Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 309/ШШ2025/01142

 

 

 

 

 

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

          Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа би,

          Нэхэмжлэгч: “*******” ХХК-ны нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: *******гийн *******д холбогдох

          Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэг 2,699,060.89 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Нэхэмжлэгч “*******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.******* нь “*******” ХХК-иас 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр ЗГ2024050618641 тоот гэрээний дагуу Samsung A55 маркийн гар утас /цаг, чихэвч/-ийг нийт 1,598,000 төгрөгийн зээлээр, 30 сарын хугацаатай авсан. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн зээлээ төлөхийг тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, Д.*******гаас нийт 2,699,060.89 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

            Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд гаргасан хүсэлтдээ: “*******” ХХК-ны нэхэмжлэлтэй хариуцагч Д.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэгч тал нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

           Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч Д.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 2,699,060.89 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “*******” ХХК нь “хариуцагч Д.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн төлж барагдуулсан” гэх үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэх тайлбарыг бичгээр ирүүлсэн байна.

 

          Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 758 дугаар зүйлийн 758.1-т заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч Д.*******д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэг 2,699,060.89 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

             2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 58,135 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн данснаас 29,067.5 төгрөг, хариуцагч Д.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 29,067.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

               ШҮҮГЧ                    Г.НАМУУНТУЯА