| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбаатарын Цолмон |
| Хэргийн индекс | 197/2025/13233/И |
| Дугаар | 197/ШШ2025/09832 |
| Огноо | 2025-08-13 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 08 сарын 13 өдөр
Дугаар 197/ШШ2025/09832
2025 08 13 197/ШШ2025/09832
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Цолмон даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, ******* байр, ******* тоотод оршин суух ******* овогт *******ын ******* /рд:НЭ77031*******1/-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 17 дугаар хороо, *******5 байр, ******* тоотод оршин суух ******* овогт ын /рд:/-д холбогдох,
10,*******0,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ё.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Энхзаяа нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй.
1.Нэхэмжлэгч 2019 оны 11 дүгээр сарын 25-ний өдрийн 1,500,000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 26-ний өдрийн 1,500,000 төгрөг зээлсэн зээлийн гэрээ, тэдгээрийн сунгалтын гэрээг үндэслэн үндсэн зээл 3,000,000 төгрөг, хүү 5,640,000 төгрөг, алданги 1,500,000 төгрөг, нийт 10,*******0,000 төгрөг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч дээрх зээлийн 2 гэрээг буюу 3,000,000 төгрөгийг нэг сарын 10 хувийн хүүтэй зээлсэн, нийт нэхэмжлэлийн шаардлагаас 2,850,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч үлдэх төлбөрийг зээлийн гэрээний сунгалтуудыг хууль зөрчиж байгуулсан хэмээн татгалзжээ.
2.Зохигч 2019 оны 11 дүгээр сарын 25-ний өдөр 20/19, 2019 оны 12 дугаар сарын 26 өдөр 04/22 дугаартай зээлийн гэрээ байгуулж, гэрээгээр Ё.******* нь Ч.д тус тус 1,500,000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай, зээлийг хугацаандаа төлөөгүй бол хоног тутам 0,5 хувийн алданги төлөхөөр адил нөхцөлтэй 2 гэрээг харилцан тохиролцож байгуулжээ.
Зээлийн гэрээнүүдийн дагуу нэхэмжлэгч талаас нийт 3,000,000 төгрөгийг Ч.д шилжүүлсэн, хариуцагч эдгээр зээлийн гэрээний төлбөрт нийт 3,150,000 төгрөг буцаан төлсөн болох нь хэрэгт авагдсан Хаан банкны дансны хуулга, мөнгөн шилжүүлгийн баримт зэргээр тогтоогдож байх бөгөөд уг үйл баримтад талууд маргаагүй, зөвшөөрсөн.
Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.
3. 2019 оны 11 дүгээр сарын 25-ний өдөр 20/19 тоот гэрээг 2019 оны 12 дугаар сарын 25-ний өдөр 19/06, 2020 оны 12 дугаар сарын 25-ний өдөр 06/04, 2021 оны 12 дугаар сарын 25-ний өдрийн 21/01 дугаартай гэрээгээр тус тус 1 жилийн хугацаатай сунгах гэрээ, мөн 2019 оны 12 дугаар сарын 26-ний өдрийн 04/22 тоот гэрээг 2020 оны 01 дүгээр сарын 26-ний өдөр 20/01, 2021 оны 01 дүгээр сарын 26-ний өдрийн 21/03 дугаартай гэрээгээр тус тус сунгажээ.
4. Хариуцагчаас төлсөн 3,150,000 төгрөгийг дээрх зээлийн гэрээний сунгалтуудын дагуу хүүнд тооцон суутгаж авсан тул зээлийн хүү 5,640,000 төгрөг шаардсан гэх нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлгүй.
Учир нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 282.1-т нэг удаагийн шинжтэй, эсхүл ашиг олох зорилгогүй зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно гэж заасан.
Гэтэл талуудын хооронд байгуулсан 2 гэрээ нь сарын 10 хувийн хүү болон зээлийг төлбөрийг хугацаандаа төлөөгүй бол хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор, мөн зээлийн гэрээний сунгалтууд нь сарын 8 хувийн хүү болон төлбөрийг хугацаандаа төлөөгүй бол хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор тус тус заасан, гэрээ тус бүр дугаарласан байдал, гэрээг ийнхүү хүү тооцон давтан сунгаж байгаа зэргээс үзэхэд нэг удаагийн шинжгүй, ашиг олох зорилготой гэж үзэхээр байна.
5. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй байхаар заасан.
Хариуцагч Ч. 2 зээлийн гэрээний үндсэн төлбөр болох нийт 3,000,000 төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 06-ний өдөр Ё.*******д төлсөн болох нь хэрэгт авагдсан мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдох бөгөөд хариуцагч үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй, энэ талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа зөвшөөрсөн.
Иймд үндсэн зээл 3,000,000 төгрөг, зээлийн гэрээнүүдийн алдангид 1,500,000 төгрөг нийт 4,500,000 төгрөгийн шаардлага үндэслэлтэй байх ба үүнээс хариуцагчийн нийт төлсөн 3,150,000 төгрөгийн хасаж тооцвол 1,350,000 төгрөг болно.
6. Гэсэн хэдий ч хариуцагч шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаас нийт 2,850,000 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагч Ч.оос нийт 2,850,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ё.*******д олгож, үлдэх 7,290,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
7.Шүүхийн зардал: Нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох хураамжийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.2, 799 2-дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.2, 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг тус тус баримтлан хариуцагч Ч.оос 2,850,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ё.Мөнхжаргалд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7,290,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 181,510 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.оос улсын тэмдэгтийн хураамжид 60,550 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ё.*******д олгосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЦОЛМОН