| Шүүх | Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баттулгын Одонтуяа |
| Хэргийн индекс | 123/2026/0037/З |
| Дугаар | 123/ШШ2026/0046 |
| Огноо | 2026-06-29 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 06 сарын 29 өдөр
Дугаар 123/ШШ2026/0046
2026 06 29 123/ШШ2026/0046
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Одонтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Гомдол гаргагч: ***,
Хариуцагч: *** нарын хооронд үүссэн
*** гаалийн улсын байцаагчийн 2026 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн *** дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн өмгөөлөгч ***, хариуцагч **** /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Будхүү нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гомдлын шаардлага:
1.1. *** Гаалийн газрын гаалийн улсын байцаагчийн байцаагчийн 2026 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн *** дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гэжээ.
Хоёр. Гомдлын үйл баримт, процессын түүхийн талаар:
1.1. Монгол Улсын иргэн *** нь 2026 оны 05 дугаар сарын 09-ний өдөр ОМ502 аялалын дугаартай Нарита-Улаанбаатар чиглэлийн онгоцоор Япон улсаас Монгол Улсад ирэхдээ Япон улсад үйлдвэрлэсэн Моунжаро гэх тарилгаас 5 мг 22 хайрцаг, 7,5 мг 18 хайрцаг, 2,5 мг 30 хайрцаг, 10 мг 12 хайрцгийг Монгол Улсын хилээр нэвтрүүлжээ.
1.2. Тус өдөр *** нь 2026 оны 05 дугаар сарын 09-ний өдөр ээлжийн хуваарийн дагуу ачаа тээш нягтлан шалгах аппарат 7-3 цэгт үүрэг гүйцэтгэсэн ба үүрэг гүйцэтгэж байх хугацаанд ОМ502 аяллын дугаартай Нарита-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн Монгол улсын иргэн ***-ийн биеэс тусдаа ачаа болох 3 чемоданд гаалийн улсын ахлах байцаагч ***, зөрчил хариуцсан гаалийн улсын байцаагч ***, Эм, биобэлдмэл хариуцсан гаалийн улсын байцаагч *** нарын хамт иргэн ***-ийг оролцуулан биет үзлэг шалгалт хийж, тээшинд Моунжаро гэх тарилга 5 мг 22 хайрцаг, 7,5 мг 18 хайрцаг, 2,5 мг 30 хайрцаг, 10 мг 12 хайрцаг байсныг олж илрүүлсэн байна.
1.3. Улмаар *** нь Монгол Улсын иргэн ***-ийг тарифын бус хязгаарлалт тогтоосон, Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэлгүй эмийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан гэх үндэслэлээр саатуулан Зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, түүнд 2026 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн *** дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт заасны дагуу нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолтой эд зүйл болох Моунжаро гэх тарилгаас 5 мг 22 хайрцаг, 7,5 мг 18 хайрцаг, 2,5 мг 30 хайрцаг, 10 мг 12 хайрцгийг хураан авч шийдвэрлэжээ.
1.4. Гомдол гаргагч *** нь *** гаалийн улсын байцаагчийн 2026 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн *** дугаар шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч тус шүүхэд 2026 оны 05 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэл гаргасан байна. (хавтаст хэргийн 1 дэх тал)
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар түүний үндэслэл:
3.1. Гомдол гаргагч *** шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Миний бие 2026 оны 05 дугаар сарын 09-нд Япон улсаас Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд ОМ502 дугаартай онгоцоор ирсэн. Эрүүл мэндийн шалтгаанаар Япон улсад үйлдвэрлэсэн тариа авч орж ирэхэд *** байцаагч миний авч ирсэн тариаг хураан авсан. Уг тариа нь сахарын өвчинд хэрэглэдэг ба өөрөө булчингийн сулрал өвчтэй, өөрийн бие дэх сахарын хэмжээг хянаж, бууруулахаар уг өвчний эмийг авч ирсэн. Иймд *** Гаалийн газрын Хяналт шалгалтын албаны хяналт шалгалт хариуцсан гаалийн улсын байцаагчийн 2026 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн *** дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
3.2. Гомдол гаргагчийн өмгөөлөгч *** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч *** нь 2026 оны 05 дугаар сарын 09-ний өдөр ОМ502 аялалын дугаартай Нарита-Улаанбаатар чиглэлийн онгоцоор Япон улсаас Монгол улсад ирсэн. Ирэхдээ Японоос өөрийн хэрэглэж байсан сахартай холбоотой хэрэглэж байсан тарилгыг авч ирсэн. Нэхэмжлэгч өөрийн өвчинтэй холбоотой нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. *** нь таталт өгдөг учир Япон улсад үзсэн эмч нь сахарын тариаг хэрэглэж байвал тархины даралтад нөлөөлөөд гайгүй болно гэсэн учир их хэмжээгээр авчирсан. *** хэлэхдээ миний авч ирсэн эмийг хурааж авсныг шийтгэлийг хуудсаар торгосныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зөрчлийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд агуулгын хувьд шийтгэл хүлээгч хүлээн зөвшөөрч шийтгэлийн хуудсыг хүлээж аваад ямар нэгэн гомдолгүй байх ёстой. Ийм учир үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байсан. Хурааж авсны дараа тайлбар өгөхдөө би Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн холбогдох хуулийн заалтыг мэдэхгүй учир гарын үсэг зурсан гэсэн тайлбарыг өмгөөлөгч надад өгдөг. Нисэх дээр тарилгын өөрт хэрэглэх тариаг нь буцааж өгсөн гэсэн. Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү. гэв.
3.3. Хариуцагч *** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...МУ-ын иргэн *** нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад доорх талбарыг хүргүүлж байна. *** Гаалийн газрын Хяналт шалгалтын албаны хяналт шалгалт хариуцсан гаалийн улсын байцаагч *** би 2026 оны 05 сарын 09-ны өдөр ээлжийн хуваарийн дагуу ачаа тээш нягтлан шалгах аппарат 7-3 цэгт үүрэг гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэж байхад ОМ502 аяллын дугаартай Нарита-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн Монгол улсын иргэн ***-ийн биеэс тусдаа ачаа болох 3 чемоданд гаалийн улсын ахлах байцаагч ***, зөрчил хариуцсан гаалийн улсын байцаагч ***, Эм, био бэлдмэл хариуцсан гаалийн улсын байцаагч *** нарын хамт иргэн ***-ийг оролцуулан биет үзлэг шалгалт хийсэн. Үзлэг шалгалтын үед тухайн тариануудыг хайрцгаас нь гарган 1 хар, 1 улаан хүрэн чемоданд тараагаад мөнгөлөг уут болон мөнгөлөг цаас бүхий зүйлд хэд хэдэн ширхгээр нь боогоод 2 чемоданд хийсэн байсан ба тарианы хайрцгуудыг нь эвхээд тусад нь хийсэн байсан нь нуун далдлах зорилготой байсан нь харагдаж байсан. Тус тээшинд Моунжаро гэх тарилгаас 5 мг 22 хайрцаг, 7,5 мг 18 хайрцаг, 2,5 мг 30 хайрцаг, 10 мг 12 хайрцаг байсан.
Эдгээр тарианууд нь Тарифын бус хязгаарлалттай бараа байх тул Зөрчлийн тухай хуулийн 11-р зүйлийн 21.11-д заасан Тарифын болон тарифын бус хязгаарлалт тогтоосон барааг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, эсхүл нэвтрүүлэхийг завдсан бол тухайн зөрчилд холбогдох барааг хурааж, эсхүл үнийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасны дагуу иргэн ***-ийг 100000 төгрөгөөр торгож, тариаг устгуулах саналыг холбогдох байгууллагад хүргүүлэхээр шийдвэрлэсэн.
Иргэн *** нь саажилттай өвчний улмаас уг тариаг хэрэглэх заавар оношийн дагуу зохих ёстой тунг нь Эм, био бэлдмэл хариуцсан гаалийн улсын байцаагч *** нь ажил үүргийн дагуу нягтлан шалгаад гаалийн тухай хуулийн 227.1, 227.2-д заасны дагуу ***-лд олгосон ба тухайн тариа нь өөрийн эмчийн магадалгаанаас хэт олон ширхэг байсан тул хураан авсан. Уг тарианууд нь хувийн хэрэглээнээс хэтэрсэн, эмнэлгийн байгууллагын магадалгаагүй, холбогдох бичиг баримт байхгүй байгаа нь зорчигчийн хувийн хэрэглээний эм, тариа гэж үзэх үндэслэлгүй байна.
Иймд дээрх үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 21.11 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт зааснаар иргэн ***-ийг 100000 төгрөгөөр торгож, тариаг *** аймгийн орон тооны бус зөвлөлд шилжүүлэх, зөрчлийн материалыг тээврийн прокурорт хүргүүлж шийдвэрлүүлсэн болно.
Моунжаро гэх тарилга нь эмчийн заавраар 2-р хэлбэрийн чихрийн шижин өвчинд хэрэглэнэ. Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэлгүй. Ихэвчлэн 7 хоногт-1 удаа тарьдаг. Эхлэх тун-2,5 мг- Эмчийн заавраар тунгийн зохицуулалт хийдэг. Гаалийн тухай хуулийн 227 дугаар зүйлийн 227.4 дэх хэсэгт “Энэ хуулийн 227.1, 227.2-т заасан зорчигчийн болон шуудан илгээмжээр илгээсэн хувийн хэрэглээнд яаралтай тусламж /7 хүртэл хоног/, удаан хугацаанд нөхөх эмчилгээ шаардах өвчтэй хүний хэрэглэдэг /3 сар хүртэлх/ эм, эмнэлгийн хэрэгсэл багтана”, 227.5. дахь хэсэгт “Энэ хуулийн 227.4-т заасан зорчигчийн яаралтай тусламж /7 хүртэл хоног/-ийн эмийг эмчийн бичсэн жороор, 3 сар хүртэлх хувийн хэрэглээний эм, эмнэлгийн хэрэгслийг эмнэлгийн байгууллагын магадалгаа, холбогдох бусад баримт бичгийг үндэслэж нэвтрүүлнэ”, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.4. дэх хэсэгт “Иргэн, тусгай зөвшөөрөлгүй хуулийн этгээд эм, эмнэлгийн хэрэгслийг Гаалийн тухай хуулийн 227 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд импортлох, экспортлохыг хориглоно” гэж заасан байгаа” гэжээ.
3.4. Хариуцагч *** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... ***-ийн Монгол Улсад авч ирсэн эмийн тоо, хэмжээ зорчигчийн хувийн хэрэглээнээс хэтэрхий их, нотлох бичиг баримт, эмчийн зааварчилгаагүй байсан учир тухайн эмийг олгох ямар ч боломжгүй. Гаалийн тухай хуулийн 227 дугаар зүйлийн 227.1., 227.2.-т заасны дагуу зорчигчид хувийн хэрэглээнд тохирох хэмжээгээр өөрт нь олгож, үлдсэнийг нь хураан авсан. Тийм болохоор нэхэмжлэлийн шаардлагаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох боломжгүй. Хууль мэдэхгүйгээс болж эхлээд хүлээн зөвшөөрсөн дараа нь хүлээн зөвшөөрөөгүй гэж хэлж байна. Бид хуулийг уншиж өгсөн. Гаргасан зөрчлийг нь танилцуулж, хууль бусаар оруулж ирсэн эм тариаг нь хураахтай холбоотой хуулийн зохицуулалтуудыг нь ч танилцуулсан. Шийтгэлийн хуудсаар ногдуулсан торгуулиа төлчихсөн. Тухайн тариаг оруулж ирэхдээ өөрийн дагалдах ачаандаа хайрцагнаас нь гаргаад мөнгөн цаасанд ороогоод тусад нь хийсэн байсан. Тээвэрлэлтийн шаардлага хангаагүй оруулж ирсэн. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй ” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс хэргийг хянан хэлэлцээд хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг үндэслэн гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэг. Шүүхэд гомдол гаргах эрхийн тухайд:
1.1. Тус шүүхэд гомдол гаргагч *** нь “Чингис хаан” олон улсын нисэх буудал дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагчийн 2026 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн *** дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдол гаргажээ.
1.2. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 6.11 дүгээр зүйлийн 11.21., 2 дугаар зүйлд зааснаар захиргааны хэргийн шүүхийн маргаан бөгөөд эрх бүхий албан тушаалтан болох *** Гаалийн газрын гаалийн улсын байцаагчийн 2026 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн *** дугаартай шийтгэлийн хуудаст холбогдох гомдлыг мөн хуулийн 7.7. дугаар зүйлийн 2.-т заасны дагуу тус шүүх хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэсэн.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессийг дурдахад:
2.1. Хариуцагч *** нь 2026 оны 05 дугаар сарын 09-ний өдөр ачаа тээш нягтлан шалгах аппарат 7-3 цэгт үүрэг гүйцэтгэж ОМ502 аяллын дугаартай Нарита-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн *** биеэс тусдаа ачаа болох 3 чемоданд гаалийн улсын ахлах байцаагч ***, зөрчил хариуцсан гаалийн улсын байцаагч ***, Эм, биобэлдмэл хариуцсан гаалийн улсын байцаагч *** нарын хамт иргэн ***-ийг оролцуулан биет үзлэг шалгалт хийж тус тээшинд байсан Япон улсаас импортолсон Моунжаро гэх нэршилтэй тарилга 5 мг 22 ширхэг, 7,5 мг 18 ширхэг, 2,5 мг 30 ширхэг, 10 мг 12 ширхэг, нийт 82 ширхэгийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан зөрчилд хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж,
2.2. *** нь 2026 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Япон улсад үйлдвэрлэсэн Моунжаро гэх нэршилтэй тарилга 5 мг 22 ширхэг, 7,5 мг 18 ширхэг, 2,5 мг 30 ширхэг, 10 мг 12 ширхэг, нийт 82 ширхэгийг Монгол Улсын хилээр нэвтрэхдээ Тарифын бус хязгаарлалт тогтоосон, Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэлгүй эмийг Монгол Улсын хилээр хэврүүлэхийг завдсан гэх үндэслэлээр ***-лд 2026 оны 05 дугаар сарын 13-ны өдөр зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, *** дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт заасны дагуу 100 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 100,000 төгрөгөөр торгож, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолтой эд зүйлийг хураан авч шийдвэрлэсэн байна. (хавтаст хэргийн 3 дахь тал)
Гурав. Маргаж буй гомдлын үндэслэлийн тухайд,
3.1. Гомдол гаргагчаас “... уг тариа нь сахарын өвчинд хэрэглэдэг, би өөрөө булчингийн сулрал өвчтэй, өөрийн бие дэх сахарын хэмжээг хянаж бууруулах зорилгоор уг эмийг уух ёстой гэж,
3.2. Хариуцагчаас гомдол гаргагч *** нь тарифын бус хязгаарлалт тогтоосон барааг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан, тус Моунжаро 2,5 мг тарилгыг эмчийн заавраар 2 дугаар хэлбэрийн чихрийн шижин өвчинд хэрэглэдэг бөгөөд зорчигчийн.. 3 сар хүртэлх хувийн хэрэглээний эм, эмнэлгийн хэрэгслийг эмнэлгийн байгууллагын магадалгаа, холбогдох бусад баримт бичгийг үндэслэж нэвтрүүлнэ, иргэн, тусгай зөвшөөрөлгүй хуулийн этгээд эм, эмнэлгийн хэрэгслийг Гаалийн тухай хуулийн 227 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд импортлох, экспортлохыг хориглоно.” гэж заасныг зөрчсөн гэж тус тус маргажээ.
Дөрөв. Хууль зүйн үндэслэлийн тухайд:
4.1. Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршино”, 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ”, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шийтгэлийн зорилго нь хүн, хуулийн этгээдийг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, шударга ёсыг тогтооход оршино”, 2 дахь хэсэгт “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна”, 3.3. дугаар зүйлийн. Шийтгэл төрөл 1. Зөрчил үйлдсэн хүн, .. дараахь шийтгэл оногдуулна: 1.1. торгох шийтгэл, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэмжээгээр шүүх, эрх бүхий албан тушаалтнаас мөнгөн төлбөр оногдуулахыг торгох шийтгэл гэнэ” гэж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1. дэх хэсэгт “Энэ хуулийн зорилт нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үндэслэл, журмыг тогтоож, зөрчлийг шалгах, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах, энэхүү ажиллагааны явцад хүн, .. хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад оршино.” гэж тус тус зааснаар хуулийн зорилго, зорилтыг тодорхойлж, зөрчлийг шинжийг харгалзан шийтгэл оногдуулахаар тусгасан.
4.2. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.11. дэх хэсэгт зааснаар эрх бүхий албан тушаалтан болох гаалийн улсын байцаагч нь Зөрчлийн тухай хуулийн ... , 11.21, ... дүгээр зүйлд заасан зөрчлийг шалган шийдвэрлэхээр зохицуулжээ.
4.3. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1. дүгээр зүйл. Зөрчил шалгах ажиллагаа 1.-д “Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ., 4.3. дугаар зүйл. Үзлэг хийх 1.-д Эрх бүхий албан тушаалтаэн зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг тогтоох зорилгоор үзлэг хийнэ. 7.-д Эд зүйл, ачаа тээш, ... үзлэг хийхэд эзэмшигчийг байлцуулна. .. эсхүл гэрэл зураг, дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлж болно., 4.8 дугаар зүйл. Мэдүүлэг авах 1.-д Эрх бүхий албан тушаалтан зөрчил гаргасан байдлыг тодруулах, зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримт, мэдээллийг олох зорилгоор мэдүүлэг авна., 3.-д Холбогдогчоос мэдүүлэг авахын өмнө түүнд үнэн зөв мэдүүлэг өгөхийн ач холбогдлыг тайлбарлаж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаатай холбоотой нууцыг хадгалах талаар мэдэгдэнэ.” гэж тус тус заасны дагуу мэдүүлэг авч, холбогдогч *** нь тайлбараа бичгээр өгсөн болох нь хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн материал, шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогч нарын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар зөрчил гаргасан болох нь тогтоогдлоо. (хавтаст хэргийн 38-52 дахь тал)
4.4. Мөн хуулийн 4.14 дүгээр зүйлийн Нотлох баримт 1.-д Зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг зөрчлийн нотлох баримт гэнэ. 2.-д Зөрчлийн нотлох баримт нь гэрч, .., холбогдогчийн мэдүүлэг, .., баримт бичиг,..., мэдүүлэг, гэрэл зураг, зураглал, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг, зөрчил шалган ажиллагааны .. тэмдэглэл, хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас ирүүлсэн зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэл,..., бусад баримтаар тодорхойлогдоно., 4.15 дугаар зүйл. Зөрчлийг нотлох 1.-д Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ., 6.6. дугаар зүйл. Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх 4.-д Эрх бүхий албан тушаалтан хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэж, шийтгэл оногдуулахдаа энэ хуулийн 7.1 дүгээр зүйлд заасан журмыг баримтлна.” гэж тус тус заасны дагуу эрх бүхий албан тушаалтан болох гаалийн улсын байцаагч нь холбогдогчид ***-лд холбогдох нотлох баримтыг үндэслэн торгох шийтгэл оногдуулжээ.
4.5. Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт “Тарифын болон тарифын бус хязгаарлалт тогтоосон барааг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, эсхүл нэвтрүүлэхийг завдсан бол тухайн зөрчилд холбогдох барааг хурааж, эсхүл үнийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно”, Гаалийн тухай хуулийн 227 дугаар зүйлийн 227.4 дэх хэсэгт “Энэ хуулийн 227.1, 227.2-т заасан зорчигчийн болон шуудан илгээмжээр илгээсэн хувийн хэрэглээнд яаралтай тусламж /7 хүртэл хоног/, удаан хугацаанд нөхөх эмчилгээ шаардах өвчтэй хүний хэрэглэдэг /3 сар хүртэлх/ эм, эмнэлгийн хэрэгсэл багтана”, 227.5 дахь хэсэгт “Энэ хуулийн 227.4-т заасан зорчигчийн яаралтай тусламж /7 хүртэл хоног/-ийн эмийг эмчийн бичсэн жороор, 3 сар хүртэлх хувийн хэрэглээний эм, эмнэлгийн хэрэгслийг эмнэлгийн байгууллагын магадалгаа, холбогдох бусад баримт бичгийг үндэслэж нэвтрүүлнэ”, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.4 дэх хэсэгт “Иргэн, тусгай зөвшөөрөлгүй хуулийн этгээд эм, эмнэлгийн хэрэгслийг Гаалийн тухай хуулийн 227 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд импортлох, экспортлохыг хориглоно” гэж зааснаар 2026 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн *** дугаар шийтгэлийн хуудсаар 100000 /нэг зуун мянга/ нэг зуун нэгжтэй тэнцэх төгрөгөөр гомдол гаргагч ***-лд торгох шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.
4.6. Дээр дурдсан хуулийн зохицуулалтын дагуу Монгол Улсын хилээр зорчигчийн хувийн хэрэглээний нэг удаагийн цогц эмчилгээний эмийг хэтрүүлсэн болох нь тогтоогдож байх тул хариуцагч гаалийн улсын байцаагчийн гаргасан *** дугаартай шийтгэлийн хуудас нь хууль зөрчөөгүй байна гэж шүүх дүгнэв.
4.7. Учир нь, Моунжаро гэх тарилга нь Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт заасан тарифын бус хязгаарлалт тогтоосон барааны нэр төрөлд хамаарах бөгөөд Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэлгүй, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.4 дэх хэсэгт заасан иргэн, тусгай зөвшөөрөлгүй хуулийн этгээд эм, эмнэлгийн хэрэгслийг Гаалийн тухай хуулийн 227 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд импортлох, экспортлохыг хоригложээ.
4.8. Мөн Улсын Их Хурлын 1998 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох, тарифын бус бусад хязгаарлалт тогтоох бүлэг барааны жагсаалтыг батлах тухай 05 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын 3 дахь заалтад заасан “зайлшгүй хяналтад байх эмчилгээ, ..” гэж тодорхойлсон, Монгол Улсын эмийн бүртгэлийн LicemedWeb цахим бүртгэлээс Mounjaro гэх нэрээр хайлт хийхэд мэдээлэл байхгүй буюу бүртгэлгүй байна.
4.9. Түүнчлэн Улмаар *** нь гомдол гаргагч ***-ийн Япон улсад үйлдвэрлэсэн Моунжаро гэх тарилгаас 5 мг 22 ширхэг, 7,5 мг 18 ширхэг, 2,5 мг 30 ширхэг, 10 мг 12 ширхэг, нийт 82 ширхэгийг Улсын хилээр нэтрүүлэхийг хориглох, тарифын бус бусад хязгаарлалттай тогтоох бүлэг барааг нэвтрүүлсэн, эм, эмнэлгийн хэрэгслийг хүний хувийн хэрэглээг хэтрүүлсэн гэх зөрчил гаргасанд тооцож, Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт зааснаар торгох шийтгэл оногдуулсан нь хуульд нийцжээ.
4.10. Шүүх хуралдаанд гомдол гаргагчийн өмгөөлөгч нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1. дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан холбогдогчийн эрхийг эдлүүлээгүй гэж тайлбарлаж байх боловч Гаалийн улсын байцаагч нь гомдол гаргагчийн гаргасан зөрчилтэй холбогдуулан хяналт шалгалт хийж, улмаар хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж, энэ талаар холбогдогчид танилцуулж, хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж мэдүүлэг, тайлбар зэргийг авсан.
4.11. Өөрөөр хэлбэл, гомдол гаргагчийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл, баримт бичгийг хураан авсан тухай тэмдэглэл, холбогдогчийн гараар бичсэн тайлбар зэргээр зөрчил үйлдсэн нь тогтоогдсон тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол” гэсний дагуу хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
5. Гаалийн улсын байцаагчийн 2026 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн *** дугаар шийтгэлийн хуудсын 5.-т “Зөрчил шалгах шийдвэрлэх тухай хуулийн 4.5. дугаар зүйлд заасны дагуу хураан авсан .. Моунжаро нэрийн тариаг ... *** аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх орон тооны бус зөвлөлд шилжүүлэн шийдвэрлэсүгэй.” гэжээ. (хавтаст хэргийн 3, 52 дэх тал)
5.1. Тухайн хураагдсан Япон улсад үйлдвэрлэсэн Моунжаро гэх нэршилтэй тарилга 5 мг 22 ширхэг, 7,5 мг 18 ширхэг, 2,5 мг 30 ширхэг, 10 мг 12 ширхэг, нийт 82 ширхэг тарилгыг хуурагдсан газар болох Чингис хаан Олон Улсын нисэх буудал дахь Гаалийн газрын 307/3 тоотод байрлах түр агуулахад шүүхээс үзлэг хийхэд Моунжаро гэх тарилганы дуусах хугацаа нь 2.5мг 2027.10 сард, 5мг 2027.09 сард, 7.5.мг 2027.10 сард дуусах хугацаатай бөгөөд холбогдох эд зүйлийн зургийг баталгаажуулж, хэрэгт хавсаргасан. (хавтаст хэргийн 60-63 дахь тал)
5.2. Гомдол гаргагч *** нь Монгол Улсын хилээр зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэхдээ зөвхөн тухайн зорчигчийн хувийн хэрэглээний эм, эмнэлгийн хэрэгслийг хилээр нэвтрүүлэх эрхтэй байхад тухайн эм тарилга, наалтыг хэтрүүлж, тусгай зөвшөөрөлгүй, тарифын болон тарифын бус хязгаарлалт тогтоосон барааг гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан нь нотлогдсон.
5.3. Мөн хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, ...Эрх бүхий албан тушаалтны 2026 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн холбогдогчоос мэдүүлэг авсан тухай тэмдэглэл, гомдол гаргагч ***-ээс гаргасан тайлбар зэргээс харахад Япон улсад үйлдвэрлэсэн Моунжаро гэх нэршилтэй тарилга 5 мг 22 ширхэг, 7,5 мг 18 ширхэг, 2,5 мг 30 ширхэг, 10 мг 12 ширхэг, нийт 82 ширхэгийг хилээр оруулж ирснээ хүлээн зөвшөөрсөн нь тогтоогдож байна.
5.4. Иймд Гаалийн тухай хуулийн 225, 226, 227 дугаар зүйл, Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1., 11. дэх хэсэг, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.4 дэх хэсгийг тус тус гомдол гаргагч *** нь зөрчсөн байх тул нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2., 106.3., 103.3.14. дэх заалт, 107 дугаар зүйл, 108 дугаар зүйл, 112 дугаар зүйлийн 112.4. дэх хэсгийн 112.4.2. дахь заалтыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 11, Гаалийн тухай хуулийн 227 дугаар зүйлийн 227.4, 227.5, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагч ***-ээс гаргасан *** гаалийн улсын байцаагчийн 2026 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн *** дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1. дэх хэсэгт заасныг баримтлан гомдол гаргагч ***-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянган хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2. дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОДОНТУЯА