| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
| Хэргийн индекс | 2131001370114 |
| Дугаар | 2022/ДШМ/69 |
| Огноо | 2022-10-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 12.5.1., 13.6.1., 11.3.1., |
| Улсын яллагч | Т.Нансалмаа |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 10 сарын 11 өдөр
Дугаар 2022/ДШМ/69
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 2022/ШЦТ/159 дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн
3 дахь заалтыг:
“3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3 дугаар зүйлд заасныг журамлан шүүгдэгч *******эд мөн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 03 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн 09 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тогтоож, мөн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 06 сарын хорих ялыг, мөн хуулийн 11.3 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 01 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн 01 жил 06 сарын хорих ялаар тогтоож, дээрх 09 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, түүнд оногдуулсан 01 жил 06 сарын хорих ял дээр нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ял хэмжээг 02 жил 03 сарын хугацаагаар тогтоосугай” гэж өөрчилсүгэй.
2.Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хангасугай.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БУЯНЖАРГАЛ
ШҮҮГЧ Г.ДАВААРЕНЧИН
ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ