хийх тухай" 08 дугаартай удирдамж баталж хяналт шалгалт хийсэн.
Улмаар Улсын байцаагчийн 2025 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн **/**732 тоот “ Хугацаа сунгах тухай" мэдэгдлийг Манай компани 2025 оны 12 сарын 25-ны өдөр шуудангаар хүлээн авсан.
Манай компани нь ОХУ-ын Москва хотод шилжин байрлаж, үйл ажиллагаагаа явуулдаг болсон бөгөөд уг мэдэгдэл 2025 оны 12 сарын 25-ны өдөр Улан-Уде хотод шуудангаар ирсэн, мөн ОХУ-ын албан ёсны баярын амралтын өдрүүд 2025 оны 12 дугаар сарын 26-с 2026 оны 01 дүгээр сарын 12 хүртэл үргэлжилж сонсох ажиллагааны хугацаанд багтаж итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох, баримт бичигтэй танилцаж хариу тайлбар өгөх боломжгүй байсан.
2026 оны 01 дүгээр сарын 15-нд “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр миний бие томилогдсон бөгөөд тус яамны 51-267416 дугаараар холбогдоход Улсын байцаагчийн дүгнэлт гарсан, “М” ХХК-ийн шуудангийн хаягаар илгээгдсэн талаар мэдээлэл авсан.
2026 оны 02 дугаар сарын 13-ны байдлаар энэхүү дүгнэлт “М” ХХК-ийн албан ёсны шуудангийн хаягаар ирээгүй байсан тул Сангийн яамны 51-267476 дугаараар дахин холбогдож уг дүгнэлтийг цахим хэлбэрээр, 2026 оны 02 сарын 27-ны өдөр биечлэн очиж улсын байцаагчийн 2026 оны 01 сарын 02-ны өдрийн "Хяналт шалгалтын тухай" ** дугаартай дүгнэлтийг хүлээн авсан.
Манай компани Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2026 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн ** тоот дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Учир нь Худалдан авах ажиллагааны цахим системд бүртгэлтэй, эсхүл худалдан авах ажиллагаанд ирүүлсэн тендер, гэрээ болон бусад баримт бичигт заасан шуудангийн хаягаар мэдэгдэл хүргүүлснийг шалгуулагчид мэдэгдсэнд тооцно" гэж заасны дагуу “М” ХХК-ийн албан ёсны шуудангийн хаягаар хүлээн аваагүй, сонсох ажиллагаанд оролцож тайлбар гаргах боломжоор хангагдаагүй тул Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүгнэлтийг хүчингүй болгож өгөхийг хүсэж байна” гэжээ.
11. Хариуцагч Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Д.Г нь шүүх болон шүүх хуралдаанд гаргасан татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа: “... “Э” ТӨҮГ-аас ЭΥΤΘΥΓ/***** дугаартай “Полиуретан хавтан” нийлүүлэгчийг сонгох тендер шалгаруулалт зарласан. Тухайн тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 18.1.2-т “Ижил төстэй бараа нийлүүлсэн туршлагыг нотлох гэрээний туршлагын шаардлага шаардах эсэх: Шаардана. Ижил төстэй бараа нийлүүлж байсан туршлагыг дараах байдлаар нотолно. Үүнд: 1.2022, 2023, 2024 оны аль нэг жилд ижил төстэй бараа нийлүүлсэн байна. 2. Нийлүүлсэн ижил төстэй барааны үнийн дүн нь тендерт оролцогчийн санал болгож байгаа үнийн дүнгийн 50 хувиас багагүй байна. 3. Ижил төстэй гэдэгт “Полиуретан хавтан нийлүүлж байсныг ойлгоно” гэж, ТШЗ 20.1.4-т “Бараа нийлүүлсэн гэрээ ба гэрээ дүгнэсэн акт (протокол эсхүл дүгнэлт эсхүл түүнтэй адилтгах баримт бичиг)-ын хуулбарыг нотариатаар гэрчлүүлж ирүүлнэ. (Хэрэв “Э” ТӨҮГ-тай байгуулсан гэрээ бол нотариатаар батлуулах шаардахгүй)" гэж шаардсан.
“М” ХХК тендерт Нийслэлийн Баянгол дүүргийн тойргийн *** тамганы дугаартай нотариатч Д.Б 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 183, 184 бүртгэлийн дугаартай баталгаажуулсан “С” ХХК-тай 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан 22/2024 дугаартай “Полиуретан хавтан 500х500х**0 мм” нийлүүлэх гэрээ, гэрээнд холбогдох гэрээ дүгнэсэн акт ирүүлсэн.
“Э” ТӨҮГ-ын 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн ДБ-112- 12/3164 тоот албан бичгийн хариу болгон хүргүүлсэн Монголын нотариатчидын танхимын 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 591 тоот албан бичигт "Нийслэлийн тойргийн нотариатч Д.Б (тамганы дугаар ***)-ийн нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн А/365 дугаар тушаалаар хүчингүй болгосон. Иймд Д.Б нь 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр нотариатын үйлдэл гэрчлэх боломжгүй” гэсэн байна.
“М” ХХК нь дээр дурдсан тендер шалгаруулалтад оролцохдоо тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 18.1.2, ТШЗ 20.1.4-т заасан ижил төстэй бараа нийлүүлсэн туршлагын шаардлага хангах хүрээнд тендерт "С” ХХК-тай 2024 оны 04 дүгээр сарын 22-ны дөр байгуулсан 22/2024 дугаартай "Полиуретан хавтан 500х500х**0 мм² нийлүүлэх гэрээ, тус гэрээнд холбогдох гэрээ дүгнэсэн актын нотариатын баталгаажуулалтыг хуурамчаар үйлдэж ирүүлсэн нь Монголын нотариатчидын танхимын 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 591 тоот албан бичгээр тогтоогдсон болно” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгч “М” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч “М” ХХК-ийн ерөнхий захирал Загорный М.Г нь 2026 оны 07 дугаар сарын 20-ны өдөр “...компанийг төлөөлсөн итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцох боломжгүй болсон тул шүүх хуралдааныг нэхэмжлэгч талын төлөөлөлгүйгээр явуулахыг зөвшөөрч байна” гэх хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт “Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр нэхэмжлэгч талын эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хэргийг шийдвэрлэсэн болно.
1.“Э” ТӨҮГ-аас 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн ТБ-***** дугаар албан бичгээр Сангийн яаманд хүсэлт гаргаж, холбогдох баримтын хамт хүргүүлсэн байна.
2.Улмаар дээрх хүсэлтийг үндэслэж, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд Худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагч нь 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 08 дугаартай “Хяналт шалгалт хийх” тухай удирдамжийг баталжээ.
3.Тус удирдамжийн дагуу Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Д.Г нь 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн “Хяналт шалгалтын тухай” ** дугаартай дүгнэлтээр “М” ХХК-ийг тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад бүртгэх саналыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэхээр шийдвэрлэжээ.
4.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т “Захиалагч худалдан авах ажиллагааг зохион байгуулахад дараах эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гээд, 48.2.**-д “энэ хуулийн 56.5-д заасан нөхцөл илэрсэн оролцогчийн талаарх мэдээллийг холбогдох нотлох баримтын хамт худалдан авах ажиллагааны улсын байцаагчид хянуулахаар санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх” гэж, 56 дугаар зүйлийн 56.5-д “Улсын байцаагч оролцогчтой холбоотой дараах нөхцөлийн талаар дүгнэлт гаргана” гээд, 56.5.1-д “худалдан авах ажиллагаанд оролцоход оролцогчийн ерөнхий болон чадавхын шаардлага, туршлагыг хангах талаар хуурамч баримт бичиг, эсхүл бусад этгээдийн баримт бичгийг өөрчилж тендер ирүүлсэн”, 56.6-д “Улсын байцаагч Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн **.9-д заасан нийтлэг бүрэн эрхээс гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 56.6.1-д “энэ хуулийн 56.5-д заасан тохиолдолд оролцогчийг тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад бүртгэх санал гаргах” гэж тус тус заажээ.
6. Монголын Наториатчдын танхимын 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 591 дүгээр албан бичгээр “...Нийслэлийн тойргийн нотариатч Д.Б /Тамганы дугаар-***/-ийн нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн А/265 дугаар тушаалаар хүчингүй болгосон талаар дурьджээ.
7.Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн А/265 дугаар тушаалаар Нотариатын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3 дахь заалтыг үндэслэн Нийслэлийн тойргийн нотариатч Д.Бгийн нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгосон байна.
8. Гэтэл нэхэмжлэгч хуулийн этгээд нь “Э” ТӨҮГ-аас ЭΥΤΘΥΓ/***** дугаартай “Полиуретан хавтан” нийлүүлэгчийг сонгох тендер шалгаруулалтад оролцохдоо тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 18.1.2, ТШЗ 20.1.4-т заасан ижил төстэй бараа нийлүүлсэн туршлагын шаардлагыг хангасан "С” ХХК-тай 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан 22/2024 дугаартай "Полиуретан хавтан 500х500х**0 мм² нийлүүлэх гэрээ, тус гэрээнд холбогдох гэрээ дүгнэсэн актыг нотариатаар баталгаажуулж өгсөн байх бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т “Оролцогч тендерт холбогдох баримт бичиг болон ирүүлсэн мэдэгдлийн үнэн зөвийг хариуцна” гэж заасны дагуу хариуцахаар байна.
9.Иймд дээрх баримтуудыг үндэслэж нэхэмжлэгчийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.1-д заасан нөхцөл үүссэн болохыг тогтоосон хариуцагчийн дүгнэлт хуульд нийцжээ.
**. Нэхэмжлэгчээс “...Манай компани нь Оросын Холбооны Улсын Москва хотод шилжин байрлаж, үйл ажиллагаа явуулдаг болсон...удирдамжийн хугацаа сунгасан тухай мэдэгдлийг 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр шуудангаар хүлээн авсан...Оросын Холбооны Улс руу явуулсан шууданг орон нутагт явуулсан шуудантай адилтган үзэх боломжгүй...” гэх агуулгаар улсын байцаагчийн дүгнэлтийг эс зөвшөөрч маргажээ.
11.Монгол Улсын Сангийн яамны 2025 оны 11 дүгээр сарын 06-ний өдрийн **/9960 дугаар албан бичгээр “...Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дах хэсэгт заасан нөхцөл үүсэн гэх үндэслэлээр хяналт шалгалт явуулж байна...уг нөхцөл үүсээгүй гэж үзвэл 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор санал, тайлбараа ирүүлнэ үү...” гэж нэхэмжлэгчид цахим шуудангийн хаяг болон шуудангийн хаягаар хүргүүлжээ.
12.Харин нэхэмжлэгч “М” ХХК-ийн Ерөнхий захирал Загорный М.Г нь 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 48 дугаар албан бичгээр хариуцагчид хандаж, “...уг мэдэгдлийг 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр цахим шуудангаар хүлээн авсан тул сонсох ажиллагааны хугацаа сунгаж өгнө үү” гэх хүсэлтийг гаргасан байна.
13.Улмаар Худалдан авах ажиллагааны Улсын ерөнхий байцаагчийн 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 09 дугаар худалдан авах ажиллагааны хяналт шалгалтын удирдамжаар 2025 оны 08 дугаартай удирдамжийн хугацааг “...холбогдох этгээдээс албан бичгээр тайлбар, тодруулга авах, хяналт шалгалтад хамрагдсан аж ахуй нэгж, байгууллагуудын төлөөлөх эрх бүхий этгээдийг сонсох ажиллагаанд санал, тайлбар ирүүлэх...” гэх үндэслэлээр 30 хоногоор сунгажээ.
14.Сангийн яамны 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн **/**732 дугаар албан бичгээр нэхэмжлэгчид хяналт шалгалтын хугацаа сунгасан талаар мэдэгдлийг шуудангийн хаягаар нэхэмжлэгчид хүргүүлсэн байна.
15.Харин нэхэмжлэгч “М” ХХК нь дээрх хугацаа сунгасан мэдэгдлийг 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр шуудангийн хаягаар гардаж авсан гэжээ.
16.Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүрмийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Улсын байцаагч нь хяналт шалгалтыг улсын ерөнхий байцаагчийн баталсан удирдамжийн дагуу хийнэ” гээд, 5.3-т “Хяналт шалгалтын үргэлжлэх хугацаа 30 хоногоос хэтрэхгүй байна. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг улсын ерөнхий байцаагчийн шийдвэрээр 30 хүртэл хоногоор сунгаж болно” гэж тус тус заасан байна.
17.Түүнчлэн, дүрмийн дээрх зохицуулалтын дагуу Худалдан авах ажиллагааны ерөнхий байцаагчийн 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 08 тоот удирдамжаар хяналт шалгалтын хугацааг 30 хоногоор тогтоож, 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс тус удирдамжийн хугацааг 30 хоногоор сунгасан, 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр улсын байцаагч дүгнэлтээ гаргасан байгаа нь хуульд нийцжээ.
18.Хэдийгээр нэхэмжлэгчээс сонсох ажиллагааны мэдэгдэл болон хяналт шалгалтын хугацаа сунгасан тухай мэдэгдлийг хууль тогтоомжид заасан хугацаанаас хойш авсан нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байх боловч, сонсох ажиллагааны мэдэгдэл хүлээн авснаас хойш маргаан бүхий улсын байцаагчийн дүгнэлт гарах хүртэл хугацаанд холбогдох асуудалтай холбоотойгоор нэхэмжлэгч компани тайлбар хүргүүлээгүй, мөн хүргүүлэх боломжтой байсан байна.
19.Нэхэмжлэгч нь маргаан бүхий асуудлаар тайлбар, мэдүүлэг гаргах хугацаа бага байсан гэх боловч энэ нь тендер сонгон шалгаруулалтад хуурамч баримт бичиг бүрдүүлсэн үйлдлийг зөвтгөх боломжгүй юм.
Иймд Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Д.Г 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн “Хяналт шалгалтын тухай” ** дугаартай дүгнэлтийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **6 дугаар зүйлийн **6.1, **6.3, **6.3.14-т заасны тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 56.5.1, 56 дугаар зүйлийн 56.6, 56.6.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч Д.Гд холбогдох “Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Д.Г 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн “Хяналт шалгалтын тухай” ** дугаартай дүгнэлтийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ