Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 123/ШШ2026/0048

 

 

 

2026       07        06                                             123/ШШ2026/0048

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Одонтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: ***,

Хариуцагч: *** Гаалийн газрын Хяналт шалгалтын албаны хяналт шалгалт хариуцсан гаалийн улсын байцаагч *** нарын хооронд үүссэн

*** Гаалийн газрын гаалийн хяналт шалгалтын улсын байцаагчийн 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн *** дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах, хураагдсан эд зүйлийг буцаан олгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч *** , хариуцагч *** Гаалийн газрын гаалийн улсын байцаагч *** , гэрч *** шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Будхүү нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гомдлын шаардлага:

1.1. “...*** Гаалийн газрын гаалийн хяналт шалгалтын улсын байцаагчийн 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн *** дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах, хураагдсан эд зүйлийг буцаан олгуулах” гэжээ.

Хоёр. Гомдлын үйл баримт, процессын түүхийн талаар:

1.1. Монгол Улсын иргэн *** нь 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр ОМ502 аялалын дугаартай Нарита-Улаанбаатар чиглэлийн онгоцоор Япон улсаас Монгол Улсад ирэхдээ Япон улсад үйлдвэрлэсэн Моунжаро гэх тарилгаас 2,5 мг-тай 12 ширхэг, 5 мг-тай 15 ширхэг, 7,5 мг-тай 17 ширхэг, нийт 44 ширхэг тарилга, 2 өөр төрлийн хайрцагтай нүдний дусаагуур 107 ширхэг, FITS green coffee bean нэршилтэй тураах кофе 533 ширхэг, өөх шатаах тураах тос 18 ширхэг, хумс арчилгаа гель 18 ширхгийг Монгол Улсын хилээр нэвтрүүлжээ.

1.2. Тус өдөр *** Гаалийн газрын Хяналт шалгалтын албаны хяналт шалгалт хариуцсан гаалийн улсын байцаагч *** нь 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр ээлжийн хуваарийн дагуу ачаа тээш нягтлан шалгах аппарат дээр үүрэг гүйцэтгэсэн ба үүрэг гүйцэтгэж байх хугацаанд ОМ502 аяллын дугаартай Нарита-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн Монгол улсын иргэн *** 2 хар чемоданд үзлэг шалгалт хийж, тээшинд Моунжаро гэх тарилга 44 ширхэг, нүдний дусаагуур 104 ширхэг, тураах кофе 500 ширхэг, өөх шатаах тураах тос 17 ширхэг, хумс арчилгаа гель 18 ширхэг, нийт 683 ширхэг эм, эмнэлгийн хэрэгсэл байсныг олж илрүүлсэн байна.

1.3. Улмаар *** Гаалийн газрын Хяналт шалгалтын албаны хяналт шалгалт хариуцсан гаалийн улсын байцаагч *** нь Монгол Улсын иргэн *** тарифын бус хязгаарлалт тогтоосон, Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэлгүй эмийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан гэх үндэслэлээр саатуулан Зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, түүнд Гаалийн газрын гаалийн хяналт шалгалтын улсын байцаагчийн 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн *** дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт заасны дагуу нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолтой эд зүйл болох Моунжаро гэх тарилга 44 ширхэг, нүдний дусаагуур 104 ширхэг, тураах кофе 500 ширхэг, өөх шатаах тураах тос 17 ширхэг, хумс арчилгаа гель 18 ширхэг, нийт 683 ширхэг эм, эмнэлгийн хэрэгслийг хураан авч шийдвэрлэжээ.

1.4. Гомдол гаргагч *** нь “...*** Гаалийн газрын гаалийн улсын байцаагчийн 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн *** дугаар шийтгэлийн шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч тус шүүхэд 2026 оны 06 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэл гаргасан байна. (хавтаст хэргийн 1-3 дахь тал)

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчийн тайлбар түүний үндэслэл:

3.1. Гомдол гаргагч *** шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.7 дугаар зүйлийн 2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 94.1-д заасны дагуу *** Гаалийн газар гаалийн улсын байцаагч *** гийн гаргасан №*** дугаартай шийтгэл ногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Иргэн *** , *** бид хоёр 2025 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн ОМ501 нислэгээр Улаанбаатар-Нарита чиглэлд явж, буцаж ирэхдээ *** 4 дүгээр сарын 29-ний өдөр ОМ502 нислэгээр Улаанбаатарт, *** Японд эмнэлэгт үзүүлж улмаар 5 дугаар сарын 04-ний өдөр ОМ502 нислэгээр Улаанбаатарт ирсэн юм. *** хавдрын эмчилгээтэй бие тааруу байсан тул би илүү ачааг нь өөрийн зарим ачааны хамт 4 дүгээр сарын 29-ний өдөр авч ирсэн. Гэтэл гаалийн байцаагч ачааг хурааж, зөрчлийн шийдвэр ногдуулахдаа хуулийн олон заалт зөрчсөн байна.

Гаалийн байцаагч *** “шоронд орох чинь дутаа юу” гэж намайг айлган сүрдүүлж *** надаар буруугаа хүлээсэн тайлбар бичүүлж авсны зэрэгцээ, зөрчил шалгасан тэмдэглэлд гарын үсэг зуруулж авсан. Уг нь би зурахгүй гэсэн боловч шоронгоор айлган гарын үсэг зуруулж авсан. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу зөрчлийг ажлын 5 хоногт шалгах үүрэгтэй байх бөгөөд зөрчлийг шалгаж тогтоохдоо баримтад үндэслэх ёстой. Гэтэл бидний эмчийн магадалгаа, баримтыг шалгаж үзээч гэж улсын байцаагчид хүсэлтээ гаргаад (вайбер чатаар илгээсэн, учир нь тухайн өдөр гарсны дараа ээлжид орсон байсан), мөн эрүүл мэндийн магадалгаа, баримтуудыг өгсөөр байтал тэдгээрийг судалж шалгаагүй шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Гаалийн тухай хуулийн 227.1. Улс хоорондын үйлчилгээний төмөр зам, автобус, хөлөг онгоц, нисэх онгоц болон хувийн тээврийн хэрэгслээр зорчигч нь өөрийн болон Гэр бүлийн тухай хуулийн 3.1.4-т заасан гэр бүлийн гишүүний хэрэгцээнд зориулан авч яваа эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг зорчигчийн хувийн хэрэглээний эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн гэнэ.", 227.3. Энэ хуулийн 227.1, 227.2-т заасан эм, эмнэлгийн хэрэгслийг импортын бараа гэж үзэхгүй бөгөөд импортын зөвшөөрөл шаардахгүй", 227.4. Энэ хуулийн 227.1, 227.2-т заасан зорчигчийн болон шуудан илгээмжээр илгээсэн хувийн хэрэглээнд яаралтай тусламж 17 хүртэл хоног/, удаан хугацаанд нөхөх эмчилгээ шаардах өвчтэй хүний хэрэглэдэг /3 сар хүртэлх/ эм, эмнэлгийн хэрэгсэл багтана гэж заасан. *** би бамбайн дутагдал, дотоод шүүрэл чихрийн шижингийн өвчинтэй, миний ээж, хамаатнуудад мөн ийм төрлийн өвчтэй хүмүүс бий. *** хорт хавдрын IV шатанд хагалгаанд, орж, олон удаагийн хими, туяа эмчилгээ хийлгэсэн, цогц эмчилгээ хийгдэж байгаа хавдрын өвчтөн. Хуулиар олгогдсон боломжийн хүрээнд бид хоёр ганцхан чемоданд өөрсдийн болон гэр бүлийнхнийхээ хувийн хэрэглээний эм, бэлдмэлийг авч ирсэн. Гэтэл гааль дээр шоронгоор айлган сүрдүүлж бидэнтэй зохисгүй хандаж, хуулиар олгосон боломжийг иргэддээ ээлтэй хэрэглэхгүй айлгах цагдах, торгох, хураах apra барилыг урьтал болгосонд гомдолтой байна. Хураагдсан бараа нь бид хоёрын болон гэр бүлийн гишүүдийн маань 3 сар хүртэлх хувийн хэрэглээний эм, хэрэгсэл, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн байсан. Гаалийн байцаагчид 2026 оны 5 сарын 5-нд энэ талаарх эмнэлгийн байгууллагын магадалгаа, холбогдох баримт бичгийг өгөх гэсэн боловч ээлжиндээ суусан 5 дугаар сарын 07-нд ээлжинд гарна гээд аваагүй. Эцэст нь эдгээр нотлох баримтыг авахгүйгээр асуудалд хэт нэг талаас хандаж гаалийн байцаагч 2026 оны 5 сарын 6-нд вайбер чатаар шийтгэл ногдуулсан шийдвэрээ бидэнд явуулсан. 5 сарын 7-нд биечлэн очиж шийдвэрийг авсан. Гаалийн байцаагчийн шийдвэрийн бичиг нь гаргагдахгүй, агуулга нь ойлгогдохгүй байгаа боловч бичсэн зарим хэсэгт бидний эд хөрөнгийг хурааж аваад *** аймгийн зөвлөлд шилжүүлэв гэсэн нь хууль зөрчсөн байна. Учир нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд гомдол гаргах, түүнийг шийдвэрлэж дуустал хураагдсан эд хөрөнгийг шилжүүлэх ёсгүй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 10.3.1-д заасны дагуу эдгээр нотлох баримт болон зөрчил шалгах ажиллагаанд гарсан эдгээр асуудлыг тал бүрээс нь судалж №*** дугаартай шийтгэл ногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хураагдсан эд хөрөнгийг буцаан олгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

3.2. Гомдол гаргагч *** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Токиогоос Улаанбаатар чиглэлийн онгоцоор буусан. Онгоцноос буухдаа бараа материалаа хураалгасан. Өвчтэй хүмүүсийн тариа байгаа учраас буцааж авах хүсэлтэй байна. Хураалгасан эм тариагаа авч өгөхийг хүсэж байна. Өмнө онгоцны буудал дээр хоносон байсан. Миний ачаа транзит ачаа руу орсныг мэдэхгүй байна. Би ядарсан байсан учир юу гэж хэлэхээ мэдэхгүй хэний ачаа вэ гэхэд хүний ачаа гэж хэлсэн. Хялбаршуулсан журмаар зөрчлийг хянан шийдвэрлэнэ, хүний ачаа авч явж байгаад шоронд орвол яах вэ гэж надад хэлж байсан. Тарилгыг хүнсний нэмэлт бүтээгдэхүүн гэж байсан. Би өөрөө хэрэглэдэг. Би 3 жилийн өмнө хагалгаанд орсон. Буджаргалын бие муудсан байсан учир ачаагаа надад өгч явуулсан. Нарийн зүйлийг би ойлгоогүй гарын үсэг зурсан. Тэр шөнө намайг шоронд орох хэмжээний зүйл авчирсан байна гэж хэлсэн. Би хар тамхи авчраагүй гэхэд хар тамхитай ялгаагүй гэсэн. Гарын үсэг зур зурахгүй бол шоронд орно гэсэн учир зурсан. Хүний ачаа байсан. Буджаргалын ачаа байсан ч бие нь муудсан учир би ачааг нь авчирсан. Би эмийн бичгийг авчраагүй. Адилхан тариаг Монос оруулж ирдэг. Монголд үнэтэй зардаг учир би Япон явж эмийг авчирсан. Энэ тариаг эмчийн заавраар хэрэглэдэг. Би гаалийн байцаагчийн ажлыг хүндэтгэж байгаа учраас шийтгэлийн хуудсыг хүлээн зөвшөөрч байна. Харин хураалгасан эд зүйлээ буцааж авмаар байна” гэв.

3.3. Хариуцагч *** Гаалийн газрын гаалийн хяналт шалгалтын улсын байцаагч *** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Монгол улсын иргэн *** тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад доорх тайлбарыг хүргүүлж байна.

*** Гаалийн газрын Хорио цээрийн албаны эм био бэлдмэл хариуцсан гаалийн улсын байцаагч *** би 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр ээлжийн хуваарийн дагуу ирэх ачаа тээш хяналт шалгалт хийж ирэгчийн аппарат дээр үүргээ гүйцэтгэсэн. Үүргээ гүйцэтгэж байхад ОМ502 аяллын дугаартай Нарита-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн ачаа тээшийг хянан нягталж дуусахад гаднаас дамжин өнгөрөх тээш орж ирэхэд тэр дотор 2 хар чемоданыг нууж далдлах зорилготой байсан нь харагдаж байсан орж ирснийг шахгахад эм тариа харагдаж байсан дахин шалгах гаалийн тэмдэглэгээгээ ороож дээш гарган шалгахад *** биеэс тусдаа 2 чемодан ачаа байсныг 7-3 хяналтын цэг дээр ажиллаж байсан Ариунболд байцаагч хянан шалгахад 5 нэр төрлийн 683 ширхэг эм, эмнэлгийн хэрэгсэл байсан. Үүнд: Тураах агууламжтай кофе - 500 ширхэг, тураах тос - 17 ширхэг, сахарын тариа (Моунжаро) - 44 ширхэг, эмчилгээний гель 18 ширхэг, нүдний дусаагуур - 104 ширхэг,  нийт 683 ширхэг эм эмнэлгийн хэрэгсэл 2 чемоданд хуваан хийсэн байсан. Эдгээр эм, эмнэлгийн хэрэгсэл нь Тарифын бус хязгаарлалттай бараа байх тул Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 11-д заасан Тарифын болон тарифын бус хязгаарлал тогтоосон барааг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, эсхүл нэвтрүүлэхийг завдсан бол тухайн зөрчилд холбогдох барааг хурааж, эсхүл үнийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох гэж заасны дагуу иргэн Нямаа овогтой Удвалыг 100000 төгрөгөөр саналыг холбогдох байгууллагад хүргүүлэхээр торгож тариаг устгуулах шийдвэрлэсэн.

Гаалийн тухай хуулийн 227 дугаар зүйлийн 227.4 дэх хэсэгт заасан "Энэ хуулийн 227.1, 227.2-т заасан зорчигчийн болон шуудан илгээмжээр илгээсэн хувийн хэрэглээнд яаралтай тусламж / 7 хүртэлх хонох / удаан хугацаанд нөхөх эмчилгээ шаардах өвчтэй хүний хэргэлдэг / 3 сар хүртэлх / эм, эмнэлгийн хэрэгсэл багтана", Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.4 дэх хэсэгт заасан “Иргэн, тусгай зөвшөөрөлгүй хуулийн этгээд эм, эмнэлгийн хэрэгслийг Гаалийн тухай хуулийн 227 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд импортлох, экспортлохыг хориглоно”, уг эм, эмнэлгийн хэрэгслийг *** аймгийн орон тооны бус зөвлөлд шилжүүлэх, зөрчлийн материалыг тээврийн прокурорт хүргүүлж шийдвэрлүүлсэн болно.

*** нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрч, хариуцлага хүлээхэд бэлэн гэж мэдүүлсэн. Иймд Нямаа овогтой Удвалаас тус шүүхэд гаргасан "Гаалийн улсын байцаагчийн 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн *** дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

3.4. Хариуцагч *** Гаалийн газрын гаалийн хяналт шалгалтын улсын байцаагч *** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... *** нь ачаа тээш шалгаж байхад транзит ачаагаар орж ирсэн. Хамгийн сүүлд орж ирсэн гэсэн үг. Хяналт шалгалтаас зайлс хийсэн үйлдэл болж байгаа юм. Дахин нягтлах скочоор тэмдэглэж дээш нь гаргаж ирж шалгахад их хэмжээний эм гарч ирсэн. Энэ хэний ачаа вэ гэхэд миний ачаа биш гэж хэлж байсан. Зөрчилд холбогдогчтой ярилцаж байгаад зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн. Зөрчил шийдвэрлэж байхад над руу хоёр гурван хүн ярьсан. Би тэрийг хүлээн зөвшөөрөөгүй. Энэ хүн мөн ахлахтай уулзана гэж байсан бараг өглөө хүртэл хамт байсан. *** ын ачаанд байсан Монгол улсад бүртгэлгүй тарилга ачаанд нь байсан. Монгол улсад бүртгэлгүй эм оруулж ирсэн” гэв. 

3.5. Гэрч *** шүүхэд өгсөн мэдүүлэгтээ: “...Би *** тай Японы визэнд 2026 оны 03 дугаар сард орохдоо танилцсан. Визэнд дотоод шүүрлийн эмнэлэгт шинжилгээ өгөх зорилгоор орж бид хоёрын виз гарсан. Ингээд *** бид 2 хамт Япон улс руу явсан. Агаарын даралтаас болж миний бие муудсан. Бид хоёр явснаасаа хойш байнга хамт байж, буудалд гурав хоносон. Зорилго нь гурав хоног яваад ирэх байсан ч миний бие муудаж визээ сунгасан. Орчуулагч хөлсөлж нэг өдөр хэрэгтэй юм аа авсан. Удвалд нэг чимоданаа өгч явуулсан. Би гар тээштэй үлдэж 2026 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Монголдоо ирсэн. Гааль дээр хураагдсан байгаа бүтээгдэхүүн сахарын тариа 2.5 мг, 5 мг, 7.5 мг-тай тарианууд нь миний гурван сарын хэрэглээ. Кофены чихэр бол Вьетнамаас хуримтлуулсаар байгаад *** бид хоёр хувааж авсан. Миний хумс химийн эмчилгээнд орсноос болоод үүрээд унасан. Үүнд 18 ширхэг хумс бэхжүүлэгч авсан тэр минийх. Нетворкийн хүмүүст нэг, нэг ширхэг өгнө гэж авсан байсан, 47 хүн байдаг. Харин 25 ширхгийг нь гэрийнхэн, найз, нөхдөдөө авсан. *** мөн тэгж авсан. Хуралд ороод ирсэн гээд мөн гарын бэлэг авсан. Хураагдсан бүтээгдэхүүний тал нь минийх байгаа юм. Би 2022 онд хөхний хавдраар анх оношлогдсон. Дараа нь өнчин тархинд үсэрхийлсэн гэсэн 2 оноштой. Одоо эмчлэгдээд явж байгаа. Химийн тариаг хэд хийлгэснээ сайн санахгүй байна. Хоёр жилийн хугацаанд буюу 2024 он хүртэл эмчилгээ хийлгэсэн,  2024 оноос хойш энэ эмийг уугаад явж байгаа. Би Монгол Улс руу ирэхдээ ямар ч юм авч ирэх тэнхэлгүй байсан учраас ачаагаа *** д өгөөд явуулсан.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс хэргийг хянан хэлэлцээд хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг үндэслэн гомдол гаргагчийн гомдлын шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэг. Шүүхэд гомдол гаргах эрхийн тухайд:

1.1. Тус шүүхэд гомдол гаргагч *** нь *** Гаалийн газрын гаалийн улсын байцаагчийн 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн *** дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах, хураагдсан эд зүйлийг буцаан олгуулах тухай гомдол гаргажээ.

1.2. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 6.11 дүгээр зүйлийн 11.21., 2 дугаар зүйлд зааснаар захиргааны хэргийн шүүхийн маргаан бөгөөд эрх бүхий албан тушаалтан болох *** Гаалийн газрын гаалийн улсын байцаагчийн 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн *** дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах, хураагдсан эд зүйлийг буцаан олгуулахтай холбогдох гомдлыг мөн хуулийн 7.7. дугаар зүйлийн 2.-т заасны дагуу тус шүүх хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэсэн.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессийг дурдахад:

2.1. Хариуцагч *** Гаалийн газрын гаалийн улсын байцаагч *** нь 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр ачаа тээш нягтлан шалгах аппаратад үүргээ гүйцэтгэж  ОМ502 аяллын дугаартай Нарита-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн Монгол улсын иргэн *** биеэс тусдаа ачаа болох 2 чемоданд үзлэг шалгалт хийж Япон улсаас импортолсон Моунжаро гэх нэршилтэй тарилга 2,5 мг-тай 12 ширхэг, 5 мг-тай 15 ширхэг, 7,5 мг-тай 17 ширхэг, нийт 44 ширхэг тарилга, 2 өөр төрлийн хайрцагтай нүдний дусаагуур 107 ширхэг, FITS green coffee bean нэршилтэй тураах кофе 533 ширхэг, өөх шатаах тураах тос 18 ширхэг, хумс арчилгаа гель 18 ширхгийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан зөрчилд хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.

2.2. *** нь 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Япон улсад үйлдвэрлэсэн Моунжаро гэх нэршилтэй тарилга 2,5 мг-тай 12 ширхэг, 5 мг-тай 15 ширхэг, 7,5 мг-тай 17 ширхэг, нийт 44 ширхэг тарилга, 2 өөр төрлийн хайрцагтай нүдний дусаагуур 107 ширхэг, FITS green coffee bean нэршилтэй тураах кофе 533 ширхэг, өөх шатаах тураах тос 18 ширхэг, хумс арчилгаа гель 18 ширхгийг Монгол Улсын хилээр нэвтрэхдээ Тарифын бус хязгаарлалт тогтоосон, Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэлгүй эмийг Монгол Улсын хилээр хэврүүлэхийг завдсан гэх үндэслэлээр *** д 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, *** дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт заасны дагуу 100 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 100,000 төгрөгөөр торгож, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолтой эд зүйлийг хураан авч шийдвэрлэсэн байна. (хавтаст хэргийн 12 дахь тал)

Гурав. Маргаж буй гомдлын үндэслэлийн тухайд,

3.1. Гомдол гаргагчаас “... *** би бамбайн дутагдал, дотоод шүүрэл чихрийн шижингийн өвчинтэй, миний ээж, хамаатнуудад мөн ийм төрлийн өвчтэй хүмүүс байгаа. Мөн *** хорт хавдрын IV шатанд хагалгаанд, орж, олон удаагийн хими, туяа эмчилгээ хийлгэсэн, цогц эмчилгээ хийгдэж байгаа хавдрын өвчтөн. Хуулиар олгогдсон боломжийн хүрээнд бид хоёр ганцхан чемоданд өөрсдийн болон гэр бүлийнхнийхээ хувийн хэрэглээний эм, бэлдмэлийг авч ирсэн. Хураагдсан бараа нь бид хоёрын болон гэр бүлийн гишүүдийн маань 3 сар хүртэлх хувийн хэрэглээний эм, хэрэгсэл, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн байсан. Гаалийн байцаагчид 2026 оны 5 дугаар сарын 5-нд энэ талаарх эмнэлгийн байгууллагын магадалгаа, холбогдох баримт бичгийг өгөх гэсэн боловч хүлээж  аваагүй гэж,

3.2. Хариуцагчаас гомдол гаргагч *** нь тарифын бус хязгаарлалт тогтоосон барааг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан. Гаалийн тухай хуулийн 227 дугаар зүйлийн 227.4 дэх хэсэгт заасан “Энэ хуулийн 227.1, 227.2-т заасан зорчигчийн болон шуудан илгээмжээр илгээсэн хувийн хэрэглээнд яаралтай тусламж / 7 хүртэлх хонох / удаан хугацаанд нөхөх эмчилгээ шаардах өвчтэй хүний хэргэлдэг / 3 сар хүртэлх / эм, эмнэлгийн хэрэгсэл багтана”, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.4 дэх хэсэгт заасан “Иргэн, тусгай зөвшөөрөлгүй хуулийн этгээд эм, эмнэлгийн хэрэгслийг Гаалийн тухай хуулийн 227 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд импортлох, экспортлохыг хориглоно” гэж заасныг зөрчсөн гэж тус тус маргажээ.

Дөрөв. *** Гаалийн газрын гаалийн хяналт шалгалтын улсын байцаагчийн 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн *** дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлийн тухайд:

4.1. Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршино”, 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ”, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шийтгэлийн зорилго нь хүн, хуулийн этгээдийг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, шударга ёсыг тогтооход оршино”, 2 дахь хэсэгт “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна”, 3.3. дугаар зүйлийн. Шийтгэл төрөл 1. Зөрчил үйлдсэн хүн, .. дараахь шийтгэл оногдуулна: 1.1. торгох шийтгэл, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэмжээгээр шүүх, эрх бүхий албан тушаалтнаас мөнгөн төлбөр оногдуулахыг торгох шийтгэл гэнэ” гэж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1. дэх хэсэгт  “Энэ хуулийн зорилт нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үндэслэл, журмыг тогтоож, зөрчлийг шалгах, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах, энэхүү ажиллагааны явцад хүн, .. хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад оршино.” гэж тус тус зааснаар хуулийн зорилго, зорилтыг тодорхойлж, зөрчлийг шинжийг харгалзан шийтгэл оногдуулахаар тусгасан.

4.2. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.11. дэх хэсэгт зааснаар  эрх бүхий албан тушаалтан болох гаалийн улсын байцаагч нь Зөрчлийн тухай хуулийн ... , 11.21, ... дүгээр зүйлд заасан зөрчлийг шалган шийдвэрлэхээр зохицуулжээ.

  4.3. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1. дүгээр зүйл. Зөрчил шалгах ажиллагаа 1.-д “Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ., 4.3. дугаар зүйл. Үзлэг хийх 1.-д Эрх бүхий албан тушаалтаэн зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг тогтоох зорилгоор үзлэг хийнэ. 7.-д Эд зүйл, ачаа тээш, ... үзлэг хийхэд эзэмшигчийг байлцуулна.  .. эсхүл гэрэл зураг, дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлж болно., 4.8 дугаар зүйл. Мэдүүлэг авах 1.-д Эрх бүхий албан тушаалтан зөрчил гаргасан байдлыг тодруулах, зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримт, мэдээллийг олох зорилгоор мэдүүлэг авна., 3.-д Холбогдогчоос мэдүүлэг авахын өмнө түүнд үнэн зөв мэдүүлэг өгөхийн ач холбогдлыг тайлбарлаж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаатай холбоотой нууцыг хадгалах талаар мэдэгдэнэ.” гэж тус тус заасны дагуу мэдүүлэг авч, холбогдогч *** нь тайлбараа бичгээр өгсөн болох нь хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн материал, шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогч нарын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар зөрчил гаргасан болох нь тогтоогдсон байна. (хавтаст хэргийн 38-52 дахь тал)

4.4. Мөн хуулийн 4.14 дүгээр зүйлийн Нотлох баримт 1.-д Зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг зөрчлийн нотлох баримт гэнэ.  2.-д Зөрчлийн нотлох баримт нь гэрч, .., холбогдогчийн мэдүүлэг, .., баримт бичиг,..., мэдүүлэг, гэрэл зураг, зураглал, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг, зөрчил шалган ажиллагааны .. тэмдэглэл, хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас ирүүлсэн зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэл,.., бусад баримтаар тодорхойлогдоно., 4.15 дугаар зүйл. Зөрчлийг нотлох 1.-д Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ., 6.6. дугаар зүйл. Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх 4.-д Эрх бүхий албан тушаалтан хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэж, шийтгэл оногдуулахдаа энэ хуулийн 7.1 дүгээр зүйлд заасан журмыг баримтлна.” гэж тус тус заасны дагуу эрх бүхий албан тушаалтан болох гаалийн улсын байцаагч нь холбогдогчид *** д холбогдох нотлох баримтыг үндэслэн торгох шийтгэл оногдуулжээ.

4.5. Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт “Тарифын болон тарифын бус хязгаарлалт тогтоосон барааг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, эсхүл нэвтрүүлэхийг завдсан бол тухайн зөрчилд холбогдох барааг хурааж, эсхүл үнийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно”, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.4 дэх хэсэгт “Иргэн, тусгай зөвшөөрөлгүй хуулийн этгээд эм, эмнэлгийн хэрэгслийг Гаалийн тухай хуулийн 227 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд импортлох, экспортлохыг хориглоно” гэж зааснаар 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн *** дугаар шийтгэлийн хуудсаар 100000 /нэг зуун мянга/ нэг зуун нэгжтэй тэнцэх төгрөгөөр гомдол гаргагч *** д торгох шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

4.6. Моунжаро гэх тарилга нь Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт заасан тарифын бус хязгаарлалт тогтоосон барааны нэр төрөлд хамаарах бөгөөд Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэлгүй, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.4 дэх хэсэгт заасан иргэн, тусгай зөвшөөрөлгүй хуулийн этгээд эм, эмнэлгийн хэрэгслийг Гаалийн тухай хуулийн 227 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд импортлох, экспортлохыг хоригложээ.

4.7. Мөн Улсын Их Хурлын 1998 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох, тарифын бус бусад хязгаарлалт тогтоох бүлэг барааны жагсаалтыг батлах тухай 05 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын 3 дахь заалтад заасан “зайлшгүй хяналтад байх эмчилгээ, ..” гэж тодорхойлсон, Монгол Улсын эмийн бүртгэлийн LicemedWeb цахим бүртгэлээс Mounjaro гэх нэрээр хайлт хийхэд мэдээлэл байхгүй буюу бүртгэлгүй байна.

4.8. Түүнчлэн Улмаар *** Гаалийн газрын Хяналт шалгалтын албаны хяналт шалгалт хариуцсан гаалийн улсын байцаагч *** нь гомдол гаргагч *** ын Япон улсад үйлдвэрлэсэн Моунжаро гэх тарилгаас 2,5 мг-тай 12 ширхэг, 5 мг-тай 15 ширхэг, 7,5 мг-тай 17 ширхэг, нийт 44 ширхэг тарилга, 2 өөр төрлийн хайрцагтай нүдний дусаагуур 107 ширхэг, FITS green coffee bean нэршилтэй тураах кофе 533 ширхэг, өөх шатаах тураах тос 18 ширхэг, хумс арчилгаа гель 18 ширхэгийг Улсын хилээр нэтрүүлэхийг хориглох, тарифын бус бусад хязгаарлалттай тогтоох бүлэг барааг нэвтрүүлсэн, эм, эмнэлгийн хэрэгслийг хүний хувийн хэрэглээг хэтрүүлсэн гэх зөрчил гаргасанд тооцож, Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт зааснаар торгох шийтгэл оногдуулсан нь хуульд нийцжээ.

4.9. Гаалийн улсын байцаагч нь гомдол гаргагчийн гаргасан зөрчилтэй холбогдуулан хяналт шалгалт хийж, улмаар хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж, энэ талаар холбогдогчид танилцуулж, хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж мэдүүлэг, тайлбар зэргийг авсан байна.

4.10. Өөрөөр хэлбэл, гомдол гаргагчийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл, баримт бичгийг хураан авсан тухай тэмдэглэл, холбогдогчийн гараар бичсэн тайлбар зэргээр зөрчил үйлдсэн нь тогтоогдсон тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол” гэсний дагуу хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулсан байна

4.11. Иймд дээрх хууль зүйн үндэслэлээр Чингис хаан” олон улсын нисэх буудал дахь Гаалийн газрын Хяналт шалгалтын албаны хяналт шалгалт хариуцсан гаалийн улсын байцаагчийн 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн *** дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

Тав. Хураагдсан эд зүйлийг буцаан олгуулах нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлийн тухайд:

5.1. Шүүхээс *** Гаалийн газрын 307/3 тоотод байрлах түр агуулахад үзлэг хийхэд Моунжаро гэх нэршилтэй тарилга 2,5 мг-тай 12 ширхэг, 5 мг-тай 15 ширхэг, 7,5 мг-тай 17 ширхэг, нийт 44 ширхэг тарилга, 2 өөр төрлийн хайрцагтай нүдний дусаагуур 107 ширхэг, FITS green coffee bean нэршилтэй тураах кофе 533 ширхэг, өөх шатаах тураах тос 18 ширхэг, хумс арчилгаа гель 18 ширхэг, тухайн Япон улсад үйлдвэрлэсэн Моунжаро гэх нэршилтэй тарианы дуусах хугацаа нь 2.5мг 2027.10 сард, 5мг 2027.09 сард, 7.5.мг 2027.10 сард, нүдний дусаагууруудын /хиймэл нулимас/ дуусах хугацаа 2028.10 сард, тураах кофены дуусах хугацаа нь 2028.04 сард, өөх шатаах тураах тосны дуусах хугацаа нь 2027.06 сард дуусах хугацаатай бөгөөд холбогдох эд зүйлийн зургийг баталгаажуулж, хэрэгт хавсаргасан. (хавтаст хэргийн 70-81 дэх тал)

5.2. Гомдол гаргагч *** нь шүүхэд гаргасан гомдолдоо “... би бамбайн дутагдал, дотоод шүүрэл чихрийн шижингийн өвчинтэй, миний ээж, хамаатнуудад мөн ийм төрлийн өвчтэй хүмүүс байгаа. Мөн *** хорт хавдрын IV шатанд хагалгаанд, орж, олон удаагийн хими, туяа эмчилгээ хийлгэсэн, цогц эмчилгээ хийгдэж байгаа хавдрын өвчтөн... Хураагдсан бараа нь бид хоёрын болон гэр бүлийн гишүүдийн маань 3 сар хүртэлх хувийн хэрэглээний эм, хэрэгсэл, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн байсан. Гаалийн байцаагчид 2026 оны 5 дугаар сарын 5-нд энэ талаарх эмнэлгийн байгууллагын магадалгаа, холбогдох баримт бичгийг өгөх гэсэн боловч хүлээж  аваагүй.” гэж,

5.3. Гэрч *** шүүхэд өгсөн мэдүүлэгтээ: “..Би 2022 онд хөхний хавдраар анх оношлогдсон. Дараа нь өнчин тархинд үсэрхийлсэн гэсэн 2 оноштой. Одоо эмчлэгдээд явж байгаа. Химийн тариаг хэд хийлгэснээ сайн санахгүй байна. *** бид 2 хамт Япон улс руу явсан. Агаарын даралтаас болж миний бие муудаж визээ сунгасан. Удвалд нэг чимоданаа өгч явуулсан. Би гар тээштэй үлдэж 2026 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Монголдоо ирсэн. Гааль дээр хураагдсан байгаа бүтээгдэхүүн сахарын тариа 2.5 мг, 5 мг, 7.5 мг-тай тарианууд нь миний гурван сарын хэрэглээ.. Миний хумс химийн эмчилгээнд орсноос болоод үүрээд унасан... Хоёр жилийн хугацаанд буюу 2024 он хүртэл эмчилгээ хийлгэсэн,  2024 оноос хойш энэ эмийг уугаад явж байгаа. Би Монгол Улс руу ирэхдээ ямар ч юм авч ирэх тэнхэлгүй байсан учраас ачаагаа *** д өгөөд явуулсан.” гэж тус тус мэдүүлдэг.

5.4. Уг гомдол, мэдүүлэгт дурдсан үндэслэлийг хянаад, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.6. дахь хэсэгт “Зорчигчийн хувийн хэрэглээний эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх асуудлыг Гаалийн тухай хуулийн 227 дугаар зүйлд заасны дагуу зохицуулна.” гэж,  Гаалийн тухай хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх  хэсэгт “Улс хоорондын үйлчилгээний төмөр зам, автобус, хөлөг онгоц, нисэх онгоц болон хувийн тээврийн хэрэгслээр зорчигч нь өөрийн болон Гэр бүлийн тухай хуулийн 3.1.4-т заасан гэр бүлийн гишүүний хэрэгцээнд зориулан авч яваа эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг зорчигчийн хувийн хэрэглээний эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн гэнэ.” 227.10. дахь хэсэгт “Зорчигчийн хувийн хэрэглээний эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг нэвтрүүлэхдээ гаалийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага иргэн, бүтээгдэхүүн тус бүрээр бүртгэл үүсгэж, энэ хуулийн 227.4-т заасан хугацааг баримталж байгаа эсэхэд хяналт тавина.” гэж,

 

5.5. Мөн Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1. дэх хэсгийн 3.1.4.“гэр бүлийн гишүүн” гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг;, 3.1.5.-д “төрлийн хүн” гэж гэрлэгчийн эцэг, эх, өвөг эцэг, эмэг эх, ач хүү, ач охин, зээ хүү, зээ охин, тэдгээрийн хүүхдийг;” гэж,

 

5.6. Түүнчлэн Гаалийн тухай хуулийн 227 дугаар зүйлийн 227.4 дэх  хэсэгт “Энэ хуулийн 227.1, 227.2-т заасан зорчигчийн болон шуудан илгээмжээр илгээсэн хувийн хэрэглээнд яаралтай тусламж /7 хүртэл хоног/, удаан хугацаанд нөхөх эмчилгээ шаардах өвчтэй хүний хэрэглэдэг /3 сар хүртэлх/ эм, эмнэлгийн хэрэгсэл багтана”, 227.5 дахь хэсэгт “Энэ хуулийн 227.4-т заасан зорчигчийн яаралтай тусламж /7 хүртэл хоног/-ийн эмийг эмчийн бичсэн жороор, 3 сар хүртэлх хувийн хэрэглээний эм, эмнэлгийн хэрэгслийг эмнэлгийн байгууллагын магадалгаа, холбогдох бусад баримт бичгийг үндэслэж нэвтрүүлнэ.” гэж зааснаар шүүх нь зорчигч *** , гэр бүлийн гишүүн Л.Манлай болон гэрч *** хүндэтгэн үзэх шалтгаантай байх тул эм, эмчилгээний эмийг эмчийн бичсэн жороор, 3 сар хүртэлх улсын хилээр холбогдох бичиг баримтын бүрдүүлж, хувийн хэрэглээний эмийг нэвтрүүлэх эрхтэй гэж дүгнэв.

 

5.7. Түүнчлэн Улсын Их Хурлын 1998 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох, тарифын бус бусад хязгаарлалт тогтоох бүлэг барааны жагсаалт”, Засгийн газрын 2001 оны 319 дүгээр тогтоолоор “Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон болон лицензтэй нэвтрүүлэх барааны кодлосон жагсаалт, журам батлах тухай”-ыг тус тус баталсан бөгөөд (нүдний дусаагуур /хиймэл нулимас/, FITS green coffee bean нэршилтэй тураах кофе, өөх шатаах тураах тос, хумс арчилгаа гель) энэхүү жагсаалтанд ороогүй байгаа тул тарифын болон тарифын хязгаарлалтанд хамаарахгүй байна.

 

5.8. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.12 дугаар зүйл. Хураан авсан, битүүжилсэн хөрөнгө, орлого, эд зүйлийн талаар авах арга хэмжээ 1.-т “Шүүх, ... хураан авсан ... эд зүйлийн хадгалалт, хамгаалтыг хариуцна.”, 14.-т “Шүүх энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 7,8 дахь хэсэгт заасан зөрчлийн хэргийн улмаас хураан авсан, .. эд зүйлийн талаар энэ зүйлийн 15 дахь заалтад заалтад заасан шийдвэрийг гаргана.” 15.-д “Эрх бүхий албан тушаалтан энэ хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг гаргахдаа зөрчил шалгах ажиллагааны журмын дагуу хураан авсан, .. эд зүйлийн талаар дараах шийдвэрийг аль нэгийг гаргана, 15.1.-д “эзэмшигчид нь буцаан олгох,” гэж тус тус зохицуулсан.

 

5.9. Иймд, шүүхээс гомдол гаргагч *** болон гэр бүлийн гишүүн Л.Манлай, гэрч *** холбогдох онош тогтоогдсон эмчийн тодорхойлолт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг тогтоосон акт, эмчлүүлэгчдийн карт болон бусад бичгийн баримтыг үндэслэн хуульд нийцүүлж, хураагдсан эд зүйл болох Япон улсад үйлдвэрлэсэн Моунжаро гэх нэршилтэй тарилгаас 2,5 мг-тай 12 ширхэг, 5 мг-тай 15 ширхэг, 7,5 мг-тай 17 ширхэг, нийт 44 ширхэг тарилга, 2 өөр төрлийн хайрцагтай нүдний дусаагуур 107 ширхэг, FITS green coffee bean нэршилтэй тураах кофе 533 ширхэг, өөх шатаах тураах тос 18 ширхэг, хумс арчилгаа гель 18 ширхгийг буцаан олгож, уг нэхэмжлэлийг шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй. (хавтаст хэргийн 5, 9-10, 13-17, 20, 22-34, 87-89 дэх тал)

6. Шүүхээс дээрх хууль зүйн үндэслэлээр гомдол гаргагч *** ын нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2., 106.3., 106.3.13. дахь заалт, 107 дугаар зүйл, 108 дугаар зүйл, 112 дугаар зүйлийн 112.4. дэх хэсгийн 112.4.3. дахь заалтыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 1.3. дугаар зүйлийн 1., 11.21 дүгээр зүйлийн 11. дэх хэсэгт заасныг  баримтлан гомдол гаргагч *** ын  *** Гаалийн газрын Хяналт шалгалтын албаны хяналт шалгалт хариуцсан Гаалийн газрын гаалийн улсын байцаагчид холбогдох 2026 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 0091625 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гаалийн тухай хуулийн 227 дугаар зүйлийн 227.1.,  227.5., Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.6. дэх хэсэгт заасныг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.12 дугаар зүйлийн 15.1.-д  зааснаар зөрчлийн хэрэгт хураагдсан эд зүйлийг гомдол гаргагч *** д  буцаан олгосугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1. дэх хэсэгт заасныг баримтлан гомдол гаргагч *** ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянган хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2. дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

  

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Б.ОДОНТУЯА