Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 197/ШШ2025/10007

 

 

2025 08 22 197/ШШ2025/*******07

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Цолмон даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, ******* байр, ******* тоотод оршин суух *******ийн ******* /рд:*******/-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 22 дугаар хороо, ******* тоотод оршин суух ******* овогт *******гийн ******* /рд:/-д холбогдох,

 

Хохиролд 7,235,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Энхзаяа нар оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

1. Нэхэмжлэгч П.******* хариуцагч С.*******д холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол буюу эмчилгээний зардалд 1,535,000 төгрөг, олох ёстой байсан орлого 5,700,000 төгрөг, нийт 7,250,000 төгрөг гаргуулахаар шаардсан.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, эмнэлэгт төлбөр төлсөн эсэх нь тодорхойгүй, мөн олох ёстой байсан орлого нь нотлогдохгүй, хөдөлмөрийн хөлс нь өдрийн 300,000 төгрөг гэж тооцоход эргэлзээтэй, нэхэмжлэлийн шаардлага нь эрүүгийн шүүх хуралдаанаас өмнөх зардал учир эрүүгийн хэрэгтэй хамт шийдвэрлүүлээгүй гэх үндэслэлүүдээр татгалзжээ.

 

2. Хариуцагч С.******* өөрийн хууль бус буруутай үйлдлээс нэхэмжлэгч П.*******ын биед хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн дугаар шийтгэх тогтоолоор тогтоогдсон, талууд уг тогтоолд давж заалдах гомдол гаргаагүй гэж тайлбарлах тул тухайн гэмтэлтэй холбоотой эмчилгээний зардлыг нэхэмжлэгч шаардах эрхтэй, харин уг үйлдлээс нэхэмжлэгчид учирсан гэм хорыг арилгах үүргийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар хариуцагч хүлээнэ.

Зохигч талууд гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд дээрх үйлдлийн улмаас нэхэмжлэгч П.******* 2024.07.17-2024.07.26 өдрийг хүртэл 10 хоног эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, эмчийн үзлэг 35,000 төгрөг, эмчилгээний зардал 669,600 төгрөг, ор хоногийн төлбөр 830,400 төгрөг, нийт 1,535,000 төгрөгийг Энх ундарга эмнэлэгт төлсөн болох нь тус эмнэлгийн 2024 оны 09 дүгээр сарын 16-ний өдрийн 24/37 албан бичгээр тогтоогдож байна.

Мөн П.******* хацран тус газраа хөнгөн гэмтэл авсан, уг гэмтэлтэй холбоотой дээрх зардал гарсныг эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбоотой зайлшгүй зардал гэж үзэхээр байна.

Иймд хариуцагчаас уг 1,535,000 төгрөгийн зардлыг гаргуулав.

 

3. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.

Аутбак адвенчур тур ХХК болон П.******* нарын хооронд 2024 оны 07 дугаар сарын 08-ний өдөр хөтчөөр ажиллах гэрээ байгуулагдсан байх бөгөөд гэрээний 1.4-т хөдөлмөрийн хөлсний хэмжээ 300,000 төгрөг, 1.6-д гэрээний хугацааг 2024.08.03-2024.08.21 өдөр байхаар заажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч 2025 оны 07 дугаар сарын 26-ний өдөр эмнэлгээс гарсан хэдий ч ...нүүрэн хэсэгт гэмтэл авсан учир бинт боолттой, боолтоо солиулж байсан, хөтчийн ажил бол олон хүнтэй нүүрээрээ харилцах ажил учир энэ талаас ч эрүүл мэндийн талаас ч гэрээний ажлыг хийх боломжгүй байсан гэж тайлбараа гаргасан.

Гэмт үйлдэл болоод эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн, дээрх хөдөлмөрийн гэрээнд дурдсан цаг хугацааг харьцуулж мөн хэрэгт авагдсан шийтгэх тогтоолд дурдсан ...нүүрэн тус газарт нь заазуураар зүссэний улмаас эрүүл мэндэд нь зүүн шанаанд зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл..., шүүх эмнэлгийн шинжилгээ 9552 дугаартай .....5.6-д эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах...., гэж дурдсан зэргээс үзэхэд нэхэмжлэгчийн дээрх тайлбар үндэслэлтэй байх тул түүний олох ёстой байсан орлого 5,700,000 төгрөг шаардсаныг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хариуцагч талаас ...П.*******ын нэхэмжлэлийн шаардлага цаг хугацааны хувьд эрүүгийн хэргийн шүүх хуралдаан болохоос өмнөх үед гарсан зардал бөгөөд тэрхүү хуралдаанд энэ асуудлыг шийдвэрлүүлээгүй хэмээн маргасан хэдий ч дугаартай шийтгэх тогтоолоос үзэхэд эрүүгийн шүүх хуралдаанд энэ хэргийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийг хянан шийдвэрлээгүй тул уг татгалзал үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч гэм буруугийн байдлыг хэлэлцэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд өөрт учирсан иргэний нэхэмжлэлийг хамт шийдвэрлүүлэх хуулийн үүрэггүй, эрүүл мэндэд учирсан хохирол, олох ёстой байсан орлогыг иргэний журмаар шаардах эрхтэй юм.

4. Иймд хариуцагч С.*******гаас гэм хорын хохиролд нийт 7,235,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.*******д олгох нь зүйтэй гэж үзлээ.

5. Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тул хариуцагчаас нөхөн гаргуулж улсын орлогод оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.2, 799 2-дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 505.1-т заасныг баримтлан хариуцагч С.*******гаас нийт 7,235,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.*******д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж, хариуцагч С.*******гаас 130,710 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан авснаас хойш хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЦОЛМОН