| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбаатарын Цолмон |
| Хэргийн индекс | 197/2025/10840/И |
| Дугаар | 197/ШШ2025/09966 |
| Огноо | 2025-08-18 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 08 сарын 18 өдөр
Дугаар 197/ШШ2025/09966
2025 08 18 197/ШШ2025/09966
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Цолмон даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* аймаг, ******* сум ******* хороо, ******* тоотод оршин суух ******* овогт *******гийн ******* /рд:*******/-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 24 дүгээр хороо, ******* тоотод оршин суух овогт гийн /рд:/-т холбогдох,
900,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 08-ний өдрийн 16/А дугаар шүүгчдийн зөвлөгөөнөөр хувиарласны дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.*******, хариуцагч Л., шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Энхзаяа нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй.
1.Нэхэмжлэгч түрээсийн гэрээний дагуу төлсөн төлбөр дутуу шилжүүлсэн хэмээн үлдэгдэл 560,000 төгрөг, буудалд 3 хоносон зардал 300,000 төгрөг, бензиний зардал 40,000 төгрөг, нийт 900,000 төгрөг гаргуулахаар шаардлагаа тодорхойлсон.
Хариуцагч зуучлалын хөлс 200,000 төгрөг, гэрээнээс татгалзсаны шимтгэл 220,000 төгрөг, угаалгын машин худалдсан төлбөрт 60,000 төгрөг, 3 хоногийн түрээсийн төлбөрт 80,000 төгрөг суутгасан тул 560,000 төгрөгийг олгохгүй, мөн 3 хоногт гаргасан зардлыг би хариуцахгүй тул 400,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.
2. Зохигч 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр үл хөдлөх хөрөнгө хөлслөх гэрээ-р 34-502 тоот орон сууцыг нэг сарын хугацаатай, сарын нийт түрээсийн үнэ 1,020,000 төгрөг, ашиглалтын зардал 80,000 төгрөг байхаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан, талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээний харилцаа үүсжээ.
Дээрх түрээсийн төлбөр болох 1,200,000 төгрөг дээр зуучлалын хөлс 100,000 төгрөг, угаалгын машин худалдан авсан төлбөр 60,000 төгрөг, нийт 1,360,000 төгрөгийг С.******* нь Л.т шилжүүлсэн, түүнээс хариуцагч 900,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлсэн, орон сууцны түлхүүрийг 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авсан, өгсөн үйл баримтын талаар талууд маргаагүй, зөвшөөрсөн.
Иймд худалдах, худалдан авах гэрээний харилцаа давхар үүссэн байна.
3. Нэхэмжлэгч орон сууцыг хүлээн авсан өдөр буюу 2025 оны 04 дүгээр сарын 29-ний орой жоом, бясаа ихтэй гэх шалтгаанаар түрээсийн гэрээнээс татгалзахаа мэдэгдэж, түрээслүүлэгч Л. мөн өдөр саналыг хүлээн авсан талаар зохигч шүүх хуралдаанд тайлбараа гаргадаг.
Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заажээ.
Түрээсийн гэрээнээс татгалзсан тул хариуцагчийн зуучлалын хөлс 200,000 төгрөг, гэрээг хугацаанаас өмнө цуцалсан шимтгэлд 220,000 төгрөг суутгасан гэх тайлбар үндэслэлгүй байна.
4. Нэхэмжлэгч С.******* ...түрээсийн орон сууцыг хүлээлгэн өгөхөөр удаа дараа хандсан, ажил дээр нь байнга очиж цагдаад хандана гэж хэлж байж 900,000 төгрөгөө буцаан авсан, өөрөө түлхүүрээ авахгүй байсан гэж, хариуцагч Л. ...орон сууцыг хүлээлгэн өгөхгүй удаа дараа утасдуулж арай гэж түлхүүрээ авсан, байрыг хүлээлгэн өгөөгүй гэж талууд зөрүүтэй тайлбар гаргах боловч хэн аль нь тайлбараа баримтаар нотлоогүй учир нэг сарын түрээсийн төлбөр 1,020,000 төгрөг /ашиглаагүй учраас 80,000 төгрөгийн ашиглалтын зардал орохгүй/:30 хоног=1 өдрийн түрээсийн төлбөр 34,000 төгрөг*3 хоног 102,000 төгрөгийг талуудад хуваан хариуцуулж буюу нэг талд 51,000 төгрөг байхаар шийдвэрлэв.
5. Иргэний хуулийн 24******* зүйлийн 243.1-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээхээр заасан.
Хариуцагч талаас орон сууцыг анх хүлээлгэн өгөхөд буюу худалдсан угаалгын машин байсанд нэхэмжлэгч талаас маргаагүй бөгөөд харин орон сууцны түлхүүрийг хүлээлгэн өгөхдөө байрыг хүлээлцээгүй, хариуцагч талаас угаалгын машин байгаагүй, угаалгын машиныг аваад явсан гэх тайлбарыг нэхэмжлэгч талаас баримтаар няцаагаагүй тул 60,000 төгрөгийг нэхэмжлэгч С.******* буцаан шаардах эрхгүй байна.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй татгалзлынхаа үндэслэлийг нотлох баримтыг хариуцагч нь гаргаж өгөх үүрэгтэй. Нэхэмжлэгч С.******* хариуцагчаас шалтгаалж 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс хойш 3 хоног зочид буудалд 300,000 төгрөгөөр байрласан, тээврийн зардал 40,000 төгрөг болсон гэх шаардлагаа нотлох баримтаар нотлоогүй тул шаардлагыг үндэслэлгүй гэж үзнэ.
7. Иймд хариуцагч Л.аас зуучлалын хөлс гэх 200,000 төгрөг, гэрээ цуцалсан шимтгэл гэх 220,000, төгрөг, 1,5 хоногийн түрээсийн төлбөр 51,000 төгрөг, нийт 471,000 төгрөг гаргуулж С.*******өд олгож, нэхэмжлэлээс үлдэх 429,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
8.Шүүхийн зардал: Нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох хураамжийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 24******* зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Л.аас 471,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.*******өд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 429,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 26,500 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.аас улсын тэмдэгтийн хураамжид 14,780 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.*******өд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЦОЛМОН