| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сугирсүрэн Одмаа |
| Хэргийн индекс | 128/2026/0459/З |
| Дугаар | 128/ШШ2026/0681 |
| Огноо | 2026-07-20 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 07 сарын 20 өдөр
Дугаар 128/ШШ2026/0681
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Одмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: А ХХК,
Хариуцагч: Нийслэлийн хяналт шалгалтын газрын Барилгын стандарт, аюулгүй байдлын хэлтсийн Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Э.А******* нарын хоорондын зөрчлийн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Т*******, хариуцагч улсын байцаагч Э.А*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. А ХХК-аас Нийслэлийн хяналт шалгалтын газрын Барилгын стандарт, аюулгүй байдлын хэлтсийн Барилгын техникийн хяналтын улсын байцаагчид холбогдуулан 6 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар маргаж байна.
2. Нийслэлийн Засаг даргын *******9 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн дугаар захирамжаар Б******* дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэр дэх ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны *******, *******, дугаар байрны барилгажилтын төслийг боловсруулж, хэрэгжүүлэхээр "А" ХХК шалгарсныг батламжилж, тус компанид төсөл хэрэгжүүлэх эрх олгосон.
3. Нийслэлийн хяналт шалгалтын газрын даргын 6 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн дугаар Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай удирдамжийн дагуу Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Э.А******* хяналт шалгалт хийх явцдаа барилгын ажлын зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа зөрчлийг илрүүлж, 6 оны 03 дугаар сарын 04-ний өдөр зөрчлийн хэрэг нээсэн байна.
4. Маргаан бүхий 6 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн дугаар шийтгэлийн хуудсаар А ХХК-ийг эрх бүхий байгууллагаас барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ авалгүй барилга угсралтын ажил гүйцэтгэсэн үндэслэлээр 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгож, улмаар эрх бүхий албан тушаалтны 250*******0171 дугаар бүхий даалгавраар шийтгэлийн хуудсаар тогтоосон төлбөрийг барагдуулж, цаашид барилгын ажлыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр гүйцэтгэхгүй байхыг даалгажээ.
5. А ХХК нь маргаан бүхий шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч тус шүүхэд 6 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.
6. А ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:
Манай компани нь анх *******2 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд Нийслэлийн Засаг даргын *******9 оны 02-р сарын 18-ны өдрийн дугаар захирамжаар Б******* дүүргийн -р хорооны нутаг дэвсгэр дэх ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны *******, *******, дугаар байрыг буулган дахин барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан. Төслийн хүрээнд 5 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд У хотын захирагч Х.Н болон захиалагч нартай гурван талт уулзалт хийж, манай баригдаж буй "Т" төслийн А блок 16 давхар орон сууцыг "У орон " ХХК-тай хамтран барьж дуусгахаар болсон.
Улмаар Нийслэлийн Засаг даргын 5 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн дугаартай Дахин барилгажуулах эрхийг шилжүүлэх тухай" захирамжаар "Нийслэлийн Б******* дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэр дэх ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны *******, *******, дугаартай барилга байгууламжийг буулган, дахин барилгажуулах үйл ажиллагааны хэрэгжилтийг хангах зорилгоор холбогдох арга хэмжээ авах, төслийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх үйл ажиллагаа зохион байгуулахыг У ХХК-д даалгасан".
Төсөл хэрэгжүүлэхтэй холбоотой барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг У ХХК-ийн дэмжлэгийн бичгийг үндэслэн Нийслэлийн Засаг дарга олгох байсан. Гэвч У ХХК нь дэмжлэгийн бичгийг гаргаж өгөөгүй тул бид барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлөө авч чадаагүй бөгөөд бидний зүгээс дээрх бичгийг гаргуулахыг У ХХК-д удаа дараа хандаж байсан.
Гэтэл бидний буруутай үйл ажиллагаа байхгүй байхад Хяналт шалгалтын газрын барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын байцаагч Э.А******* нь хуульд заасан зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан хэмээн 6 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр шийтгэлийн хуудас гаргаж 10,000,000 төгрөгөөр торгосон байгаа нь үндэслэлгүй юм.
Иймд Хяналт шалгалтын газрын барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын байцаагч Э.А*******ын "6 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү.
Нийслэлийн Засаг даргын 5 оны А/215 дугаартай захирамжаар байгуулагдсан ажлын хэсгээс өгсөн үүргийн дагуу Аи ХХК нь Б******* дүүргийн дугаар хороонд ашиглалтын шаардлага хангахгүй *******, *******, дугаартай барилгуудыг буулган дахин барилгажуулах төслийн хүрээнд зөвшөөрөлгүй барилга угсралтын ажил гүйцэтгэсэн гэх асуудлаар 260*******0171 дугаартай зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагааг явуулж шалгахад:
А ХХК нь Б******* дүүргийн дугаар хороонд ашиглалтын шаардлага хангахгүй *******, *******, дугаартай барилгуудыг буулган дахин барилгажуулах төслийн хүрээнд барилга угсралтын ажлыг угсралтын ажлыг 2 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 6 оны 02 дугаар сарын 28-ны хооронд барилгын ажлыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр гүйцэтгэж Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтыг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдсон тул шийтгэлийн хуудсаар өгсөн төлбөр барагдуулах арга хэмжээг даалгасан хугацаанд биелүүлэх, цаашид барилгын ажлыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр гүйцэтгэхгүй байхыг даалгаж, ******* дугаартай шийтгэлийн хуудсаар гаргасан зөрчилд шийтгэл оногдуулсан. А ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах хариуг хүргүүлж байна:
А ХХК нь 2 оны 12 дугаар сарын 31-ны өдрөөс 6 оны 02 дугаар сарын 28-ний өдөр хүртэл зөвшөөрөлгүй барилгын ажил гүйцэтгэж Барилгын тухай хуулийн 37 дүгээр зүйл 37.1.3 дахь заалт, Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг 2.1 дэх заалт зөрчсөн нь холбогдогчийн мэдүүлэг, шалгалт, 048/2 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээгээр нотлогддог 260*******0171 дугаартай хэрэгт А ХХК-д холбогдуулан Зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн тухай хуулийн хүрээнд явуулж илэрсэн зөрчилд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж ажилласан тул гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
ҮНДЭСЛЭХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, мөн зүйлийн 3 дахь хэсэг, 12.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн 7.4-т заасныг баримтлан А ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Нийслэлийн хяналт шалгалтын газрын Барилгын стандарт, аюулгүй байдлын хэлтсийн Барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн 6 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар А ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70******* /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт заасныг баримтлан хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОДМАА