Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 197/ШШ2025/09829

 

2025 08 1                                 197/ШШ2025/09829

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Цолмон даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, дугаар хороо, 5 хороолол, ******* байр, ******* тоотод байрлах ******* ХХК /рд:*******/-н нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, дугаар хороо, ******* тоотод оршин суух ******* овогт *******ын ******* /рд:*******/-д холбогдох,

2,297,250 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Энхзаяа нар оролцов.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

1. Нэхэмжлэгч ******* ХХК хариуцагч Д.*******д холбогдуулан үндсэн зээл 1,500,000 төгрөг, зээлийн хүү 1,500 төгрөг, алданги 765,750 төгрөг, нийт 2,297,250 төгрөг гаргуулахаар шаардсан. Шүүх хуралдааны явцад алдангид шаардсан 765,750 төгрөгөөс татгалзаж, 1,51,500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

Хариуцагч 2025 оны 07 дугаар сарын 0-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч нэхэмжлэлийг татгалзсан, эсхүл хүлээн зөвшөөрсөн эсэх хариу тайлбар, нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй.

2. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.-т хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан. Гэтэл талуудын хооронд зээлийн гэрээ бичгээр болон цахимаар байгуулсан баримт хэрэгт авагдаагүй учир нэхэмжлэгч тал хүү шаардах эрхгүй.

Нэхэмжлэгчийн дурдсан /х.х7 тал/ барьцаат зээлийн үйлчилгээ гэх баримтад элегант, Үзмээ зөвшөөрөл олгов гэж бичигдсэн, нэхэмжлэгч байгууллагын тамга тэмдэггүй, нэр дурдагдаагүй учир хэрэгт хамааралгүй баримт гэж үзэхээр байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 1,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж заажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч шаардсан төлбөрийг төлсөн болохоо нотлоогүй, татгалзсан тайлбар ирүүлээгүй тул нэхэмжлэлд дурдсан зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй.

4. Иймд хариуцагч Д.*******ос нийт 1,500,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, үлдэх 1,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

5. Шүүхийн зардлыг нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд тохирох тэмдэгтийн хураамжийн төлбөрийг хариуцагчаар нөхөн төлүүлж, нэхэмжлэгчид олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, *******5 дугаар зүйлийн *******5.2.2, 799 2 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасныг баримтлан хариуцагч Д.*******ос 1,500,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХКолгож, нэхэмжлэлээс үлдэх 1,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51,706 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******ос 8,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75******* дүгээр зүйлийн 75*******.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан авснаас хойш хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЦОЛМОН