| Шүүх | Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2416000000002 |
| Дугаар | 2024/ДШМ/39 |
| Огноо | 2024-12-18 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | Д.Г, Ө.М |
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 2024/ДШМ/39
2024 12 18 2024/ДШМ/39
Д.Б, О.Б нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Баттогтох даргалж, шүүгч Ч.Энхтөр, Ц.Оюун-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;
Прокурор Д.Г, Ө.М,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.М,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.А,
Шүүгдэгч Д.Б түүний хууль ёсны төлөөлөгч Л.Д, өмгөөлөгч Ж.Д,
Шүүгдэгч О.Б түүний хууль ёсны төлөөлөгч Г.О, өмгөөлөгч Ж.М, Б.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.М нарыг оролцуулан,
Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/187 дугаар шийтгэх тогтоолыг прокурор Д.Г, Ө.М, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.М, түүний өмгөөлөгч Д.А, шүүгдэгч О.Б өмгөөлөгч Ж.М нар эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, эсэргүүцлээр шүүгдэгч Д.Б, О.Б нарт холбогдох эрүүгийн 2416000000002 дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оюун-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын хувийн мэдээлэл:
У овогт Д.Б нь Монгол Улсын иргэн, 20** оны ** дугаар сарын **-ний өдөр Говь-Алтай аймгийн ******** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тус аймгийн ***** сумын Ерөнхий боловсролын сургуулийн *** ангид суралцдаг сурагч, мэргэжилгүй, ам бүл ***, эцэг, эх, дүү нарын хамт Говь-Алтай аймгийн ******* сумын ********* багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ************ регистрийн дугаартай,
Л овогт О.Б нь Монгол Улсын иргэн, 20** оны ** дүгээр сарын **-ний өдөр Говь-Алтай аймгийн *********** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тус аймгийн ********** сумын Ерөнхий боловсролын сургуулийн *** ангид суралцдаг сурагч, мэргэжилгүй, ам бүл **, ээж, хоёр эгч, зээ нарын хамт Говь-Алтай аймгийн ********** сумын ************* багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, *********** регистрийн дугаартай,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Б-ийн 2023 оны 12 дугаар сарын 27-ны орой 20 цагийн орчимд Говь-Алтай аймгийн ********** сумын нутаг дэвсгэр ********** гэх газар өмнө нь дээрлэхэж байсан гэх шалтгаанаар Б.Б хутгалахаар довтолж түүнийг салгах оролдлого хийсэн хохирогч П.Г зүүн гарыг зүсэж эрхий хуруунд шарх буюу хөнгөн зэргийн гэмтэл учруулсан, 2023 оны 12 дугаар сарын 27-ны орой 21-ээс 22 цагийн орчимд Говь-Алтай аймгийн ******* сумын төв **-р баг ***-р гудамжинд Д.Б нь ***** маркийн галт зэвсгээр 2 удаа буудаж амь хохирогч М.Б-ын цээжинд онож амь насыг нь хөнөөсөн, шүүгдэгч О.Б “...буугаа ав, чи яг Б-ийг онох уу...” гэх үйлдлүүдийг прокуророос шүүгдэгч Д.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, хүнийг алах гэмт хэргийг бусадтай бүлэглэн, олон хүний амь насанд аюултай аргаар үйлдсэн, хүнийг алах гэмт хэргийг уг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдэхийг завдсан, шүүгдэгч О.Б-ыг шүүгдэгч Д.Б-г дурдсан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүнийг алах болон завдах гэмт хэрэгт татан оруулж, хатгагчийн үүрэг гүйцэтгэсэн гэж үзэн шүүгдэгч Д.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг, шүүгдэгч О.Б, Д.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.2, 2.11-д заасан гэмт хэргүүдийг үйлдэхээр завдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.2, 2.11-д заасан гэмт хэргүүдийг үйлдсэн гэж зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч О.Б-т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.11-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч О.Б, Д.Б нарт холбогдох хэргээс шүүгдэгч О.Б холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, шүүгдэгч Д.Б-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч У овгийн Д.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “зэвсэг хэрэглэж нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан “олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар хүнийг алах” гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Л овгийн О.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Д.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 (хоёр) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан 2 (Хоёр) жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар 13 (арван гурав) жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, шүүгдэгч О.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 2 (хоёр) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 (хоёр) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг 2 (хоёр) сарын хугацаагаар хорих ялаар тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар оногдуулсан 13 (арван гурав) жилийн хорих ялыг нэмж нэгтгэн эдлэх ялыг 15 (арван тав) жил 2 (хоёр) сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.4 дүгээр зүйлийн 1, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Б-д оногдуулсан 15 (арван тав) жил 2 (хоёр) сарын хугацаагаар хорих ялыг хоёр дахин багасгаж 7 (долоо) жил 7 (долоо) сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч О.Б оногдуулсан 2 (хоёр) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг 2 дахин багасгаж 1 (нэг) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д оногдуулсан 7 (долоо) жил 7 (долоо) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-ийн цагдан хоригдсон 286 (Хоёр зуун наян зургаа) хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Говь-Алтай аймгийн ********* сумын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах байдлаар хэрэгжүүлж, шүүгдэгч О.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг сануулж, шүүгдэгч О.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Д.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.М нь сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Б хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 23,500,000 (Хорин гурван сая таван зуун мянга) төгрөг төлсөн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан *****маркийн гол төмөр 7********, замаг ***** дугаартай галт зэвсэг 1 ширхэг, ** бичиглэлтэй шар өнгийн сум 2 ширхэгийг цагдаагийн байгууллагад хүргүүлж, амь хохирогчийн өмсөж явсан гэх хар өнгийн куртик 1 ширхэг, цэнхэр хар алаг өнгийн цамц 1 ширхэг, дугуй захтай хар өнгийн подвалк 1 ширхэг зэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.М-д олгох, хонгио 2 ширхэг, бор өнгийн иштэй тонгорог 1 ширхэг, ESSA бичигтэй шил 2 ширхэг, ESSA бичигтэй хагарсан шил 3 ширхэг, цогцост үзлэх хийх ажиллагааны явцад сумны хошуу мэт металл хэлтэрхий 3 ширхэг, Д.Б-ийн баруун, зүүн гараас авсан хумс 10 ширхэг, гараас авсан арчдас 10 ширхэг, ******** маркийн галт зэвсгийн гол болон гол төмөр хэсгээс авсан арчдас 2 ширхэг, амь хохирогчийн хувцаснаас авсан арчдас 4 ширхэг, П.Г өмсөж явсан бор дээл 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгах, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.Б 286 (Хоёр зуун наян зургаа) хоног цагдан хоригдсон, шүүгдэгч О.Б цагдан хоригдоогүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдаж ... эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах, үндэслэл журмыг тайлбарлаж шийдвэрлэжээ.
Прокурор Д.Г, Ө.М нар давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан “Гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх...” зорилтыг хангахын тулд мөрдөгч, прокурор нь мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хуульд заасан журмын дагуу тал бүрээс нь шалгаж, хэргийн бодит байдал, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох үүрэгтэй. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд хүний үндсэн эрх, эрх чөлөөг баталгаажуулсан бөгөөд 1 дэх хэсэгт амьд явах эрхтэй. Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэг үйлдсэний учир шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор ялын дээд хэмжээ оногдуулснаас бусад тохиолдолд хүний амь нас бусниулахыг хатуу хориглоно гэж заажээ.
Хүний амьд явах эрх эхийн хэвлийгээс төрснөөр эхэлж, амьсгал хурааснаар дуусгавар болдог бөгөөд энэхүү эрхийг Эрүүгийн хуулиар хамгаалсан. Өсвөр насны яллагдагч Д.Б нь гэмт хэрэг үйлдэх үедээ 17 нас, 9 сар 6 хоногтой, өсвөр насны яллагдагч О.Б нь гэмт хэрэг гарах үед 17 нас 07 сар 28 хоногтой байсан бөгөөд хэрэг хариуцах чадвартай болох нь иргэний бүртгэлийн лавлагаа, шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоогдсон тул “хүнийг алах” гэмт хэргийн субъектийн шинжийг бүрэн хангана.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 болон 2 дахь хэсгүүдэд хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох, хатгагчийг гэмт хэрэгт хамтран оролцогчид тооцно гэж тус тус хуульчилсан.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад өсвөр насны яллагдагч Д.Б нь “...удалгүй Б нь: Б нь урдаас үгийн зөрүүгүй шууд цохиод авлаа. Буугаа аваад ир гэж хэлсэн. Би сум байхгүй байж магадгүй гэж хэлсэн. Б нь: буугаа юу ч болсон аваад гараад ир гэж хэлсэн. Би цаашаагаа байшин руугаа ороод буугаа аваад гараад ирсэн. Би Б-т наад хүүхдүүдийн чинь дээгүүр нь нэг буудахад хонь болоод тараад зугтаачих байх гэж хэлсэн. Б нь чи яг Б-ийг онох уу гэж хэлэхээр нь би хараалбал онох байх гэж хэлсэн. Би Б-т чи Б, Д хоёрыг холдуулаад Б-ийг над руу ойртуулаадах гэж хэлээд би хашааны урд тал руу яваад Б хашааны ар хэсэг рүү явсан. Намайг хашааны булан дээр очоод хэвтэхэд Б миний өмнөөс алхаж байсан ба араас нь Б алхаж байснаа юм хэлээд цаашаа эргээд явсан. Би Б-ийг хараалах гэсэн боловч зүрх хүрэхгүй дээгүүр нь буугаа барьж байгаад нүдээ аниад гохоо дарсан...” /3 дугаар хавтас, 130-131-р тал/ гэж мэдүүлжээ.
Өсвөр насны яллагдагч Д.Б-ийн өгсөн дээрх мэдүүлгийн эх сурвалжийг магадалж, бусад нотлох баримтуудтай харьцуулан дүгнэхэд, насанд хүрээгүй гэрч Д.Б “...Б: буугаа ав, шууд шаагаад авч байна гэж хэлсэн. Тэгсэн чинь Б шууд хашаа руугаа гүйж ороод буугаа аваад гараад ирсэн...” гэж мэдүүлсэн 2 удаагийн харилцан зөрөөгүй, тогтвортой мэдүүлгээр батлагдаж байна.
Түүнчлэн өсвөр насны яллагдагч Д.Б-ийн мэдүүлэгт дурдагдсан Б-ын чи яг Б-ийг онох уу гэж хэлэхээр нь би хараалбал онох байх гэж хэлсэн. Би Б-т, чи Б, Д хоёрыг холдуулаад Б-ийг над руу ойртуулаадах гэж хэлээд би хашааны урд тал руу яваад Б хашааны ар хэсэг рүү явсан гэсэн нөхцөл байдал нь бусад насанд хүрээгүй гэрчүүдийн буудлага хийхийн өмнө Б нь Д, Б нарыг дуудсан гэж мэдүүлсэн өөр хоорондоо харилцан зөрөөгүй мэдүүлгүүдээр давхар нотлогдсон гэж үзэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй гэж, мөн хуулийн дээрх зүйлийн 3 дахь хэсэгт мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй гэж тус тус хуульчилсан.
Өсвөр насны яллагдагч Д.Б-ийн мэдүүлэг нь эх сурвалжаа зааж чадсан, түүний мэдүүлэг нь бусад нотлох баримтуудтай зөрөөгүй, давхар нотлогдож байх тул түүний мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд авч үзэж, үнэлж хууль зүйн дүгнэлт хийх үндэслэлтэй гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлд бусдыг санаатай гэмт хэрэгт татан оруулсан, гэмт хэрэгт зориуд хүргэсэн хүнийг гэмт хэргийн хатгагчид тооцож, түүний хатгаснаар үйлдсэн гэмт хэргийн гүйцэтгэгчид оногдуулах ялаас багагүй ял оногдуулахаар хуульчилсан байдаг
Тодорхой гэмт хэрэг үйлдэхээс өмнө дээр дурдсан тохиролцоог хийгээгүй боловч гэмт хэрэг үйлдэх явцад үйлдэл төдийгүй үзэл бодол, сэдэлт, зорилгоороо нэгдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэж үздэг бөгөөд энэ нь хамтран оролцохын ердийн хэлбэр юм.
Уг тохиолдолд гэмт хэрэгт хоёр ба түүнээс дээш хүн оролцож, гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив талыг хамтран хэрэгжүүлж, хор уршиг учруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар насанд хүрээгүй гэрч О.Б үйлдэл нь өсвөр насны яллагдагч Д.Б-г хүнийг алах гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан, зориуд хүргэсэн шинжтэй байна.
Мөн О.Б нь буугаа ав, чи яг Б-ийг онох уу гэж Д.Б-г хүнийг алах гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан, зориуд хүргэсний улмаас өсвөр насны яллагдагч Д.Б нь ********** загварын буугаар хохирогч Б.Б рүү чиглүүлэн 2 удаа буудлага үйлдэхэд амь хохирогчоос гадна хохирогчтой хамт байсан Х.Д, Б.Б, П.Г, Б.Б, Б.Б, Г.С, Б.Б, О.Д нар болон тухайн үед хохирогчийг буудсан чиглэлд байрлах гудамжинд байсан айлуудын өөр хүмүүс суманд оногдож, амь нас эрүүл мэнд нь эрсдэж болзошгүй байсан хэргийн бодит нөхцөл байдал тогтоогдсон байхад галт зэвсэг ашиглан хүн алахыг завдсан гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон.
Мөн 2023 оны 12 дугаар сарын 27-ны орой 21-ээс 22 цагийн орчимд Говь-Алтай аймгийн ********** сумын төв ***-р баг ***********-р гудамжинд буугаа ав, чи яг Б-ийг онох уу гэж Д.Б-г хүнийг алах гэмт хэрэг үйлдэхэд татан оруулж, зориуд хүргэсний улмаас Д.Б нь насанд хүрээгүй хохирогч М.Б-ыг олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар буудаж алсан гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон нөхцөл байдал тогтоогдож байна.
Д.Б-ийн буудсан үйлдэл М.Б-ын үхэлтэй шууд холбоотой буюу буудсан үйлдлийн улмаас М.Б-д элэг, дэлүүний няцрал гэмтэл учирч тухайн агшинд нас барсан бол нөгөөтэйгүүр Д.Б нь буудах үйлдэл хийгээгүй байсан бол Б.Б-ын амь нас хохирохгүй байсан гэх харилцан хамаарал бүхий шалтгаант холбоо бүрэн бүрдсэн байна.
Хүнийг алах гэмт хэрэг нь ямагт гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдэхийг шаардах бөгөөд хэрэгт цугласан нотлох баримтуудын хүрээнд прокуророос О.Б нь буугаа ав, чи яг Б-ийг онох уу гэж Д.Б-г хүнийг алах гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан, зориуд хүргэсний улмаас өсвөр насны яллагдагч Д.Б нь ********* загварын буугаар бусдыг буудаж алсан үйлдэлдээ хандсан сэтгэхүйн харьцаа буюу гэм буруугийн хэлбэрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзсэн.
Учир нь бууг хэрэглэснээр хүний амь нас хохирох боломжтой, буудах үйлдлийг хийж болохгүй хууль бус гэдгийг Д.Б, О.Б нар нь лавтай сайн мэдэх хирнээ буудаж, буудсан үйлдлээрээ хүний амь насыг хохироосон хор уршигт зориуд хүргэсэн байна. Нөгөөтэйгүүр Д.Б, О.Б нарын үйлдэлд хөнгөмсгөөр найдсан, хайхрамжгүй хандсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийн шинж үгүйсгэгдсэн.
Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, хэмжээ хязгаарыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно”, мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу анхан шатны шүүх нь яллах болон өмгөөлөх талын эрх тэгш, мэтгэлцэх боломжийг хангаж, талуудын оролцоотойгоор тухайн хэрэгт хамааралтай нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж, тэдгээрийг цуглуулж, бэхжүүлэх ажиллагаа хуульд нийцсэн, агуулга нь нотолгооны ач холбогдолтой эсэхийг өөрийн дотоод итгэлээр үнэлж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг эргэлзээгүйгээр тогтоож, шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг Эрүүгийн эрх зүйн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимд нийцүүлэн шийдвэрлэснээр шүүхийн шийдвэрийн хууль ёсны ба үндэслэл бүхий шаардлага хангагдана.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар хүнийг алах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч О.Б холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.11-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч О.Б, Д.Б нарт холбогдох хэргээс шүүгдэгч О.Б холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, шүүгдэгч Д.Б-д холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 болгон хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэсэн нь хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй хууль зүйн үндэслэлгүй бөгөөд анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэхээр байна.
Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж хүч хэрэглэн олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан үйл ажиллагаа нь бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учрах, амь нас хохирох нөхцөл байдалд явцаараа хүргэснээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж хангагдах ба дээрх үр дагаврыг гэмт этгээдүүд зориуд хүсэж төлөвлөөгүй боловч тэдгээрийн санаатай үйлдэл нь эрүүл мэндэд хүнд хохирол учрах, амь нас хохирох гарцаагүй урьдач нөхцөл болсон байна.
Олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийн сэдэлт нь бусдыг үл тоомсорлон басамжлах, элдвээр доромжлох, өөрийн хүчин чадалтай, зориг зүрхтэй, бүхнээс давуу болохоо харуулах, айлган сүрдүүлэх явдал бөгөөд үүнээс хальж бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахыг зорилго болговоос хүний амь бие, эрүүл мэнд, эрх чөлөөний эсрэг гэмт хэргийн аль тохирох зүйл, хэсгээр давхар зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
Гэтэл өсвөр насны яллагдагч Д.Б нь өөр өөр цаг хугацаанд буюу 2023 оны 12 дугаар сарын 27-ны орой 20 цагийн орчимд Говь-Алтай аймгийн ********* сумын “************” гэх газарт уулзъя гэсэн чат бичиж хүүхдүүд цуглуулж урьд өмнө үе тэнгийн дээрэлхэлтэд өртөж байсан гэх шалтгаанаар Б.Б рүү хутга барьж дайрсны улмаас хутгыг салгах гэж очсон П.Г зүүн гарыг хутгаар зүсэж эрхий хуруунд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
2023 оны 12 дугаар сарын 27-ны орой 21-ээс 22 цагийн орчимд Говь-Алтай аймгийн ********* сумын төв ***-р баг ********-р гудамжинд Д.Б, О.Б нар нь бүлэглэж О.Б нь буугаа ав, чи яг Б-ийг онох уу гэж Д.Б-г хүнийг алах гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан, зориуд хүргэсний улмаас Д.Б нь насанд хүрээгүй хохирогч М.Б-ыг олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар буудаж алсан,
2023 оны 12 дугаар сарын 27-ны орой 21-ээс 22 цагийн орчимд Говь-Алтай аймгийн ******* сумын төв ***-р баг ******-р гудамжинд үе тэнгийн дээрэлхэлтээс шалтгаалан О.Б-той бүлэглэж О.Б нь буугаа ав, чи яг Б-ийг онох уу гэж Д.Б-г хүнийг алах гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан, зориуд хүргэсний улмаас Д.Б нь Б.Б ална хэмээн заналхийлж 2 удаа буудлага үйлдэхдээ амь хохирогчоос гадна тухайн хэргийн газарт байсан бусад хүний амь бие, эрүүл мэнд эрсдэж болзошгүй гэдгийг ухамсарлан ойлгох боломжтой байсан боловч тэрээр гарч болзошгүй үр дагаварт хайхрамжгүй хандаж, гэм буруугийн санаатай хэлбэрээр, нийтэд аюултай аргаар хүнийг алахыг завдсан,
Өсвөр насны яллагдагч О.Б нь Д.Б-тай бүлэглэж 2023 оны 12 дугаар сарын 27-ны орой 21-ээс 22 цагийн орчимд Говь-Алтай аймгийн ******** сумын төв ***-р баг ********-р гудамжинд буугаа ав, чи яг Б-ийг онох уу гэж Д.Б-г хүнийг алах гэмт хэрэг үйлдэхэд татан оруулж, зориуд хүргэсний улмаас өсвөр насны яллагдагч Д.Б нь насанд хүрээгүй хохирогч Б.Б-ыг олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар буудаж алсан.
Мөн Д.Б-тай бүлэглэж 2023 оны 12 дугаар сарын 27-ны орой 21-ээс 22 цагийн орчимд Говь-Алтай аймгийн ********* сумын төв ***-р баг **********-р гудамжинд үе тэнгийн дээрэлхэлтээс шалтгаалан О.Б нь буугаа ав, чи яг Б-ийг онох уу гэж Д.Б-г хүнийг алах гэмт хэрэг үйлдэхэд татан оруулж, зориуд хүргэсний улмаас Б.Б ална хэмээн заналхийлж 2 удаа буудлага үйлдэхдээ амь хохирогчоос гадна тухайн хэргийн газарт байсан бусад хүний амь бие, эрүүл мэнд эрсдэж болзошгүй гэдгийг ухамсарлан ойлгох боломжтой байсан боловч тэрээр гарч болзошгүй үр дагаварт хайхрамжгүй хандаж, гэм буруугийн санаатай хэлбэрээр, нийтэд аюултай аргаар хүнийг алахыг завдсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн нөхцөл байдал тогтоогдсон байна.
Шүүх аливаа хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бүхэлдээ хууль ёсны дагуу явагдсан эсэх, уг ажиллагааг явуулахад Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хуулийн заалтыг чанд мөрдөгдсөн эсэхийг хянан үзэж, хуулиар хамгаалагдсан бусдын зөрчигдсөн эрхийг сэргээж, гэм буруутай этгээдэд шударгаар ял шийтгэл оногдуулах учиртай. Анхан шатны шүүх хэргийн бодит байдалтай нийцээгүй, үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж дүгнэж байна.
Иймд Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/187 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичив гэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.А давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
Анхан шатны шүүх нь хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлтийг хийсэн. Өөрөөр хэлбэл дүгнэлтэд нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан, хохирогчийн өмгөөлөгч болон улсын яллагчийн дүгнэлтэд дурдаад байгаа үндэслэлийг үгүйсгэж байгаагаа үндэслэлтэй тайлбарлалгүйгээр Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн учир гомдол гаргаж байна.
Аймгийн Прокурорын газраас О.Б, Д.Б нарыг Эрүүгийн хуулийн 2.8 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.2, 2.11 дүгээр зүйлд зааснаар Б.Б алахыг завдсан, М.Б-ыг алсан гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Гэтэл насанд хүрээгүй хохирогч М.Б-ыг Д.Б, О.Б нар нь бүлэглэж алаагүй гэх дүгнэлтийг хийж Д.Б-ийн зүйлчлэлийг хөнгөрүүлж О.Б холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож байгаа нь үндэслэлгүй байна.
Говь-Алтай аймгийн ******* сумд 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Б.Б, О.Б, Д.Б нар ямар нэг байдлаар хоорондоо харилцаж зодолдох улмаар хэн нэгнээ алах зорилгоор хүүхдүүдийг цуглуулаад бусдын биед гэмтэл учруулж галт зэвсэг хэрэглэн бусдын амь насыг хохироогоод байгаа үйлдэл нь нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдын амгалан тайван байдлыг алдагдуулаад байгаа үйлдэл мөн бөгөөд танхайрах явцдаа бусдад гэмтэл учруулж, бусдыг алсан нөхцөл байдал тогтоогдож байна. Хэрэв танхайрах гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэж байгаа бол шүүх хуралдааныг хойшлуулж ял нэмж сонсгох ажиллагаа явуулах ёстой байсан.
Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангаж байвал хэд хэдэн гэмт хэргийг үйлдсэнд тооцохоор хуульчилсан.
Гэтэл О.Б үйлдлийг анхан шатны шүүхээс дүгнэхдээ “...буугаа ав, Б-ийг онох уу...” зэргээр тухайн орчинд үйлчлэх, олон нийтийн аюулгүй байдал, нийгмийн хэв журамтай холбоотой хэм хэмжээг зөрчихөд бүлэглэсэн тус тусдаа гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна.
Эрүүгийн хуулийн 3.4 дүгээр зүйлд бусдыг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн хүнийг хатгагчид тооцох бөгөөд түүнд гүйцэтгэгчид оногдуулсан ялаас багагүй ял оногдуулахаар хуульчилсан.
О.Б нь Д.Б-г галт зэвсэг хэрэглэн бусдыг алахад татан оруулж зориуд хүргэсэн үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар бүрэн нотлогдож байна. Үүнд: Насанд хүрээгүй хохирогч П.Г-ын: Б явахдаа та нар амждаг юм бол наанаа байж байгаарай гээд яваад өгсөн, нэлээд хол оччихоод Д, Б хоёрыг нааш ир би арыг нь даая гээд дуудаад байсан гэх мэдүүлэг хх-ийн 113-144-р тал
Насанд хүрээгүй гэрч Б.Б-ын ...Б наанаа байж байгаарай гээд явчихсан. Д бид 2 тэр хэдтэй байж байсан гэнэт буун дуу гарсан хх-ийн 117-р хуудас, ...удалгүй 10-20 минутын дараа Б буцаж ирээд Д, Б нааш ир гээд дуудсан гэх мэдүүлэг 122-123-рт
Насанд хүрээгүй гэрч Д.Б: ...Б ганцаараа хүрээд ирсэн. Б буугаа ав шууд шаагаад авч байна гэж хэлсэн. Тэгсэн чинь Б хашаа руугаа гүйж ороод буугаа аваад гараад ирсэн. Хашааны амаар гарч ирээд шууд доошоо явж байсан. Гэнэт тас гээд буу дуугарсан цочоод эргээд харсан чинь дахин буу дуугарсан. 125-132-рт
Насанд хүрээгүй гэрч О.Д: ...Б бид хоёрыг дуудсан. Тэгээд Б луу алхаж байтал буун дуу гарсан. 135-143-рт
Насанд хүрээгүй гэрч О.Б-ын: Тэр хэд намайг цохиод авч байна гэж хэлсэн чинь Б хашаа руугаа гүйж ороод буугаа аваад гараад ирсэн. Б: Чи Д, Б хоёрыг аваад зайнд гарч бай гэж хэлсэн. Би Д-г дуудахад над дээр ирж байсан. Би жаахан доошилж байсан чинь буу 2 удаа дуугарсан гэх мэдүүлэг хх-ийн 145-146-рт
Насанд хүрээгүй гэрч Д-ын: ...Б хашааны булангаар тойрохдоо наанаа байж байгаарай гэж хэлэх шиг болсон тарах гэж байсан чинь Б бид нарын зогсож байсан баруун талын хашааны урд руу уруудаж орж ирээд хамт явж байсан 2 хүүхдээ дуудсан. Та 2 нааш ир би арыг нь даана гэж байсан. 169-172-рт
Насанд хүрээгүй гэрч Г.С-ын: ...Б яваад өгсөн. Д, Б 2 бид нартай үлдсэн. Удалгүй Б Д-г дуудаад байсан. Д бид нараас жаахан захлаад зогссон. Б Б-ын өмнөөс алхсан. Гэнэт буу дуугарсан гэх мэдүүлэг хх-ийн 179-183-рт
Гэрч Б ...Б эргээд дээшээ алхахдаа наанаа байж байгаарай гээд яваад өгсөн. Удалгүй Б ганцаараа ирээд Б-ийг ганцаараа гараад ир гэж хэлснээ Д-г нааш ир би арыг нь даая гэж хэлсэн. Гэнэт пид гээд буун дуу гарсан гэх мэдүүлэг хх-ийн 185-188-рт
Насанд хүрээгүй гэрч М.Б ...Б явахдаа байж байгаарай гэж хэлээд явсан. Б буцаж ирээд Д, Б нарыг дуудахад би гэр лүүгээ алхаж байсан гэнэт буу дуугарсан гэх мэдүүлэг хх-ийн 191-195-рт
Насанд хүрээгүй гэрч Б, Б нарын мэдүүлгүүд дээр дурдсан гэрч нарын мэдүүлэгтэй зөрөөгүй мэдүүлдэг бөгөөд насанд хүрээгүй яллагдагч Д.Б-ийн ...Б удалгүй буцаж ирээд намайг үгийн завдалгүй цохиод авлаа буугаа аваад гараад ир гэж хэлсэн. Би тэгээд амбаар руугаа ороод буугаа авч гарч ирээд бууныхаа магазиныг шалгахад 4 ширхэг сумтай байсан. Би Д, Б хоёрыг дээш нь аваад явж байя гэсэн мэдүүлгүүдээр Б нь Д.Б-г галт зэвсэг хэрэглэн буудлага үйлдэхэд татан оруулж зориуд хүргэсэн шинжтэй үйлдлээр өөрөөр хэлбэл “...та нар наанаа байж байгаарай, буугаа аваад гараад ир, ...би Д, Б хоёрыг холдуулая гэх зэргээр идэвхтэй үйлдэл хийсэн болох нь тогтоогдож түүний улмаас Д.Б галт зэвсэг ашиглан насанд хүрээгүй М.Б-ыг буудсан үйл баримт бүрэн тогтоогдож байхад Б-т холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож байгаа нь хуулийн үндэслэлгүй байна. Шүүгдэгч нарын мэдүүлэг өөр бусад нотлох баримтуудаар тогтоогдож байвал нотлох баримтаар үнэлэхээр хуульчилсан байдаг.
Түүнчлэн Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар ...анхан шатны шүүх... нас барсан хүний нас хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар тогтоохоор хуульчилсан байхад сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг заавал шинжээчээр тогтоолгохоор шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг Шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан гэмт хэргүүдэд шинжээчээр тогтоолгохоор хуульчилсан хэдий ч Иргэний хуульд сэтгэцэд учирсан хор уршгийг хоёр аргаар хохирогчид төлүүлж болохоор хуульчилсан бөгөөд заавал зэрэглэлийг тогтоохгүйгээр дундаж наслалтын хэмжээгээр тогтоож болохоор хуульчилсан байхад хэт нэг талыг барьж дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй байна. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
Шүүгдэгч О.Б өмгөөлөгч Ж.М давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
Говь-Алтай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/187 дугаартай шийтгэх тогтоолоор О.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон байгаа.
Өсвөр насны шүүгдэгч О.Б тухайд шүүх хуралдаан дээр хохирогч талаас уучлалт гуйсан байгаа. Энэ хэрэг болоод Говь-Алтай аймгийн ******* сумд очихгүй байгаа. Тухайн үедээ ******* сумдаа ** дугаар ангид сурдаг байсан боловч Говь-Алтай аймгийн ****** сумд шилжин сургуулийн дотуур байранд байж ** дугаар ангиа төгсөөд Улаанбаатар хот руу явсан. Одоо Улаанбаатар хотод их сургуульд сурахаар бэлдэж байгаа.
Өсвөр насны шүүгдэгч О.Б нь ам бүл ***, ээж, *** эгчийн хамт ***** сумдаа сурч амьдардаг байсан. Энэ хэргээс хойш хохирогч талаас О.Б-ыг хайж, ар гэрийнхэн эгч нар луу нь мэссэж бичиж байсан тул маш их сэтгэл зүйн хувьд айсан түгшүүртэй байгаа.
Анхан шатны шүүхээс өсвөр насны шүүгдэгч О.Б 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Говь-Алтай аймгийн ****** сумын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлахаар шийдвэрлэсэн байгаа.
Өсвөр насны хүүхдэд оногдуулах ял шийтгэл нь тэдний хүмүүжил, нас бие, сэтгэхүйн онцлогт тохирсон байхаас гадна нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн орчин, хүмүүсийн нөлөөнөөс тусгаарлах, гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх хүүхдийн эрх ашгийг хамгаалахад чиглэгдсэн байдаг.
Иймд өсвөр насны шүүгдэгч О.Б оногдуулсан ял шийтгэлийг дахин нэг хянан үзээд зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэлийг нь Улаанбаатар хотод хязгаарлахаар өөрчлөлт оруулж, О.Б нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, цаашид сурч боловсрол эзэмшүүлэх боломжийг нь олгож өгөхийг хүсье гэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.М давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
Шүүгдэгч Д.Б, О.Б нар нь амь хохирогч миний хүү М.Б-тай болон бусад энд байсан хүүхдүүдтэй хамт суралцдаг бие биенээ мэддэг. Хэн хэнийхээ гэр орноор орж гардаг урьдын харилцаатай байсан хүүхдүүд билээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйл нь бусдын эсрэг үйлдэгддэг буюу хэн хэнийгээ таньдаггүй хүмүүс тухайн үөд үүссэн таарамжгүй харилцааны улмаас хүч хэрэглэх замаар үйлдэгддэг гэмт хэрэг юм. Нөгөөтэйгүүр шүүгдэгч Д.Б, О.Б нар нь миний хүү амь хохирогч М.Б болон бусад хүүхдүүд рүү шууд чиглүүлэн буудсан үйлдлийг санаатай хийснийг олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэрэг гэж үзэж болохгүй юм. Анхан шатны шүүх ойролцоо төрлийн гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг гарсан байдалд буруу дүгнэлт хийж прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн нь хууль зүйн үндэслэлгүй болсон.
Гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, амь хохирогч болон шүүгдэгч нар урьдын харилцаатай байсан, амь хохирогчийг болон бусад хүүхдүүдийг алах зорилгоор шууд чиглэсэн үйлдэл буюу амь хохирогчийг буудаж алсан зэрэг хэрэгт ач холбогдол бүхий дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхан шатны шүүх анхаарч үзэлгүй орхигдуулан хэргийн зүйлчлэлийг үндэслэлгүй хөнгөрүүлэн өөрчилж хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн буюу Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Өөрөөр хэлбэл шүүгдэгч О.Б нь энэ хэрэгт хатгагч хамжигчаар оролцсоныг: О.Б нь Д.Б-г “...Буугаа ав Б.Б яг онох уу...” гэх мэдүүлэг,
Гэрч хохирогч П.Г “Б нь явахдаа та нар амждаг юм бол наанаа байж байгаарай гээд яваад өгсөн нэлээд хол оччихоод Д, Б нарыг та 2 нааш ир би арыг нь даая гээд дуудаад байсан /1 хх-ийн 113-114-р/ тал гэх мэдүүлэг,
Гэрч Б.Б-ын өгсөн Б, Д хоёр нь Б-ыг шууд цохиод авсан, Б нь шууд буцаад гүйхдээ наанаа байж байгаарай гэж хэлээд явсан. Удалгүй 10-20 минутын дараа буцаж ирээд Д, Б нааш ир гээд дуудсан гэх мэдүүлэг /1 хх-ийн 116-123-р тал/,
Гэрч Б “Б бид хоёрыг байж байхад Б ирээд шаагаад авч байна шдээ буугаа ав гэж хэлсэн” гэх мэдүүлэг /1 хх-ийн 124-132-р тал/,
Гэрч Д-ийн өгсөн “буцаж цуглаад байж байтал Б хүрч ирээд хамт явсан Б бид хоёрыг дуудсан.Тэгээд би Б руу алхаж байтал буун дуу гараад Д толгойгоо бариад үлдсэн. Дахиад буун дуу гараад харсан чинь Б хэвтэж байсан. Би Б-ыг зүгээр үү гээд асуух гээд очиход амнаас нь цус гарчихсан хэвтэж байсан. Намайг Б-ын хажууд зогсож байтал Б гартаа буу барьчихсан Б-той хүрээд ирэхээр нь “та хоёр хүн алчихлаа шдээ гэж хэлээд” гэх мэдүүлэг /1 хх-ийн 133-143-р тал/,
Гэрч Б-ийн өгсөн “Бид нар юм яриад зогсож байтал Д, Б, Б, Б нар хүрээд ирсэн. Тэд нарыг ирэхэд Б-ыг яагаад над руу хутга барьж дайрсан гэж хэлээд 1 удаа алгадсан. Эргэж хараад Д-г хамар хэсэгт нь толгойгоо нааж байгаад түлхсэн, Б нь ганцаараа яваад өгсөн. Б нь хашааны тэндээс орилж гарч ирээд Б, Б, Д нарыг дуудаад арыг нь би даая хүрээд ир гээд байсан гэх мэдүүлэг /1 хх-ийн 211-222-р тал/ зэргээр энэ хэрэгт хатгагч хамжигчаар оролцсоныг гэрч хохирогч нарын мэдүүлгүүдэд ноцтой зөрүүгүй баталсан шинжтэй байхад шүүх дүн шинжилгээ хийж нягталж үзээгүй байна.
Хэрэг учрал болсон газар нь Говь-Алтай аймгийн ****** сумын төв ******** дугаар гудамжинд олон айл өрхийн дунд, олон хүүхдүүдийн дунд болсон байхад шүүхийн шийтгэх тогтоол дээр ******** сумын нутаг дэвсгэрийн ********** гэх газар гэж хүн амьтан айл өрхгүй газарт хэрэг болсон мэтээр тайлбарласан нь Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйл заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Ингэж хуумгай хөнгөн хандсан нь шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх шалтгаан болсон гэж үзэж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс эсэргүүцэж байна.
Анхан шатны шүүх хохирол хор уршгийг шийдвэрлэхдээ сэтгэцэд учирсан хохирол хор уршгийг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх байдлаар шийдвэрлэсэн байдаг. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно хэмээн тодорхойлжээ.
Иргэний хуулийн дээрх зохицуулалтыг харахад гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр эсвэл нас барсан хүний нас хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар тогтоож болох талаар хуульчилсан ба шүүхээс тогтооно хэмээн заасан байгаа нь эрүү, иргэний хэргийн аль ч шүүх гэмт хэргийн улмаас хүн нас барсан тохиолдолд сэтгэцэд учирсан хохирлыг шүүх шинжилгээний байгууллагын дүгнэлтгүйгээр дээрх хуулийн зохицуулалтаар гаргуулж болох байтал нээлттэй үлдээсэн нь анхан шатны шүүх бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзэж байна.
Дээрх нөхцөл байдлуудыг харьцуулан авч үзэхэд анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан нь шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн буюу Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасныг үндэслэн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. Сэтгэцэд учирсан хохирлыг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу гаргуулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шүүх хэд хэдэн шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэж байгаа бол шүүгдэгч тус бүрийн үйлдэл оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ тусгах шаардлагад нийцээгүй байна.
Тухайлбал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч О.Б холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.11 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч О.Б, Д.Б нарт холбогдох хэргээс шүүгдэгч О.Б холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, шүүгдэгч Д.Б-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 болгон хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэхдээ энэ талаарх улсын яллагчийн дүгнэлт, хохирогчийн өмгөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ тайлбарлаагүй байна.
Мөн шүүгдэгч О.Б ямар үйлдэл нь Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан талаар, түүнчлэн гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, хэргийн үйл баримтыг тогтооход хэрэгт цугларсан нотлох баримт нь хангалтай, хүрэлцээтэй эсэх талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч нарын үйлдлийн сэдэлт, санаа зорилго, гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл, шүүгдэгч нарын үйлдэлд бусад этгээдийн дээрэлхэлт, зүй бус харьцаа нөлөөлсөн эсэх, шүүгдэгч нар амь хохирогчийн амь насыг хохирооход чиглэсэн тухайлсан санаа зорилго байсан эсэх талаар үнэлэлт дүгнэлт өгөөгүй байна.
Эдгээр нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотлогдсон байвал зохих нөхцөл байдлын талаарх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.4, 1.6 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, прокурорын эсэргүүцэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, хэргийг эцэслэн шийдвэрлээгүй анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосонтой холбоотойгоор шүүгдэгч О.Б өмгөөлөгчийн давж заалдах гомдлын талаар дүгнэх шаардлагагүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Түүнчлэн анхан шатны шүүхээр шүүгдэгч Д.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх эсэхийг шийдвэрлэх хүртэл түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/187 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурор Д.Г, Ө.М, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.М, түүний өмгөөлөгч Д.А нарын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, эсэргүүцлийг хүлээн авсугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Д.Б-г цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг анхан шатны шүүхэд очиж таслан сэргийлэх арга хэмжээг тухайн шүүх шийдвэрлэх хүртэл хэвээр үлдээсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий оролцогч нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой зэрэг үндэслэлүүдээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.БАТТОГТОХ
ШҮҮГЧИД Ч.ЭНХТӨР
Ц.ОЮУН-ЭРДЭНЭ