| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбаатарын Цолмон |
| Хэргийн индекс | 197/2025/08036/И |
| Дугаар | 197/ШШ2025/09830 |
| Огноо | 2025-08-13 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 08 сарын 13 өдөр
Дугаар 197/ШШ2025/09830
2025 08 13 197/ШШ2025/09830
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Цолмон даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, *******, ******* давхар, ******* тоотод байрлах ******* ББСБ ХХК /рд:*******/-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, ******* дүгээр хороо, ******* тоотод оршин суух ******* овогт *******гийн /рд:, ибд:/-т холбогдох,
9,*******1,356 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Энхзаяа нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
1. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК хариуцагч Г.т холбогдуулан тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 9,0*******,6******* төгрөг, хүү 369,292 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 422 төгрөг, нийт 9,*******1,356 төгрөг гаргуулахаар шаардсан.
Хариуцагч Г. 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд хүрэлцэн ирж нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч нэхэмжлэлийг татгалзсан, эсхүл хүлээн зөвшөөрсөн эсэх хариу тайлбар, нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй.
2. ******* ББСБ ХХК болон Г. нарын хооронд 2025 оны 02 дугаар сарын 05-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, тус гэрээгээр 10,000,000 төгрөгийг сарын 3,3 хувийн хүүтэй, 180 хоногийн хугацаатай, зээлийн эргэн төлөх хуваарьт заасны дагуу төлбөрийг төлөх үүргийг хариуцагч хүлээсэн болох нь хэрэгт авагдсан тоот зээлийн гэрээ болон зээл эргэн төлөх хуваариар тогтоогдож байна.
3. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн бөгөөд дээрх гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 196 дугаар зүйлийн 196.1.2 дахь хэсэгт нийцсэн байх тул талуудын хооронд хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан байна.
4. Хариуцагч зээлийн гэрээний дагуу зээлийн төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн, төлбөрийг төлсөн болохоо нотлоогүй тул дээрх зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй, Иргэний хуулийн 451.1, 452.1, 453.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч зээл болон түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй.
5. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т хариуцагч Г. нэхэмжлэлийг гардан авсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан тайлбараа шүүхэд гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэхээр заасан.
Мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэжээ.
6. Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч Г.ээс нийт 9,*******1,356 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгож шийдвэрлэв.
7.Хариуцагчид хуульд заасан журмаар 2025 оны 08 дугаар сарын 08-ний өдөр өөрийн мэдүүлсэн утсаар шүүх хуралдааны товийг мэдэгдэхэд за ойлголоо гэсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
8. Шүүхийн зардлыг нэхэмжлэл хангагдсан тул хариуцагчаар нөхөн төлүүлж, нэхэмжлэгчид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 799 2 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч Г.ээс нийт 9,*******1,356 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ББСБ ХХК олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 165,532 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.ээс 165,532 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.
3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан авснаас хойш хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЦОЛМОН