Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 475

 

 

Б.Хосбаяр, Д.Дагвадорж нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: 

прокурор М.Сүхчулуун,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюуны гаргасан 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 34 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор М.Сүхчулууны бичсэн эсэргүүцлээр Б.Хосбаяр, Д.Дагвадорж нарт холбогдох эрүүгийн 201301012519 дугаартай хэргийг 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Бүргэд овогт Болдбаатарын Хосбаяр, 1986 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, төмөр замын машинист мэргэжилтэй, Улаанбаатар замын зүтгүүрийн депод туслах машинист ажилтай, ам бүл 5, аав, ээж, дүү, хүүгийн хамт Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 11 дүгээр гудамж, 313 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ХЗ 86091171/,

2. Гомбууд овогт Данзангийн Дагвадорж, 1984 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “Базуда” ХХК-д гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 32 дугаар байр 200 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ХИ 84101719/,

Яллагдагч Б.Хосбаяр нь 2013 оны 12 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хороонд байрлах Ром караоке баарны 00-ын өрөөнд 01 цаг 23 минутаас 01 цаг 26 минутын хооронд О.Батхуягтай үл ялих зүйлээр шалтаглан маргаж бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлан танхайрч О.Батхуягийг зодож, биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан,

2013 оны 12 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хороонд байрлах Ром караоке баарны шатан дээр 01 цаг 27 минутаас 30 минутын хооронд бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтойгоор зөрчин танхайрах явцдаа Г.Халиунболдын толгойн тус газарт нь зээтүүгээр 1 удаа цохиж гавал тархины ил гэмтэл, гавлын орой суурь хэсгийн цөмөрсөн, болон шугаман хугарал, их тархи, бага тархины няцрал, тархины орой суурь хэсгийн тархмал зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, толгойн орой хэсгийн хуйхны эдийн няцарсан шарх, баруун нүдний дээд зовхи, баруун гарын 3 дугаар хурууны цус хуралт, дээд уруул доод уруулын няцрал цус хуралт, зүүн мөрний зулгаралт, цус хуралт бүхий амь насанд аюултай хүнд гэмтэл учруулж санаатай алсан,

Яллагдагч Д.Дагвадорж нь 2013 оны 12 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хороонд байрлах Ром караоке баарны 00-ын өрөөнд 01 цаг 26 минут 58 секундээс 01 цаг 27 минут 9 секундын хооронд үл ялих зүйлээр шалтаглан бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин Т.Энхбаярын эсрэг хүч хэрэглэн танхайрсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.Хосбаярт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар, ялтан Д.Дагвадоржид холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

1. Дүүргийн хоёрдугаар прокурорын газраас Б.Хосбаярт холбогдуулан "2013
оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 27-нд шилжих шөнө "Ром" караоке баарны шатан
дээр иргэн Г.Халиунболдын толгойн тус газарт нь зээтүүгээр цохиж, онц харгис
хэрцгий аргаар санаатай алсан",

мөн 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 27-нд шилжих шөнө "Ром" караоке баарны 00-ын өрөөнд үл ялих зүйлээр шалтаглан догшин авирлан танхайрч, иргэн О.Батхуягийг зодож, биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан" гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12, 181 дүгээр зүйлийн 181.2.1,

О.Батхуягт холбогдуулан "2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 27-нд шилжих шөнө "Ром" караоке баарны 00-ын өрөөнд хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Б.Хосбаярын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан" гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх 2014 оны 5 дугаар сарын 22-ны өдөр,

2.  Мөн прокурорын газраас 2013 оны 12 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө
"Ром" караоке баарны шатан дээр иргэн Г.Халиунболдын толгойн тус газарт нь
зээтүүгээр цохиж, онц харгис хэрцгий аргаар санаатай алсан гэж Эрүүгийн хуулийн
тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн
Б.Хосбаяр,

2013 оны 12 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө Б.Хосбаяр, Б.Хосжаргал, Т.Энхбаяр нар бүлэглэн "Ром" караоке баарны 00-ын өрөөнд үл ялих зүйлээр шалтаглан догшин авирлан танхайрч, иргэн О.Батхуягийг зодож, биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулан танхайрсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5,

О.Батхуяг, Д.Пүрэвдорж, Д.Дагвадорж, Д.Баасангэрэл нар бүлэглэн, 2013 оны 12 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө "Ром" караоке баарны 00-ын өрөөний үүдэнд үл ялих зүйлээр шалтаглан догшин авирлан танхайрч, иргэн Б.Хосбаярыг зодож, биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдсэн хэргийг,

3.  Мөн прокурорын газраас 2013 оны 12 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө
"Ром" караоке баарны шатан дээр танхайн сэдэлтээр иргэн Г.Халиунболдын толгойн
тус газарт нь зээтүүгээр цохиж, онц харгис хэрцгий аргаар санаатай алсан гэж
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12-т зааснаар яллах
дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Хосбаяр,

2013 оны 12 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө "Ром" караоке баарны шатан дээр танхайн сэдэлтээр барилгын А шатыг зэвсгийн чанартай хэрэглэн, иргэн О.Батхуягийн нүүрэн тус газарт 1 удаа цохиж, биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн Т.Энхбаяр нарт холбогдох хэргийг,

4.  Мөн прокурорын газраас 2013 оны 12 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө
"Ром" караоке баарны шатан дээр танхайн сэдэлтээр иргэн Г.Халиунболдын толгойн
тус газар зээтүүгээр 1 удаа цохиж, санаатай алсан,

Б.Хосжаргалтай бүлэглэн 2013 оны 12 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө "Ром" караоке баарны 00-ын өрөөнд үл ялих зүйлээр шалтаглан догшин авирлан танхайрч, хохирогч О.Батхуягийг зодож, биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэж Дүүргийн 2 дугаар прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Хосбаяр,

Б.Хосбаяртай бүлэглэн 2013 оны 12 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө "Ром" караоке баарны 00-ын өрөөнд үл ялих зүйлээр шалтаглан догшин авирлан танхайрч, хохирогч О.Батхуягийг зодож, биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэж мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Хосжаргал нарт холбогдох эрүүгийн хэргийг,

5.  Баянгол дүүргийн прокурорын газраас 2013 оны 12 дугаар сарын 26-ны
өдрөөс 27-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ром"
караоке баарны шатан дээр 01 цаг 27 минутаас 30 минутын хооронд О.Батхуяг
нартай хувийн таарамжгүй харьцаа, өмнө болсон маргааны улмаас дахин
маргалдаж, улмаар харилцан зодолдож шатаар дээш өгсөн өөр лүү нь довтолж
ирсэн Г.Халиунболдын толгойн тус газарт нь зээтүүгээр 1 удаа цохиж хүндрүүлэх
бүрэлдэхүүнгүйгээр санаатай алсан,

2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 27-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ром" караоке баарны 00-ын өрөөнд 01 цаг 23 минутаас 01 цаг 26 минутын хооронд О.Батхуягтай үл ялих зүйлээр шалтаглан маргаж, догшин авирлан танхайрч, иргэн О.Батхуягийг зодож, биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэж Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1, 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Хосбаярт холбогдох эрүүгийн хэргийг шүүх шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд, уг хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр тус тус буцаажээ.

Хэрэг гарсан "Ром" караоке баарны камерын бичлэгт мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д заасны дагуу үзлэг хийж, камерын бичлэгийг эд мөрийн баримтаар хураасан бөгөөд уг бичлэгт 2014 оны 07-р сарын 08-ны өдөр үзлэг хийсэн тухай тэмдэглэлд: "хяналтын камерт бичигдсэн камерын бичлэг бүхий 3 ширхэг CD-ний цайвар ногоон өнгийн CD-н дээрх бичлэгийг нээж үзэхээс өмнө хөндлөнгийн гэрч нарт дээрх хэрэг болсон үйл явдлын талаар камерын бичлэгт бичигдэж эхлээд харагдахгүй болох хүртэл яваад залгуулаад анхны камерын бичлэгт бичигдсэн боловч сайн харагдахгүй байгаа үйл явцыг харуулахын тулд нөгөө талаас харуулсан камерын бичлэгийг үргэлжлүүлэн СД-н дээр буулгасан болохыг хэлж танилцуулав. Хэрэв үзэхэд хялбар болгон болсон үйл явдлыг товч тодорхой харуулахын тулд монтажлан СД-н дээр буулгасан камерын бичлэг нь ямар нэг байдлаар эргэлзээтэй санагдвал хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий нөгөө хоёр СД-г үзэж болно. Уг хоёр СД-н дээр хэрэг учрал болсон караокены газар байрлах бүх камерын бичлэгийг уг хэрэг явдал болохоос 4 цагийн өмнөх бичлэгээс хэрэг болоод дууссаны дараах мөн 4 цагийн бичлэг дундаа ямар нэг завсардалгүй үргэлжилж байгаа болно. Ингээд үзлэг хийж буй СД-ний бичлэгийг нээж үзэхэд уг бичлэгийн баруун дээд булан дээр 2013-12-27 01:26:28, зүүн доод буланд CAM 02 гэсэн бичигтэй тус караокены "00"-ийн өрөө лүү харсан камерын бичлэг байв. Уг камерын бичлэг нь 01:26:28 секундээс эхэлж байв. Камерын бичлэгээр яллагдагч Б.Хосбаяр (хар брюкен өмд, богино ханцуйтай цагаан цамц, хар зангиатай), Б.Хосжаргал (цэнхэр өнгийн жинсэн өмд, цагаан өнгийн нэхмэл хошуу захтай ноосон цамц, хар өнгийн саравчтай малгайтай) нарыг гэрч Төгсжигүүр (хар өнгийн костюм пиджак, цагаан цамцтай) 00-ийн өрөөнөөс өмнөө оруулан дагуулан гарч шатаар Б.Хосжаргал, түүний араас Б.Хосбаяр хамгийн ард нь гэрч Төгсжигүүр нар шатаар буух үед шатны доод талаас талийгаач Г.Халиунболд (дугуй захтай цайвар өнгийн ноосон цамц, хар өнгийн өмд, пүүзтэй) нь яллагдагч Б.Хосбаярыг нэг гараараа заамдаж нөгөө гараараа нүүр лүү цохиж зууралдсан байдалтай түүний араас яллагдагч Д.Дагвадоржийг (цагаан өнгийн ноосон цамцтай, бусдыгаа бодвол бүдүүн том биетэй) гарч ирэх үед 00-ийн өрөөнөөс яллагдагч Т.Энхбаяр (хар брюкен өмд, цагаан өнгийн пиджактай өндөр залуу) гарч ирж тааран Б.Хосбаяр луу дайрч байсан Д.Дагвадоржийн баруун гарнаас татаж, гэрч Төгсжигүүр Д.Дагвадоржийн цээж рүү түлхэж салгах гэж байх үед яллагдагч Д.Баасангэрэл (хар өнгийн ноосон цамцтай, махлагдуу залуу) Т.Энхбаярыг 00-ийн өрөө лүү түлхэж оруулах үед араас нь Д.Дагвадорж 00-ийн өрөө лүү ороод 5-6 секундын дараагаар Т.Энхбаярыг 00-ийн өрөөнөөс зугтаж гарах үед Д.Дагвадорж түүний араас хөөж шатан дээр барьж аван түүнийг үсдэж байгаад бөөр лүү нь гараараа 3 удаа хальт цохиж авах үед гэрч Төгсжигүүр түүнийг болиулж байх үед яллагдагч Д.Пүрэвдорж /бор саарал өнгийн ноосон цамцтай, бусдыгаа бодвол арай илүү  халамцуу/  болон  талийгаач   Г.Халиунболд  нь  яллагдагч   Б.Хосбаяртай зууралдаж түүнийг гараараа 1-2 удаа цохиж авахад Д.Дагвадорж болон Д.Пүрэвдорж нар нь талийгаач Г.Халиунболдыг Б.Хосбаяраас салгаж татан авахад талийгаач нь дахин Б.Хосбаяр луу дайрах үед Д.Пүрэвдорж түүнийг болиулах гэж гараараа хаасан боловч талийгаач түүний гарыг түлхэж, Б.Хосбаяр луу дайрч шат руу өгсөж байгаа хүртэл 00-ийн өрөө лүү харсан камерын нийт 01:26:28 секундээс 01:27:43 секунд хүртэлх 1 минут 15 секундын бичлэг, түүнийг залгуулан караокены текний өрөөний дотор талаас үүдний хэсэг рүү харсан камерын бичлэг нь 01:27:02 секундээс эхэлж байх ба бичлэгээр текны өрөөний гадаах үүдэн хэсэгт яллагдагч нар хоорондоо зууралдаж ноцолдож байх ба бичлэг дээрээс хэн нь ямар үйлдэл хийж байгаа нь тодорхой харагдахгүй бужигналдаж байгаад 01:27:18 секундэнд уг караокны үйлчлэгч охиныг бармен хүүхэн уг бужигнаан дундаас татан авч загнаж байгаа цаад талд караокены эзэн, гэрч Д.Батбаяр болон түүнтэй хамт байсан малгайтай саарал куртиктэй бүдүүн ах хоёр уг зодоон хийж байгаа залуучуудыг салгах гэж оролдож байгаа болон зодоон хийж байсан залуучууд шатаар дээш өгсөн гараад 01:30:06 секундэнд яллагдагч О.Батхуягийн зүүн талын нүдний талаас цус гарсан байдалтай текны өрөө лүү орж ирэхэд түүнийг бармен хүүхэн тосч авах үед түүний араас гэрч Төгсжигүүр нилээн шаналсан байдалтай өрөөнд орж ирэн юм хэлж байгаа түүнийг сонсоод бармен болон зөөгч охин мөн яанаа гэж байгаа бололтой нүүрээ гараараа дарж байгаа хүртэл…,

Хяналтын камерын бичлэгийг үзэж тэмдэглэл хөтөлж байх үед уг зодоон болж буй караокены эзэн Д.Батбаяр хамт яваа махлаг куртиктэй ахын хамт зодоон хийж байгаа залуучуудыг салгах гэж оролдож байгаа нь бичлэгийн эхнээс аваад дуустал харагдаж байв. Мөн бичлэгийн эхэнд байгаа 00-ийн үүд харсан камерын бичлэг болон текны өрөөний дотор талаас үүд рүү харсан камерын бичлэгийг цаг хугацаа нь 01:27:02 секундээс 01:27:43 секунд хүртэл давхцаж байлаа. Учир нь нэг цаг хугацаанд болсон үйл явдлыг сайтар харуулж өгөхийн тулд харагдахгүй болохоор нь нөгөө талын сайн харагдаж байгаа камерын бичлэгийг залгуулан тавьсантай холбоотой..." гэжээ. (хэргийн 2 дугаар хавтас, 230 дугаар хуудас)

2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн камерын бичлэгийн тэмдэглэлд: "Үзлэгээр: Хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргасан цагаан өнгийн сат-1, сат-2, 2013.12.26-27 гэсэн бичигтэй CD-г хийн нээж үзэхэд дотор нь сат-1, сат-2 гэсэн фолдер байлаа. Ингээд Сат-2 гэсэн фолдерийг нээхэд мөн дотроо 7 хэсэг бүхий бичлэгтэй байлаа. Уг камерын бичлэг нь тус караоке баарны тек болон 00-ийн өрөө рүү харсан байв.

Бичлэг 5: бичлэг 2013.12.27-ны 01:00:00 секундэнд эхлэв. Бичлэгэнд 2013.12.27-ны 01:23:27 секундэд хохирогч О.Батхуяг нь нилээн халамцуу байдалтай шатаар өгсөж 00-ийн өрөө лүү оров. 2013.12.27-ны 01:23:53 секундэнд Т.Энхбаяр, Б.Хосбаярын хамтаар 00-ийн өрөө лүү оров. Энэ үед яллагдагч Б.Хосбаяр нь богино ханцуйтай цагаан өнгийн срочкон цамц, хар өнгийн нарийн зангиа зүүсэн уг зангиагаа нилээн суллаж цамцныхаа захны товчийг тайлсан нилээн халамцуу бололтой гуйвсан байдалтай явж байх, Т.Энхбаяр нь түүний араас хоёр гараараа түшиж 00-ийн өрөө лүү оруулж байв. 2013.12.27-ны 01:24:53 секундэнд 00-д байсан 2 эмэгтэй, 1 эрэгтэй хүн гарахдаа баарны ажилтанд 00-д улсууд маргаад байгааг анхааруулж 00-ийн өрөөнөөс гарав. 2013.12.27-ны 01:25:07 секундэнд баарны зөөгч, эзэн хоёр 00-ийн өрөө рүү оров. 2013.12.27-ны 01:25:21 секундэнд баарны бармен 00-руу оров. 2013.12.27-ны 01:25:42 секундэнд Төгсжигүүр шатаар дээш өгсөж гарч ирэн текны ерөө лүү нэг харснаа 00-ийн өрөө лүү оров. 2013.12.27-ны 01:26:00 секундэнд хохирогч О.Батхуяг 00-ийн өрөөнөөс гарав. 2013.12.27-ны 01:26:26 секундэнд Төгсжигүүр, Б.Хосбаяр, Б.Хосжаргал болон баарны ажилчид нар 00-ийн өрөөнөөс гарав. 2013.12.27-ны 01:26:47 секундэнд Төгсжигүүр яллагдагч Б.Хосбаярыг цаашаа текны өрөө лүү орох гэхэд араас нь татаж Б.Хосжаргалын хамт шатаар буулгах үед хохирогч О.Батхуяг нь найз нарынхаа хамт шатаар өгсөж гарч ирэх үедээ таарч улмаар яллагдагч Б.Хосбаяр, Б.Хосжаргал нарыг дээш шатаар түрэн баарны ажилчид наана нь тэд нарыг салгах гэж оролдож байв. Энэ үед талийгаач бусдыгаа бодвол арай илүү согтуу байсан ба яллагдагч Б.Хосбаяртай зууралдан улмаар түүний нүүр лүү гараараа цохиж авах үед бусад нь талийгаачийг салгаж холдуулах үед дахин Б.Хосбаяр луу дайрч байгаа харагдав. 2013.12.27-ны 01:26:52 секундэнд Т.Энхбаяр 00-ийн хаалган дээр гарч ирэв. 2013.12.27-ны 01:26:58-д Дагвадорж нь Энхбаярыг мөргөж Баасангэрэлийн хамт түлхэж буцаан 00-руу түрж оров. Энэ үед 00-ийн үүдэнд талийгаач нь яллагдагч Б.Хосбаяртай зууралдсан хэвээр байв. 2013.12.27-ны 01:27:05 секундэнд Т.Энхбаяр 00-с Дагвадорж, Баасангэрэл нараас зугтаж гарч ирэв. 2013.12.27-ны 01:27:09 секундэнд Дагвадорж, Баасангэрэл нар ардаас гарч ирж Энхбаярын үснээс зулгааж доош дарж нуруун тус газарт цохиж байв. Тухайн үед Пүрэвдорж, Төгсжигүүр, баарны бармен нар наана зогсож байв. 201 3.1 2.27-ны 01:27:40 секундэнд бүгд камернаас гарч цааш явав. 2013.12.27-ны 01:27:48 секундэнд Баасангэрэл камерт буцаж орж ирэв. 2013.12.27-ны 01:27:54 секундэд Баасангэрэл камернаас гарч явав. Наана Болортайван камерт орж ирж 00-ийн өрөө лүү утсаар яриад орж 00-ийн хаалгыг хаан оров. 2013.12.27-ны 01:29:18 секундэнд бүгд буцан гарч ирж гүйлдэж эхлэв. Тек рүү Төгсжигүүр, Дагвадорж, баарны ажилчид очив, доошоо Баасангэрэл оров. 2013.12.27-ны 01:29:49 секундэнд Дагвадорж,  Төгсжигүүр  нар  доошоо  оров.  2013.12.27-ны  01:30:06  секундэнд Болортайван 00-с гарч ирэв. 2013.12.27-ны 01:38:12 секунд хүртэл бүгд бужигнаж нааш цаашаа гүйлдэж байх хооронд цагдаа нар орж ирэв. Цагдаа нар бүгдийг нь зогсоож биеийн  байцаалтуудыг нь  шалгаж байгаад 2013.12.27-ны 02:00:00 секундэнд бичлэг дуусав..." гэжээ. (хэргийн 3 дугаар хавтас, 239-242 дугаар хуудас)

Иймд дээрх камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлүүд, эд мөрийн баримтаар хураагдсан бичлэгүүд, түүнчлэн 201 3.12.27-ны 01:27:40 секундэнд бүгд камераас гарч цааш явснаас 2013.12.27-ны 01:29:18 секундэнд бүгд буцан гарч ирж, гүйлдэж эхлэв гэсэн камерын бичлэгт бичигдээгүй тэр хэсэгт болсон асуудлыг нарийвчлан шалгаж, гэмт хэрэгт оролцсон гэм буруутай бусад этгээдийг энэ хэрэгт татан оролцуулах нь зүйтэй.

Мөн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 635 тоот магадлал, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 67 тоот шүүхийн тогтоолд дурдсан нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн хийгээгүй нь Эрүүгийн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 6 дугаар зүйлийн 6.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 8 дугаар зүйлийн 8.1, 14 дүгээр зүйлийн 14.1, 16 дугаар зүйлийн 16.1, 80 дугаар зүйлд тус тус заасныг зөрчиж байх тул хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд Баянгол дүүргийн прокурорын газрын 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдөр үйлдсэн 157 тоот яллах дүгнэлтээр Б.Хосбаярыг 2013 оны 12 сарын 26-27-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ром" караоке баарны 00-ын өрөөнд 01 цаг 23 минутаас 01 цаг 26 минутын хооронд О.Батхуягтай үл ялих зүйлээр шалтаглан маргаж бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлан танхайрч О.Батхуягийг зодож, биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан,

2013 оны 12 сарын 26-27-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ром" караоке баарны шатан дээр 01 цаг 27 минутаас 30 минутын хооронд бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрах явцдаа Г.Халиунболдын толгойн тус газарт нь зээтүүгээр 1 удаа цохиж гавал тархины ил гэмтэл, гавлын орой суурь хэсгийн цөмөрсөн, болон шугаман хугарал, их тархи, бага тархины няцрал, тархины орой суурь хэсгийн тархмал зөөлөн бүрхүүл доорхи цус харвалт, толгойн орой хэсгийн хуйхны эдийн няцарсан шарх, баруун нүдний дээд зовхи, баруун гарын 3 дугаар хурууны цус хуралт, дээд уруул, доод уруулын няцрал цус хуралт, зүүн мөрний зулгаралт, цус хуралт бүхий амь насанд аюултай хүнд гэмтэл учруулж санаатай алсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 181 дүгээр зүйлийн 181.2.1,

Д.Дагвадоржийг 2013 оны 12 сарын 26-27-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ром" караоке баарны 00-ын өрөөнд 01 цаг 26 минут 58 секундээс 01 цаг 27 минут 9 секундын хооронд үл ялих зүйлээр шалтаглан бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин Т.Энхбаярын эсрэг хүч хэрэглэн танхайрсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1-д зааснаар тэднийг шүүхэд шилжүүлэн, хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй байна.

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 631 тоот дүгнэлтээр О.Батхуягийн биед зүүн нүдний зовхины цус хуралт, шарх, шанаа, бугуйн үеийн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 443 тоот шинжээчийн дүгнэлтээр О.Батхуягийн биед тухайн үед доод уруулын зүүн хэсэгт шарх бүхий хөнгөн зэргийн гэмтлүүд учирсан нь тогтоогдсон ба уг гэмтлийн аль нь Б.Хосбаярын үйлдэлтэй холбоотойг яллах дүгнэлтэд заагаагүй байна гээд хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Баянгол дүүргийн прокурорын газарт буцааж, яллагдагч Б.Хосбаяр, Д.Дагвадорж нарт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор М.Сүхчулуун бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурорын эсэргүүцэл бичсэн. Эрүүгийн 201301012519 дугаартай хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг хангалттай хийж яллагдагч Б.Хосбаяр, Д.Дагвадорж нарын гэм бурууг хэлэлцэх хангалттай нотлох баримт цугласан бөгөөд хавтаст хэргийн хэмжээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой. Энэ хэрэг өмнө анхан шатны шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад 4 удаа, давж заалдах шатны шүүхээс магадлалаар 1 удаа нийт 5 удаа буцсан. Анхан шатны шүүхээс хэргийг буцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан үндэслэлээр буцаадаг. Мөрдөн байцаалтын явцад нотлогдвол зохих шаардлагатай ажиллагаануудыг бүрэн хийсэн. Хэргийн хувьд 2 тал болоод харилцан маргалдаж, зодолдсон 2 хэсэг хүмүүсийн үйлдэл, оролцоо байгаа. Мөн камерын бичлэг байдаг. Камерын бичлэг нь тухайн хэрэг болсон газрын дотоод хэрэгцээнд ашигладаг камерт бичигдсэн үйл явдал байсан. Мөрдөн байцаалтын явцад камерын бичлэгийг нэг бүрчлэн үзэж, тухайн зодоонд оролцсон хүмүүсийг Эрүүгийн хуулийн холбогдох зүйл ангиар ял сонсгож шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхийн шүүгчийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан шүүгчийн захирамжид “өмнө 4 удаа яллах дүгнэлт үйлдэхдээ дөрвүүлээ утга агуулгын хувьд өөр байсан” гэх зүйл байдаг. Мөрдөн байцаалтын явцад цугларсан нотлох баримтад үндэслээд, хяналтын прокурор Болорчимэг 3 удаа, миний бие 2 удаа, нийт 5 удаа яллах дүгнэлт бичсэн. Улсын яллагч хуульд заасан эрхийнхээ хүрээнд хавтаст хэрэгт дүгнэлт өгөөд, яллах дүгнэлтээ бичсэн. Яллах дүгнэлтийн утга агуулга тухайн хэрэг шүүхэд шилжүүлэх болгонд өөрчлөгдөж байна гэдгийг анхан шатны шүүхээс дүгнэсэн нь үндэслэлгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүхээс шаардлагагүй гэж магадлалдаа тодорхой зааж өгсөн байдаг.  Өөрөөр хэлбэл яллах дүгнэлтийг хэрхэн яаж үйлдэх нь улсын яллагчийн эрх мэдлийн асуудал учраас энэ талаар дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзсэн. Давж заалдах шатны шүүхээс 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр гарсан 635 дугаар магадлалд энэ талаар тодорхой заасан. Мөн мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн хийж гүйцэтгэсэн боловч нэмж татагдах сэжигтэн, яллагдагч байхгүй гэж улсын яллагчийн хувьд үзэж байна. Шүүгчийн захирамжид бужигнаанд, зодоонд оролцсон хүмүүсийг бүгдийг нь татуулах сонирхолтой байгаа юм уу гэж улсын яллагчийн хувьд үзсэн. Зодооны хажууд бужигнаанд байсан хүн бүрийг, хэргийн холбогдогч болон хохирогчтой хамт явсан гэдэг үндэслэлээр Эрүүгийн хуулийн холбогдох зүйл ангиар сэжигтэн, яллагдагчаар татаж шалгах боломжгүй. Өмнө энэ хүмүүсийг бүгдийг нь нэг удаа сэжигтэн, яллагдагчаар татаж анхан шатны шүүхэд хүргүүлсэн. Мөн тэгж хүргүүлсэн боловч дахин оролцоог нь шалга гэсэн үндэслэлээр буцаасан. 2 дахь удаа шүүхэд бүх хүнийг татаж хүргүүлэхэд мөн адил дахин эдгээр хүмүүсийн оролцоог нь шалгаж тогтоо гээд буцаасан. Ингээд 3 дахь удаа Б.Хосбаяр, Б.Хосжаргал нарын 3 хүнийг шүүхэд шилжүүлэхэд мөн анхан шатны шүүхээс дахин буцаасан. Ингээд давж заалдах шүүхэд эсэргүүцэл бичээд шүүхээс зарим заалтыг нь хүлээн авч, заримыг нь хэрэгсэхгүй болгосон. Гэтэл анхан шатны шүүхээс 635 дугаартай магадлалын заалтыг хангаагүй байна гээд буцаасан. Гэтэл 635 дугаарт магадлалд Б.Хосжаргалд холбогдох нэг заалт байгаа. Тухайн магадлал нь өөрөө хэд хэдэн заалттай. Зүйлчлэлийг зөвтгөх шаардлагатай байна гэсэн. Гэхдээ энэ хэрэг давж заалдах шатны шүүхээс буцсаны дараа нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахад хэрэгт Б.Хосжаргал буруутай гэдгийг хангалттай нотолж чадаагүй гэж үзэж прокурорын зүгээс Б.Хосжаргалд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Одоо байгаа нотлох баримтын хэмжээнд болсон хэрэг явдал хангалттай нотлогдож, шалгагдвал зохих зүйлс гүйцэд шалгагдаж тогтоогдсон. Зарим нэг тухай үед болоод өнгөрсөн сэргээн тогтоох боломжгүй зүйлсийг мөрдөн байцаалтаар тогтоох боломжгүй юм. Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах тухай Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 34 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

  Б.Хосбаяр, Д.Дагвадорж нарт холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 34 дүгээр захирамж үндэслэл муутай гарчээ.

2013 оны 12 дугаар сард үйлдэгдсэн энэ хэргийг анхан шатны шүүх урьд нь 4 удаа нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, шалгавал зохих нэмэлт ажиллагааг хийлгэж, тухай бүр прокурор өөрийн бүрэн эрхийн хүрээнд нэр бүхий хүмүүст яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлж байсан ба прокурорын 2016 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 157 дугаар яллах дүгнэлтийн хэмжээнд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт “Шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдана” гэж заасны дагуу шаардлагатай гэрч, хохирогчийг бүрэн оролцуулах замаар хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Иймд энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас эхлэн хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй. 

Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан шүүгчийн 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 34 дүгээр захирамжаас үзвэл, хэрэг үйлдэгдсэн гэх газрын камерийн бичлэгт бичигдээгүй хэсэгт болсон асуудлыг нарийвчлан шалгаж, гэмт хэрэгт оролцсон гэм буруутай бусад этгээдийг хэрэгт татан оролцуулах, өмнө нь мөрдөн байцаалтад буцааж байсан шүүхийн тогтоол, магадлалын заалтыг бүрэн хангаагүйг нөхөн гүйцэтгэх, хөнгөн гэмтэл учирсан болох нь тогтоогдсон О.Батхуягийн аль нь Б.Хосбаярын үйлдэлтэй холбоотойг яллах дүгнэлтэд заагаагүй гэсэн заалтууд нь ойлгомж муутай, тэдгээрийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ямар нөхцөл байдал бий болсон нь тодорхойгүй байна. 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 34 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, яллагдагч Б.Хосбаяр, Д.Дагвадорж нарт холбогдох эрүүгийн хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас эхлэн, хянан хэлэлцүүлэхээр мөн дүүргийн шүүхэд буцаасугай.

2. Хэрэг шүүхэд очтол яллагдагч Б.Хосбаяр, Д.Дагвадорж нарт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичиж болохгүйг дурдсугай.