| Шүүх | Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баттулгын Одонтуяа |
| Хэргийн индекс | 123/2026/0035/З |
| Дугаар | 123/ШШ2026/0047 |
| Огноо | 2026-07-02 |
| Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 123/ШШ2026/0047
2026 07 02 123/ШШ2026/0047
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Одонтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “***” ХХК,
Хариуцагч: *** нарын хооронд үүссэн захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөөлөгч *** , нэхэмжлэгчийн өмгөөлөгч *** , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** , *** , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Будхүү нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. *** аймгийн Засаг даргын 2026 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 01/574 тоот татгалзлыг хууль бус болохыг тогтоож, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах тухай” гэжээ. (Хавтаст хэргийн 1-4 дүгээр хуудас)
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Нэхэмжлэлд “... 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр *** нь *** аймгийн Засаг даргад Түгээмэл тархацтай ашигт малтмал буюу хайрга, дайрга олборлох хайгуулын тусгай зөвшөөрлийг хүссэн гэжээ. (Хавтаст хэргийн 1 дүгээр хуудас)
2.2. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл *** ХХК-иас *** аймгийн Засаг даргын Төсөв санхүү дэд бүтэц, хөдөө аж ахуй, байгаль орчин хариуцсан орлогч дарга ***-д 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр “Хүсэлт хүргүүлэх тухай” 01/01 дугаар албан бичгээр (Хавтаст хэргийн 7 дугаар хуудас),
-*** аймгийн Засаг даргад 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 25/10/01 тоот албан бичгээр 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 25/10/01 тоот албан бичгээр ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн хүсэлтийг холбогдох баримтуудын хамт гаргасан байна. (Хавтаст хэргийн 19 дүгээр хуудас),
2.3. Улмаар *** аймгийн Засаг даргын 2026 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 01/574 дүгээр албан бичгээр “...Танай компаниас ирүүлсэн *** сумын нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч, холбогдох хууль тогтоомж, бодлогын баримт бичгийн хүрээнд хянан үзэхэд Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн талбай нь алтны шороон орд, бичил уурхайгаар ашигт малтмал олборлох бичил уурхайн талбайн тархалтын бүсэд хамаарч байгаа нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйл 4.1.1 дэх заалттай нийцэж байгаа эсэхэд эргэлзээтэй байна. Түүнчлэн тухайн байршлын онцлог, дэд бүтцийн хүртээмж, тээвэрлэлтийн нөхцөл зэргийг харгалзан үзэхэд түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох, борлуулах үйл ажиллагаа, эдийн засгийн үр ашиг хангалттай түвшинд хүрэхгүй байх магадлалтай. Мөн нутгийн захиргааны байгууллагаас тухайн бүс нутгийн газар ашиглалт, байгалийн нөөцийн менежментийг бодлогын түвшинд зохицуулах хүрээнд уг талбайд дээрх төрлийн үйл ажиллагаа явуулахыг дэмжихгүй байр суурь илэрхийлснийг харгалзан үзлээ. Дээр дурдсан нөхцөл, үндэслэлүүдийг нэгтгэн үзэж, Танай байгууллагын гаргасан хүсэлтэд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй болохыг үүгээр мэдэгдэж байна” гэсэн хариуг өгсөн байна. (Хавтаст хэргийн 77 дахь тал)
2.4. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *** нь дээрх хариуг авч 2026 оны 5 дугаар сарын 05-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүхээс 2026 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 123/ШЗ2026/0231 дүгээр шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан болно. (Хавтаст хэргийн 85-86 дахь тал)
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгч *** ХХК-ийн шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлдээ: “... *** нь *** аймгийн *** сум 3 дугаар баг Салтгарын урт нэртэй газарт 25.04 га газарт 2024 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд Түгээмэл тархацтай ашигт малтмал хайх тусгай зөвшөөрлийн хүрээнд дараах ажлуудыг хийж гүйцэтгэсэн болно. Үүнд:
- 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр *** ХХК нь *** аймгийн Засаг даргад түгээмэл тархацтай ашигт малтмал буюу хайрга дайрга олборлох хайгуулын тусгай зөвшөөрлийг хүссэн.
- 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн *** аймгийн *** сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол 17 дугаартай мөн 2022 оны 06 сарын 29 өдрийн 09 дүгээр тогтоолуудаар Түгээмэл тархацтай ашигт малтмал хайгуулын тусгай зөвшөөрөлд санал уламжлах тухай тогтоолоор тусгай хэрэгцээнээс чөлөөлж дэмжсэн.
- 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн *** аймгийн *** сумын засаг дарга *** *** ХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмал хайх тусгай зөвшөөрлийн хүсэлтийн дэмжсэн Иргэдийн төлөөлөгчдын хурлын тогтоолыг *** аймагруу уламжилж албан бичгээр хүргүүлсэн.
- 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 10/4637 тоот Ашигт малтмал газрын тосны газрын Дүгнэлт хүргүүлэх тухай албан бичгээр “Түгээмэл тархацтай ашигт малтмал эрэн хайх хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой байна” гэдэг хариуг өгсөн.
- 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 13 дугаартай *** аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмших тухай *** ХХК-ийн хүсэлтийг хуралдаанд оролцсон Төлөөлөгчдийн 74.2 хувийн саналаар дэмжиж аймгийн Засаг даргад зөвшөөрөл олгохыг даалгасан.
- 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр *** Х24/002 тоот Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай олгосон.
- 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын ажлын төлөвлөгөөг *** аймгийн Засаг даргын Тамгын газраар батлуулсан.
- 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлийн талбайд 2024 онд гүйцэтгэх хайгуулын ажлын байгаль орчны менежментийн төлөвлөгөөг *** сумаар батлуулсан.
- 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Монгол Улсын Их Сургуулийн Архелогийн төвтэй хамтран ажиллах гэрээ байгуулж хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд Архелоги, Угсаатны зүйн хайгуулийн судалгааг хийлгэсэн.
- 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн хайгуулын ажлыг хийж гүйцэтгэхэд ус ашиглах гэрээг *** аймгийн Замаар сумын Засаг даргатай хийж ус ашиглах төлбөрийг төлсөн.
- 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн хайгуулын ажлыг хийж гүйцэтгэхэд Хог хаягдлын гэрээг *** аймгийн Замаар сумын Засаг даргатай хийж төлбөрийг төлсөн.
- 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хайгуулын ажлыг хийж гүйцэтгүүлэх гэрээг Диамондповдер ХХК-тай гэрээ байгуулж хайгуулийн ажлыг хийж гүйцэтгүүлсэн.
- 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Аж үйлдвэр эрдэс баялагийн яам, Ашигт малтмал газрын тосны газар, Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт (Дугаар ХХ-03-02) гарч уг дүгнэлтээр Барилгын чулууны орд 22 жил ашиглах 2.868.847.72 тонноор нөөц тогтоож, Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөл баталж хайгуулын үр дүнг өөрийн зардлаар улсын нөөцөд бүртгүүлсэн болно.
- 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Н/68 дугаар тушаалаар Үндэсний геологийн албаны даргын тушаалаар Барилгын чулууны орд 22 жил ашиглах 2.868.847.72 тонноор геологийн нөөцийг ашигт малтмалын нөөцийг улсын нэгдсэн тоо бүртгэлд бүртгэсэн.
- 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 12/4418 Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам “Байгаль орчны ерөнхий үнэлгээний дүгнэлт хүргүүлэх тухай” байгаль орчны үнэлгээг хийлгэж батлуулсан.
- *** аймгийн *** сумын Засаг дарга 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1/368 дугаартай *** нь хайгуулын ажлын талбайд хайгуулын үеийн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлуулан төлөвлөгөөний дагуу байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн үүргээ биелүүлэн ажилласан талаар *** *** хүргүүлсэн.
- 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 01/339 тоот Туул голын сав газрын захиргааны хайгуулын ажлын талбай нь Монгол улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эхийн хилийн зааг, ойн сан бүхийн газрын хилийн заагтай давхцалгүй байгаа талаарх албан бичиг ирүүлсэн.
*** нь хайгуулын тусгай зөвшөөрлийн дагуу Түгээмэл тархацтай ашигт малтмал хайх ажлыг 2 жилийн хугацаанд 850,000,000 төгрөг гаргаж гүйцэтгэж хайгуулын үр дүнд хайрганы нөөцийг улсын нөөцөд бүртгүүлж, техник эдийн засгийн тооцоогоо батлуулсан улмаар төрөөс бүх зөвшөөрлийг авч хайгуулийн нөөцөө батлуулан ашиглалтын тусгай зөвшөөрөлд шаардагдах материалын хамт *** *** ашиглалтын тусгай зөвшөөрөл авахаар 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 25/10/01 албан бичгээр хандсан боловч 6 сар ямар нэгэн хариу өгөхгүй хүсэлтийг шийдвэрлэхгүй байх хугацаанд танай зөвшөөрлийг гаргаж өгнө гэсэн аман хариу өгч хүлээлгэсэн.
Гэвч 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 01/574 тоот “Тусгай зөвшөөрлийн хариу хүргүүлэх тухай” албан бичгээр Түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох, борлуулах үйл ажиллагаа, эдийн засгийн үр ашиг хангалттай түвшинд хүрэхгүй байх магадлалтай үндэслэлээр ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан.
*** нь хуульд үндэслээгүй мэргэжлийн байгууллагын эдийн засгийн үр ашгийн тооцоог үгүйсгэж татгалзахдаа таамагласан байдлаар татгалзлынхаа үндэслэлийг тодорхойлж байгаа илт үндэслэлгүй хууль бус татгалзлыг хууль бус болохыг тогтоож *** ХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг даалгаж өгнө үү” гэжээ.
3.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Аймгийн Засаг даргад 2025 оны 10 дугаар сард хүсэлтээ өгсний дараа аймгийн Засаг дарга 2026 оны 04 дүгээр сарын 29-ны өдөр хүртэл 6 сарын хугацаанд танай зөвшөөрлийг олгоно гэж хэлсэн. Маргааш зөвшөөрлөө ирээд аваарай гэж хэд хэдэн удаа хэлсэн. Хүсэлтийг дээрх цаг хугацаанд хүлээсэн. Харамсалтай 2025 оны 04 дүгээр сарын 29-ны өдрийн 01/574 тоот бичгээр татгалзсан. Татгалзалтай холбоотой зүйлийг өмгөөлөгч тодорхой ярьсан. Засаг дарга өөрийн чиг үүрэг хуулиар хүлээсэн эрх үүргийн хүрээнд өөрт олгогдоогүй эрхийн хүрээнд татгалзаж байгаа нь үнэн. Энэ компанийн эдийн засгийн үр ашигтай ажиллах, ажиллахгүй байна уу эсэх компани өөрийн захирал эзний өмчлөгчийн эрхийн асуудал. Засаг даргад тэр эрх хуулиар олгогдоогүй. Хоёрт алтны илэрц гэдэг үйл баримт бол тодорхой байгаа. 1970 оноос 1982 оны хайгуулын гүйцэх тайланг Монгол улсын экспедиц хийгээд гүйцээх хайгуулын тайлангаар геодези зураглал хийгээд, геологийн таамаглал дэвшүүлж, хайгуулын судалгаа хийгээд нарийн өрөмдлөгийн түвшинд ашиглалтын зөвшөөрөл шилжүүлэхээр огт хайгуул хийгээгүй. Мэдээж эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр аливаа ашигт малтмал байна уу ердийн ашигт малтмал байна уу энэ тохиолдолд яадаг вэ гэхээр хайгуулын ажлыг гүйцэтгэнэ. Хайгуулын ажлыг бодитоор газрын биш геодезийн биш бодитой өрөмдлөгийн ажил хийж, энэ хайгуулын ажлын тайлангаар тухайн талбай дээр ямар ашигт малтмал байгаа вэ гэдгийг тогтоосон лабораторийн шинжилгээ гардаг. Энэ шинжилгээг эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл хамгаалснаараа энэ талбайд бол алт зэс эсвэл хайрга дайрга байгаа эсэх нь тогтоогддог. Өнгөрсөн хугацаанд нэхэмжлэгч компани 850 сая төгрөгийг хоёр жилийн хугацаанд гаргаад хайгуулын ажлын өрөмдлөг хийгээд тайлангаа хамгаалаад геологийн лабораторид шинжлэн судлуулаад мөн холбогдох лабораторид шинжлэн судлуулаад эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр ордог. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл 21 хүний бүрэлдэхүүнтэй байдаг. Монгол улсын уул уурхайн салбарын толгой хүмүүс байдаг. Алтны төрлийн хайгуул байхгүй байна, эдийн засгийн ийм үр өгөөжтэй юм байна, 2.8 сая тонн нөөцтэй гэж нөөцийг тогтоож, үндэсний геологийн албанд бүртгүүлэхээр тогтож Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт геологийн албанд 2.8 сая тонн уулын хайрга дайргаар бүртгэгдэж, түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох энэ процесс явсан. Хайгуулын тусгай зөвшөөрлийн *** олгоно. *** аймгийн Засаг даргын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүрээнд ажлыг өөрийн хөрөнгөөр хийж төрийн бүх байгууллагаар батлуулж, одоо та ашиглалтын тусгай зөвшөөрөл гаргаж өгөх ёстой юм байна, учир нь бид бүх ажлаа хийгээд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, бүрдүүлэх материалын жагсаалтаа өгсөнд татгалзаж байгаа нь бол үндэслэлгүй байгаа учир татгалзлыг хууль бус болохыг тогтоож ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг даалгаж өгнө үү гэж хүсэж байна” гэв.
3.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлагыг тайлбарласан учир хууль зүйн тайлбарыг хэлээд явъя. Бидний хувьд хууль бус болохыг тогтоолгож түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгуулахыг даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 2026 оны 04 дүгээр сарын 29-ны өдрийн 01/574 тоот албан бичгээр 3 үндэслэлийг зааж татгалзаж байгаа. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т заасантай нийцэж байгаа эсэх нь эргэлзээтэй хоёрт эдийн засгийн хангалттай түвшинд хүрэхгүй гуравт дээрх төрлийн үйл ажиллагаа явуулахыг дэмжихгүй байр суурь нутгийн захиргааны байгууллагаас илэрхийлсэн гэдэг гурван үндэслэлийг зааж өгсөн. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлээр Засаг дарга татгалзах хоёр үндэслэлийг хуульчилсан. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгэр зүйлд зааснаар .өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуулийн 17.3, 18.1-д заасан шаардлагыг хангаагүй бол өргөдлийг хүлээн авахаас татгалзаж, татгалзсан шалтгаан, үндэслэлийг нь дурдсан хариуг өргөдөл гаргасан этгээдэд бичгээр, эсхүл энэ хуулийн 14.1.3-т заасан цахим хэлбэрээр мэдэгдэж, бүртгэлд энэ тухай тэмдэглэх гэж заасан. Мөн хуулийн 19.3.3-т өргөдөлд дурдсан талбай нь ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, эсхүл тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайн аль нэг хэсэгтэй давхацсан бол ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзана гэж хоёр үндэслэлийг зааж өгсөн. Энэ хоёр үндэслэл байхгүй бол шууд ашиглалтын тусгай зөвшөөрлийг түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг олгохоор хууль тогтоогч хуульчилсан. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлээр 19.3-т заасан үндэслэл байхгүй мөн хуулийн 19.3.3-т заасан давхцалтай гэх үндэслэл байхгүй байна. Иймд Засаг даргын татгалзсан албан бичиг бол Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулиар олгогдоогүй эрхийг Засаг дарга эдлээд татгалзаад байна. Хоёрт эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтээр бол хариуцагчийн татгалзаж байгаа 1 дэх үндэслэл бол Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт нотлох баримт шинжлэн судлахад тодорхой болох байх. Алтны метологийн зааг уулзвар хэсэгт эртнээс судлаачдын анхаарлыг татаж ирсээр байж. Тооцоолсон хувилбараар ашигт малтмалын нөөц нэгдсэн тоо бүртгэлд бүртгэх нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргаад байна. Иймд ямар нэгэн байдлаар өөр төрлийн ашигт малтмал байхгүй. Магадгүй олборлолтын явцад байсан тохиолдолд Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулиар улс буцааж аваад шинээр сонгон шалгаруулалтын журмаар олгохоор хуульчилсан. Бидний хувьд ямар нэгэн байдлаар Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн гаргасан дүгнэлт болон судлаачдын дүгнэлтээр ямар нэгэн байдлаар илэрц байхгүй учир Засаг даргын татгалзал үндэслэлгүй байна. Эдийн засгийн хангалттай үр ашигт хүрэхгүй гэж байгаа талаар тайлбарлаж байсан. Нэхэмжлэгч компани дампуурна уу, эдийн засгийн үр ашигтай байх эсэх нь хариуцагч байгууллагад хамааралгүй. Эдийн засгийн үр ашгийг нэхэмжлэгч компани өөрөө хариуцаад явахаар холбогдох хууль тогтоомжоор зохицуулсан. Нутгийн ашиглалт байгалийн нөөцийг зохицуулах буюу уг компани дээрх төрлийн үйл ажиллагаа явуулахыг дэмжихгүй байгаа байр суурь илэрхийлснийг харгалзан үзлээ гэж байна. Энэ нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулиар Засаг даргын татгалзах үндэслэлд хамаарахгүй зүйл байна. Засаг дарга хуулиар олгоогүй эрхээр татгалзаж байгаа нь бол нэхэмжлэгч компанийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байгаа нөхцөл байдал байна. Бидний хувьд хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгаа тул Засаг даргын татгалзлыг хууль бус болохыг тогтоолгох олгохыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Мөн Авлагатай тэмцэх газраас холбогдох шалгалтыг явуулж ямар нэгэн байдлаар хууль зөрчсөн зүйл байхгүй, хуульд нийцээгүй шийдвэр гаргасан болохыг авлигатай тэмцэх газрын мөрдөгчийн дүгнэлт гаргаж өгсөн зүйл байгаа. Хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиглэлээр Авлигатай тэмцэх газар уг шийдвэрийг гаргасан байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэж хүсэж байна” гэв.
3.4. Хариуцагч *** аймгийн Засаг даргаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Танай компаниас ирүүлсэн *** сумын нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч, холбогдох хууль тогтоомж, бодлогын баримт бичгийн хүрээнд хянан үзэхэд Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн талбай нь алтны шороон орд, бичил уурхайгаар ашигт малтмал олборлох бичил уурхайн талбайн тархалтын бүсэд хамаарч байгаа нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйл 4.1.1 дэх заалттай нийцэж байгаа эсэхэд эргэлзээтэй байна. Түүнчлэн тухайн байршлын онцлог, дэд бүтцийн хүртээмж, тээвэрлэлтийн нөхцөл зэргийг харгалзан үзэхэд түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох, борлуулах үйл ажиллагаа, эдийн засгийн үр ашиг хангалттай түвшинд хүрэхгүй байх магадлалтай. Мөн нутгийн захиргааны байгууллагаас тухайн бүс нутгийн газар ашиглалт, байгалийн нөөцийн менежментийг бодлогын түвшинд зохицуулах хүрээнд уг талбайд дээрх төрлийн үйл ажиллагаа явуулахыг дэмжихгүй байр суурь илэрхийлснийг харгалзан үзлээ. Дээр дурдсан нөхцөл, үндэслэлүүдийг нэгтгэн үзэж, Танай байгууллагын гаргасан хүсэлтэд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй болохыг үүгээр мэдэгдэж байна” гэжээ.
3.5. Хариуцагч *** аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч *** , *** нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч компаниас Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн дагуу ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг 2025 оны 11 дүгээр сард гаргасан мөн 4 дүгээр сард аймгийн Засаг даргад гаргасан. Хариуцагч талаас яагаад ийм эс үйлдэхүй гаргасан бэ, татгалзсан албан бичиг өгсөн бэ гэхээр хуулиар олгоогүй эрхийн хүрээнд татгалзаж байгаа. Гэхдээ тухайн бүс орчин нь алтны сарнилын газар нутаг байна. Мөн 1986 оноос 1992 оны хайгуулын бичмэл тайлан зургаар тухайн аж ахуйн нэгжийн ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж байгаа 25 гаруй га газар дээр алтны сарнилын бүс явсан. Тухайн талбайн хоёр хоёр талд алтны шороон ордтой, алтны үйлдвэр буюу аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг. Мөн хил залгаа тухайн талбайн солбилцлын гол хэсэгт хил залгаа хоёр бичил уурхай үйл ажиллагаа явуулдаг. Ашигт малтмалын кадастрын хэлтсээс хоёр бичил уурхайн дүгнэлт гаргаж өгөөд Эрдэс баялгийн зөвлөл тухайн талбай дээ алтны илэрц байхгүй, зөвхөн барилгын материалын илэрц байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Мөн барилгын материал ашиглах түүний эд боловсруулахад тухайн орчин нь эдийн засгийн тооцоололгүй, эдийн засгийн үр өгөөжгүй байна гэж аймгийн Засаг дарга татгалзаж байгаа. Иймд шүүхэд гаргасан тайлбараа дэмжиж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан мэдүүлгийг тал бүрээс үнэлж, шинжлэн судлаад нэхэмжлэгч *** ХХК-ийн *** аймгийн Засаг даргын 2026 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 01/574 тоот татгалзлыг хууль бус болохыг тогтоож, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлээ.
Нэг. Маргааны үйл баримтын талаар:
1.1. *** ХХК-иас *** аймгийн Засаг даргад Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох хүсэлтийг холбогдох баримтуудын хамт гаргахад *** аймгийн Засаг даргын 2026 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 01/574 дүгээр албан бичгээр “...Танай компаниас ирүүлсэн *** сумын нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч, холбогдох хууль тогтоомж, бодлогын баримт бичгийн хүрээнд хянан үзэхэд Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн талбай нь алтны шороон орд, бичил уурхайгаар ашигт малтмал олборлох бичил уурхайн талбайн тархалтын бүсэд хамаарч байгаа нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйл 4.1.1 дэх заалттай нийцэж байгаа эсэхэд эргэлзээтэй байна. Түүнчлэн тухайн байршлын онцлог, дэд бүтцийн хүртээмж, тээвэрлэлтийн нөхцөл зэргийг харгалзан үзэхэд түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох, борлуулах үйл ажиллагаа, эдийн засгийн үр ашиг хангалттай түвшинд хүрэхгүй байх магадлалтай. Мөн нутгийн захиргааны байгууллагаас тухайн бүс нутгийн газар ашиглалт, байгалийн нөөцийн менежментийг бодлогын түвшинд зохицуулах хүрээнд уг талбайд дээрх төрлийн үйл ажиллагаа явуулахыг дэмжихгүй байр суурь илэрхийлснийг харгалзан үзлээ. Дээр дурдсан нөхцөл, үндэслэлүүдийг нэгтгэн үзэж, Танай байгууллагын гаргасан хүсэлтэд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй болохыг үүгээр мэдэгдэж байна” гэсэн хариуг өгсөн байна. (Хавтаст хэргийн 77 дахь тал)
1.2. Нэхэмжлэгчээс ... *** ХХК-ийн Түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох, борлуулах үйл ажиллагаа, эдийн засгийн үр ашиг хангалттай түвшинд хүрэхгүй байх магадлалтай гэж мэргэжлийн байгууллагын эдийн засгийн үр ашгийн тооцоог үгүйсгэсэн, таамагласан байдлаар Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан гэж,
1.3. Хариуцагчаас ... *** ХХК-ийн Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн талбай нь алтны шороон орд, бичил уурхайгаар ашигт малтмал олборлох бичил уурхайн талбайн тархалтын бүсэд хамаарч байгаа буюу Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйл 4.1.1 дэх заалттай нийцэж байгаа эсэхэд эргэлзээтэй байна. Түүнчлэн тухайн байршлын онцлог, дэд бүтцийн хүртээмж, тээвэрлэлтийн нөхцөл зэргийг харгалзан үзэхэд түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох, борлуулах үйл ажиллагаа, эдийн засгийн үр ашиг хангалттай түвшинд хүрэхгүй байх магадлалтай. Мөн нутгийн захиргааны байгууллагаас тухайн бүс нутгийн газар ашиглалт, байгалийн нөөцийн менежментийг бодлогын түвшинд зохицуулах хүрээнд уг талбайд дээрх төрлийн үйл ажиллагаа явуулахыг дэмжихгүй байр суурь илэрхийлснийг харгалзан үзсэн учир Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох үндэслэлгүй гэж тус тус маргажээ.
1.4. *** аймгийн *** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 17 дугаар “Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлд санал уламжлах тухай” тогтоолоор *** ХХК-ийн тус сумын Хайлааст багийн нутаг “Салтгарын ам” гэх газарт 25.13 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн саналыг хуралдаанд оролцсон 20 төлөөлөгчийн 80 хувь нь дэмжиж 2015 оны 07 дугаар тогтоолын 28-ны өдрийн тогтоолоор батлагдсан сумын тусгай хэрэгцээний газраас Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын зориулалтаар тус сумын Салтгарын урт нэртэй газарт 25.13 га талбайг хэсэгчлэн чөлөөлж (Хавтаст хэргийн 12-14 дэх тал),
- 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 09 дүгээр “Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд өөрчлөлт оруулах тухай” тогтоолоор дээрх 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 17 дугаар тогтоолоор сумын тусгай хэрэгцээний газраас Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын зориулалтаар олгосон талбайгаас 0,91 га ойн сан бүхий газрыг хасч солбицлын дагуу өөрчлөлт оруулсан байна. (Хавтаст хэргийн 14-15 дахь тал)
1.5. Ашигт малтмал, газрын тосны газрын 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 10/4637 тоот “Дүгнэлт хүргүүлэх тухай албан бичгээр Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-т заасны дагуу түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн /*** ХХК-ийн Салтгарын урт-2 нэртэй түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн ХА-41000343 бүртгэлийн дугаартай 25.04 гектар талбай/ талбай нь ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон, түүнчлэн түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцалгүй байх тул түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой байна” талаар *** аймгийн Засаг даргад мэдэгджээ. (Хавтаст хэргийн 17 дахь тал)
1.6. Мөн *** аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 13 дугаартай “Санал өгөх тухай” тогтоолоор Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмших тухай *** ХХК-ийн хүсэлтийг хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 74.2 хувийн саналаар дэмжиж шийдвэрийг холбогдох материалын хамт *** ХХК-д хүргүүлэхийг аймгийн Засаг даргад даалгасан байна. (Хавтаст хэргийн 18 дахь тал)
1.7. *** ХХК-ийн Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын Х24/002 тоот тусгай зөвшөөрлийг 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр *** 3 жилийн хугацаатай олгож, (Хавтаст хэргийн 20-22 дахь тал)
- Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлийн талбайд 2024 онд хийх Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын ажлын төлөвлөгөөг 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр *** аймгийн Засаг даргын Тамгын газраар, (Хавтаст хэргийн 23-32 дахь тал)
- Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлийн талбайд 2024 онд гүйцэтгэх хайгуулын ажлын байгаль орчны менежментийн төлөвлөгөөг - 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр *** аймгийн *** сумын Засаг дараар батлуулжээ. (Хавтаст хэргийн 33-39 дэх тал)
1.8. Түүнчлэн *** нь 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Монгол Улсын Их Сургуулийн Архелогийн төвтэй “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан байна.
1.9. *** аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 07/395 дугаартай “*** ХХК-д ус ашиглуулах дүгнэлт хүргүүлэх тухай” албан бичигт: *** аймгийн *** сумын нутагт орших Х24/002 дугаартай түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй "Салтгарын урт" нэртэй талбайн 2024 оны хайгуулын ажлын төлөвлөгөө, байгаль орчны менежментийн төлөвлөөг судлан үзээд Монгол улсын "Усны тухай" хуулийн 4 дүгээр бүлгийн 28 дугаар зүйлийн 4 дэх заалтыг үндэслэн 2024 оны үйл ажиллагаанд усны нөөц ашиглуулах тухай дүгнэлтийг гарган хүргүүлж байна. 1м³ усны нөөцийн төлбөрийг 212 төгрөгөөр тооцон аймгийн төсөвт (*** аймгийн Татварын хэлтсийн "*** аймаг төрийн сан банк" дахь 100140000944 тоот дансанд), БОАЖ- ийн сайдын 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/376 тоот тушаалаар батлагдсан ус ашиглуулах дүгнэлт гаргах үйлчилгээний хөлс 50000 төгрөгийг *** аймаг Төрийн сан банкин дахь (Тө. БОАЖГазар н.с) 100140013402 тоот дансанд тус тус төлөх нь зүйтэй. Сумын Засаг даргатай 2024 онд ус ашиглах гэрээ байгуулан Байгаль орчин, аялал жуулчлалын газарт бүртгүүлэх, “Усны тухай” хуулийн 30 дугаар зүйл дэх заалтын дагуу ус ашиглагчийн үүрэг, ус ашиглагчдад тавигдах шаардлагыг ханган ажиллах, усны мэдээллийн сан бүрдүүлэхтэй холбоотой мэдээ тайланг дүгнэлтэд заасан хугацаанд ирүүлэх, Байгаль хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт шинжилгээний хөтөлбөрийг мөрдлөг болгон ажиллах, ус ашиглуулах тухай дүгнэлтээр өгсөн зөвлөмж, шаардлагыг хэрэгжүүлэн ажиллахыг *** ХХК-д мэдэгджээ.
1.10. *** ХХК-иас *** аймгийн *** сумын Засаг даргын Тамгын газартай 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр “Ус ашиглах гэрээ” болон “Хог хаягдлын гэрээ”-г тус тус байгуулж төлбөрийг төлсөн байна.
1.11. Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам Ашигт малтмал газрын тосны газрын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс *** аймгийн *** сумын нутагт орших “Салтгарын урт-2” нэртэй барилгын чулууны ордод 2024 онд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгээр 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн ХХ-03-02 дугаартай дүгнэлтийг гаргуулж, уг дүгнэлтээр Салтгарын урт-2 ордыг 2 бүлгийн ордод хамааруулан ордын нөөцийг блокийн аргаар тооцоолж, Барилгын чулууны орд 22 жил ашиглах 2.868.847.72 тонноор нөөцийг тогтоож, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл баталж хайгуулын үр дүнг өөрийн зардлаар улсын нөөцөд бүртгүүлсэн гэжээ.
1.12. Мөн Үндэсний геологийн албаны даргын 2025 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн Н/68 дугаартай “Нөөц бүртгэх тухай” тушаалын 1 дэх заалтад: “Салгарын урт-2 нэртэй XV-41000343 тоот түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд хамаарах *** аймгийн *** сумын нутагт орших “Салгарын урт-2” барилгын чулууны (мета элсэн чулуу) ордод 2024 онд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайлан (Ордын нөөц 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар) дах ордын барилгын чулууны нөөцийг бодитой (В) зэрэглэлээр 433,724.12 м³ буюу 1,140,694.42 тн, боломжтой (С) зэрэглэлээр 657,092.51 м³ буюу 1,728,153.30 тн, ордын нийт нөөцийг бодитой болон боломжтой (В+С) зэрэглэлээр 1,090,816.63 м³ буюу 2,868,847.72 тн-оор хүлээн авч бүртгэсэн байна. (Хавтаст хэргийн 67 дахь тал)
1.13. *** аймгийн *** сумын Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1/368 дугаартай албан бичгээр *** нь хайгуулын ажлын талбайд хайгуулын үеийн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлуулан төлөвлөгөөний дагуу байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн үүргээ биелүүлэн ажилласан талаар *** *** хүргүүлжээ. (Хавтаст хэргийн 75 дахь тал)
1.14. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны харьяа Туул голын сав газрын захиргааны 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 01/339 тоот албан бичигт “*** аймгийн *** сумын нутагт байрлах "***" ХХК-ийн XV-41000343 дугаартай газар нь *** аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 02 дугаар тогтоолоор батлагдсан "Усны сан бүхий газрын хамгаалалтын бүс"-тэй давхцалгүй. Монгол улсын Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт, 3 дугаар хавсралтаар батлагдсан "Монгол улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эхийн хилийн зааг", "Ойн сан бүхий газрын хилийн зааг"-тай давхцалгүй” гэжээ.
Хоёр: Хууль зүйн үндэслэлийн талаар,
2.1. Нэхэмжлэгч "***" ХХК нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1. дэх хэсэгт “Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн тухайн тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхтэй.”, 17.2. дахь хэсэгт “Энэ хуулийн 17.1-д заасан өргөдөлд уурхайн талбайн булангийн цэгийг төрийн захиргааны байгууллагаас баталсан нэг загварын газрын зураг дээр тэмдэглэж, солбицлуудыг градус, минут, секундээр тодорхойлж хавсаргана.”, 17.3. дахь хэсэгт “Уурхайн талбай нь Ашигт малтмалын тухай хуулийн 24.4, 24.5-д заасан шаардлагыг хангасан байна.”, 18 дугаар зүйлийн 18.1. дэх хэсэгт “Энэ хуулийн 17.1, 17.2-т заасан ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг баталсан маягтын дагуу аймаг, нийслэлийн Засаг даргад гаргах бөгөөд түүнд доор дурдсан баримт бичгийг хавсаргана:”, 18.1.1.-д “хуулийн этгээдийн нэр, шуудангийн хаяг, утас, факсны дугаар, шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтны нэрийг тусгасан тодорхойлолт;”, 18.1.2.-д “тухайн хуулийн этгээд энэ хуулийн 6.1-д заасан шаардлагыг хангаж байгааг нотлох баримт;”, 18.1.3.-д энэ хуулийн 17.3-т заасан шаардлагын дагуу хийгдсэн талбайн зураг ба тухайн зураг дээр тэмдэглэсэн уг талбай байрших аймаг, сум, дүүргийн нэр;”, 18.1.4.-д “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 25.1.5-д заасан үйлчилгээний хөлс төлсөн баримт;”, 18.1.5.-д хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэн хүлээн авсан тухай төрийн захиргааны байгууллагын шийдвэр;”, 18.1.6.-д хайгуулын ажлын явцад байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж ажилласан тухай баримт.” гэж заасны дагуу хариуцагч аймгийн Засаг даргад тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл өргөдөл гаргах эрхтэй бөгөөд хууль, журмын дагуу өргөдлөө гаргасан нь хуульд нийцсэн байна.
2.2. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэн үзэхэд, *** ХХК-д *** аймгийн Засаг даргаас 3 жилийн хугацаатай Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын Х24/002 тоот тусгай зөвшөөрлийг 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр олгосон бөгөөд тус компаниас 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр аймгийн Засаг даргад хандаж гаргасан Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл авахад тавих шаардлага, 18 дугаар зүйлд заасан Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах журмын дагуу өргөдлөө гаргажээ.
2.3. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно.” гэж заасны дагуу маргаан бүхий *** аймгийн Засаг даргын 2026 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн “Тусгай зөвшөөрлийн хариу хүргүүлэх тухай” 01/574 албан бичгийг захиргааны акт гэж үзнэ.
2.4. Маргаан бүхий 01/574 захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2. дахь хэсэгт Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална: 4.2.1.-д “хуульд үндэслэх;” 4.2.5.-т “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх;” гэж зааснаар захиргааны үйл ажиллагаанд баримтлах зарчмыг хариуцагч аймгийн Засаг дарга нь зөрчсөн байна. Учир нь,
2.5. Зөвшөөрлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн зорилт нь үндэсний аюулгүй байдал, санхүүгийн тогтвортой байдал, нийтийн ашиг сонирхол, хүн амын эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд хохирол учруулж болзошгүй болон орчиндоо аюултай зарим төрлийн үйл ажиллагааг эрхлэх, байгалийн баялаг, төрийн нийтийн өмчийг хязгаартайгаар ашиглахад эрх бүхий этгээдээс зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, тэдгээрийн бүртгэл, хяналт, түүнчлэн зөвшөөрлийн ангилал, жагсаалтыг тогтоохтой холбогдох нийтлэг харилцааг зохицуулахад оршино”, гэж заасны дагуу эрх бүхий албан тушаалтанд зарим төрийн үйл ажиллагааг эрхлэх, тусгай зөвшөөрөл олгох эрхийг зохицуулж өгчээ.
2.6. Улмаар хариуцагч аймгийн Засаг дарга нь Зөвшөөрлийн тухай хуулийн 1.4. дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно: 1.1.-д "зөвшөөрөл" гэж зөвшөөрөл олгох эрх бүхий этгээдээс хуульд заасан хугацаа, нөхцөл, шаардлагын дагуу тодорхой үйл ажиллагааг эрхлүүлэх, эсхүл байгалийн баялаг, төрийн нийтийн өмчийг хязгаартайгаар ашиглуулахаар олгосон эрхийг;, 1.2.-д "зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд" /цаашид "эрх бүхий этгээд" гэх/ гэж хуулиар зөвшөөрөл олгох бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр заасан төрийн байгууллага, албан тушаалтан, эсхүл төрийн зарим чиг үүргийг хуульд, эсхүл гэрээнд заасны дагуу шилжүүлэн авсан этгээдийг;” гэж, 2.1. дүгээр зүйлийн 1-д “тусгай зөвшөөрөл”, 3.2 дугаар зүйл. Эрх бүхий этгээдийн бүрэн эрх 1-д “Эрх бүхий этгээд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 1.1.-д энэ хуулийн 8.1., 8.2 дугаар зүйлд заасан зөвшөөрлийг олгох, .. шийдвэр гаргах;”, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Зөвшөөрөл хүсэгч зөвшөөрөл хүссэн өргөдлийг түүнд хавсаргах баримт бичгийн хамт эрх бүхий этгээдэд гаргана”, 5.3 дугаар зүйл.Зөвшөөрөл олгох тухай шийдвэр гаргах, 1.-д “Эрх бүхий этгээд энэ хуулийн 3.2 дугаар зүйлийн 1.1-д заасны дагуу зөвшөөрөл олгох тухай шийдвэр гаргана.” 8.1. дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн чиглэлээр доор дурдсан үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх бөгөөд дараах этгээд олгоно”, 8.29 дэх хэсэгт “түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах зөвшөөрлийг тухайн аймаг, нийслэлийн Засаг дарга” олгох.” гэж зааснаар тусгай зөвшөөрлийн эрхийг олгох эрх бүхий албан тушаалтан юм.
2.7. Ийнхүү түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах зөвшөөрлийг хүссэн өргөдлийг Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлд “Өргөдлийг бүртгэх, хянан шийдвэрлэх ажиллагаа”, 19.1.дэх хэсэгт “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 18.1-д заасан өргөдлийг хүлээн авмагц доор дурдсан ажиллагаа явуулна”, 19.1.1.-д “өргөдлийг бүртгэлд бүртгэж өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичгийн хуудас тус бүрд бүртгэлийн он, сар, өдөр, цаг, минут, бүртгэлийн дугаарыг тэмдэглэж, энэ тухай тодорхойлолтыг өргөдөл гаргасан этгээдэд өгөх”, 19.1.2.-д “бүртгэсэн даруйд өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг энэ хуулийн 17.3, 18.1-д заасан шаардлагыг хангаж байгаа эсэхэд анхан шатны шүүлт хийх”, 19.2. дахь хэсэгт “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.1.2-т заасан анхан шатны шүүлт хийсний дараа доор дурдсан зүйлийг тодруулна”, 19.2.1.-д “хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч уг зөвшөөрлөөр олгогдсон талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасан бол өргөдөл гаргасан талбай нь хайгуулын талбайн хилийн дотор бүрэн багтаж байгаа эсэх”, 19.2.2.-д “өргөдөл гаргасан талбай нь тусгай хэрэгцээ болон нөөцөд авсан, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон, түүнчлэн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайтай ямар нэгэн байдлаар давхцаж байгаа эсэх”, 19.2.3.-д “хайгуулаар тогтоогдсон ашигт малтмалын нөөцийн хэмжээ, үнэлгээ нь олборлолтоос үүсч болох байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн сэргээхэд хүрэлцэх эсэх” гэж, Зөвшөөрлийн тухай хуулийн 5.2. дугаар зүйлд заасны дагуу хариуцагч нь нэхэмжлэгч хуулийн этгээдийн гаргасан өргөдөлд анхан шатны шүүлт хийж, магадлан шалгасны үндсэн дээр шийдвэр гаргах үүрэгтэй.
2.8. Түүнчлэн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 19.3. дахь хэсэгт “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.1, 19.2-т заасан ажиллагааг гүйцэтгэсний үндсэн дээр өргөдлийг бүртгэснээс хойш ажлын 15 өдөрт багтаан доор дурдсан шийдвэрийн аль нэгийг гаргаж, өргөдөл гаргагчид мэдэгдэнэ:”, 19.3.1.-д “өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуулийн 17.3, 18.1-д заасан шаардлагыг хангаагүй бол өргөдлийг хүлээн авахаас татгалзаж, татгалзсан шалтгаан, үндэслэлийг нь дурдсан хариуг өргөдөл гаргасан этгээдэд бичгээр, эсхүл энэ хуулийн 14.1.3-т заасан цахим хэлбэрээр мэдэгдэж, бүртгэлд энэ тухай тэмдэглэх.”, 19.3.2.-д “хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасан бол онцгой эрхийнх нь дагуу уурхайн талбай олгож, ашиглалтын тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг энэ хуулийн 24.1-д заасан хугацаанд төлүүлэх.”, 19.3.3.-д “өргөдөлд дурдсан талбай нь ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, эсхүл тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайн аль нэг хэсэгтэй давхацсан бол ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж, татгалзсан шалтгаан үндэслэлийг нь дурдсан хариуг өргөдөл гаргасан этгээдэд бичгээр, эсхүл энэ хуулийн 14.1.3-т заасан цахим хэлбэрээр мэдэгдэж, энэ тухай бүртгэлд тэмдэглэх.” гэж зааснаар аймгийн Засаг дарга нь өргөдлийг хүлээн авсны дагуу ажлын 15 хоногийн дотор хариуг өргөдөл гаргагчид мэдэгдэж, “***” ХХК-д өргөдлийн хариуг хуулийн хугацаанд гаргаагүй, татгалзсан шалтгаан нь тодорхойгүй, зөвшөөрөл олгохоос татгалзсан үндэслэлээ хууль журмын дагуу татгалзаж шийдвэрлээгүй байх тул маргаан бүхий захиргааны акт болох 01/574 албан бичиг хууль бус болох нь тогтоогдож байна.
2.9. Энэ нь тус шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 123/ШЗ2026/0270 дугаартай “Нотлох баримтад үзлэг хийх тухай” шүүгчийн захирамжийн дагуу *** аймгийн Засаг даргын Тамгын газрын бичиг хэрэгт 2026 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хийсэн үзлэгээр аймгийн Засаг даргын Тамгын газрын 2025 оны “Ирсэн бичгийн бүртгэл”-ийн дэвтэрт 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр *** ХХК-иас гаргасан өргөдлийг бүртгэсэн.
2.10. Өргөдлийн хүлээн авснаас хойш буюу /2025 оны 11 дүгээр сарын 05/ ажлын 15 хоногт багтаан дээрх хууль, журамд заасан шийдвэрүүдийн аль нэгийг гаргаж, өргөдөл гаргагчид мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй бөгөөд *** аймгийн Засаг даргын Тамгын газрын 2026 оны “Явуулсан бичгийн бүртгэл”-д *** ХХК-д 2026 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр өргөдлийн хариуг хугацаа хэтрүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч нарын шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлэгээр нотлогдож байна.
2.11. Иймд нэхэмжлэгч *** нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 17, 18 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангасан хүсэлт, өргөдлийг гаргасан байхад хариуцагч *** нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт “Түгээмэл тархацтай ашигт малтмалын асуудлаар аймаг, нийслэлийн Засаг дарга доор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.”, 11.2.5.-д заасан “харьяалах нутаг дэвсгэрт нь хамаарах түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох.” гэж, Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1. дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн чиглэлээр доор дурдсан үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх бөгөөд дараах этгээд олгоно.”, 8.29 дэх хэсэгт “түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах зөвшөөрлийг тухайн аймаг нийслэлийн Засаг дарга” олгох.” гэж тус тус зохицуулсан байхад хариуцагч бүрэн эрх, чиг үүргээ хэрэгжүүлээгүй, хуульд заасны дагуу өргөдлийн хариуг шийдвэрлээгүй, маргаж буй 2026 оны 4 дүгээр сарын 29-ны өдрийн “Тусгай зөвшөөрлийн хариу хүргүүлэх тухай” албан бичиг болох захиргааны акт нь зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үнлэслэл бүхий байх төрийн үйл ажиллагаанд баримтлах зарчим зөрчигдсөн гэж шүүх дүгнэлээ.
2.12. Иймд шүүхээс дээрх хууль зүйн үндэслэлээр *** аймгийн Засаг даргын 2026 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн “Тусгай зөвшөөрлийн хариу хүргүүлэх тухай” 01/574 албан бичгийг хууль бус болохыг тогтоож, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах тухай *** ХХК-иас *** аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй.
2.13. Шүүхээс нэхэмжлэгч *** ХХК-ий нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, эрх бүхий албан тушаалтанд даалгасан шийдвэр гаргасан тул хариуцагч аймгийн Засаг дарга нэхэмжлэгч *** ХХК-ий өргөдлийг хууль, журмын дагуу хүлээн авсан өдрөөс хойш ажлын 10 хоногийн дотор түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах зөвшөөрлийг Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсгийн 11.2.5., Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1. дүгээр зүйлийн 8.29 дэх хэсэгт заасан чиг үүрэгт нийцүүлж захиргааны акт гаргаснаар шүүхийн шийдвэрийг биелүүлсэнд тооцох болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2., 106.3., 106.3.4., 106.3.12. дахь заалт, 107 дугаар зүйл, 108 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2. дахь хэсгийн 4.2.1., 4.2.5., Зөвшөөрлийн тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1.1., 8.1 дүгээр зүйлийн 8.29, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 19 дүгээр зүйлийн 19.3, 43 дугаар зүйлийн 43.1. дэх хэсэгт заасныг тус тус баримтлан *** ХХК-иас *** аймгийн Засаг даргын 2026 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн “Тусгай зөвшөөрлийн хариу хүргүүлэх тухай” 01/574 албан бичгийг хууль бус болохыг тогтоож, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1. дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *** ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянган хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *** аймгийн Засаг даргын Тамгын газраас 70200 /далан мянган хоёр зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1. дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОДОНТУЯА