Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 197/ШШ2025/09986

 

 

2025 08 19 197/ШШ2025/09986

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Цолмон даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ******* аймаг, ******* сум, ******* баг ******* тоотод оршин суух ******* овогт *******ын ******* /рд:*******/-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, ******* дугаар хороолол, гудамж давхар тоотод оршин суух Миг даатгал ХХК /рд:4388054/-д холбогдох,

 

*******,104,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Төрмөнх, өмгөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Энхзаяа нар оролцов.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

1. Нэхэмжлэгч Д.******* хариуцагч Миг даатгал ХХК ХХК-д холбогдуулан авто машинд учирсан хохирол *******,104,000 төгрөгийг даатгалын гэрээний дагуу хариуцагчаас гаргуулж өгнө үү хэмээн шаардсан.

Хариуцагч Миг даатгал ХХК нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ осол болсон шалтгаан авто машины хуучин тэвшнээс болсон тул даатгалын нөхөн төлбөр олгохгүй гэжээ.

2. Зохигчийн хооронд 2024 оны 06 дугаар сарын 03-ний өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 03-ний өдөр хүртэл 1 жилийн хугацаатай Амгалан-авто тээврийн хэрэгслийн төрөлжсөн даатгалын гэрээ байгуулагдаж, тус гэрээгээр улсын дугаартай тээврийн хэрэгслийг 31,500,000 төгрөгөөр үнэлж, гэрээнд тусгасан нөхцөлийг дагуу 9 төрлийн эрсдэл үүссэн үед даатгуулагчид нөхөн төлбөр олгохоор тохиролцсон болох нь хэрэгт авагдсан дугаартай гэрээгээр тогтоогдож байна.

Талуудын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д зааснаар даатгалын гэрээний харилцаа үүссэн бөгөөд гэрээний хүчин төгөлдөр байдал, даатгалын төлбөрийг төлсөн эсэх, ослын үнэлгээ зэрэгт зохигч маргаагүй.

3. Нэхэмжлэгч 2024 оны 08 дугаар сарын 27-ний өдөр 22:40 цагийн үед Хөвсгөл аймаг, сумын нутаг дэвсгэрт асфальтан авто зам дээр тээврийн хэрэгслийг жолоодож явж байгаад гэнэт зам тээврийн осол гарч өөрийн тээврийн хэрэгсэлд хохирол учруулсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн 50/6-1801 тодорхойлолтоор тогтоогдож байна.

4. Хариуцагчийн зүгээс Д.*******ын даатгалын гэрээний 9.4-т заасан тээврийн хэрэгслийн дугуй, явах эд ангийн ердийн элэгдэл, гэмтэл, үйлдвэрийн гологдол.... зэргээс буюу шинжээчийн дүгнэлтээр тогтоосон авто машины явах эд ангийн тэвш элэгдэж гэмтсэнээс осол шалтгаалсан тул даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзах нөхцөл бүрдсэн хэмээн маргадаг.

Нэхэмжлэгч талаас авто машины тэвшийг даатгуулаагүй, зам тээврийн осол болсон үед тээврийн хэрэгсэлд учрах хохирлыг даатгуулсан хэмээн тайлбараа гаргасан нь үндэслэлтэй байна.

4.1 Талуудын хооронд байгуулсан даатгалын баталгааны 7 даатгалын эрсдэл хэсгийн 1-т зам тээврийн осол гэж тодорхойлсон бөгөөд даатгалын гэрээний 2.1.5-д даатгалын эрсдэл гэж даатгалын зүйлд хохирол учруулж болох даатгалын болзол бүрдэхийг, 2.1.16-д зам тээврийн осол гэж тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байх үеийн зам тээврийн ослыг ойлгоно. Батлагдаагүй, зориулалтын буюу баталгаат бус замаар явснаас үүдсэн болон автомашиныхаа хүч, туулах чадварыг үзэх, гол ус гатлах зэргээр автомашиндаа учруулсан хохирол хамаарахгүй гэж, харин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6.-д зам тээврийн осол" гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг ойлгохоор тус тус заажээ.

4.2 Хэдийгээр Шүүхийн шинжилгээний ерөнхий газраас ирүүлсэн тоот дүгнэлтэд ..хойд тэвшний хугарсан гэмтэл осолд шууд нөлөөлж болно хэмээн дүгнэсэн хэдий ч зохигч даатгалын гэрээ байгуулах үед тэвш зам тээврийн осол гарах хэмжээнд элэгдсэн болохыг хэн аль нь мэдээгүй, мөн гэрээний 9.5-д заасан фото зураг, үзлэгийг хийх үүргээ хариуцагч биелүүлээгүй, энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Харин тээврийн хэрэгсэл 20******* онд үйлдвэрлэгдсэн, даатгал хийгдэх үед 11 жил хэрэглэгдсэн талаар даатгагч мэдэж байсан буюу гэрээ байгуулахаас татгалзах эрхтэй байсан ч дээрх төрлийн эрсдэлийг хүлээн авч даатгалын гэрээг байгуулсан гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Д.******* авто машины эд ангийг /тэвш/ бус ямар нэг шалтгаанаар зам тээврийн осол болох эрсдэлээ даатгуулсан. Уг осол нь нэхэмжлэгчийн гэм буруу /хурд хэтрүүлэх, согтуурсан буюу мансуурсан үед, замын хөдөлгөөний дүрэм зөрчиж...г.м/-с болж үүссэн болох нь нотлогдохгүй байх тул шаардлага үндэслэлтэй.

5. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-т Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ, Даатгалын тухай хуулийн 4.1.4-т даатгалын тохиолдол гэж даатгуулсан зүйлд учирсан хохирол, тохиролцсон болзол бүрдэхийг заасан. Талуудын байгуулсан даатгалын гэрээний 8.2-т даатгалын нөхөн төлбөр олгохоор заасан, гэрээний уг заалтад дурдсан үүргийг нэхэмжлэгч зөрчсөн эсхүл Иргэний хуулийн 439 дүгээр зүйлийн 439.1-т заасан үүргээ биелүүлсэн эсэх болон осол болсон үйл явдлын талаар хариуцагч тал маргаагүй.

6. Ослын улмаас улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл хохирлын нийт үнэлгээг *******,104,000 төгрөгөөр үнэлсэн болох нь хэрэгт авагдсан Онцгой үнэлгээ ХХК-ийн гаргасан автомашин, техникийн үнэлгээний тайлан гэх баримтаар нотлогдож байх тул хариуцагч Миг даатгал ХХК-иас нийт *******,104,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.*******д олгож шийдвэрлэв.

2024 оны 06 дугаар сарын 03-ний өдөр Таван богд финанс ББСБ ХХК болон Д.******* нарын хооронд зээлийн гэрээ байгуулж, гэрээний үүргийн гүйцэтгэл хангуулахаар улсын дугаартай тээврийн хэрэгслийг шилжүүлсэн болох нь 94011-1426 дугаартай зээлийн болон FA01 фидуцын гэрээгээр тус тус нотлогдож байх тул дээрх төлбөрийг нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

7. Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тул хариуцагчаар нөхөн төлүүлж, нэхэмжлэгчид олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 799 2-дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 439 дүгэр зүйлийн 439.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч Миг даатгал ХХК*******,104,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.*******д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 223,470 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Миг даатгал ХХК223,470 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.*******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан авснаас хойш хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЦОЛМОН