Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 309/ШШ2025/01141

 

 

 

 

 

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

          Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа би,

          Нэхэмжлэгч: “*******” ХХК-ны нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: *******, ******* нарт холбогдох

          Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэг 394,071.50 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Нэхэмжлэгч “*******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: *******т 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр *******-аас 2,670,000 төгрөгийн зээл олгосон. Гэвч ******* нь тус зээлийн эргэн төлөлтийг 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс хойш хийгээгүй бөгөөд удаа дараа зээлээ төлөхгүй хоцроодог. Сануулсан ч өдөөдрийг хүртэл төлбөр хийгдээгүй. 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн  байдлаар хариуцагчийн төлөх төлөх ёстой төлбөр 394,071.62  төгрөг байна. Иймд *******, хамран зээлдэгч ******* нараас 394,071.62 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

            Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч нар нь манай байгууллагад төлөх төлбөрөө бүрэн төлж барагдуулсан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

           Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 394,071.62 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “*******” ХХК нь “Хариуцагч нар нь манай байгууллагад төлөх төлбөрөө бүрэн төлж барагдуулсан” гэх үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тайлбарыг гаргажээ.

 

          Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 758 дугаар зүйлийн 758.1-т заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэг 394,071.62 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

             2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 12,472 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогоос 6,236 төгрөг, хариуцагч *******, ******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 6,236 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ХХК”-д олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

               ШҮҮГЧ                    Г.НАМУУНТУЯА